Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 314/ШШ2025/00147

 

 

2025 03 14 314/ШШ2025/00147

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ******* дугаар баг, ******* тоотод оршин суух, *******ын *******ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ******* дугаар баг, ******* тоотод оршин суух, *******ын *******т холбогдох

 

14,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Зохигч эвлэрлийн гэрээндээ: Б.*******аас 14 сая төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт Б.******* нь 7 сая төгрөгийг төлөхөөр санал гаргаж, эвлэрлийн гэрээ байгууллаа. Иймд Б.*******аас 14 сая төгрөг нэхэмжилсэн үнийн дүнгийн 7 сая төгрөгөөс татгалзаж, 7 сая төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлсэн эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Моломжамцийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох иргэний хэрэгт талууд эвлэрч, шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээгээ нотлох баримтаар гаргасан.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхолд харшилсан гэж үндэслэл тогтоогдоогүй тул эвлэрлийг батарлж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******т нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан эрхийг олгосон байх тул хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулах эрхтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******ын нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох  иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 56,9************** төгрөг, орон нутгийн орлогын данснаас 1*******,975 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Моломжамцад олгосугай.

3. Захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   А.ҮҮРИЙНТУЯА