| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/06997/И |
| Дугаар | 197/ШШ2025/02202 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 197/ШШ2025/02202
| 2025 03 11 | 197/ШШ2025/02202 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... өөрийн байранд байрлах, ... ХХК /РД:.../,
Хариуцагч: ... хаягт байрлах, ...сургууль /РД:.../,
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2,773,000 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, гэрч Ц.От, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. ...сургууль нь ... хаягт байрлах сургуулийн гадна талбайг цементэлж, тэгшлэх ажлыг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 25-ны хооронд хийж гүйцэтгэжээ.
3. Нэхэмжлэгч нь хариуцагч гадна талбайгаа цементэлж тэгшлэх ажлыг гүйцэтгэхдээ цахилгааны утсыг гэ...ээж 7 хоног цахилгаангүй байлгаж, эд хөрөнгөд хохирол учруулсан гэж лабортариор цахилгааны гэ...эл ирүүлэх дуудлагын дагуу ажил гүйцэтгүүлсэн засварын зардалд 1,684,000 төгрөг, ...-Авто ХХК нь өөрийн генараторыг ажиллуулсан түлшний төлбөр 339,000 төгрөг, түрээслэгч ....үй тавилгын дэлгүүрийн компьютер, хяналтын камер, дэлгэц шатсан төлбөр 440,000 төгрөг, кабель утасны төлбөр 150,000 төгрөг, иргэн Т.Н-ийн хөргөгч, бойлуур шатаж, дуудлагаар засварлуулсан төлбөр 160,000 төгрөг, нийт 2,773,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
4. Хариуцагч нь нэхэмжлэгчид хохирол учирсан гэх хугацаанд гадна талбайг цементлэх ажлыг хийгээгүй, нэхэмжлэгчийн кабель утсыг гэ...ээгээгүй, учирсан хохирол төлбөрийг бусдын өмнөөс шаардах эрхгүй, хохирлын гэх бари... нь нотлох бари...ын шаардлага хангахгүй, үзлэгийн тэмдэглэлээр кабель утас нь тасраагүй байсан гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
5. Үзлэгийн тэмдэглэл, фото зургаар Жаргалан сургуулийн цементэлсэн талбайн захаар хашааны булан хэсэгт нэхэмжлэгчийн цахилгааны кабель утас зарим хэсэг нь ил гарсан байх бөгөөд гадна хамгаалалт нь шалбарсан, 1 утасны үзүүр салсан байх ба уг кабель утсыг засварласан болох нь тогтоогдож байна.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
7. Нэхэмжлэгчийн цахилгааны кабель утас гэ...эхэд хариуцагчийн болгоомжгүй үйлдэл болон нэхэмжлэгчийн кабель утсыг зохих стандартын дагуу газарт булаагүйтэй холбоотой байна.
8. ... ТӨХК-ийн Техникийн Зөвлөлийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан Техникийн шаардлагын тодорхойлолт: Хүчний кабель суурилуулах гэсэн тодорхойлолтод Хүчний кабель шугамыг газарт хөрсний түвшний тэмдгээс доош хүчдэлийн түвшингээс хамааруулан 1кВ хүртэл 600 мм, 6-10 кВ хүртэл 700 мм, 35кВ хүртэл 1000 мм буюу түүнээс багагүй гүнд суурилуулна гэж заажээ.
9. Үзлэгт харагдаж байгаа кабель нь газрын хөрсний түвшнээс 60-100 м-ын гүнд суурилуулагдаагүй, газрын өнгөн хэсэгт байгаа нь элэгдэл үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгаа гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
10. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэ...сэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.
11. Гэтэл нэхэмжлэгч нь кабель гэ...сэн хугацааг 2024 оны 8 дугаар сарын 08, 09-ний өдрүүд, цахилгаан тасраагүй, тог хэлбэлзэлтэй ирсэн тул бид цахилгаанаа салгаад генаратор ажиллуулсан, кабель утас гэ...эж цахилгаан тасарсан, 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр кабель гэ...сэн гэж зөрүүтэй тайлбарлахаас гадна хохирлын гэх бари... нь хугацааны хувьд зөрүүтэй, 2024.08.09-ний өдрийн ...-Авто ХХК-иас нэхэмжилсэн түлшний нэхэмжлэх, 2024.08.09-ний өдөр Магнай трейд ХХК-ийн кабель гэ...сэн дуудлагаар очиж, өндөр хүчдэлийн лабораториор гэ...эл тодорхойлсон, засвар хийсэн зардал нийт 1,684,000 төгрөг гэсэн Д.Т гэх хүний тодорхойлолт, 2024.08.15-нд 1,684,000 төгрөгийн бэлэн мөнгө олгосон гэх Т.Н-ийн бари..., хөргөгч бойлуур засварласан гэх огноо байхгүй 160,000 төгрөгийн бари..., 2024.08.25-ны өдрийн хэн худалдаж авсан нь тодорхойгүй 170,000 төгрөгийн зарлагын барим, 2024.08.08-ны өдрийн ...-Авто ХХК-ийн 114,000 төгрөгийн бараа худалдан авсан бари..., .... ХХК-ийн 440,000 төгрөгийн шаардах хуудас зэрэг бари...аар нэхэмжлэгчид 2,773,000 төгрөгийн хохирол учирсан гэх байдал тогтоогдохгүй байна.
12. Мөн ... ХХК-иас дээрх төлбөрийг төлж барагдуулсан бари... байхгүй, ...-Авто ХХК, Т.Н, .... ХХК-д дээрх хохирол учирсан болох нь тодорхойгүй, тэдгээр нь шаардах эрхээ ... ХХК-д шилжүүлээгүй байхад хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг бари...лан хариуцагч ...сургуулиас 2,773,00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг бари...лан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ