Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 314/ШШ2025/00153

 

 

 

 

 

  2025         03               17                                             314/ШШ2025/00153

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Стадион оргил Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-*******, Эл Эс Плаза ******* давхар *******02 тоотод байрлах, “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 6 дугаар баг, Ягаантолгой ******* гудамж, ******* тоотод оршин суух, ******* овгийн ын д хол*******ох

“Зээлийн гэрээний үүрэгт 7,26*******,037.51 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн зээл төлүүлэлтийн албаны дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* Богд Финанс ******* ХХК-ийн зүгээс зээлдэгч Т.аас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч Т. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд талуудын хооронд байгуулсан МА-282001 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, *******1017-2631 дугаар лизингийн зээлийн гэрээ, *******3001-74171 дугаар цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 6,835,111.******* төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3*******5,312.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,612.*******7 төгрөг, нотариатын зардалд 31,000 төгрөг, бүгд 7,26*******,037.51 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Т.аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ын ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Т. нь ******* ******* ******* ******* ХХК-иас зээл авсан үнэн. ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7,26*******,037.51 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 4 дугаар сарын 25-ны өдөр 1,211,506.3 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,211,506.3 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,211,506.3 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,211,506.3 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,211,506.3 төгрөг, 2025 оны  ******* дүгээр сарын 25-ны өдөр 1,211,506.3 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч Т.д хол*******уулан “зээлийн гэрээний үүрэгт 7,26*******,037.51 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-06 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.д хол*******ох “зээлийн гэрээний үүрэгт 7,26*******,037.51 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дүгээр зүйлийн 5*******.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,254.60 төгрөгийн тавин хувь болох 65,627.3 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000*******41 тоот данснаас 65,627.3 төгрөг, хариуцагч Т.аас 65,627.3 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА