| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2025/0151/З |
| Дугаар | 128/ШШ2025/0136 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0136
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Нийслэлийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т*******ийн дүгнэлттэй, Нийтийн тээврийн бодлогын газрын хяналт шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ж.Б*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Нийтийн тээврийн бодлогын газрын хяналт шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ж.Б*******ийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий акт хууль бус байсныг тогтоолгох” гэжээ.
Нийтийн тээврийн бодлогын газрын хяналт шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ж.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Хялбаршуулсан журмаар 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаад Х.Ж*******ыг төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр торгох шийтгэл оногдуулсан НТ-04 дугаартай зөрчлийн материалыг Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор 02******* дугаартай шийтгэлийн хуудсаар Х.Ж*******ыг төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлдээ Б******* ХХК-д 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02/023/15 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагыг хавсаргасан байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 50 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэжээ.
Иймд Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурорын гаргасан үндэслэлгүй шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т*******ээс Нийтийн тээврийн бодлогын газрын хяналт шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ж.Б*******д холбогдуулан “Нийтийн тээврийн бодлогын газрын хяналт шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ж.Б*******ийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий акт хууль бус байсныг тогтоолгох” тухай дүгнэлт гаргасан.
Хариуцагч Нийтийн тээврийн бодлогын газрын хяналт шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ж.Б******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т*******ээс Нийтийн тээврийн бодлогын газрын хяналт шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ж.Б*******д холбогдуулан гаргасан “Нийтийн тээврийн бодлогын газрын хяналт шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ж.Б*******ийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий акт хууль бус байсныг тогтоолгох” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ