Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 55

 

 

2023        10           17                                       2023/ДШМ/55

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор М.Берикбол, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/397 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2336002280241 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн Бортнууд ургийн овогт*******ы Идэрзаяа, 1981 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Шим ус OНАТҮГ-т техникч ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

 

2. Б.Идэрзаяа нь Ховд аймгийн Мянгад сумын 05 дугаар (Баянхошуу) багийн нутаг дэвсгэрт 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хохирогч *******ыг өөрийн гэртээ байхад нь "дэлгүүрт ирж хэрүүл маргаан үүсгэсэн" гэх шалтгаанаар зодож, зүүн гарын шууны дотор доод хэсгийн цус хуралт, бүсэлхийн нурууны баруун хэсгийн цус хуралт, баруун гуяны гадна дунд хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Анхан шатны шүүх хэргийг Ховд аймгийн Прокурорын газарт буцааж,

4.2 Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэг прокурорт очих хүртэл үргэлжлүүлж,

4.3 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

4.4 Энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын 5 (таван) өдөрт багтаан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1  Шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй, хуулийг буруу хэрэглэж, хэт нэг талыг баримталж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээрбуцаасан байна гэсэн дүгнэлт хийж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Тухайлбал:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх нийцүүлсэн зохицуулалт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас уруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргахаар заасан яллагдагчийн олгосон боломж, эрх гэж ойлгоно.

Хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх нь яллагдагчид хуулиар олгож байгаа боломж, яллагдагчийн эрх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг түргэн шуурхай сэргээх ажиллагаа юм.

2. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, учирсан хохирлыг нэхэмжлэх эрхээсээ татгалзах эрхтэй ба заавал хохирлыг нөхөн төлүүл гэсэн ойлголт биш юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдийг олж тогтоон, учирсан хохирлыг тогтоосон байхад хохирогчийн зөрчигдсөн хууль ёсны эрх нь сэргээгдсэн гэж үзэх ба харин материаллаг эрх буюу хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхээс өөрөө сайн дураараа татгалзсан тохиолдолд хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж үзнэ. Хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхийг хохирогчид албадан эдлүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй болно. 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэн, энэхүү зүйлд заасны хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор ялын саналыг яллагдагчид танилцуулахад яллагдагч зөвшөөрсөн тул хэргийг яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрсөн, энэ нь тухайн зүйл заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлаагүй ба шүүгч хэргийг прокурорт буцаах тухай захирамжид энэ зүйлийн агуулгын хүрээнд бичсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хэсэгт дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар заасан ба шүүгч хэргийг ердийн журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой.

6 дахь Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах талаар заасан, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн агуулгад нийцсэн Захирамжид " байхыг шаарддаг. Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 20-ны өдрийн 13 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журмын 3.2.2-т заасныг дурдсан бөгөөд энэ заалт нь шүүх хуралдаанд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, нэхэмжлэгч оролцсон тохиолдолд хэрэгжих ажиллагаа ба хохирогч, хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй. Эцэст нь дүгнэхэд хохирогч хохирол, хор уршгийг гаргуулах, нэхэмжлэх эрхээсээ татгалзсан нь яллагдагчийн эрх зүйн байдлыг доордуулах үндэслэл болохгүй.

 

Иймд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2023/Ш3/397 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй байна.

4. Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикбол "******* нь Ховд аймгийн Мянгад сумын 05 дугаар (Баянхошуу) багийн нутаг дэвсгэрт 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хохирогч *******ыг өөрийн гэртээ байхад нь "дэлгүүрт ирж хэрүүл маргаан үүсгэсэн" гэх шалтгаанаар зодож, зүүн гарын шууны дотор доод хэсгийн цус хуралт, бүсэлхийн нурууны баруун хэсгийн цус хуралт, баруун гуяны гадна дунд хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон" гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

5. Анхан шатны шүүх *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд зайлшгүй хангагдсан байх урьдач нөхцөлүүдийг тодорхойлсон ба тухайлбал тус хэсгийн 4.5-д заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн" гэх нөхцөл байдал уг хэрэгт тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтыг хавсаргана" гэх хуулийн шаардлага хангагдаагүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт  буцааж шийдвэрлэсэн байна.

6. Прокурор эсэргүүцэлдээ “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгч хэргийг ердийн журмаар  шийдвэрлэх боломжтой” гэжээ.

7.Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт "Хохирогчид хохирол, хор уршгийг төлж барагдуулсан уу?" гэх асуултад шүүгдэгч "Хохирогч хохирол нэхэмжлээгүй учраас хохирол төлөөгүй" гэж хариулсан. Мөн шүүгчийн туслах хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Би *******гаас нэг ч төгрөгийн хохирол аваагүй. Хохирол гэж нэхэмжлэхгүй" гэж хариулсан зэргээс үзэхэд яллагдагч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэх боломжгүй байна. 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар “яллагдагч нь хохирогчид хэдэн төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, эсхүл хэдэн төгрөгийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэж дүгнэх боломжгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй байна.

Харин шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх боломжтой байхад  прокурорт буцаасан байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            8. Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч  шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/397 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

                         

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.НЯМБАЯР  

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           С.ӨМИРБЕК

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА