Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 141/ШШ2025/00064

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 141/ШШ2025/00064

Завхан аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхүүгээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багт оршин суух Х овогт Б.Л-н нэхэмжлэлтэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Л нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Л нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Б.Л миний бие нь 1968 онд төрсөн. Ам бүл 5, боловсролгүй, 3-р ангиасаа сургуулиас гарсан. Цэргийн алба хаагаагүй, сургуулиас гараад нагац ах Б, ээж С.Б нарын хамт мал маллан амьдарч байгаад 1996 онд гэр бүл болон өрх тусгаарласан. Миний бие 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 15 нас хүрсэн тул өөрийн нэр дээр 100 эм хонь авч тус сумын Бадрал нэгдэлд хоньчноор ажиллаж эхлэн нэгдэл тартал ажиллаж байгаад үргэлжлүүлэн Бадрал ХК-д хоньчин тууварчин зэрэг ажлыг хийж байгаад 1994 онд ажлаасаа гарсан. Одоо малчин болзлоор өндөр насны тэтгэвэрт орох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж олдохгүй болсон тул тэтгэвэр тогтоолгож чадахгүй болсон юм. Б.Л миний бие 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс сонсголын бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгож нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгохдоо хөдөлмөрийн дэвтрээ нийгмийн даатгалын байцаагчид өгсөн боловч олдохгүй байгаа юм. Иймд 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Түдэвтэй сумын Бадрал нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Түдэвтэй сумын Бадрал ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү ... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Л нь 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Х овогт Б.Л нь 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:

-Х овогт Б.Лн **** дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,

-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ************* дугаартай: ...Түдэвтэй сумын Бадрал ХК нь ****** регистрийн дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдэж, 1994 оны 06 дугаар сарын 20-ны өдөр татан буугдсан байна... гэсэн хуулийн этгээдийн лавлагааны хуулбар,

-Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн *********** дугаартай: ...1983 онд Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн Ойгон бригадад мал маллаж байсан гэх Б.Л-н цалингийн тодорхойлолтыг олгов.

1981 онд 98,0 төг, 10 сар, Хуу№- гэжээ.

Жич: Хүн, өдөр тооцоогүй байна. 1983 оны Нэгдлийн даргын тушаалд томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай тушаалд холбогдох баримт олдохгүй байна... гэсэн лавлагааны хуулбар,

-...Л, 10 дугаар сар, 98... гэсэн Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн ТССДСС цалингийн бүртгэлийн хуулбар,

-Завхан аймгийн Архивын тасгийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ************* дугаартай: ...1984-1993 онд Түдэвтэй сумын Бадрал нэгдлийн Ойгон бригадад мал маллаж байсан гэх хүсэлтийн дагуу архивын баримт шүүн үзэхэд: Б.Л-н хөдөлмөрийн хөлсийг олгов.

1984 онд 5823,33 төг, 1-12 сар, Хуу№- /Б нэрээр/

1985 онд 900,59 төг, 1-12 сар, Хуу№-

1986 онд 1912,76 төг, 1-10 сар, Хуу№-

1987 онд 949,54 төг, 1-8 сар, Хуу№-

1989 онд 8622,77 төг, 1-12 сар, Хуу№- /Б нэрээр/

1990 онд 2741,09 төг, 1-12 сар, Хуу№-

1991 онд 10005,44 төг, 1-12 сар, Хуу№-

1992 онд 7506 төг, 1-12 сар, Хуу№-

1993 онд 7738 төг, 1-5 сар, Хуу№-

ЗАТАФ№ 51, Хн№ 70-р данс

Жич: Ойгон бригадын 1988 оны хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс манай архивт ирээгүй байна... гэсэн лавлагааны хуулбар,

-Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ***************** дугаартай: ... Он: 1989, Аймаг/Хот: Завхан, Сум/Дүүрэг: Түдэвтэй, Тэргүүлэгч өөрөө: С.Б, Эгч/ах/ дүү: С.Б, Ач, зээ: Б.Л, Ач, зээ: Б.Н... гэсэн лавлагаа,

-Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ************ дугаартай: ... Он: 2000, Аймаг/Хот: Завхан, Сум/Дүүрэг: Түдэвтэй, Баг/Хороо: Ойгон, Тэргүүлэгч өөрөө: Б.Л, Эхнэр/нөхөр: Н.П, Охин/хүү: Л.Б, Охин/хүү: Л.Ю... гэсэн лавлагаа,

-Б.Л нь 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага-Бадрал нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин, оршдог сум-Түдэвтэй... гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,

-1993 оны 05 дугаар сарын 18-ны өдөр паспорт авах өргөдөлдөө хөтөлсөн: ...Олгохыг хүссэн 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, Б.Л, ...ажилладаг байгууллага-Бадрал компани, эрхэлдэг ажил-малчин... гэсэн бичилт бүхий ХААТР 21 маягтын хуулбар,

-1996 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрлэснийг бүртгэх анкетын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Гэрлэсэн 1995 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ...нөхөр Б.Л, ...ажилладаг байгууллага-4 дүгээр багт, эрхэлдэг ажил-малчин... гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар,

-Гэрч П.Д: ...Б.Л-г нэг нутгийн хүмүүс учраас сайн танина. Б.Л нь ээж, ах, эгчийн хамт Түдэвтэй сумын Ойгон багт амьдардаг байсан. Багаасаа мал дээр өссөн. Цэрэгт яваагүй. Цэргээс өвчний учраас халагдсан. Намайг 1983 онд бороожуулагчаар ажиллаж байхад Б.Л нь Түдэвтэй сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тухайн үед ээж, эгч, нагац ахтайгаа мал маллаж байсан. Тэр үеэс одоог хүртэл мал маллаж байна. Миний бие 1983 оноос одоог хүртэл Түдэвтэй суманд бороожуулагчаар ажиллаж байгаад мал маллан амьдарч байна. Б.Л-тай нэг газар, нэг нутаг усанд 1983 оноос хойш одоог хүртэл хамт амьдарч байгаа учраас ямар малчнаар ажиллаж болон мал маллан амьдарч байгааг сайн мэдэж байна... гэсэн мэдүүлэг,

-Гэрч П.Бн: ...Б.Лтай нэг багт буюу Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багт одоог хүртэл мал маллаж байна. Б.Л нь цэрэгт яваагүй. Өвчтэй гээд цэргээс халагдсан. Би хожуу сургуульд орж, 2 дугаар анги төгсөөд хөдөө гарч мал малласан. Би 1983 оноос одоог хүртэл мал маллаж байгаа. Энэ хугацаанд Б.Лувсаншаравыг мал маллаж байсныг сайн мэднэ. Би цэрэгт явчхаад ирэхэд Б.Л нь мал маллаж байсан. Тэднийх зундаа Жарантай гол, өвөлдөө Айргийн өвөр гэх газарт өвөлждөг байсан. Манай зундаа Жарантай гол, өвөлдөө Айргийн өврийн майхан гэх газарт өвөлждөг байсан. Бид хоёр насаараа нэг газарт мал маллан амьдарч байна... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч Х овогт Б.Л нь 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Л-с ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогт Б.Л нь 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН