| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00050/И |
| Дугаар | 141/ШШ2025/00066 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 141/ШШ2025/00066
| 2025 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 141/ШШ2025/00066 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нэхэмжлэгч С.Гг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхүүгээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багт оршин суух Ц овогт С.Гн нэхэмжлэлтэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... С.Г миний бие 1965 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт төрсөн. Бага сургууль төгсөөд ээжтэйгээ хамт маллаж байгаад 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн албыг 3 жилээр хаасан. Цэргээс ирээд ээжтэйгээ тасралтгүй Сүхбаатарч нэгдэлд 1994 оныг дуустал мал малласан. Иймд миний дээрх байдлыг үндэслэн 1981 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Г нь 1981 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ц овогт С.Г нь 1981 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд малчнаар, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд мод бэлтгэгчээр, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд сахиул бэлтгэгчээр, 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Булнай сумын Наран ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-Ц овогт С.Г *************** дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,
-С.Г-д Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлээс 1981 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нээж олгосон: ...ажилласан хоног, авсан хөлсийг 1981 оны 1-12, 1982 оны 1-12, 1983 оны 1-4, 1986 оны 6-12,1987 оны 1-12, 1988 оны 1-12, 1989 оны 1-12, 1990 оны 1-12 дугаар сарыг дуустал бичиж, олгов тэмдэг дарж баталгаажуулсан... хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *********** дугаартай: ...1981-1983, 1986-1994 онд Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн Рашаант бригад, Сүхбаатарч хувьцаат компанид мал маллаж, 1989-1994 онд сахиулаар ажиллаж байсан гэх С.Г-д тооцсон хөлс үгүй, Суурийн ахлагч М.Сн цалингийн тодорхойлолтыг олгов.
1981 онд 1392,6 төг, 6-7, 10-12 сар, хуу№-,
1983 онд 464,07 төг, 7-10 сар, хуу№- гэжээ.
Жич: Хүн, өдөр тооцоогүй байна. 1981-1983, 1986-1988, 1991-1992 оны Нэгдлийн даргын тушаалд томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай тушаал, 1986 оны цалингийн цэсэд холбогдох баримт олдохгүй, 1993-1994 оны Сүхбаатарч хувьцаат компанийн захирлын тушаал, 1982, 1987-1994 оны цалингийн цэс архивд шилжигдэн ирээгүй байна... гэсэн лавлагааны хуулбар,
-Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 89 дугаартай: ...Дотоод нөөц бололцоог бүрэн ашиглаж ажилгүй хүмүүсийг ажлаар хангах, нэгдлийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор тушаах нь: 1. Мод бэлтгэлийн хэсгийг энэ оны 10 дугаар сарын 10-аас эхлэн аж ахуйн тооцоон дээр байгуулж, хэсгийн ахлагчаар Дг томилсугай. ...3. Мод бэлтгэлийн хэсэгт ажиллах хүмүүсийг хавсралтаар баталсугай.
89-р дүгээр тушаалын хавсралт. Мод бэлтгэлд ажиллах хүмүүсийн жагсаалт: 2. С.Г... гэсэн тушаалын хуулбар,
-Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаартай: ...Нэр бүхий ажилчдыг түр хугацаагаар авч ажиллуулах нь зүйтэй гэж үзээд тушаах нь: ...2. С.Г-г Марз рашаан амралтын сахиул бэлтгэгчээр 06 дугаар сарын 01-ээс ...ажиллуулсугай. ...5.Д.Ц-д 300 төгрөг, Н.С-т 250 төгрөг, С.Г ...нарт тус бүр 180 төгрөгийн тогтмол цалин олгохыг нэгдлийн санхүү н./Б.В/-д зөвшөөрсүгэй... гэсэн тушаалын хуулбар,
-Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн даргын 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 71 дугаартай: ...Дараах хүмүүсийг ажилд авах, чөлөөлөх нь зүйтэй гэж үзээд тушаах нь: 1. С.Гг Марз амралтын сахиул бэлтгэгчийн ажлаас 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж... гэсэн тушаалын хуулбар,
-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ********* дугаартай: ...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн иргэн С овогтой Г /*************/ нь ам бүл 5, ээж, дүү нарын хамт 1981-1995 онд тус багт мал маллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов... гэсэн тодорхойлолт,
-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ******** дугаартай: ...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн иргэн С овогтой Г /*********/ нь ам бүл 5, ээж, дүү нарын хамт 1981-1995 онд тус багт мал маллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов... гэсэн тодорхойлолт,
-С.Г нь БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага-Сүхбаатарч нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин, оршдог сум-Рашаант... гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-С.Г нь 1987 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хаягийн хуудасны бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Хаана ямар ажилтай-Булнай сумын Рашаант бригадад малчин... гэсэн бичилт бүхий ХААТР 7 маягтын хуулбар,
-1994 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрлэснийг бүртгэх анкетын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Гэрлэсэн 1994 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ...нөхөр С.Г, ...ажилладаг байгууллага-Наран компани, эрхэлдэг ажил-малчин... гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар,
-Батлах хамгаалахын төв архивын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08/956 дугаартай: ...С.Г БХЯ-ны сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Завхан аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 124 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар 1986.06.15-ны өдөр 542281 дугаарын цэргийн батлахтай халагдсан... гэсэн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
-Гэрч Б.Л-н: ...Ч С.Г нь 8 дугаар анги төгсөөд илгээлтээр гарч мал маллаж байгаад цэрэгт явсан. Тэгээд цэргээс ирээд үргэлжлүүлэн ээж Сн хамт нэгдлийн мал малласан. 1994 онд гэр бүлтэй болж өрх тусгаарласан. Манай сумын нэгдэл нь 1992 онд татан буугдсан ба нэгдэл тарсны дараа Г нь Наран ХК-нд ажиллаж байгаад ажлаас гарсан юм. Наран компанийн даргаар Дорж гуай ажиллаж байсан. Би нэгдлийн үед Рашаант багийн малын зоотехникч хийж байгаад нэгдэл тарсны дараа багийн засаг даргаар ажиллаж байсан учраас манай багийн иргэн С.Гн ажлыг сайн мэднэ. С.Г нь мал маллаж байх хугацаандаа Рашаант багийн Агьт гэх газар нутагладаг байсан... гэсэн мэдүүлэг,
-Гэрч Ч.Бн: ...1981-2008 хугацаанд С.Г нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багт мал малласан. С.Г нь гэр бүлтэй болохоос өмнө ээж Сн хамт мал маллаж байсан. С.Гтой бид нэг багийн хүмүүс. С.Г нь Рашаант багийн Агьт, Бухын хясаа гэдэг газарт нутагладаг байсан ба Ш гэдэг хүний туслах малчин байсан юм. Зундаа мал туугаад өвөлдөө эр сувай мал малладаг байсан. Манай сумын Сүхбаатарч нэгдэл татан буугдсаны дараа Наран компанид ажилласан. Тэгээд Наран компани татан буугдах үед ажлаас гарч хувийн малаа малласан юм... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч Ц овогт С.Гг 1981 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд малчнаар, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд мод бэлтгэгчээр, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд сахиул бэлтгэгчээр, 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Булнай сумын Наран ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С.Гс ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц овогт С.Гг 1981 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд малчнаар, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд мод бэлтгэгчээр, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд сахиул бэлтгэгчээр, 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Булнай сумын Наран ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН