Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 50

 

 

 2023          09           19                                      2023/ДШМ/50

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор М.Берикбол, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг, Ж.Энхжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/178 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Б.Ганзориг нарын давж заалдах гомдлыг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 23360180015 тай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн ******* ******* ******* *******гийн Олонбаяр, 1997 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын (*******) оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 202 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700'000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн : *******

 

2. Шүүгдэгч *******гийн Олонбаяр нь Ховд аймгийн ******* сумын Өгөөмөр Багийн нутаг дэвсгэрт байрлах Ц.Бадарчийн гэрт 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр "эхнэр рүү зуухны таг далайсан" гэх шалтгаанаар хохирогч *******ыг модон сандлаар толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ******* ******* ******* *******гийн Олонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,

4.4 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

4.5 Шүүгдэгч нь хохирогчид 3'923'900 (гурван сая есөн зуун хорин гурван мянга есөн зуун) төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 2,090,878 (хоёр сая ерэн мянга найман зуун далан найман) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,

4.6 Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.7 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн модон сандлыг гэрч Ц.Бадарчид, хохирогчийн саарал өнгийн нэг ширхэг дээлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Пүрэвсүрэнд тус тус буцаан олгож,

4.8 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Хохирогч ******* нь хүнд гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, ах, дүү, хүүхдүүд нь Завхан аймгаас Ховд аймагт ирэх, буцах унааны зардал, ******* Улаанбаатар хотод очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, шинжилгээ хийлгэх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх бүх зардлыг шүүгдэгч ******* үл маргах журмаар төлж барагдуулсан. Шүүгдэгч ******* нь ам бүл 4, бага насны хүүхдүүдтэй, эхнэр Б.Бямбаа нь нялх хүүхэдтэй ажил эрхлэх боломжгүй, шүүгдэгч *******ын хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, *******т оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ялаар сольж өгнө үү гэв.

6. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Б.Ганзориг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын аль нэгийг оногдуулахаар заасан байна.

6.2 Гэм буруугийн хэлбэрт маргахгүй байгаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ, мөн хуулийн 1.2-д гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна.

6.3 Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид нийт 3,900,000 төгрөгийн эм тариа авч өгч, эмчилгээ хийлгэж хохирол нөхөн төлж барагдуулсан, хохирогч нь хадам аав болох Бадарчийн гэрт ирж олон хоногоор архидан согтуурсан улмаар агсам согтуу тавьж тэнд байсан гэрч Бямбаагийн гэр бүлийн гишүүд буюу дүү нарыг гэрээс нь хөөсөн ээжийг нь багалзуурдсан зэрэг хууль бус үйлдэл гаргасан, яллагдагч ******* нь ам бүл 4, 6 сартай, 4 настай хоёр хүүхэд, дээрээс нь гэрч Намжилын 18,15,11,9 настай 4 хүүхдийг асран хамгаалдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн, 1.4-т заасан хохирогчийн хууль бус зүйл бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг, Ж.Энхжаргал нар болон хохирогч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа:

2.Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцээд гаргасан шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. 

5.Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт байрлах Ц.Бадарчийн гэрт 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр түүний "эхнэр Б.Бямба руу гал түлсэн байсан пийшингийн халуун ширмэн таг далайсан" гэх шалтгаанаар хохирогч *******гийн толгой хэсэгт модон сандлаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 995 шинжээчийн дүгнэлт, шүүх сэтгэц,эмгэг судлалын 46 тай дүгнэлт, Ховд аймгийн БОЭТөвийн гэмтэл судлалын тасагт хохирогч *******гийн хэвтэж эмчлүүлсэн 17883 тай өвчтөний түүх, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл з******* үзүүлэлт, гэрч Ц.Бадарч, Б.Бямба, Б.Намжил нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг,  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл з******* үзүүлэлт зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

6. Анхан шатны шүүх шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Ганзориг, Ж.Энхжаргал нар “.. хэргийн үйл баримт гэм буруугийн талаар маргахгүй, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ял оногдуулж өгнө үү.”гэх агуулга бүхий гомдол,

Мөн хохирогч ******* “...Б.Отгонбаярт оногдуулсан хорих ял түүний хувийн байдалд тохироогүй, надад бас хүнд тусаж байна. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж торгох ял оногдуулж өгнө үү” гэх гомдол,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар “... шүүгдэгч Б.Отгонбаяр нь ам бүл 4-үүлээ, бага насны хоёр хүүхэдтэй, эхнэр Б.Бямба нь нялх хүүхэдтэй ажил эрхлэх боломжгүй, шүүгдэгч Б.Отгонбаярын хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ялаар сольж өгнө үү “ гэх гомдлуудыг тус тус гаргасан байна.

7. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж, дүгнэж  тухайн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч  *******ыг  хүний эрүүл мэндэд  хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн,шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж,Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

8. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчил нь “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл  хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан бөгөөд давж заалдах шатны шүүх   шүүгдэгч нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад тусалцаа үзүүлсэн,гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, цаашид хохирогчийн эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний  хувийн байдал зэргийг харгалзан үзэж,   мөн  хуульд заасан сонгох ялаас шүүгдэгч *******т 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан   хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөн   шийдвэрлэж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Харин хохирогч *******г өөрөө давж заалдах гомдол бичиж чадах эсэх нь эргэлзээтэй байх тул түүний гомдолд давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

10. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Отгонбаярын цагдан хоригдсон 58 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 870.000 /найман зуун далан/ төгрөгийн торгох ял эдэлсэнд тооцож, түүний эдлэх торгох ялын хэмжээг 10.130.000 төгрөгөөр тогтоов.

11.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д зааснаар ялтан *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан *******ыг шүүх хуралдааны танхимаас суллаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/178 шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 

2 дахь заалтын “шүүгдэгч Б.Отгонбаярыг 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.”  гэснийг “шүүгдэгч Б.Отгонбаярыг 11000 (арван нэгэн мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөн,

Тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Отгонбаярын 2023 оны 07 сарын 24-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 58  (тавин найман) хоногийн  1 (нэг)   хоногийг торгох ялын 15 (арван таван)   нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр тооцож 870.000  (найман зуун далан мянган) төгрөгийн  торгох ял эдэлсэнд тооцож, түүний эдлэх торгох ялын хэмжээг 10.130.000  ( арван сая нэг зуун гучин мянган) төгрөгөөр тогтоосугай.”,

“Эрүүгийн хуулийн 5.3 зүйлийн 4,5 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан ******* нь шүүхээс тогтоосон 10.130.000 ( арван сая нэг зуун гучин мянган) төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван таван)   нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан  *******т тайлбарласугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, 3 дахь заалтыг хүчингүй болгож,

 

4 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д зааснаар ялтан *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудын зарим хэсгийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан *******ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

                   

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР  

 

                                              ШҮҮГЧ                                        Д.КӨБЕШ

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА