Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/02411

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 13

197/ШШ2025/02411

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ...тоот хаягт оршин суух, О.А,

 

Хариуцагч: ... хаягт байрлах, Б... газар,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн .... дугаар шийдвэрээр Худалдаа хөгжлийн банк ХК-ийн нэхэмжлэлтэй, О.А-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 53,441,336.84 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталсан байна.

3. Шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч биелүүлээгүй үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2023/... дугаар албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 183/ГХ2023/00... дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 23361222 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч О.А нь төлбөрөө төлөөгүй байна.

5. 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ... тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор О.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байрлах, 99 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй, 500 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-1... дугаарт бүртгэлтэй, 106 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж тэмдэглэл үйлджээ.

6. Улмаар 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ... тоот эд хөрөнгө хураах тогтоолоор дээрх эд хөрөнгүүдийг хураан авч, тэмдэглэл үйлджээ.

7. Төлбөр төлөгч нь хураагдсан хөрөнгөд 300,000,000 төгрөгийн үнийн санал өгч, түүний үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилуулах хүсэлт гаргаж, хариуцагч байгууллага 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 9/68 тоот тогтоолоор ... ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгчийн хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн, шинжээчийн тогтоосон үнийн талаар төлбөр авагч болон төлбөр төлөгчид мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд байна.

8. Шинжээч нь үл хөдлөх хөрөнгийг өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын аргаар тус бүрчлэн үнэлсэн байх бөгөөд шинжээч ... ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байрлах, 99 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй, 500 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-1... дугаарт бүртгэлтэй, 106 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэтэй жишиж, зах зээлийн хандлагын аргаар хувийн сууцыг 52,632,705 төгрөгөөр, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 89,067,865 төгрөгөөр, газрыг 35,500,000 төгрөгөөр, нийт 176,200,000 төгрөгөөр үнэлгээ тогтоожээ.

9. Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, ойролцоо газар 35,000,000 төгрөгийн үнэлгээтэй байхад 300,000 төгрөг гэж үнэлсэн тул хүчингүй болгуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

10. Хариуцагч нь төлбөр төлөгч, авагч нар үнийн санал дээр тохиролцоогүй тул төлбөр авагчийн хүсэлтээр шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн, үнэлгээ нь хуульд нийцсэн гэж маргасан.

11. ... ХХК-ийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байх бөгөөд дуудлага худалдааны зориулалтаар хийж буй хөрөнгийн үнэлгээний журам, аргачлал батлагдаагүй тул албадан дуудлага худалдаанд оруулах зориулалтад нийцүүлж, худалдан борлуулах зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн байгаа нь үнэлгээ хийх зорилготой нийцжээ.

12. Нэхэмжлэгч нь газрыг 300,000 төгрөгөөр үнэлсэн нь үнэлгээ зах зээлийн үнэд нийцээгүйг нотолж байгаа гэж маргасан боловч үнэлгээний тайланд өртгийн хандлагаар тооцоход 300,000 төгрөг, зах зээлийн хандлагын аргаар тооцоход 35,500,000 төгрөг гэж үнэлж, үнэлгээг зах зээлийн хандлагын аргаар тогтоосон байна.

13. Мөн хураан авсан хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон шинжээчийн ажиллагаа хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх байдал нь өөр бусад баримтаар тогтоогдоогүй тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай төлбөр төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

14. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн  115.2.3, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Б... газарт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байрлах, 99 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй, 500 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-1... дугаарт бүртгэлтэй, 106 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч О.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 


                                          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Ч.МӨНХЦЭЦЭГ