| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0108/э |
| Дугаар | 129 |
| Огноо | 2018-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч Б.Уранчимэг,
шүүгдэгч Ц.Т/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Равжих овгийн Цэрэндэжидийн Түвшинбаярт холбогдох эрүүгийн 1711015150061 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Равжих овгийн Цэрэндэжидийн Түвшинбаяр, 1977 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Өвархангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 7, эмээ, эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сум, 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар НФ77041811.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ц.Тнь 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвийн хашаанд Т.Үүрцайх, Д.Содов нарыг зодож, тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Тшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Т.Үүрцайх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 9-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор зах дээр мах зарах гэж Чононбат гэх жолоочийн Зил-130 машинтай өвөө Содов, аав Төмөрхуяг, ах Баяраа нарын хамт очсон. Хүчит шонхрын хашаанд чиргүүлээ салгаж үлдээгээд махаа зарах гэж дарь эхэд хүргэж өгөөд буцаж ирээд чиргүүлээ холбон хөдлөх гэсэн чинь 68-04 ТӨА гэсэн улсын дугаартай машин хаагаад зогсож байсан. Тэр машиныг зам чөлөөл гэж байцаагч дуудаж байх хооронд би зах дотор орж мах борлуулаад гараад ирсэн чинь гарц хааж зогсож байсан машин хөдлөөд яваад өгсөн манай машины жолооч машинаа асаагаад байж байсан. Би тэр машинд суугаад гарах хаалганы зүгт явж байсан чинь замд манай өвөө Содовын амнаас нь цус гоожсон дээл нь урагдсан байдалтай зогсож байсан би жолооч залуугаас яасан талаар асуусан чинь жолооч Чононбат түрүүний гарц хаасан жолоочтой маргалдаад байсан тэр цохисон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хаалгаар гарах үед манай өвөөтэй маргалдсан гэх машины жолооч гэр хорооллын гудамжинд машин нь асаалттай зогсож байсан би жолооч Чононбатыг зогсож бай гэж хэлээд уг манай өвөөг зодсон гэх жолоочийн машин дээр очиж машины хаалгыг нээж яагаад чи хөгшин настай хүнийг зодож байгаа юм гэж хэлсэн чинь жолооч би танай өвөөг зодоогүй танай өвөө өөрөө энийг мөргөсөн гэж хэлсэн би тэр хүний гарт байсан утсыг булаан авч цагдаагийн газарт дуудлага өгнө гэж хэлж авсан чинь жолооч залуу утсаа авах гэж машинаас бууж ирсэн уг залуу надаас утсаа авах гэж булаацалдаж байх үед уг хүний машин өнхөрч дотор нь байсан эмэгтэй орилж уг хүн миний гараас утсаа булааж аваад шууд машиндаа суугаад хөдлөөд явсан бид хоёр ноцолдож байх үед миний зүүн гар нэг эвгүй болсон би тухайн үед хуруу тулсан байх гэж бодож байсан чинь хавдаж эхэлсэн тэгээд цагдаагийн газарт хандсан...” гэжээ /хх-11/.
Хохирогч Д.Содов нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор зах дээр мах зарах гэж Чононбат гэх жолоочийн Зил-130 машинтай охин Үүрцайх, хүргэн Төмөрхуяг нарын хамт очсон, Хүчит шонхрын хашаанд чиргүүлээ салгаж үлдээгээд толгойд нь ачсан махаа дарь эхэд хүргэж өгөөд буцаж ирээд чиргүүлээ холбон хөдлөх гэсэн чинь 68-04 ТӨА гэсэн улсын дугаартай машин гарц хааж зогссон байсан уг машины жолоочийг зам чөлөөлж өгөөч гэж хэлсэн чинь уг машины жолооч миний зүүн талын шанаан хэсэгт нэг удаа цохисон. Тэр 68-04 ТӨА машин хөдлөх үед би араас дагж явсан чинь нэг махлаг залуу намайг барьж авч татаад миний дээлийн энгэр урж миний толгойн ар хэсэгт нэг удаа цохисон.....” гэжээ /хх-11/.
Гэрч Л.Чононбат мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр мах ачиж Улаанбаатар хотод ирсэн уг ачиж ирсэн махыг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор зах дээр буулгахаар болж чиргүүлтэй махаа Хүчит шонхор дээр салгаж үлдээгээд толгойд ачсан махаа Дахь эхэд нэг хүнд аваачиж өгөөд буцаж хүчин шонхор зах дээр ирж чиргүүлээ холбож хөдлөх гэсэн чинь миний чиргүүлтэй машин нэг гарцаар багтаж гарахгүй нэг машин гарц хааж тавьсан байсан. Тэгээд бид нар уг гарц хаасан машины жолооч хаана байгаа талаар орилж яваад жолооч нь олдоогүй. Тэгээд хүмүүс нийлж байгаад өргөх гэж байсан чинь жолооч гэх эрэгтэй ирж та нар яагаад байгаа юм гэж хэлж машиндаа сууж машинаа хөдөлгөх гэж байсан. Тэгсэн чинь Содов гэх надаар мах ачсан өвгөн очиж тэр хүний цонхон дээр очиж тэр хүнтэй маргалдаж байгаа бололтой харагдсан тэгсэн тэр машины жолооч эрэгтэй Содов гэх өвгөний шанаанд нь нэг удаа цохиж байгаа харагдсан тэр машин хөдөлж өвгөн араас нь тэр жолоочтой маргалдаж машины араас зууралдаад дагаад яваад байсан. Тэгсэн чинь уг өвгөнийг нэг махлаг залуу ирж салган машинаас холдуулж байгаа харагдаж байсан. Тэгээд тэр хүмүүс бүгд надаас холдоод яваад өгсөн удаагүй би машинаа хөдөлгөөд явж байсан чинь нөгөө Содов өвгөний дээл урагдсан амнаас нь цус гарсан байдалтай зогсож байсан, Үүрцайх гэх эмэгтэй ирж миний машинд суусан тэр үед өвгөн зодуулсан байна гэж Үүрцайхад хэлсэн чинь Үүрцайх надаас хэнд зодуулсан юм гэж асуухаар нь би түрүүний гарц хааж зогсож байсан портер машины жолоочтой маргалдаж байгаа харагдсан тэр хүн зодсон байх гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хашаанаас гарах үед уг өвгөнтэй маргалдсан портер машин гудамжинд зогсож байсан Үүрцайх намайг зогсож бай энэ хүнтэй уулзъя яагаад хөгшин хүн зоддог юм гэж хэлээд буугаад явсан би машин сууж байсан чинь Үүрцайх нөгөө машины жолоочийн талын хаалгыг нээж байгаа харагдсан надад сонсогдсоноор Үүрцайх утсаа өг гэж дуугараад байсан Үүрцайх тэр жолооч хоёр утас булаацалдаж байгаа бололтой харагдаж байсан удаагүй тэр машины жолооч машинаа унаад яваад өгсөн бөгөөд Үүрцайх над дээр буцаж ирж утсаа өгчих цагдаагийн газарт дуудлага өгөх гэсэн юм миний гарыг цохиж эвгүй болгочихсон гэж хэлсэн...” гэжээ /хх-36-37/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №43 дугаар дүгнэлтэд:
“1.2.3. Т.Үүрцайхийн биед зүүн зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
4. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6.7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-26/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №77 дугаар дүгнэлтэд:
“1. Д.Содовын биед тархи доргилт, зүүн завьжны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-30/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50-52/, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хохирогч Т.Үүрцайхийн гаргасан “...Бид хоорондоо харилцан тохиролцож эмчилгээний зардалд 300.000 төгрөг бэлнээр авсан. Мөн өвөөгийн өмгөөлөгчийн хөлс 450.000 төгрөгийг өгсөн. Одоо цаашид ямар нэгэн санал, нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд хэргийг миний оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү. Миний бие нь шүүх хуралд оролцох хүсэлгүй байна...” гэх хүсэлт /хх-55/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Тнь 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвийн хашаанд Т.Үүрцайх, Д.Содов нарыг зодож, тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Түвшинбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ц.Түвшинбаярт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг харгалзав.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Ц.Тнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Равжих овгийн Цэрэндэжидийн Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинбаярыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Түвшинбаярт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН