Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 192

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, 

улсын яллагч Т.Эрдэнэбат,

шүүгдэгч Э.Ө/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,

шүүгдэгч Г.М/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жалайр овгийн Энхцолмонгийн Өсөхбаяр, Жалайр овгийн Гантулгын Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 1811003360158 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Жалайр овгийн Энхцолмонгийн Өсөхбаяр, 1992 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 21-451б тоотод оршин суух, регистрийн дугаар ДК92010313.

2. Жалайр овгийн Гантулгын Мөнх-Эрдэнэ, 1993 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, лабораторын эмч мэргэжилтэй, Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төвд лабораторын эмч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 21-458б тоотод оршин суух, регистрийн дугаар ДК93113018.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ, Э.Өнар нь 2018 оны 1 дүгээр сарын 21-ний шөнө 02-03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 21 дүгээр гудамжны 458б тоотод Э.Өсөхбаярын гэрт харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Өшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй, хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүгдэгч Г.Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй. Эрүүгийн хариуцлага хүлээхэд бэлэн…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

   Гэрч Б.Энхмандах мэдүүлэхдээ: “...Э.Өсөхбаяр, Г.Мнар нь шууд хоорондоо зодолдоод эхэлсэн. Би яг биеийн аль хэсэгт хэн хэдэн удаа цохисныг анзаараагүй, салгах гээд дундуур нь орсон ба энэ хоёр зодолдоод газар унаж бариад байсан. Тэр хоёрыг салгаж дийлэхгүй байсан. Э.Өсөхбаярын толгойноос цус гарсан байдалтай, нүүр ам нь цус болчихсон. Толгойн аль хэсгээс нь цус гарсныг хараагүй. Харин Г.Мөн-Эрдэнийн нүүр нь цус болчихсон байдалтай байсан. Э.Өсөхбаярын гэрийн шал нь цус болсон, мөн цайвар өнгийн дрож нь бага зэргийн цус болсон байсан. Шалан дээрх цусыг Мөнх-Эрдэнэ арчсан. Цайвар өнгийн дрож нь энэ тэндээ бага зэрэг цус болчихсон байсан...” гэжээ /хх-23-24/.

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн №1766 дугаар дүгнэлтэд: 

“1. Г.Мөнх-Эрдэнийн биед тархи доргилт, баруун зүүн бугалга, хүзүү, хэвлий баруун нүдний доод зовхинд зулгарал, зүүн бугалга, баруун хацарт цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн удаагийн үйлчлэлээр бусадтай тэмцэлдэх үед үүсгэгдэх боломжтой.

3. Тархи доргилт гэмтэл нь дангаараа, бусад гэмтлүүд нийлж Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.”  гэжээ /хх-31/. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн №1778 дугаар дүгнэлтэд: 

“1. 2. Э.Өсөхбаярын биед духны хөндийн өмнөд хананы хугарал, хамар ясны хугарал, зүүн чамархайн хуйх, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун шанаа, баруун чихний дэлбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх духны хөндийн өмнөд хананы хугарал, хамар ясны хугарал, зүүн чамархайн хуйх, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, баруун шанаа, баруун чихний дэлбэнд шарх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх-32/. 

              Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46-47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-43-45/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-41-42/,

              Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-4-8/.

              Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаар тогтоол /хх-63/, шүүгдэгч, хохирогч Г.Мөнх-Эрдэнэ, Э.Өнарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-64-65/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ, Э.Өнар нь 2018 оны 1 дүгээр сарын 21-ний шөнө 02-03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 21 дүгээр гудамжны 458б тоотод Э.Өсөхбаярын гэрт харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн №1766,  2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн №1778 дугаар дүгнэлтүүд, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ, Э.Өнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ, Э.Өнарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгч нарын  гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Хохирогч Г.Мөнх-Эрдэнэ, Э.Өнар нь харилцан сайн дурын үндсэн дээр харилцан эвлэрсэн тухайгаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлт гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.   

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жалайр овгийн Энхцолмонгийн Өсөхбаяр, Жалайр овгийн Гантулгын Мөнх-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өсөхбаяр, Г.Мнар тус бүрт 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун ная/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өсөхбаяр, Г.Мнар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй зэргийг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Өсөхбаяр, Г.Мнарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН