| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 320/2025/00158/и |
| Дугаар | 320/ШЗ2025/00865 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 320/ШЗ2025/00865
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *************агт байрлах, ######## нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******** тоотод оршин суух, ######## ургийн овогт ######## ######## , РД: (######## )-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00158/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ######## дарга Т.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.######## нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ”-г байгуулж, түүнд 2,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн.
Гэвч М.######## нь зээлийн төлбөрөөс 300,000 төгрөгийг төлж, үүлдэх 1,700,000 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан “Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ”-ний үүрэгт 1,700,000 төгрөгийг М.######## аас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ######## нь хариуцагч М.######## т холбогдуулан “Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ”-ний үүрэгт 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан тул 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагаа (хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хариу тайлбар авах)-г хийж гүйцэтгэхээр нэхэмжлэлд дурдагдсан хаягаар хариуцагч М.######## ыг шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цаг 27 минутад ирүүлэхээр түүний ######## дугаарын утас руу залгахад тийм хүн байхгүй гэх гэсэн.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт багийн Засаг дарга Т.Янжиндулам нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14/19 дугаартай “...######## ######## нь (######## ) ******** багт үндсэн бүртгэлтэй ба хаягийн мэдээлэлд байхгүй, оршин суудаггүй нь үнэн болохыг тодорхойлов...” гэх албан бичгийг ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д “…хариуцагчийн хаяг тодорхойгүй…” гэж хуульчилжээ.
Дээрх байдлаас шалтгаалан шүүх хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй болсон ба нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш ...тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч ######## нэхэмжлэлтэй, хариуцагч М.######## т холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, мэдэгдэхгүй байх тул хуулийн дээрх заалтуудыг үндэслэн хариуцагч М.######## т холбогдох 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ######## нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ######## нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар М.######## т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ######## нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ######## нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Нэхэмжлэгч нь хариуцагчийн харьяалагдах газрын шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН