| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/00065/И |
| Дугаар | 314/ШШ2025/00077 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 314/ШШ2025/00077
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ******** сумын ******** баг, 15 дугаар хороо, 8 тоотод оршин суух, ********ийн ********ийн хүсэлттэй,
“********ийг эрэн сурвалжлуулах ” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ********ээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэтэл хаана оршин сууж байгааг нь мэдэхгүй байна. Хуучин хаягийг л мэдэж байгаа ч одоо яг хаана байгааг нь мэдэхгүй байна. Есөнзүйл сумын Эрээний 4 дүгээр багт оршин суудаг байсан ч хаягтаа байхгүй шилжсэн гэж багийн даргаас нь сонссон. Шинэ хаяг нь Өмнөговь аймаг руу шилжсэн гэж дам яриа сонссон. Тийм учраас хаана оршин сууж байгаа газрыг нь мэдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Өвөрхангай аймгийн ******** сумын ******** багийн засаг даргын тодорхойлолт, ********ийн ************ эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******** сумын “*************** дөш” өрхийн эмнэлгийн их эмч **************** тодорхойлолт, ********ийн Азбаярын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ******** нь “********ийг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлт тус шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч ******** нь шүүх хуралдаанд ********ээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл өгөх гэтэл хаана байгааг нь мэдэхгүй байгаа учраас шүүхэд хандах болсон тухай тайлбарыг гаргасан.
3. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх нь ********т үүссэн бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Өвөрхангай аймгийн ******** сумын ******** баг засаг даргын тодорхойлолт, ********ийн ************* эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******** сумын “*******************” өрхийн эмнэлгийн их эмч ****************** тодорхойлолт, ********ийн *************** төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр ******** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.
6. Иймд **************** регистрийн дугаартай ********************* эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ********т мэдэгдэхийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **************** овогтой ******************* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ********ийг эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ********т мэдэгдэхийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР