| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00070/и |
| Дугаар | 314/ШШ2025/00074 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 314/ШШ2025/00074
| 202******* 03 27 | 314/ШШ202*******/00074 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын ******* дугаар багт оршин суух, ******* овгийн *******ийн *******ийн хүсэлттэй,
“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******т өөрийн өмчлөлийн 2 өрөө байрыг 90,000,000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл ******* нь төлбөрөө төлж байгаад 2024 оны 10 дугаар сараас хойш утсаа авахгүй холбогдохгүй чат мессеж авахаа больсон. Иймд *******ын хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Мөн миний бие хөдөө мал маллаж төллөж байгаа тул шүүх хуралдаанд очих боломжгүй байна. Иймд эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.******* нь “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлт тус шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Бат-Эрдэнийн Цолмонбаатар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд түүний оршин суугаа газар тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ******* дугаар багийн Засаг даргын “... бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй...” гэх тодорхойлолт, депозит дансны хуулга зэргээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бат-Эрдэнийн Цолмонбаатарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч нь *******ын оршин суугаа газрыг олж тогтоох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.
******* нь хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Арвайхээр ******* дугаар нь Шонхор таун байрны 2 давхрын 34 тоотод оршин суух бүртгэлтэй /утас 8604**************66, *******/ гэж ирүүлжээ
4. Хүсэлт гаргагч Д.******* “өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлэх” тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн ба шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,1*******0 төгрөгөөс 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 230,9*******0 төгрөгийг орон нутгийн орлогын данснаас буцаан гаргуулж хүсэлт гаргагч Д.*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Эрдэнэбатын Цолмонбаатарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.4 дэх хэсэгт зааснаар Бат-Эрдэнийн Цолмонбаатарыг эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Д.*******т мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,1*******0 төгрөгөөс 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 230,9*******0 төгрөгийг орон нутгийн орлогын данснаас буцаан гаргуулж хүсэлт гаргагч Д.*******т олгосугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА