Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2025/0054

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Хариуцагч: Сангийн яам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Хариуцагч: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч

Хариуцагчийн өмгөөлөгч *******

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахим/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь тус шүүхэд Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тай дүгнэлтийг хүчингүй болгох шаардлага гаргасан.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл гаргагчаас нэхэмжлэлийн шаардлагаа "Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах-аар нэмэгдүүлсэн.

Хоёр: Маргааны үйл баримтын талаар:

2.1. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хяналт шалгалт хийх тухай 02, Удирдамжийн хугацаа сунгах тухай 06 дугаартай удирдамжийн дагуу Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр нэхэмжлэгч ******* ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоосон байна. /х.х 50-52/

2.2.Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 07/11 дүгээр албан бичгээр гомдол гаргасныг Сангийн яамны 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаар албан бичгээр ...дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаар хариуг өгчээ. /х.х 31/

2.3. Харин Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тушаалын хавсралтын 6 дугаар хүснэгтэд нэхэмжлэгчийг Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн  дүгнэлт гаргасан гэх үндэслэлээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулахаар шийдвэрлэсэн байна.

2.4.Нэхэмжлэгч ******* ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлд 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2024/6984 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШЗ2024/7398 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Гурав. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

3.1. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргасан дүгнэлтийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

******* ******* ХХК нь ******* ******* ТӨҮГ-аас 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зарласан дугаар "Тусгай зориулалтын компьютер" нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд тус тендерт манай компани шалгараагүй, өөр компани шалгарсан байдаг.

Гэтэл Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11/3375 дугаар албан бичгээр манай компанитай холбоотойгоор хуурамч бичиг баримт үйлдсэн гэх мэдээлэл ******* ******* ТӨҮГ-аас ирүүлсний дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай удирдамж гарч, хяналт шалгалт явуулж байгаа талаар мэдэгдсэн.

Үүний дараа Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр манай компанийг хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5.1-т заасан худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргасан бөгөөд энэхүү хууль бус, үндэслэлгүй дүгнэлтийг манай компаниас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл бидний зүгээс хуурамч гэх баримт бичгийг гаргаагүй, тухайн баримт бичгийн утга агуулгыг өөрчилж, ямар нэг байдлаар засвар оруулсан зүйл байхгүй бөгөөд уг баримт бичиг дээр дарагдсан нотариатчийн тамганы дардас нь өөр баримт бичигт давхар дарагдсан эсэхийг ч мэдэх боломжгүй, манай компаниас гарсан бичиг баримт биш юм.

Гэтэл өөр компанийн гаргасан баримт бичгийг хуурамч эсэх асуудал дээр огт хамааралгүй ******* ******* ХХК-д хариуцлага ногдуулж тендерт оролцох эрхийг хязгаарласан нь Монгол Улсын Үндсэн хуулиар бэхжүүлсэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хуулиар зохицуулсан тендерт оролцох эрхийг хөндөж, компанийн эрх ашгийг ноцтой хохироож байна.

Манай компанийн зүгээс ******* ******* ХХК-иас ирүүлсэн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Үйлдвэрлэгч/гэрээт борлуулагчийн итгэмжлэл-д дарагдсан нотариатын тамганы дардас, баталгааны тэмдэг хуурамч эсэх, зөөж тавьсан асуудал байгаа эсэхийг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасны дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлийг нээж шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Цагдаагийн байгууллагаас эцэслэн шийдэгдэж, буруутай этгээд нь тогтоогдоогүй байна.

Гэтэл Цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагаа дуусаагүй, бичиг баримт хуурамчаар үйлдэгдсэн эсэх, хэн буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад Худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас хэн нэгнийг гэм буруутайд тооцож урьдчилан дүгнэлт хийж, түүнийгээ үндэслэж компанид хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй байна.

Бидний зүгээс дээрх Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн тай дүгнэлтийг эс зөвшөөрч Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан боловч 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн тай дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд уг Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн тоот албан бичгийг 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гардаж авснаар ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Гэтэл уг маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай тушаал гарч, энэхүү тушаалаар Сангийн яамны Худалдах авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тай дүгнэлтийг үндэслэж манай ******* ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэсэн.

Өөрөөр хэлбэл Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн.

Иймд Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж өгнө үү. гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Тендер шалгаруулалтын үйл ажиллагаа 11 дүгээр сарын 30-ний өдөр явагдаж дууссаны дараа Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11/3375 дугаар албан бичгээр манай компанитай холбоотойгоор хуурамч бичиг баримт үйлдсэн гэх мэдээлэл ******* ******* ТӨҮГ-аас ирүүлсний дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай удирдамж гарч, хяналт шалгалт явуулж байгаа талаар мэдэгдсэн.

Уг мэдэгдлийн дагуу Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр манай компанийг хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5.1-т заасан худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргасан. Энэ дүгнэлтийн үндэслэлийг харахад баримталсан заалт буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5.1-т заасныг харахад 2 нөхцөл харагддаг.

Хуурамч баримт бичиг ирүүлсэн юм уу, бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендерт ирүүлсэн үү гэх зөрчлийн аль нь болохыг дүгнэлтэд зааж тодорхойлоогүй байдаг. Хуурамч гэж үзээд байгаа баримт бичгийг манайхаас үйлдээгүй. Эсвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5.1-т заасан үндэслэл буюу бусад этгээдийн баримт бичгийг өөрчилсөн үйл баримт байхгүй. Иймээс дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Дүрмийн дагуу ерөнхий байцаагчид гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй тул шүүхэд хандсан. Үүний дараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.8-т заасан санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын байцаагчийн саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруултад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад 3 жилийн хугацаагаар бүртгэх шийдвэр гаргана гэсэн зохицуулалт байдаг. Энэ зохицуулалтын дагуу шүүх дээр улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сангийн сайдын тушаал гарсан.

Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.8-т заасныг үндэслэж гарсан. Энэ тушаалаар ХХК-ийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2027 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар буюу 3 жилийн хугацаагаар тендерт оролцох эрхийг хязгаарласан.

Манай зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудыг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1-д төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахтай холбоотой асуудлын талаар заасан байдаг. Энэ зохицуулалтаар мөн хуулийн 52.2-д Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ гэсэн хуулийн зохицуулалтай. Энэ заалтын дагуу ******* ******* ТӨҮГ-аас 2023 онд Сангийн яам руу зөрчилтэй холбоотой гомдлыг өгсөн байдаг. Энэ гомдлын дагуу хяналт шалгах хийх чиг үүрэгтэй буюу Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч нар энэ хяналт шалгалт явагдсан байгаа. Гэвч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хугацаандаа буюу тухайн гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд хяналт шалгалтын 5 өдрийн дотор эхлүүлнэ гэдэг хугацааг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл ******* ******* ТӨҮГ-аас мэдээлэл ирүүлсэн албан бичгийг харахад 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгаа юм. Үүнээс хойш 05 дугаар сард хяналт шалгалт эхлүүлж байгаа нь 5 өдөрт хэрэгжүүлэх ажиллагааг 3 сарын дараа эхлүүлж байгаа зөрчил харагдаж байгаа юм. Мэдэгдэл хүргүүлэх тухай Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн гэх боловч 56-д заасан хуурамч бичиг баримт гэдэг нь нотлогдоогүй. Мөн бусад этгээдийн баримт бичигт өөрчлөлт оруулсан үйл баримт байхгүй. Үүнийг нотлох үйл ажиллагаа улсын байцаагчаас хийгээгүй.

Маргаан бүхий акт гарах болсон шалтгааны үндэслэл нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Улсын байцаагч бол Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хяналт шалгалт явуулах эрх бүхий этгээд байдаг. Хяналт шалгалт явуулах эрх бүхий этгээд нь тодорхой хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхдээ хуулийн дагуу бүрэн гүйцэт шалгах шаардлагатай байдаг. Энэ шалгалтын ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Сангийн сайдын тушаалыг харахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасан ажлын 15 өдөр гэх үйлдлийг илт зөрчсөн. Өөрөөр хэлбэл хуульд тухайн Сангийн сайд шийдвэр гаргах хугацааг зааж өгсөн байдаг. Улсын байцаагчийн саналыг буюу тухайн дүгнэлтийг 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор шийдвэр гаргах ёстой. Гэтэл худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас ХХК-тай холбоотой дүгнэлт 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гарсан бөгөөд үүний дараа манай компанийн зүгээс дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр улсын Ерөнхий байцаагчид гомдол гаргаж ажиллагаанууд явагдсан боловч 15 хоногийн дотор гарах шийдвэр 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гарсан. Улсын байцаагчийн дүгнэлт гарснаас хойш 3 сар 10 хоногийн дараа шийдвэр нь гарсан байгаа юм. Сангийн сайд хуулийн дагуу 15 хоногийн дотор тухайн шийдвэрийг гаргах боломжтой байсан бол энэ шийдвэр 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс гараад энэ хугацаанаас 3 жилийг тооцоод явах боломжтой байсан. Гэвч тодорхой үндэслэл бүхий шалтгаангүйгээр хууль зөрчиж 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус шийдвэрийг гаргаснаар манай компанийн хувьд хугацаа хойшилж тендерт оролцох нөхцөл боломж байхгүй болж компанийн хувьд хохирол учирч байгаа юм. Хугацаа хойшлуулж байгаа нь манай компанийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Тиймээс Сангийн сайдын тушаал болон улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс улсын ерөнхий байцаагч 4 сарын хугацаанд эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэдэг тайлбарыг сая хэллээ. Энэ 4 сарын хугацаанд нэг ч улсын ерөнхий байцаагч ажил үүргээ гүйцэтгээгүй болов уу гэдэг байдлаар ойлгогдож байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн алба тасралтгүй тогтвортой явагдах үндсэн зарчимтай. Гэтэл хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулаад улсын ерөнхий байцаагч 4 сарын хугацаанд ямар ч эрх хэрэгжүүлэхгүй зүгээр сууж ХХК-д холбогдох хяналт шалгалтыг хийгээгүй гэдгийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Мөн хуулийг тайлбарлахдаа өрөөсгөл тайлбарлаад байна. Хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа болохоос биш батлагдсан хугацаа нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр. Гэтэл энэ бэлтгэл ажилтай холбоотойгоор хууль баталлаа. Хэрэгжих хугацаа нь хойшоо байдаг. Тухайн үед дүрэм батлагдаагүй байж болох ч өмнөх дүрэм хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байсан. Бүрэн эрх нь хэрэгжээд тасралтгүй явж байсан. Үүнийг миний хувьд хариуцагчийн зүгээс бол өрөөсгөл буюу ташаа мэдээлэл өгч зөвлөх үндэслэл дагуулж байна гэж үзэж байна.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын байцаагч болон Сангийн сайдад холбогдох хэрэг шүүхээр 2 дахь удаагаа хэлэлцэгдэж байна. Нотлох баримт болон хэлэлцүүлгийн явцад судлаад үзэхээр хууль хэрэглээний холбоотой асуудал байна гэж харагдаж байна.

Улсын байцаагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 174 дүгээр тоот Засгийн газрын тогтоолоор худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийг баталсан байдаг. Энэ дүрмийг батлахдаа нэгдүгээрт энэ дүрэм хүчингүй болсон байсан. Дараагийн дүрэм 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 147 дугаар Засгийн газрын тогтоолоор батлагдсан. Энэ хүртэл бид шалгах боломжгүй байсан учраас сүүлд шалгасан гэх хугацаатай холбоотой тайлбар хэлээд байгаа юм. Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолын хоёр дахь заалтаар өөрөөр хэлбэл 147 дугаар тогтоол гарснаар өмнөх 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 274 дүгээр тогтоолыг хоёр дахь заалтаар хүчингүй болгож байгаа.

Өөрөөр хэлбэл өмнө нь бид тогтоол байхгүй, дүрэм байхгүй шалгаж чадахгүй байсан гэдэг заалт өрөөсгөл. Яагаад гэвэл өмнөх заалтууд үргэлжилж байсан. Хяналт шалгалт хийхтэй холбоотой хугацааг нарийвчлан зааж өгсөн. Энэ заалттай холбоотой өмнөх дүрэм тухайн үед үйлчилж байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд төлөвлөгөөт бус хяналт шалгалт буюу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2, 5.3 дахь хэсэгт зааснаар санал ирснээр 5 хоногийн дотор шалгана гэж байгаа юм. Энэ дүрэм дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар ч худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хугацаа заасан ганцхан хуулийн зохицуулалт байгаа.

Манай улсын байцаагчийн удирдлага болгодог Хянан шалгалтын тухай хууль байгаа. Энэ хуульд хянан шалгалтын хугацааг 5 хоног гэж заасан. Гэтэл улсын байцаагч болон өмгөөлөгчийн зүгээс юу гэж энэ хугацааг тайлбарлаад байна гэхээр хууль батлагдсан учраас шалгах ажлаа хойшлуулсан гэдэг зүйл ярьдаг. Энэ нь үндэслэлгүй. Хариуцагч талаас бид зөвшөөрч байна. Гэхдээ нэгэнт хууль дээр хугацаа заасан учир энэ хугацааг заавал мөрдөх ёстой, хууль батлагдсан учраас гэж тайлбарлаад нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байдлаар шалгалтын арга хэмжээ явуулж, хугацаатай холбоотой асуудал яригдаж байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна гэж харагдаж байгаа.

Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлт 06 дугаар сарын 27-ны өдөр гарсан. Сангийн сайдын тушаал 10 дугаар сарын 17-ны өдөр гарч байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгчийн хувьд хугацаатай холбоотой асуудал ярьж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.8-д зааснаар санал гарснаар 15 хоногийн дотор тушаал гарна гэдэг асуудал яригдаж байгаа. Гэтэл 3 сар 10 хоногийн дараа тушаал гарсан байдаг. Хариуцагч талаас маргаад байдаг зүйл нь нэхэмжлэл гаргах хугацааг бодолцсон гэж яриад байдаг. Гэтэл энэ хамааралгүй. Дүгнэлт гаргаснаар 15 хоногийн дараа нэхэмжлэл буюу гомдол гаргасан эсэхээс үл хамаараад Сангийн сайдын тушаал гарах хуулийн зохицуулалт байна гэж өмгөөлөгч миний хувьд харж байгаа юм. Өөрөөр хэлбэл гомдол гаргахыг хүлээсэн учраас хугацаа алдаж 3 сарын дараа дүгнэлт гаргасан гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна.

2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 274 дүгээр Засгийн газрын тогтоол байдаг. Энэ тогтоол нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 147 дугаар тушаалын 2 дах заалтаар хүчингүй болсон. Тиймээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 274 дүгээр тушаал үйлчилсэн гэж үзэж байна. Энэ 274 дүгээр тушаалаар ерөнхий байцаагчийн бүх эрхийг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл эдгээр эрхүүд нь шинэ тушаал гарах хүртэл буюу 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 274 дүгээр дүрмийн 4.2-т улсын байцаагч ямар эрхтэй юм. 4.3-т улсын ахлах байцаагч ямар эрхтэй юм. 4.4-т улсын ерөнхий байцаагчийн эрхүүдийг зааж өгөөд ар талд нь 4.4.6 дах хэсэг дээр нь улсын байцаагчийн хийх хяналт шалгалтын удирдамжийг баталж, удирдамжид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2-т заасныг тусгана гэж байгаа. Өөрөөр хэлбэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2 дахь заалтад заасны дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр ******* ******* ТӨҮГ-аас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр санал ирсэн. Санал ирсээр байхад улсын ерөнхий байцаагч 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр удирдамж гаргаж байгаа юм. 274 дүгээр тушаал үйлчилсээр байхад эс үйлдэхүй гаргасан. Хяналт шалгалтыг эхлүүлээгүй. Гэтэл шинэ журам батлагдаагүй ч хуучин журам мөрдөгдөж байсан. Тиймээс хариуцагч нарын тайлбарлаж байгаа зүйл нь үндэслэлгүй байна.

ХХК 2011 онд үүсгэн байгуулагдсан. Үүнээс хойш төрийн худалдан авах ажиллагаагаар дагнан энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ хугацаанд энэ компани хэзээ ч өнөөдрийнх шиг асуудалд орж байгаагүй гэдгээ илэрхийлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* ******* ТӨҮГ-аас зарласан тендер шалгаруултад оролцсон. Оролцохдоо тухайн компанийн мэргэжилтэн алдаа гаргасан. Би үүнийг зөвтгөхгүй. Гэхдээ ******* ******* ХХК-ийн итгэмжлэлийг өөрчилсөн зүйл байхгүй. ******* ******* ХХК-иас энэ бичгийг манайхаас өгсөн гэдгийг тайлбарласан байдаг. ******* ******* ХХК-ийн хувьд манай бичгийг хуурамчаар үйлдсэн гэж огт маргаагүй. Хариуцагчийн зүгээс нотариатын тамга дарсан байгаа учраас хуурамч бичиг гэж байгаа юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ноцтой асуудал ярьсан. Хуульд хоёр асуудлыг зохицуулсан. Нэгдүгээрт хуурамч бичиг баримт үйлдэх эсвэл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилсөн гэж байгаа. Үүнийг уншихдаа агуулгаар нь унших ёстой. Бид үүгээр хязгаарлагдахгүй шалгасан. Тийм учраас аль алийг нь хамруулсан юм шиг агуулга харагдаад байгаа юм. Энэ нь маш өрөөсгөл ойлголт гэж харж байна. Хуурамч бичиг баримт гэдэг нь 09 дүгээр сарын 27-ны өдрийн ******* ******* ХХК-ийн итгэмжлэл огт гаргаагүй байхад үүнийг нь ХХК гаргасан байх ёстой. Гэхдээ ийм зүйл огт байхгүй.

Хоёрдугаарт бичиг дээр нэхэмжлэгч ХХК итгэмжлэлийн агуулга болон үг, үсгийг өөрчилсөн гэж харагдах юм бол өөрчилсөн гэсэн үг. Нотариатын тамга тэмдэг бол зөвхөн ийм бичиг баримт үйлдсэн гэдгийг нотолно. ******* ******* ТӨҮГ-аас нотариатаар батлуулна гэсэн шаардлага тавьсан. Бусад захиалагч нар эх хувиар өг гэдэг шаардлага тавьдаг. Тендерийн баримт бичгийг бүхэлд нь харвал маргаан бүхий итгэмжлэл маш чухал бичиг баримт байсан уу, үгүй юу гэхээр бас биш. Бусад баримт бичгийн хувьд ямар ч асуудал байхгүй.

Эцэст нь дүгнэвэл маргаан бүхий бичиг баримттай холбоотой асуудал бол хуурамч бичиг баримт мөн үү, үгүй юу гэдэг шалгалтын арга хэмжээ явж байгаа юм байна. Гэхдээ шалгалтын арга хэмжээ дуусаагүй. Энэ асуудлыг шалгаж дуусаагүй байхад хуурамч бичиг баримт мөн байна гэж дүгнэж байгаа нь буруу. Улсын байцаагчийн хуучин болон шинэ дүрмээр улсын байцаагч хяналт шалгалтын бүрэн эрхтэй. Хяналт шалгалт хийж холбогдох дүгнэлт гаргах эсэх асуудлууд нь дүрмээр зохицуулагдах боломжтой. Нотариатч бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байна гэж хэлээгүй. Хуурамч бичиг баримт байна гэж дүгнэх эрхтэй субъект биш. Мөн хариуцагч ч үүнийг дүгнэхгүй. Нотариатч бол зөвхөн тэмдэгтэй холбоотой асуудлыг л ярьж байгаа. Тэмдэгтэй холбоотой асуудлаар мэдүүлэг өгсөн. Түүнээс биш ******* ******* ХХК-ийн итгэмжлэлийг хуурамч бичиг баримт байна гэж дүгнэлт хийх ямар ч боломжгүй. Монгол улсад баялаг бүтээж байгаа компанийг 2027 оныг хүртэл худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг нь хасаж эрх зүйн байдлыг нь дордуулж байгаад харамсаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5.1-д заасан асуудалд тэмдэг зөөсөн гэдэг зүйл хамаарагдахгүй байна гэж харж байна. Үйлдсэн этгээд нь хуурамч бичиг баримт биш байна гэж тайлбарласан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү. Нэхэмжлэгч компани бол олон жил улсад татвар төлсөн байгаа нь харагдаж байсан. Үүнийг ч өмнөх хурал дээр хэлсэн. гэв.

Дөрөв: Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1.Хариуцагч татварын улсын байцаагч нар шүүхэд гаргасан тайлбартаа:

"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх заалтад энэ хуулийн 56.5-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах гэж заасан. Дээрх бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох асуудлаар хяналт шалгалт хийх хүсэлтийг ******* ******* ТӨҮГ-аас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тоот албан бичгийг Сангийн яаманд ирүүлжээ.

******* ХХК-д хяналт шалгалт хийх, тайлбар авах, сонсох ажиллагаа хийх мэдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11/3375 тоот албан бичгээр ******* ХХК-д Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх, удирдамжийн хугацааг сунгасан болохыг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 11/4665 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн. Мэдэгдэлд хяналт, шалгалт хийх үндэслэл, улсын байцаагчийн шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалтыг болон сонсох ажиллагаа хийх, тайлбар авах хугацааг тодорхойлж заасан.

Хяналт шалгалтын хүрээнд тус компаниас 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05/20 тоот "Тайлбар хүргүүлэх тухай" албан бичгийг ирүүлсэн. Тус албан бичигт ... ******* ХХК нь уг албан бичгийг гаргаж өгсөн эсэх талаар тодруулж үзэхэд ******* ХХК нь уг бичгийг гаргаж өгсөн нь үнэн гэсэн тайлбарыг манай компанид ирүүлсэн ба өөрөөр хэлбэл тус тендерт ирүүлсэн бичигт ямар нэгэн утга агуулгыг өөрчлөөгүй болох нь тайлбар бичгээр нотлогдож байна. Харин уг материалыг бэлтгэсэн ажилтан Р.******* нь ******* ХХК-аас ирсэн албан бичгийн үнэн бодит мэдээлэл ба нотариатын тамгыг мөн засварлаагүй гэж байгаа тул ажилтны уг үйлдлийг үнэн зөв эсэхийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар шалгуулахаар шалгалтын ажлыг эхлүүлээд байна." гэж тайлбар өгсөн.

Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 7.4 дэх заалтад Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ. гэж заасан байдаг.

******* ХХК-ийн дугаартай Тусгай зориулалтын компьютер" нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцохдоо хүргүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаартай "Үйлдвэрлэгч/гэрээт борлуулагчийн итгэмжлэл" баримт бичгийн нотариатын тамганы дардас, баталгааны тэмдгийг хуурамчаар үйлдсэн болохыг нотолсон Монголын нотариатчидын танхимын 1018 тоот албан бичгийг ирүүлсэн байдаг ба худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн хувьд энэхүү мэдээлэлд үндэслэн дүгнэлт гаргасан болно.

Түүнчлэн ******* ХХК-ийн тус шүүхэд хүргүүлсэн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэлд ... Гэтэл Цагдаагийн байгууллагын хяналт, шалгалтын ажиллагаа дуусаагүй, бичиг баримт хуурамчаар үйлдэгдсэн эсэх, хэн буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад Худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас хэн нэгнийг гэм буруутайд тооцож урьдчилан дүгнэлт хийж, түүнийгээ үндэслэж компанид хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй байна гэж дурдсан байна.

Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтад улсын байцаагч нь худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн оролцогчтой холбоотой дүгнэлт гаргана гэж заасны дагуу хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлснийг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлсэн нь иргэн, хуулийн этгээдийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг гэм буруутайгаар үйлдсэн эсэхийг тогтоосон хэрэг биш бөгөөд зөвхөн тендер шалгаруулалтад оролцохдоо хуурамч баримт бичиг бүхий тендер ирүүлснийг тогтоосон байх тул ******* ХХК-ийн ирүүлсэн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой ******* ХХК нь ******* ******* ТӨҮГ-аас зарласан дугаартай Тусгай зориулалтын компьютер нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцохдоо хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж, тендер ирүүлсэн болохыг худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тай дүгнэлтээр тогтоож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт Санхүү, төсвийн асуудал, эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын байцаагчийн саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг жагсаалтад гурван жилийн хугацаагаар бүртгэх шийдвэрийг гаргана. гэж, мөн зүйлийн 56.9 дэх хэсэгт Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтыг хөтөлж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ гэж тус тус заасны дагуу тушаал гаргаж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4.2.Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Захиалагч ТЗШ 18.6.2-т хэрэв гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан бол борлуулагч нь *******лэгчтэй хамтын ажиллагааны гэрээ эсвэл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ гэсэн шаардлагыг захиалагч тавьсан. Энэ шаардлагын хүрээнд оролцогчид шаардлага хангуулах гэж хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. ХХК мөн л ******* ******* ХХК-ийн итгэмжлэлийг гэсэн нотариатын тэмдэг тавьж ирүүлсэн байсан. Энэ асуудлаар ******* ******* ТӨҮГ-аас 2 баримт дээр адил гэсэн нотариатчийн тэмдэг дарагдсан байна. Үүнийг бид нотариатчаас тодруулахад 1 баримт дээр 1 л дугаар байна гэсэн хариу ирсэн. Тиймээс энэ л хүрээнд хяналт шалгалтын ажил хийгдсэн.

Тендерт ирүүлж байгаа бүх баримт бичгийн нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавиагүй. 2 баримтыг л нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавьсан. Ижил төстэй ажил үйлчилгээ, *******лэгчийн зөвшөөрөлтэй холбоотой баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавьсан.

4.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу ажлын 5 хоногийн дотор хяналт шалгалтыг эхлүүлээгүй гэж тайлбарлаж байна. Хяналт шалгалтын хүрээнд нэг онцлог зүйл бий болсон.

Тухайлбал хэрэглэгдэх эрх зүйн хэм хэмжээний хувьд тодорхой бус асуудал бий болсон. Яагаад гэвэл Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулаад Засгийн газрын 147 дугаар тогтоолоор баталсан байдаг. ******* ******* ТӨҮГ-аас 01 дүгээр сард хүсэлт ирээд тухайн хүсэлтийг хүчин төгөлдөр бус хуулийг үндэслэж удирдамж гарвал Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй үйл ажиллагаа болох байсан. Энэ хүрээнд хяналт шалгалт хийх зөвхөн ХХК-ийн хувьд ч биш тухайн үеийн хяналт шалгалтыг бүхэлд нь хойшлуулаад дүрмийг Засгийн газар дахин шинээр тогтоосны дараа хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлье гэдэг байр сууринаас хандсан байдаг.

Дүрэм 04 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаад нийтийн эрх зүйн мэдээллийн системд байршиж хүчин төгөлдөр болсон үед 05 дугаар сарын 01-ний өдөр удирдамж гарч хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байдаг. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч бүрэн тогтоогоогүй гэдэг асуудлыг мөн ярьж байна. ******* ******* ТӨҮГ-аас хүсэлт ирүүлэхдээ тухайн нотариатч ******* ******* ТӨҮГ-т тодорхой албан бичгийг Нотариатчидын танхимаар дамжуулан хандсан байдаг. Тухайн албан бичгийг үнэлж үзсэн байдаг. Худалдан авах ажиллагааны байцаагчийн зүгээс нотариатч руу өөрийн албаны и-мэйл хаягаар маргаан бүхий асуудлаар тодруулга хүссэн байсан. Тиймээс хяналт шалгалтын ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн байна. Бүрэн тогтоогоогүй гэдэг асуудалд хамаарахгүй. Өмнөх шүүх хуралдааны гэрчийн мэдүүлгээс үзэхэд нотариатын зүгээс би энэхүү бичгийг үйлдээгүй гэдгээ ч дахин нотолсон. Тиймээс тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлд хамаарахгүй. Сангийн сайдын тушаалын хувьд ажлын 15 өдрийн дотор тушаал гаргаагүй гэдэг асуудлыг тайлбарлаад байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дах зохицуулалтыг харах юм бол байцаагчаас Сангийн сайдад хүсэлт буюу дүгнэлтээ хүргүүлснээс хойш ажлын 15 хоног гэж тусгаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл байцаагч хэзээ Сангийн сайдад хүргүүлэх ёстой гэдэг асуудал Сангийн сайдын бүрэн эрхийн хүрээнд хамаарахгүй. Байцаагчаас дүгнэлт ирсний дараа ажлын 15 хоногийн дотор Сангийн сайд шийдвэр гаргах асуудал яригдахаас биш байцаагч хэд хоногийн дотор Сангийн сайдад хүргүүлнэ гэдэг асуудал байхгүй. Үүнээс юуг хэлэх вэ гэхээр Сангийн сайдын гаргасан 2024 оны тушаал ямар нэгэн байдлаар эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй. Эрх зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тушаалыг хүчингүй болгох эрх зүйн хувьд боломжгүй учраас энэ тушаал нь хүчин төгөлдөр үйлчлэх ёстой гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Хууль өөрөө хүчингүй болсон ч энэ дүгнэлт, тогтоол нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан гэдэг зүйлийг яриад байна. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм бол Захиргааны ерөнхий хуульд заасанчлан захиргааны хэм хэмжээний акт юм. Хэм хэмжээний акт бол тухайн хэм хэмжээний актыг батлан гаргах эрх олгосон хуулийн хүрээ хязгаарт нийцэж байх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн эрх олгосон заалт нь хүчингүй болсон байхад тухайн дүгнэлт, тогтоолыг үндэслээд шийдвэр гаргах нь өөрөө хууль ёсны шийдвэр гаргах ажиллагаа болж чадахгүй гэсэн үг юм. Энэ хүрээнд ч гэсэн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Хоёрт хууль батлагдан гараад 6 сарын хугацаа өгсөн. Энэ хооронд бэлтгэл ажлаа хангах ёстой байсан. Энэ нь өөрөө худалдан авах ажиллагааны улсын байцаагчийг буруутгах үндэслэл болохгүй. Энэ тогтоол гараагүй нь байцаагчийн буруугаас хамаараагүй.

Баримт бичигтэй холбоотой нэг зүйл яриад байна. Энэ борлуулагчийн итгэмжлэл өөрөө эх хувиараа баримт бичиг, харин нотариатын гэрчлүүлсэн нь баримт бичиг биш гэдэг зүйлийг яриад байгаа юм. Өнөөдөр миний гарт байгаа энэ худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн хяналт шалгалтын удирдамжаас хувилан авсан нь баримт бичиг биш. Энэ зүгээр нэг цаас. Үүнийг эрх бүхий этгээд баримтжуулаад гэрчилж байж баримт бичиг болж хувирна. Яг үүнтэй адилхан энэ итгэмжлэл гээд байгаа зүйлийг нотариат гэрчилж байж баримт бичиг болоод тендер шалгаруулалтын шаардлагад нийцэж байгаа эсэхийг нотлох баримт бичиг болж байгаа юм. Харин нотариат гэрчлээгүй байхад гэрчилсэн мэтээр хуурамчаар тамга тэмдгийг нь зөөж тавьж байгаа нь өөрөө тухайн нотариатын гэрчлээгүй баримтыг хуурамчаар үйлдэж гэрчилсэн мэт хуурамч баримт бичиг бүрдүүлж байна гэж үзсэн худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтийг буруутгах үндэслэл болохгүй. Мөн хугацаатай холбоотой зүйлийг яриад байна. Хугацаатай холбоотойгоор худалдан авах ажиллагааны улсын байцаагч эсвэл ерөнхий байцаагч өөрөө удирдамж гаргая гэхээр гаргах эрх зүйн үндэс нь байхгүй байхад хууль зөрчөөд удирдамж гаргачихлаа гэж бодъё. Гаргасан удирдамжийн хүрээнд хийсэн хяналт шалгалт нь өөрөө Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж хүчин төгөлдөр бус болох эрсдэлтэй. Яагаад гэвэл хуулиар эрх олгогдоогүй байхад захиргааны байгууллага захиргааны албан хаагч хуульд нийцээгүй үйл ажиллагаа явуулсан буюу хуулиар эрх олгоогүй хүрээнд үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл болно. Энэ хүрээнд эрх зүйн хэм хэмжээ буюу эрх нь үүсэж байж үйл ажиллагаа явуулсан улсын байцаагчийг бас буруутгах үндэслэл болохгүй. Тиймээс хуурамч баримт бичиг бүрдүүлсэн буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5.1-д заасан үндэслэл бий болсон байна гэж үзсэн 2024 оны улсын байцаагчийн дүгнэлтийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна. Сангийн сайдын тушаал дээр улсын байцаагч нь өөрөө Сангийн сайдад хүргүүлснээс хугацаа нь тоологдож эхэлдэг. Түүнээс биш байцаагч дүгнэлтээ гаргаснаас хойш ажлын 15 хоног гэдэг хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Нэг ёсондоо хууль зөрчөөгүй Сангийн сайдын тушаалыг мөн хүчингүй болгох эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. гэв.

4.4.Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийг дурдаж байна. Үүнээс гадна дахин нэг нөхцөл байдал үүссэн. Энэ нь юу вэ гэхээр 04 дүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын тогтоолтой хамт Худалдан авах ажиллагааны улсын Ерөнхий байцаагчийн эрхийг шинэчилж олгосон 148 дугаар тогтоол хамт батлагдсан байдаг. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн хуульд худалдан авах ажиллагааны улсын Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно гэсэн зохицуулалтай. Энэ хуулийн зохицуулалтын дагуу Засгийн газар Ерөнхий байцаагчийн эрхийг олгож байж Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу удирдамж гаргах бүрэн эрх нь үүснэ. Засгийн газраас эрх олгосон шийдвэр гараагүй байхад Ерөнхий байцаагч удирдамж гаргах юм бол хяналт шалгалт хийх ямар ч боломж байхгүй. Тиймээс өмнөх хугацаанд хяналт шалгалт хийх хугацаа бүрдээгүй байсан гэдгийг тайлбарлаж байна.

Нэгдүгээрт худалдан авах ажиллагааны улсын байцаагчийг хуурамч баримт бичгийг тогтоох эрхгүй субъекттэй гэдэг тайлбарыг нэхэмжлэгч тайлбарлаад байх юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлд худалдан авах ажиллагааны улсын байцаагчид ийм эрх олгохгүй байх байсан. Хуулийн агуулгыг тэгж тайлбарлана гэвэл шүүхээс хуурамч баримт үйлдсэн гэмт хэргийн талаар улсын байцаагч араас нь нөхөж хяналт шалгалт хийдэг юм уу, албажуулж дүгнэлт гаргадаг процесстой хууль бичигдэх ёстой. Гэтэл энэ хууль тухайн салбартаа л хэрэгжиж байгаа. Жижигхэн хүрээг хамарч байгаа. Тендер шалгаруулалтад худалдан авах ажиллагааны цахим систем дээр хуурамч баримт бичиг ирж үү, үгүй юу, уг хуурамч баримт бичгийг хэн үйлдсэн, ямар арга хэрэгслээр үйлдсэн гэм буруугийн санаа сэдэл болоод магадгүй Эрүүгийн хэргийн шүүх өөрийн процессоор тогтооно. Харин илэрхий байгаа зүйл юу вэ гэхээр нотариатч би энэ баримтыг үйлдээгүй гэж байгаа бол хуурамч баримт бичиг гэж үзнэ. Өөрийг нь гүтгээд байна, нотариатч гэрчилсэн зүйлээ гэрчлээгүй байна гэдэг бол тусдаа асуудал юм. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс энэ асуудлаар маргадаггүй. Хуурамч баримт бичиг ирүүлсэн гэдэг томьёололтой хуулийн зохицуулалт 2010 оноос хойш худалдан авах ажиллагааны салбарт хэрэгжээд явж байгаа. Жишээ нь Эрүүгийн хэргийн шүүхээр тогтоогдсон байж энэ хуулийн зохицуулалт хэрэгжинэ гэвэл худалдан авах ажиллагаанд улсын байцаагч байх хэрэгцээ шаардлага байхгүй болж байгаа юм. Хуульд заасан зорилгоо хэрэгжүүлээд тодорхой цар хүрээгээр хяналт шалгалт хийж дүгнэлт гаргаад явж байгаа процесс болж байгаа юм. Дараагийн нэг зүйл нь тухайн компани 2024 оны 01 дүгээр сард жишээ нь албан бичиг ирэхэд л хяналт шалгалт хийгээгүй нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан юм шиг тайлбар хийгээд байдаг. Гэтэл яг бодит байдал дээр 2024 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл тухайн компани тендер шалгаруулалтад оролцох эрхээ хэрэгжүүлээд явах боломжоо эдлээд явж байгаа. Харин ч тухайн компанийн хувьд эерэг үр дагавартай. Хэрвээ улсын байцаагчийн хяналт шалгалт хийх процесс дүрэм нь тодорхойгүй байх хугацаанд хяналт шалгалт хийгдсэн бол нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөх байсан. Хэрвээ тухайн үед нь хяналт шалгалт хийсэн бол нэхэмжлэгч Засгийн газраас эрх олгоогүй байхад энэ үндэслэлээр маргах байсан. Бодитой нөхцөл боломжийг бий болгосны дараа худалдан авах ажиллагааны улсын байцаагч хяналт шалгалт хийж байгаа нь үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Засгийн газрыг хариуцагчаар татсан зүйл байхгүй. Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэзээ тогтоол гаргаж яаж шийдвэрлэсэн асуудлыг энэ шүүх танхимд сууж байгаа хариуцагч нар хэлж мэдэхгүй. Хуульд зааснаар бүрэн эрх болон процесс ажиллагааг тодорхой болгосны дараа хяналт шалгалт хийгдэж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна.

2024 оны тогтоол нь хэлбэрийн хувьд өмнөх тогтоолтой адилхан гэж маш амархнаар тайлбарлаад байна. Хэлбэрийн хувьд харвал маш нарийвчилсан зохицуулалт оруулж өгсөн. Хяналт шалгалтын процесст ямар үндэслэлээр ямар хүсэлтийг хүлээж авах авахгүй байх талаар нарийн тодорхой заасан. Өмнөх процессоор хяналт шалгалт хийсэн бол процессын алдаа гарах байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Сайдын тушаал гаргах хугацааны тухайд мөн адилхан улсын байцаагчийн дүгнэлт нэг огноотой гарна. Гарснаас хойш дүгнэлтийг улсын байцаагч шууд Сангийн сайдад хүргүүлсэн мэтээр ойлгохоор тайлбарлаад байгаа юм. Энэ үйл ажиллагааны хувьд нэг байдаг мэтээр ойлгож байгаа юм. Хэрвээ ингэж ойлгох юм бол улсын байцаагчийн үйл ажиллагаанд хараат бус байх байдал алдагдана. Хяналт шалгалтад хамрагдаж байгаа этгээдүүдийн гомдол гаргах боломжийг алдагдуулна. Хуульд улсын байцаагчийн дүгнэлт, шийдвэртэй холбоотойгоор худалдан авах ажиллагааны хувьд 10 хоногийн хугацаа заасан. Энэ 10 хоногийн хугацааны дараа худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн гомдлыг 30 хоногийн хугацаанд шийдвэрлэх гэж нийт 40 хоногийн хугацаа байна. Шийдвэрлэхээс өмнөх хугацаанд 15 хоногтоо багтаагаад сайдын тушаал гарсан байх ёстой гэж маргаад байгаа юм. Энэ нь харин нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчих процесс байгаа юм. Захиргааны ерөнхий хуульд зааснаар бодит нөхцөл байдлыг тодорхой тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргаарай гэдэг хуулийн зарчимтай. Гомдлыг хэрхэн шийдвэрлэхээс үл шалтгаалаад сайд тушаал гаргах ёстой гэж хуулийг тайлбарлах юм бол зөвхөн энэ маргааны хувьд ч биш цааш цаашдаа улсын байцаагчийн зүгээс аль болох оролцогчийн эрх ашгийг хангах боломжоор хангаж байгаа энэ нөхцөл байдлыг алдагдуулна. Хэрвээ шүүх дээр энэ үндэслэлээр маргаад ийм практик тогтоох гэж оролдох юм бол энэ маргааны эрх ашиг бүх асуудал дээр сайд 15 хоногийн хугацаанд тушаал гаргадаг гэсэн буруу ойлголтыг төрүүлэх эрсдэлтэй. Сангийн сайдад хэзээ санал ирсэн уг хугацаанаас хугацааг тоолж эхэлнэ. Энэ маргааны нөхцөл байдал дээр хангалттай боломжийг олгоод шүүх дээр маргаан үүсээд урьдчилсан хэлэлцүүлэг зэрэг дээр ямар нэгэн байдлаар актын биелэлт түдгэлзүүлэх асуудал яригдаагүй учраас түүнээс хойш сайдын тушаал гаргуулахаар саналаа хүргүүлсэн. Түүнээс хойш 15 хоногийн хугацааг баримталсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэ асуудал тийм ноцтой зөрчил биш гэж тайлбарлаж байгаа юм. Хуульд улсын байцаагч ноцтой байна уу үгүй байна уу гэдгийг үнэлж дүгнэх ямар ч агуулга байхгүй. Хэлбэрийн хувьд илт хуурамч баримт бичиг байна уу, эс үгүй бол баримт бичигт өөрчлөлт оруулсан байна уу гэдгийг дүгнэ гэсэн хуулийн зохицуулалтай. Үүнтэй холбоотой хариуцлага нь маш тодорхой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9.3-т тухайн компани тоон гарын үсгээр баталгаажуулснаар энэ баримт бичгийг бичгээр үйлдсэн тооцно гэсэн хуулийн зохицуулалтай. Нэхэмжлэгчийн зүгээс ******* ******* ХХК-ас ирсэн итгэмжлэл нь эх хувиараа байгаа зөвхөн нотариатын тамга тэмдэг л илүү байгаа болохоос биш энэ баримт бичиг бол жинхэнэ баримт бичиг юм гэж тайлбарлаж байгаа бол тухайн компани цахим систем дээр тоон гарын үсгийг баталгаажуулснаар нотариатын баримт бичигтэй баримт бичгийг өөрөө бичгээр үйлдсэнд тооцогдож байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.******* ХХК-иас гаргасан Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргаан бүхий актыг эс зөвшөөрч маргасан.

2.1.Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр манай компанийг хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзэж, тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.3.Бидний зүгээс хуурамч баримт бичиг гаргаагүй, тухайн баримт бичгийн утга агуулгыг өөрчилж, ямар нэг байдлаар засвар оруулсан зүйл байхгүй, уг баримт бичиг дээр дарагдсан нотариатчийн тамганы дардас нь өөр баримт бичигт давхар дарагдсан эсэхийг мэдэх боломжгүй, манай компаниас гарсан бичиг баримт биш.

2.4.Өөр компанийн гаргасан баримт бичгийг хуурамч эсэх асуудал дээр огт хамааралгүй ******* ******* ХХК-д хариуцлага ногдуулж тендерт оролцох эрхийг хязгаарласан нь компанийн эрх ашгийг ноцтой хохироож байна.

2.5.Манай компанийн зүгээс бичиг баримт хуурамчаар үйлдэгдсэн эсэх, хэн буруутай эсэхийг тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасны дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлийг нээж шалгалтын ажиллагааг явуулж байгаа.

3.******* ХХК нь ******* ******* ТӨҮГ-ээс зарласан Тусгай зориулалтын компьютер нийлүүлэгчийг сонгон шалгаруулах дугаартай тендерт оролцсон.

4.******* ******* ТӨҮГ-аас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар ...******* ******* ТӨҮГ-аас 2023 онд зохион байгуулсан Тусгай зориулалтын компьютер нийлүүлэх дугаартай тендер шалгаруулалтад оролцсон ******* ХХК-ийн ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ болон *******лэгчийн зөвшөөрлийн нотариатын тамга, баталгааны тэмдгийн хүчинтэй эсэх талаар Монголын нотариатчдын танхимаас тодруулга авахад ... уг баримт бичгийг гэрчилсэн нотариатчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тайлбарт ******* ХХК-ийн ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ болон *******лэгчийн зөвшөөрлийн нотариатын тамганы дардас, баталгааны тэмдгийг хуурамчаар үйлдсэн талаар мэдэгдсэн гэх албан бичгийг Сангийн яаманд хүргүүлсэн.

5.Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

5.1.Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр ******* ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-т заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргасан байна.

5.2. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр ******* ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-т худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн нөхцөл үүссэн гэж дүгнэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг хүргүүлсэн нь дээрх хуулийн 56.6-т Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 56.6.1-т энэ хуулийн 56.5-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах гэж заасанд нийцээгүй гэж үзэхээр байна.

5.3.Учир нь улсын байцаагчийн дүгнэлтийн Үндэслэх хэсгийн 2-т ... нотариатчийн бүртгэлийн дугаартай гэрчилсэн гэх баримт бичиг нь нотариатчаас ирүүлсэн тайлбар болон бүртгэлийн дэвтрийн мэдээллээс зөрүүтэй... гэж дүгнэсэн зөрчил нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.2.энэ хууль зөрчсөн зөрчлийг арилгах, хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхээр зохицуулагджээ.

5.4.Өөрөөр хэлбэл, ******* ХХК-ийн гаргасан зөрчил нь дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-т Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 56.5.1-т худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн тохиолдолд 56.6.1.энэ хуулийн 56.5-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах;-аар,

5.5.Харин дүгнэлтэд дурдсан зөрчил буюу ...баримт бичиг нь нотариатчаас ирүүлсэн тайлбар болон бүртгэлийн дэвтрийн мэдээллээс зөрүүтэй... гэх зөрчлийг хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.2-т энэ хууль зөрчсөн зөрчлийг арилгах, хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх-ээр зохицуулсан байна.

5.6.Тодруулбал, ******* ******* ХХК-ийн Үйлдвэрлэгч борлуулагчийн итгэмжлэлд дарагдсан нотариатын тэмдгийн талаар нотариатч Ц. шүүх хуралдаанд ... гэсэн дугаар дээр өөр бичиг баримт гэрчлүүлсэн, ...энэ батлуулсан дугаар болон тамга тэмдгийг өөр баримт дээр зөөгөөд тавьсан харагдана... би тэр бичгийг огт мэдэхгүй, үнэн худлыг мэдэхгүй ... гэсэн мэдүүлэг,

5.7.******* ******* ХХК-ийн Гэрээт борлуулагчдын мэргэжилтэн А. ... 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16 тоот Үйлдвэрлэгч гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг ******* ХХК-д гаргаж өгсөн. гэсэн тайлбар зэргээс үзэхэд ******* ХХК-ийн тендер шалгаруулалтад өгсөн Үйлдвэрлэгч гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг хуурамч эсхүл өөрчилсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, харин түүн дээр дарагдсан нотариатын тамга, тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэх үйл баримт тогтоогдож байна.

5.8.Тиймээс улсын байцаагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.2-т энэ хууль зөрчсөн зөрчлийг арилгах, хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх-ээр заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

5.9.Мөн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолоор баталсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам-ын 2.1-д Тендерт оролцогч...... сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй болохыг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон.....нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно., 2024 оны 04 сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолоор баталсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 3.4.7-т илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол хяналт шалгалтын дүгнэлт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх; гэж заажээ.

5.10.Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаар албан бичгээр ...Р.*******ийг тендерийн материал дахь ******* ******* ХХК-ийн гэрээт борлуулагчийн итгэмжлэл дээр нотариатын тамга тэмдгийг зассан байж болзошгүй талаар гаргасан гомдлыг шалгаж байгаа талаар дурджээ.

5.11. Монгол улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолоор баталсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 5.1-т Улсын байцаагч нь хяналт шалгалтыг улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хийнэ., 5.2-т Удирдамж нь улсын ерөнхий байцаагч баталж, тамга дарж, дугаар авснаар хүчин төгөлдөр болно. Шаардлагатай тохиолдолд улсын ерөнхий байцаагч тухайн удирдамжид заасан хяналт шалгалт хийх хугацаа, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж болно., 5.3-т Хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байна. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр  30 хүртэл хоногоор сунгаж болно. гэж заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгчээс улсын байцаагчийн дүгнэлт хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй.

6.Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.1.Нэхэмжлэгчээс маргаан бүхий дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаар албан бичгээр дүгнэлтийг хэвээр үлдээж, Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар ******* ХХК-ийн тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад гурван жилийн хугацаагаар бүртгэсэн.

6.2.Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1-т Тендерт оролцогч сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй ... улсын байцаагч тогтоосон ... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно, мөн журмын 2.4-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ. гэж тус тус заажээ.

6.3.Монгол улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолоор баталсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 3.4.7-т илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол хяналт шалгалтын дүгнэлт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх; чиг үүргийг Улсын ерөнхий байцаагчид олгожээ.

6.4.Худалдан авах ажиллагааны байцаагчийн дүгнэлтийг хянасан ерөнхий байцаагч энэ чиг үүргийн дагуу дүгнэлтэд дурдсан асуудлыг холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна.

6.5.Түүнчлэн Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт хуульд нийцээгүй нь тогтоогдож байх тул уг дүгнэлтийг үндэслэн гарсан ******* ХХК-ийг Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй.

7.Иймд дээрх үндэслэлүүдээр *******  ХХК-ийн гаргасан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тай дүгнэлт, Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.2, 56.6.1, 56.6.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас Сангийн яам болон Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдуулан гаргасан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН