2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/01525

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 ... 191/ШШ2025/01525

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, .. дугаар хороолол, .. тоотод оршин суух, ... овогт О Ба /РД:..../-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... тоотод байрлах, Х ш ХХК /РД:..../-д холбогдох

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 9,000,000 төгрөг гаргуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дол

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Бо

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Бань хариуцагч Х ш ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч О.Бань хариуцагч Х ш ХХК-ийн төлөөлөгч ОНХА-ны дарга М.Отэй Дэнжийн мянгийн Ш худалдааны төвд 2023 оны ... дүгээр сарын 20-ны өдөр Ажлын талбай түрээсийн гэрээ-г 2023 оны ... дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны ... дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сар тутам 10,000,000 төгрөгийг талбайн түрээсийн үнэд урьдчилан төлөх нөхцөлтэй байгуулсан юм.

Түрээслэгч буюу нэхэмжлэгч О.Бань гэрээний үүрэгт 60,000,000 төгрөгийг шилжүүлэн үйл ажиллагаа явуулах эрхээ хангахын тулд эхнэр Б.Эрдгаар Төрийн банкны Баянзүрх салбараас 2023 оны ... дүгээр сарын 16-ны өдөр 80,000,000 төгрөг зээлүүлж, түүнээс 2023 оны ... дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Х ш ХХК-ийн Хас банк дахь 5001091907 тоот дансанд 20,000,000 төгрөгийг 3 удаа буюу нийт 60,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээний шаардлагыг хангасан бөгөөд түрээсийн үйл ажиллагаагаа эхлүүлэх эрхээ авсан юм.

Гэвч Х ш ХХК-ийн удирдлагын буруутай үйлдлээс шалтгаалан түрээсийн талбайг чөлөөлж гаргаж өгнө, өнөөдөр, маргааш гэж цаг хугацаа алдсаар гэнэт 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан М.О 94/23 дугаартай албан бичгээр түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэн.

Түрээслэгч надад Ш худалдааны төвд түрээсийн талбай гаргаж өгөөгүй, гэрээ бүрэн цуцлагдсан тухай М.О мэдэгдэхэд нь түрээсийн нэг ч үйл ажиллагаа явуулаагүй тул түрээсийн төлбөрт төлсөн 60,000,000 төгрөгөө буцааж авах санал тавьсан боловч шийдвэрлэж өгөхгүй байсаар 2024 оны 3 дугаар сар хүрсэн.

Нэхэмжлэгч О.БаШ худалдааны төв-д талбай түрээслэхийн тулд Төрийн банкнаас зээлийн гэрээгээр мөнгө авч шилжүүлсэн бөгөөд сар бүр зээлийн хүү төлж, үндсэн зээлийг төлж чадаагүй байсан тул аргагүйн эрхэнд санхүү-эдийн засгийн хүнд нөхцөлд орж, амьдрах ахуйн нөхцөл доройтсон тул өмгөөлөгчөөс зөвлөгөө авч шүүхэд хандсан.

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын ...-ний өдрийн ...2/ШШ2024/01540 дугаар захирамжаар Х ш ХХК-иас 60,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Иймд түрээсийн гэрээний үнэд төлсөн 60,000,000 төгрөгийн хүү болох 2023 оны ... дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын ...-ний өдрийг хүртэлх хугацаанд төлсөн 6,000,000 төгрөг, Х ш ХХК-ийн буруугаас өмгөөлөгчөөс гэрээний дагуу авсан эрх зүйн туслалцаа, өмгөөллийн хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөг нийт 9,000,000 төгрөгийг хариуцагч Х ш ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Х ш ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

 

Хохирлын дүн болох 9,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2023 оны ... дүгээр сарын 20-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Энэ 60,000,000 төгрөгтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаад 2024 оны 4 дүгээр сарын ...-ний өдрийн шүүгчийн захирамжаар О.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Х ш ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 60,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар тухайн асуудлаар нэхэмжлэгч анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай гэж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, ажлын байрны түрээсийн гэрээтэй холбоотой асуудлыг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хүчин төгөлдөр байна. Захирамжид заасан тухайн асуудлаар гэдгийг түрээсийн гэрээ, гэрээний үүрэг, үр дагавартай холбоотой асуудал гэж ойлгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр болон арбитрын шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

Үйл баримтын хувьд өмнөх шүүгчийн захирамж болоод шүүх хуралдааны тэмдэглэлд талууд түрээсийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч түрээсийн төлбөрөө төлөхийн тулд зээл авсан гэдэг асуудлыг дурдсан байдаг.

Зохигчийн гэм буруугийн хувьд Х ш ХХК нь түрээсийн талбайг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүйн улмаас гэрээ цуцлагдсан гэх боловч бодит байдал өөр гэдэг нь гэрчийн мэдүүлгээс харагддаг.

Нэхэмжлэгч О.Бань түрээсийн талбай дээр үйл ажиллагаа явуулахдаа Х ш ХХК-ийн бусад түрээслэгч нараас булчин цоройн мах худалдаж аваад цааш нь дамжуулан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг. Гэтэл бусад түрээслэгч нараас О.Бань өмнөх өр, төлбөрөө төлвөл булчин, цоройн махаа зарна гэдэг. Түрээсийн үйл ажиллагаа явуулж чадаагүй нь О.Бын өөрийнх нь үйл ажиллагаанаас л болсон.

Талууд түрээсийн гэрээг хүндэтгэн үзэх нөхцөл байдлаас шалтгаалаад харилцан тохиролцож, дуусгавар болгоод түрээсийн төлбөрийг нь буцааж өгсөн. Энэ үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар өмнөх шүүгчийн захирамжид тодорхой дурдаад үр дагаврыг нь шийдсэн байхад дахин шинээр нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...7 дугаар зүйлийн ...7.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэв хохирлын асуудал яригдвал Х ш ХХК-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирол гарсан эсэхийг шалгана. Бусад түрээслэгч нарын булчин, цорой махаа зарахгүй гэдэг үйл баримтаас шалтгаалаад түрээсийн гэрээг 2 тал харилцан тохиролцоод дуусгавар болгосон. Х ш ХХК-ийн зүгээс гэрээний үүргийн гаргаагүй учраас хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй.

Хохирол нь хууль зүйн үндэслэлтэй, нотлогдох ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс хүү төлсөн гэх боловч гэдэг зээлийн гэрээ Б.Эрд гэдэг хүний нэр дээр байсан. Б.Эрдг нэхэмжлэгчийн эхнэр гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан баримтаар хорооны Засаг даргын түр оршин суух хаягийн тодорхойлолтоор эхнэр мөн эсэх нь тогтоогдохгүй. О.Бын данснаас зээлийн хүүгийн төлбөрийг төлсөн баримт байхгүй байна. Хохиролд өмгөөлөгчийн үйл ажиллагаатай, шүүхийн зардалтай холбоотой зардлыг хохиролд тооцно гэдэг заалт байхгүй.

Мөн өмгөөллийн гэрээг Баяр энд партнерс ХХК-ийн нэр дээр хийсэн гэх боловч хувь хүний нэр дээр авсан өмгөөллийн хөлс авсан баримт байна. Сангийн яамнаас баталсан журмаар анхан шатны санхүүгийн баримт бар кодтой, И-баримттай байж хүчин төгөлдөрт тооцогдоно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Х ш ХХК нь нэхэмжлэгч О.Бт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Манай компани нь 2023 оны ... сарын 20-ны өдөр О.Бын хүсэлтийн дагуу түүнтэй Ажлын талбай түрээслэх гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээг тухайн үед байгуулахдаа О.Бт түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлж, сарын 15,000,000 төгрөгөөр түрээслэх ажлын байр талбайг сарын 10,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон.

Түрээсийн гэрээгээр Ш худалдааны төвийн А зааланд байрлах ажлын талбайг ашиглуулахаар тохиролцсон бөгөөд түрээсийн гэрээ байгуулагдах үед тухайн ажлын талбай нь сул чөлөөтэй, ажиллахад бүрэн бэлэн байсан боловч О.Бань өөрөө үйл ажиллагаа явуулаагүй. Худалдааны төвийн түрээслэгч нар нь өмнөх жилүүдэд О.Бт булчин, цорой мах өгөөд мөнгийг нь авч чадаагүй учраас өөрсдийн бараа бүтээгдэхүүн болох булчин, шөрмөс, цорой махаа худалдахгүй, энэ хүнтэй хамтарч ажиллахгүй гэсэн.

Харин Х ш" ХХК-ийн зүгээс боломж, цаг хугацаа олгож, үүсээд буй асуудлаа бусад түрээслэгч нартай харилцан ойлголцож шийдвэрлэх, үйл ажиллагаагаа явуулахыг дэмжиж тодорхой хугацаанд хүлээсэн. Тэрээр түрээслэгч нартай тооцоо нийлж, өр төлбөрөө барагдуулж байна гэсээр биднийг удаан хугацаанд хүлээлгэж, манай компани уг ажлын байр талбайг хэн нэгэнд түрээслэлгүйгээр хадгалж, түрээсээ авч чадаагүй хохирсон. Манай компанийн зүгээс О.Бын нөхцөл байдлыг ойлгож, үнэхээр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй бол цаашид түүнийг алдагдал, эрсэлд оруулахгүй байх үүднээс ажлын талбай түрээслэх гэрээ-г цуцалж, дуусгавар болгох саналыг хүргүүлсэн.

Түрээсийн гэрээ байгуулснаас хойш 2 сарын хугацаанд Х ш ХХК нь тухайн ажлын байрыг өөр бусад гуравдагч этгээдэд түрээслэж чадаагүй, олох ёстой байсан түрээсийн орлогоороо хохирсон. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохирлоо шаардах эрхтэй.

Иймд түрээсийн гэрээний хохиролд 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.Баас гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

 

Бусад түрээслэгч нартай нэхэмжлэгч О.Бань маргаантай байсны улмаас түрээсийн гэрээг цуцалсан буюу хариуцагч талаас түрээсийн гэрээг цуцлах тухай албан бичиг байгааг тодруулж хэлэх нь зүйтэй байна. Түрээслэгч болон түрээслүүлэгч нарын хооронд байгуулсан гэрээний асуудалд бусад түрээслэгч нарын асуудал огт хамааралгүй. Түрээслэгч нь өөрөө үйл ажиллагаагаа явуулаагүй гэж ярих боловч энэ талаарх баримт байхгүй.

Б.Эрдг О.Бын эхнэр нь буюу хамтран амьдардаг, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс гэдэг талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч гэрээгээ цуцалсан, цуцлах тухай мэдэгдлээ өгсөн. Ажлын талбайг гуравдагч этгээдэд түрээсэлж чадаагүй хохирсон тухай тухайн байгууллагын тайлан балансад яаж тусгасан юм. Гэрч буюу талбайг түрээсэлж байсан хүмүүсийн түрээсийн гэрээ нь хаана байна байна вэ, талбайг О.Бт шилжүүлсэн талаарх баримт байхгүй.

Ажлын байрны талбайг 10,000,000 төгрөгөөр түрээсэлж байснаа гэнэт 15,000,000 төгрөгөөр тооцон 30,000,000 төгрөгөөр түрээсийн талбайг үнэлж болохгүй байх. Бусад этгээдтэй байгуулсан гэрээний бичиг баримт нэгийг ч өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь нотлогдохгүй байна.

60,000,000 төгрөгийг шийдвэрлэсэн эсэхээс үл хамаарч хохирлын талаар бие даасан нэхэмжлэл гаргах эрхтэй.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

Ажлын талбай түрээслэх гэрээ /хх-4-8/, Мөнгө шилжүүлсэн баримт /хх-9-.../, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын ...-ний өдрийн ...2/ШШ2024/01540 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-12-15, 129-130/, Зээлийн гэрээ /хх-16-19/, Өмгөөлөгчийн зардал төлсөн баримт /хх-20/, Дансны хуулга /хх-100-125/, Баянгол дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-131-132/, Түрээсийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл /хх-1../

 

6. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын ...-ний өдрийн ...2/ШШ2024/01540 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-31-32/, Х ш худалдааны төвийн захиргаанд гаргасан өргөдөл /хх..-36/,

 

7. Шүүгчийн захирамжийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт. Үүнд: Түрээсийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл /хх-1../, Баянзүрх, Сүхбаатар, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын ...-ний өдрийн ...2/ШШ2024/01540 дугаар захирамжтай, ...2/2024/01504/И дугаар индекстэй хэргээс 2024 оны 4 дүгээр сарын ...-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-146-147/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О.Бань хариуцагч Х ш ХХК-д холбогдуулан хохиролд 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч О.Бын үндсэн нэхэмжлэл, хариуцагч Х ш ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ хариуцагчтай байгуулсан Ажлын талбай түрээсийн гэрээ-г төлбөр 60,000,000 төгрөгийг шилжүүлэхийн тулд эхнэр Б.Эрдгаар Төрийн банк ХК-аас 80,000,000 төгрөг зээлүүлж, сар бүр зээлийн хүү төлж байсан. Гэвч хариуцагч түрээсийн талбайг гаргаж өгөөгүй хугацаа алдаж байсаар 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэн. Зээл авч, зээлийн хүү төлж байсан боловч ажлын талбайг түрээсэлж чадахгүй гэрээ цуцлагдаж санхүүгийн хүнд байдалд орсноор өмгөөлөгчөөс зөвлөгөө авч шүүхэд хандсан. Иймд гэрээнээс цуцалсны улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Нэхэмжлэгч нь 2023 оны ... дүгээр сарын 20-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний үүрэгт төлсөн 60,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч Х ш ХХК-аас хүлээн зөвшөөрч тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч О.Бань худалдааны төвийн бусад түрээслэгч нараас өмнө авсан булчин, цоройн махны өр, төлбөрөө төлөөгүйн учир үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Талууд түрээсийн гэрээг хүндэтгэн үзэх нөхцөл байдлаас шалтгаалаад харилцан тохиролцож, дуусгавар болгосон тул хариуцагч түрээсийн төлбөрийг нь буцааж өгсөн. Энэ үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дээрх шүүгчийн захирамжид тодорхой дурдаад үр дагаврыг нь шийдсэн байхад дахин шинээр нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн шаардаж буй хохирол нь хууль зүйн үндэслэлтэй, нотлогдох ёстой. Хорооны Засаг даргын түр оршин суух хаягийн тодорхойлолтоор Б.Эрд нь нэхэмжлэгчийн эхнэр мөн эсэх тогтоогдохгүй, О.Бын данснаас зээлийн хүүгийн төлбөрийг төлсөн баримт байхгүй байна.

Хэрэгт авагдсан өмгөөллийн гэрээг Баяр энд партнерс ХХК-ийн нэр дээр хийсэн гэх боловч хувь хүний нэр дээр авсан өмгөөллийн хөлс авсан баримттай, баримт нь санхүүгийн баримт бичгийн шаардлагад нийцэхгүй байна гэж татгалзсан.

 

4. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээг байгуулахдаа хөнгөлөлт үзүүлж, сарын 15,000,000 төгрөгөөр түрээслэх ажлын байр талбайг сарын 10,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон.

Түрээсийн гэрээгээр дагуу Ш худалдааны төвийн А зааланд байрлах ажлын талбайг ашиглуулахаар бэлэн болгосон боловч О.Бань түрээслэгч нараас өмнөх жилүүдэд авсан булчин, цорой махны мөнгөө өөгөөгүй учир түрээслэгч нар өөрсдийн бараа бүтээгдэхүүн болох булчин, шөрмөс, цорой махаа худалдахгүй, энэ хүнтэй хамтарч ажиллахгүй гэсэн.

Нэхэмжлэгч нь түрээслэгч нартай тооцоо нийлж, өр төлбөрөө барагдуулж байна гэсээр биднийг удаан хугацаанд хүлээлгэж, манай компани уг ажлын байр талбайг хэн нэгэнд түрээслэлгүйгээр хадгалж, түрээсээ авч чадаагүй хохирсон. Манай компанийн зүгээс О.Быг цаашид алдагдал, эрсэлд оруулахгүй байх үүднээс ажлын талбай түрээслэх гэрээ-г цуцалж, дуусгавар болгох саналыг хүргүүлсэн.

Түрээсийн гэрээ байгуулснаас хойш 2 сарын хугацаанд Х ш ХХК нь тухайн ажлын байрыг өөр бусад гуравдагч этгээдэд түрээсэлж чадаагүй, олох ёстой байсан түрээсийн орлогоороо хохирсон учир хохирлоо шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч талаас түрээсийн гэрээг цуцлах тухай албан бичиг хүргүүлсэн. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний харилцаанд бусад түрээслэгч нарын асуудал огт хамааралгүй. Түрээслэгч нь өөрөө үйл ажиллагаагаа явуулаагүй гэж ярих боловч энэ талаарх баримт байхгүй.

Б.Эрдг О.Бын эхнэр нь буюу хамтран амьдардаг, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс гэдэг талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Ажлын талбайг гуравдагч этгээдэд түрээсэлж чадаагүй хохирсон тухай тухайн байгууллагын тайлан балансад яаж тусгасан юм. Мөн ажлын байрны талбайг 10,000,000 төгрөгөөр түрээсэлж байснаа гэнэт 15,000,000 төгрөгөөр тооцон 30,000,000 төгрөгөөр шаардсан нь үндэслэлгүй. Бусад этгээдтэй байгуулсан гэрээний бичиг баримт нэгийг ч өгөөгүй гэж татгалзан маргасан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.

 

6.1 2023 оны ... дүгээр сарын 20-ны өдөр О.Бань Х ш ХХК-тай Ажлын талбай түрээслэх гэрээ-г байгуулж, Ш худалдааны төвийн А зааланд байрлах ажлын талбайг түрээслэгчид 2023 оны ... дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны ... дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ашиглуулах, түрээслэгч нь ажлын талбайн сар бүрийн түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, талуудын хооронд Иргэний хуулийн 3... дугаар зүйлийн 3....1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

6.2 Нэхэмжлэгч О.Бань хариуцагч Х ш ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг цуцалсны улмаас 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын ...-ний өдрийн ...2/ШШ2024/01540 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлага болох 60,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Х ш ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэхүү шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна.

 

Дээрх шүүгчийн захирамжаар О.Бань талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсаны улмаас төлбөрийг буцаан шаардсан, Х ш ХХК нь О.Бын түрээсийн гэрээний дагуу төлсөн 60,000,000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрсөн үйл баримт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй, энэ талаар зохигч маргаагүй.

 

7. Ажлын байрны түрээсийн гэрээтэй холбоотой асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад нэхэмжлэгч өөрт хохирол учирсан үндэслэлээр дахин нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй гэж хариуцагч маргаж байна.

 

Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас үүргийн зөрчилтэй холбоотой гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний гүйцэтгэлийг буцаан өгсөн нь учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхийг хязгаарлахгүй.

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс хохирол учирсан тохиолдолд хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй тул зохигч талууд өөрт хохирол учирсан үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзэхгүй. Энэ талаарх хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, ...7 дугаар зүйлийн ...7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай татгалзал үндэслэлгүй.

 

8. ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын ...-ний өдрийн ...2/ШШ2024/01540 дугаартай захирамжаар гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлэсэн байх боловч талуудын гэрээнээс татгалзсан үндэслэл, үүргийн зөрчил үүссэх эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

 

8.1 Хариуцагч Х ш ХХК-аас нэхэмжлэгч О.Бт 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 94/23 дугаар Түрээсийн гэрээ цуцлах тухай албан бичгийг хүргүүлжээ.

Уг албан бичигт ...таны эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаа эхлээд удаагүй байтал манай захын түрээслэгч нараас өмнөх жилүүдэд булчин, цоройн мах авчихаад мөнгийг нь өгөөгүй, их хэмжээний мөнгөө алдсан гэх гомдол, санал сүүлийн үед маш ихээр ирж байна..., ...энэ асуудлаа зөв зохистой шийдвэрлэтэл манай байгууллагын зүгээс ажлын байраар хангаж, гэрээг үргэлжлүүлэх боломжгүй..., ...түрээслэгч нарын өр зээлийг барагдуулж, хууль хяналтын байгууллагаар асуудлаа шийдвэрлэж дуусах хүртэл бид таньтай байгуулсан түрээсийн гэрээг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр цуцлах саналтай байгаагаа үүгээр мэдэгдэж байна... гэсэн байна.

 

8.2 Шүүх хуралдааны явцад талууд бусад түрээслэгч нартай үүссэн өр, зээлийн асуудлын улмаас түрээсийн гэрээ цуцлахыг Х ш ХХК-аас мэдэгдсэн, О.Бань мэдэгдлийг хүлээн авч 60,000,000 төгрөгийг шаардахад зөвшөөрсөн боловч хугацаандаа өгөөгүй, талууд түрээсийн гэрээг хүндэтгэн үзэх нөхцөл байдлаас шалтгаалаад харилцан тохиролцож дуусгавар болгосон гэх агуулгаар тайлбар гаргасан.

 

8.3 Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зохицуулсан ба хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл талууд дээрх хуульд заасан журмын дагуу гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

9. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зохицуулсан. Мөн зүйлийн 227.2 дахь хэсэгт нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэж заасан.

 

Хариуцагч нь гэрээнд зааснаар ажлын талбайг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй, талууд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гэрээнээс татгалзсан бөгөөд гэрээнээс татгалзах үндэслэл нь гэрээний нэг талын үүргийн зөрчилтэй холбоогүй байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас хохиролд 9,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

 

10. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч О.Бань хохиролд 6,000,000 төгрөгийг шаардахдаа эхнэр Б.Эрдгаар Төрийн банк ХК-аас 80,000,000 төгрөгийг 50 сарын хугацаатай, сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй зээлсэн, талууд гэрээнээс татгалзсанаас зээлийн хүү төлж хохирсон гэх боловч зээлийн хүүг О.Баас төлсөн талаарх баримтгүй тул үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж шууд дүгнэх боломжгүй, гэрээ байгуулахаар зээл авсан нь зайлшгүй гарах зардал гэж үзэхээргүй байна.

 

.... Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхгүй байх тул, хохиролд 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

12. Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

Хариуцагч Х ш ХХК нь ажлын талбай түрээслэх гэрээ байгуулснаас хойш 2 сарын хугацаанд ажлын байрыг нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг харгалзан өөр бусад гуравдагч этгээдэд түрээсэлж чадаагүй, олох ёстой байсан түрээсийн орлогоороо хохирсон үндэслэлээр 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.Баас шаардаж байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор байна.

 

Шүүх дээрх хууль зүйн үндэслэл буюу талууд гэрээнээс татгалзсан нь гэрээний нэг талын үүргийн зөрчилтэй холбоогүй, ийнхүү гэрээнээс татгалзсан нь хохирол шаардах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн учир энэ үндэслэлээр хариуцагч Х ш ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13. Түүнчлэн, талууд түрээсийн гэрээнд ажлын талбайн сар бүрийн түрээсийн төлбөрийг 10,000,000 төгрөг гэж тохиролцсон атал хариуцагч түрээсийн төлбөрийн үндсэн үнэ болох 15,000,000 төгрөгөөр тооцож орох байсан орлогыг хохиролд тооцсон гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч О.Бань ажлын талбайд хохирол учруулсан, талууд гэрээнээс татгалзсанаар нэхэмжлэгч ажлын талбайг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

14. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч О.Баас хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Нэхэмжлэгч О.Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөг, хариуцагч Х ш ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...5 дугаар зүйлийн ...5.2.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Х ш ХХК-аас хохиролд 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, нэхэмжлэгч О.Баас хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х ш ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөг, хариуцагч Х ш ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...9 дүгээр зүйлийн ...9.2, ...9.4, ...9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ