Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 314/ШШ2025/00215

 

 

 

 

        2025          04              07  

                                        314/ШШ2025/00215

 

 

 

 

                              Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

                                       хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

                                 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ******* дүгээр баг, бурхи ******* тоотод оршин суух,  *******ийн *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ******* дүгээр баг, бурхи ******* тоотод оршин суух, *******гийн *******т холбогдох

“Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.*******тай 2000 онд танилцаж,  2008 онд гэр бүл болсон. Тэгээд 2008 оны ******* дүгээр сарын 22-ны өдөр хүү *******, 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр охин ******* нарыг төрүүлсэн. Гэр бүл болсноос хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үр хүүхдэдээ болон миний биед гар хүрч, хэл амаар доромжилдог болсон. Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ч 2 хүүхдээ бодоод эвлэрсэн гэв.

Хариуцагч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие цаашид архи уухгүй байж чадна. Эхнэртэйгээ эвлэрсэн гэв.

  Зохигч эвлэрлийн гэрээндээ:  Ц.*******, Л.******* нар нь гэрлэлтээ цуцлуулахгүйгээр эхнэр нөхрийн харьцаагаа сэргээж цаашид урьдын адил хамтын амьдралаа үргэлжлүүлж, үр хүүхдээ хамтран өсгөж, өөрөөс шалтгаалах алдаа дутагдлаа засаж, архи уухгүй, өрхийн тэргүүний үүрэг хариуцлагаа ухамсарлаж байх талаар тохиролцож эвлэрлийн гэрээ   байгуулав гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Л.*******т холбогдуулан “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 1-2 хуудас/

Шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 314/ШЗ2025/00773 дугаартай “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах” тухай шүүгчийн захирамжаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид даалгаж шийдвэрлэсэн.

Улмаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаж шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас  2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн 314/ЭГ2025/00035 дугаар эвлэрлийн гэрээгээр зохигч эвлэрсэн болох нь тогтоогдож байна /хх-ийн 30-31 хуудас/.

   Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт “Гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ц.*******гийн нэхэмжлэлтэй Л.*******т холбогдох иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

         ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА