| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/04156/И |
| Дугаар | 197/ШШ2025/03927 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/03927
2025 04 04 197/ШШ2025/03927
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, ******* цогцолборт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 5 хэсэг гудамж, ******* байр, ******* тоотод оршин суух, Ба******* Га******* /РД:*******/-д холбогдох,
1,185,972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Га******* нь "*******"-тай 2020 оны 01 сарын 31-ний өдөр ******* дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б.Га******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 11 сарын 06-ны өдөр 620,000 төгрөгийг сарын 2,9%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. *******-ын зүгээс Б.Га*******ас зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.01.21-ний өдрийн байдлаар Б.Гантулгын үндсэн зээлийн үлдэгдэл 620,000 төгрөг, 2022 оны 11 сарын 06-ны өдрөөс 2025.01.21-ний өдрийг хүртэлх 777 хоногийн зээлийн хүү 476,204 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89,768 төгрөг нийт 1,185,972 төгрөг байна. Б.Га******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ******* ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,185,972 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Га*******д холбогдох 1,185,972 төгрөг гаргуулах нэхэмжлэлтийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч талууд дараах байдлаар эвлэрч байна. 2025 оны 04 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 385,972 төгрөгөөр төлж тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.Га*******д холбогдуулан 1,185,972 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.Га******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,185,972 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 385,972 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Га******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,185,972 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 385,972 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,013 төгрөгөөс 16,506.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 16,506.5 төгрөг, улсын төсвийн данснаас 16,506.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Га******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР