| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0162/э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2018-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Сүхжаргал,
улсын яллагч Т.Эрдэнэбат,
шүүгдэгч Ц.О/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн Цэрэндоржийн Отгонтөгст холбогдох эрүүгийн 1811001330166 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Цэрэндоржийн Отгонтөгс, 1994 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Баяндөхөм суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 8, эх, ах, эгч, дүү нарын хамт, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт дэнжийн9-80 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар НК94021416.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ц.Онь 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 9-95 тоот нийтийн байрны 102 тоот өрөөнд хохирогч Х.Энхжаргалтай маргалдаж хэвлийн тус газар нь хутгалж хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Ошүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Миний буруу хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, харамсаж байна. Дахин ийм зүйл хийгүй. Торгох ялыг төлж барагдуулах 2 сарын хугацаанд торгууль төлөх боломжтой...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Х.Энхжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Отгонтөгстэй тааралдаад Хүрэлээ хаана байна гэж асуухад согтуу байсан. Отгонтөгс Хүрэлээг мэдэхгүй оронд нь намайг цохь энэ тэр гээд маргалдаж байснаа санаж байгаа. Ингээд Отгонтөгс бид хоёр уурандаа шууд зодолдож байгаад салсан. Отгонтөгс дахиад 1 давхарт таараад дахин зодолдсон юм. Ингээд зодолдож байгаад салсны дараа Отгонтөгс нь миний цээж рүү юмаар хатгах шиг болсон. Тухайн үед мэдэхгүй байж байхад гэнэт л цус гараад эхлэхээр нь харахад зүүн талын хөхнөөс доош хэсэгт хутгаар хатгачихсан байсан. Хутгалуулсан гэдгээ мэдээд шууд цагдаа дуудаад, эмнэлэгт хүргүүлсэн. Миний эмчилгээний төлбөрийг барагдуулчихсан байгаа. Надад шаардлагатай эм тариаг авч өгсөн, нэхэмжлэх мөнгөн дүн байхгүй...” гэжээ /хх-13-14/.
Гэрч Т.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Отгонтөгс эхлээд гаднаас орж ирсэн. Түүний араас Энхжаргал цохих гээд шууд ороод ирсэн. Тэр үед би боль гээд Энхжаргалын урдуур орсон чинь Отгонтөгс тэр үед Энхжаргалыг хутгалчихсан байсан. Би яг хаана нь хутгалсныг хараагүй, Энхжаргал намайг хутгалчихлаа гэхээр нь Отгонтөгсийг хутгалчихсан юм уу гэхэд юу ч дуугарахгүй байсан. Ингээд Энхжаргал дээшээ өрөө рүүгээ орлоо явсан...” гэжээ /хх-17/.
Гэрч Ц.Ууганбаяр мэдүүлэхдээ: “...Отгонтөгс гээд залуу 103 тоотоос яасан бэ гээд гараад ирсэн. Тэгэхээр нь манай эхнэрийг алгадчихаад зугтаачихсан хаана байна гэхэд Энхжаргалын өөдөөс яасан юу болсон гэхээр нь танай найз чинь зүгээр байхад алгадчихаад явчихлаа гэхэд Отгонтөгс бид хоёрын өөдөөс намайг зод зод гээд дайраад байсан. Ингээд Отгонтөгс, Энхжаргал хоёр муудалцаж заамдалцаад авсан. Би тэгэхээр нь цагдаа дуудлаа гээд гэрт орж цагдаа дуудчихаад гарч ирсэн чинь гэрийн үүдэнд манай нөхөр Энхжаргал хэвлийн тус газраа хутгалуулчихсан байдалтай хагас сууж байсан...” гэжээ /хх-20/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 954 дүгээр дүгнэлтэд:
“1. Х.Энхжаргалын биед хэвлийн өмнөд хананд хатгагдсан шарх, баруун нүдний салст, дээд доод зовхи, цээжинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-25/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-32-34/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 46 дугаар тогтоол /хх-42/, шүүгдэгч Ц.Отгонтөгсийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-41/, хохирогч Х.Энхжаргалын “...Миний бие Энхжаргал нь одоогийн байдлаар биеийн байдал сайн байгаа. Гомдолгүй хялбаршуулсан журмаар энэ хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү...” гэх Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Ц.Онь 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 9-95 тоот нийтийн байрны 102 тоот өрөөнд хохирогч Х.Энхжаргалтай маргалдаж хэвлийн тус газар нь хутгалж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Отгонтөгсийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх, шүүгдэгч Ц.Отгонтөгст ял шийтгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.
Хохирогч Х.Энхжаргал нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “...Миний эмчилгээний төлбөрийг барагдуулчихсан байгаа. Надад шаардлагатай эм тариаг авч өгсөн, нэхэмжлэх мөнгөн дүн байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээс хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Цэрэндоржийн Отгонтөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отгонтөгсийг 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Онь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отгонтөгст оногдуулсан торгох ялыг шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээс хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Отгонтөгст хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН