| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/00082/И |
| Дугаар | 319/ШШ2025/00157 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 319/ШШ2025/00157
| 2025 оны 03 сарын 28 өдөр | 319/ШШ2025/00157 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт оршин суух, ******* овогт ******* ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 319/2024/00082/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, ******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа”...Би 1991-1995 он хүртэл эд хэрэглээний хоршоон Баасанжав, Нямжав гэсэн хүмүүс хамт ажиллаж байсан. Би нарийн боовчиноор ажиллаж байсан. Тухайн үед эд хэрэглээний хоршооны дарга нь Цээл гэж хүн байсан. Ажиллаж байсан хугацааны бичилт хөдөлмөрийн дэвтэр дээр бичилттэй байсан. Би тушаалаа хувилаад авсан юм шиг байгаа юм. Тэр тушаалын тамга нь хар гэсэн үндэслэлээр шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 1991 оны 01 сарын 29-ний өдрөөс 1994 оны 11 сарын аймгийн эд хэрэглээний хоршоодын холбоонд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... “гэв.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч ******* нь 1991 оны 01 сарын 29-ний өдрөөс 1994 оны 11 сарын Ховд аймгийн эд хэрэглээний хоршоодын холбоонд ажиллаж байсан болох нь Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 67 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын нэгдсэн холбооны даргын 1992 оны 11 сарын 5-ны өдрийн 37 тоот тушаалын хуулбар, Ховд аймгийн Хэрэглээний хоршоодын холбооны даргын 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 тоот тушаалын хуулбар, 416676 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын нэгдсэн холбооны даргын 1995 оны 11 сарын 19-ний өдрийн 18 тоот тушаалын хуулбар, гэрч *******”... Намайг Ховд аймгийн хэрэглээний хоршоодын холбоонд ажиллаж байх үед буюу 1991 онд ******* нь тус байгууллагын нарийн боовны цехэд нарийн боовчноор ажилд орж байсан. Би 1993 онд өөр байгууллага руу шилжин ажилласан. ******* гэж нягтлантай байсан...” гэх мэдүүлэг, гэрч *******”... Би анх 1987 онд Ховд аймгийн худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестэл ажилд орж байсан. ******* нь тус байгууллагад 1991 онд нарийн боовны цехэд нарийн боовчин, тогоочоор ажилд орж байсан. 1995 он хүртэл тасралтгүй ажилласан…”гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* 1991 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1994 оны 11 сар хүртэл Ховд аймгийн эд хэрэглээний хоршоодын холбоонд нарийн боовчиноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНТӨГС