| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 153/2025/00020/И |
| Дугаар | 319/ШШ2025/00139 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 319/ШШ2025/00139
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлтэй ******* холбогдох гэрлэлт цуцлуулах, охин *******, хүү *******, ******* нарыг өөрийн асрамждаа авах, 3 хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар хэмжээгээр эцэг ******* тогтоолгох, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн 000397183 дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Баянголын 3 дугаар гудамжны ******* байрны 62 метр.кв 2 өрөө орон сууцыг өөрт болон миний 3 хүүхдэд өмчлөх эрхийг үлдээх, дээрх орон сууцыг худалдан авахад зориулж авсан ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 36.555.000 төгрөгийг хариуцагчаар хуваан төлүүлэх, Тоёото Приүс-41 маркийн ******* ******* дугаартай автомашиныг нэхэмжлэгч болон хүү, охин бид нарын өмчлөл, эзэмшилд үлдээх, Гэр бүлийн хэрэгцээнд автомашин худалдан авахад зориулж авсан зээлийн үлдэгдэл 13,000,000 төгрөгийг хариуцагчаар хуваан төлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь ажил хөдөлмөр эрхлээд, эхнэр хүүхдүүдээ халамжлаад, сайн эцэг, сайн хань ижил байж, эхнэр хүүхдүүдээсээ уучлалт гуйж, алдаа дутагдлаа засаж, гэр бүлийнхээ төлөө сайн харилцаатай амьдрах, гэр бүлийн маргааны асуудлаар шүүхэд дахин ирэхгүй байхаар, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн тал хувь болох 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч олгосугай.
3. Нэхэмжлэгч гэр бүлийн маргааны талаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС