Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 123/ШШ2025/0005

 

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 123/ШШ2025/0005

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ББН, “В” ЗБН, “Б” ЗБН, “Г” ЗГБХН нар,

Хариуцагч: Төв аймгийн Х сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: “Д” ЗБН нарын хоорондын бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А” ББН-ийн дарга Ж, түүний өмгөөлөгч Б.Отгонпүрэв (цахимаар), “Г” ЗГБХН-ийн дарга И, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа, Б.Хүрэлтулга, Г.Даваахүү, “В” ЗБН-ийн дарга Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис, өмгөөлөгч Д.Отгонбат, Э.Энх-Эрдэнэ, Б.Анхбаяр (цахимаар), “Б” ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ананд, түүний өмгөөлөгч Э.Гомбо, хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг дарга Л, гуравдагч этгээд “Д” ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгч “А” ББН нь тус шүүхэд 2023 оны 10 сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ[1] “"Д" нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, Төв аймгийн Х сумын Засаг дарга Лын "Д" нөхөрлөлтэй хийсэн гэрээг хүчингүй болгож, Засгийн Газрын 296-p тогтоолын журмын" 3.1.3-т заасны дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдлийн бүртгэлийн дарааллаар сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулах" гэсэн заалтыг баримтлан "А" нөхөрлөлтэй гэрээ байгуулахыг Төв аймгийн Х сумын Засаг дарга Лт даалгаж өгнө үү” гэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 11 сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж[2], 2024 оны 04 сарын 12-ны өдөр[3], 2024 оны 06 сарын 14-ний өдөр[4], 2024 оны 07 сарын 01-ний өдөр[5] нэхэмжлэлийн шаардлагаа тус тус өөрчилж, 2024 оны 07 сарын 08-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж[6], 2024 оны 11 сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн[7] байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд 2024 оны 11 сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, мэтгэлцэж оролцохоо илэрхийлсэн ба тус нэхэмжлэлийн шаардлага нь “Төв аймгийн Х сумын М багийн нутагт байрлах Авдар баян уулын С хэмээх 1.5 га газарт "А" нөхөрлөлтэй гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Төв аймгийн Х сумын Засаг даргад "А" нөхөрлөлтэй гэрээ байгуулахыг даалгах” шаардлага гаргасан.

    1. Нэхэмжлэгч “В” ЗБН нь тус шүүхэд 2023 оны 8 сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ[8]Д" нөхөрлөлтэй байгуулсан 2023 оны 7 сарын 24-ний өдрийн 01 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг хүчингүй болгуулах, "В" нөхөрлөлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Төв аймгийн Х сумын Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож. Төв аймгийн Х сумын М 3 дугаар багийн нутаг "С" гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг даалгах” гэж тодорхойлсон байх ба тус нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 11 сарын 07-ны өдөр[9] нэмэгдүүлж, 2024 оны 4 сарын 23-ны өдөр[10] өөрчилж, тодруулж, 2024 оны 6 сарын 21-ний өдөр[11] нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2024 оны 7 сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан[12] байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд 2024 оны 7 сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, мэтгэлцэж оролцохоо илэрхийлсэн ба тус нэхэмжлэлийн шаардлага нь “Төв аймгийн Х сумын Засаг даргын "Д" нөхөрлөлтэй 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан үйлдэл хууль бус байсан болохыг тогтоолгох, "В" нөхөрлөлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Төв аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 08 сарын 01-ний өдрийн 1/298 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Х сумын М 3 дугаар багийн нутаг "С" гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг Төв аймгийн Х сумын Засаг даргад даалгах” гэж тодорхойлсон.

    1. Нэхэмжлэгч “Б” ЗБН нь тус шүүхэд 2023 оны 09 сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ[13] “Төв аймгийн Х сумын засаг дарга Лын 2023 оны 07-р сарын 24-ны өдрийн Дй нөхөрлөлтэй хийсэн ашигт малтмал олборлох тухай гэрээг цуцлуулах” гэж тодорхойлсон байх ба 2024 оны 04 сарын 23-ны өдөр бие даасан шаардлага[14] гаргаж, 2024 оны 04 сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан[15] байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд 2024 оны 04 сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, мэтгэлцэж оролцохоо илэрхийлсэн ба тус нэхэмжлэлийн шаардлага нь “Төв аймгийн Х сумын М 3 дугаар багийн нутаг "С" гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахгүй байгаа Төв аймгийн Х сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах” гэж гаргасан.

    1. Нэхэмжлэгч “Г” ЗГБХН нь тус шүүхэд 2023 оны 09 сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ[16] “Төв аймгийн Х сумын засаг дарга Л болон "Д" нөхөрлөлийн хооронд байгуулсан "Бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах гэрээ"-г хүчин төгөлдөр буст тооцуулах, Төв аймгийн Х сумын Засаг дарга Лыг "Г" ЗГБХ нөхөрлөлтэй "Бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах гэрээ" гэрээ байгуулахыг даалгах тухай” гэсэн байх ба тус нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 10 сарын 09-ний өдөр[17], 2014 оны 07 сарын 18-ны өдөр[18] тус тус тодруулж, 2014 оны 04 сарын 08-ны өдөр[19] нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд 2024 оны 07 сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, мэтгэлцэж оролцохоо илэрхийлсэн ба тус нэхэмжлэлийн шаардлага нь “"Г" ЗГБХНөхөрлөлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Төв аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 08 сарын 01-ний 1/296 дугаар гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Х сумын М 3 дугаар багийн нутаг "С" гэх газарт 1.44 гектар талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байна.

 

Хоёр. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага:

Гуравдагч этгээд “Д” ЗБН нь тус шүүхэд 2024 оны 09 сарын 13-ны өдөр бие даасан шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд бие даасан шаардлагаа илэрхийлэхдээ “Төв аймгийн Х сумын Засаг даргын 2024 оны 03 сарын 29-ний өдрийн А/47 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулжээ.

Гурав. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

3.1. Төв аймгийн Х сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 04 дугаар “Бичил уурхайгаар ашиглах газрыг сумын тусгай хэрэгцээнээс чөлөөлөх тухай” тогтоолоор[20] бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнээс 64 нөхөрлөлийн 259,2 га газрыг хэсэгчлэн чөлөөлсөн байх ба тус тогтоолын хавсралтын 34 дүгээрт “Дэвжих” нөхөрлөлийн хүссэн газрын солбицолын цэг С гэх газар гэж тодорхойлжээ. Тус тогтоолд Төв аймгийн Х сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс 2020 оны 08 сарын 21-ний өдрийн 24 дугаар албан бичгээр[21] “В” нөхөрлөлийн С гэх газрын солбицолын цэгийн дарааллыг бичихдээ алдаа гаргасан тул залруулга хийсэн гэжээ.

3.2. Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 17 дугаар хуралдааны 2020 оны 07 сарын 02-ны өдрийн 04 дүгээр “Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтаас чөлөөлж, бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолоор[22] “Х сумын 3-р багийн нутаг “С энгэр”-ийн 1,5 га газрыг аймгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлжээ. 

3.3. Нэхэмжлэгч “А” ББН нь Төв аймгийн Х сумын Засаг даргад хандан 2022 оны 12 сарын 23-ны өдөр 23 хуудас баримтыг[23], 2023 оны 01 сарын 12-ны өдрийн 15 цаг 46 минутад 25 хуудас баримтыг тус тус хавсарган[24] бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох хүсэлтийг,

Нэхэмжлэгч “В” ЗБН нь Төв аймгийн Х сумын Засаг даргад хандан 2023 оны 05 сарын 19-ний өдөр 55 хуудас баримтыг[25], 2023 оны 07 сарын 07-ны өдөр 50 хуудас баримтыг[26], 2023 оны 07 сарын 24-ний өдөр 8 хуудас баримтыг[27] тус тус хавсарган бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох хүсэлтийг,

Нэхэмжлэгч “Б” ЗБН нь Төв аймгийн Х сумын Засаг даргад хандан 2022 оны 09 сарын 26-ны өдөр 12 хуудас баримтыг[28], 2022 оны 12 сарын 07-ны өдөр 39 хуудас баримтыг[29], 2023 оны 01 сарын 12-ны өдрийн 10 цаг 40 минутад 74 хуудас баримтыг[30] хавсарган бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох хүсэлтийг,

Нэхэмжлэгч “Г” ЗГБХН нь Төв аймгийн Х сумын Засаг даргад хандан 2022 оны 11 сарын 22-ны өдөр 22 хуудас баримтыг[31],  2023 оны 06 сарын 07-ны өдөр 41 хуудас баримтыг[32] хавсарган бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох хүсэлтийг,

Гуравдагч этгээд “Д” ЗБН нь Төв аймгийн Х сумын Засаг даргад хандан 2022 оны 08 сарын 20-ны өдөр 4 хуудас баримтыг хавсарган бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох хүсэлтийг[33], 2023 оны 07 сарын 24-ний өдөр 2 хуудас баримтыг[34] хавсарган бичил уурхайгаар олборлох гэрээний хүсэлтийг Төв аймгийн Х сумын Засаг даргад тус тус гаргасан байна.

3.4.  Төв аймгийн Х сумын Засаг даргаас Төв аймгийн Засаг даргад хандан дараах хүсэлтийг уламжилжээ. Үүнд:

- Төв аймгийн Х сумын Засаг даргын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 1/08 дугаар “Хүсэлт уламжлах тухай”  албан бичгээр[35] “Дэвжих хишиг”, “Ивээл”, “Өсөх ирээдүй”, “Газарчин” нөхөрлөлүүд хүсэлт ирүүлснийг уламжлав. Талбайн байршил, солбилцол С толгой 1,5 га,.

- Төв аймгийн Х сумын Засаг даргын 2022 оны 10 сарын 14-ний өдрийн 1/372 дугаар албан бичгээр[36] бичил уурхайгаар ажиллах талбайн дүгнэлт гаргуулах хүсэлт ирүүлсэн В нөхөрлөл, Б нөхөрлөлүүдийн хүсэлтийг,

- Төв аймгийн Х сумын Засаг даргын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 1/394 дугаар албан бичгээр[37] В нөхөрлөлийн 1,5 га талбайн дүгнэлт гаргуулах хүсэлтийг,

-  Төв аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 03 сарын 16-ны өдрийн 1/92 албан бичгээр[38] С 1,5 га газарт бичил уурхайгаар ажиллах боломжтой эсэх дүгнэлт гаргуулах хүсэлтийг тус тус Төв аймгийн Засаг даргад уламжилсан байна.

3.5. Төв аймгийн Засаг даргаас Ашигт малтмал газрын тосны газарт хандан дараах хүсэлтийг уламжилжээ. Үүнд:

- Төв аймгийн Засаг даргын 2020 оны 07 сарын 09-ний өдрийн 01/1079 дугаар албан бичгээр[39] С толгой 1,5 га газрыг дүгнэлт гаргаж, зураг зүйн бүртгэлд бүртгэж өгнө үү гэх хүсэлтийг,

- Төв аймгийн Засаг даргын 2020 оны 08 сарын 26-ны өдрийн 01/1327 дугаар албан бичгээр[40] залруулга хийсэнтэй холбогдуулан С гэх 1,5 га газрыг зураг зүйн бүртгэлд бүртгэж өгнө үү гэх хүсэлтийг,

- Төв аймгийн Засаг даргын 2022 оны 10 сарын 27-ны өдрийн 01/1789 дугаар албан бичгээр[41] В нөхөрлөлийн 1,5 га бичил уурхайгаар ажиллах талбайн дүгнэлт гаргуулах хүсэлтийг,

- Төв аймгийн Засаг даргын 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 01/106 дугаар албан бичгээр[42] Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнайд хандан С нэртэй газарт “В” нөхөрлөлийн холбогдох бичиг баримтад хууль тогтоомжийн дагуу дүгнэлт гаргах боломжтой эсэх хүсэлтийг тус тус Ашигт малтмал, газрын тосны газарт уламжилсан байна.

3.6. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлт ирүүлж буй С гэх газарт Ашигт малтмал газрын тосны газраас 2020 оны 09 сарын 24-ны өдөр 8/4382 дугаар албан бичгээр[43] “... кадастрын бүртгэлд бүртгэв... бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн дүгнэлт гаргахгүй байгаа болно” гэх хариуг, 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 10/3343 дугаар албан бичгээр[44] “... Төв аймгийн Х сумын нутагт доор дурдсан солбицол бүхий 2 талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай дүгнэлтийг гаргав. С нэртэй дор дурдсан солбицол бүхий 1,5 гектар талбайд ...” гэх хариуг тус тус ирүүлсэн байна. 

3.7. Төв аймгийн Х сумын Засаг дарга Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 10/3343 дугаар дүгнэлтийг үндэслэн “Д” ЗБН-тэй Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох 01 дугаар гэрээг[45] 2023 оны 07 сарын 24-ний өдөр байгуулж, Төв аймгийн Х сумын Засаг даргаас “А” ББН-тэй гэрээ байгуулахаас татгалзсан хариуг 2023 оны 08 сарын 01-ний өдрийн 1/299 дугаар албан бичгээр[46], “В” ЗБН-д 2023 оны 08 сарын 01-ний өдрийн 1/298 дугаар албан бичгээр[47], “Г” ЗГБХН-д 2023 оны 08 сарын 01-ний өдрийн 1/296 дугаар албан бичгээр тус тус хариу өгчээ.

3.8. Нэхэмжлэгч нар Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэсэн байдал:

- “А” ББН нь 2023 оны 09 сарын 21-ний өдөр Төв аймгийн Засаг даргад хандан өргөдөл гаргаж, тус өргөдөлд Төв аймгийн Засаг даргын 2023 оны 10 сарын 11-ний өдрийн 01/1754 дугаар албан бичгээр[48] “хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна” гэх хариуг,

- “В” ЗБН-аас гаргасан өргөдөлд Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 08 сарын 17-ны өдрийн 04/1446 дугаар албан бичгээр[49] “... үүрэг чиглэлийг ханган ажиллах талаар Х сумын Засаг даргад албан бичиг хүргүүлсэн болно” гэх хариуг,

- “Б” ЗБН-өөс 2023 оны 08 сарын 07-ны өдөр Төв аймгийн Засаг даргад хандан гаргасан өргөдөлд Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 08 сарын 17-ны өдрийн 04/1447 дугаар албан бичгээр[50] “... үүрэг чиглэлийг ханган ажиллах талаар Х сумын Засаг даргад албан бичиг хүргүүлсэн болно” гэх хариуг,

- “Г” ЗГБХН-д Төв аймгийн Засаг даргаас 2023 оны 10 сарын 05-ны өдрийн 01/1706 дугаар албан бичгээр[51] “...хууль хяналтын байгууллагад шалгах үйл ажиллагаа явагдаж байгааг үүгээр уламжилж байна” гэх хариуг тус тус хүргүүлсэн байна.

3.9. Нэхэмжлэгч “А” ББН нь 2023 оны 10 сарын 26-ны өдөр, “В” ЗБН нь 2023 оны 08 сарын 22-ны өдөр, “Б” ЗБН нь 2023 оны 09 сарын 18-ны өдөр, “Г” ЗГБХН нь 2023 оны 09 сарын 21-ний өдөр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

Дөрөв. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:

4.1. Нэхэмжлэгч “А” ББН-ийн дарга Ж, өмгөөлөгч П.Отгонпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “А” ББН-ийн дарга Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "А" нөхөрлөл ББН нь 2020 оны 07 сарын 02-ны өдөр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан болно. Засгийн газрын 2022 оны 08 сарын 03-ны өдрийн 296- р тогтоолоор Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам шинэчлэгдэн батлагдсан болно. Тус журмын хүрээнд Х сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 04 сарын 01-ний өдрийн "Бичил уурхайгаар ашиглах газрыг сумын тусгай хэрэгцээнээс чөлөөлөх тухай" 04 дүгээр тогтоол, Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 07 сарын 02-ны өдрийн 17-р хуралдааны 04 дүгээр "Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтаас чөлөөлж, бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай" тогтоолоор чөлөөлөгдсөн Х сумын нутагт байрлах С хэмээх 1.5 га газарт Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлт Х сумын Засаг даргад гаргаж Х сумын Засаг даргын тамгын газрын бичиг хэрэгт 2022 оны 09 сарын 23-ны өдөр анх хүлээлгэн өгсөн. Тус Х суманд ажилласан ажлын хэсгийн дүгнэлтэд "Заумар замбала" нөхөрлөлтэй байгуулсан гэрээ нь хууль бус мен "Д" нөхөрлөл нь 296- р тогтоолын журмыг зөрчсөн, гэрээг цуцлах шийдвэр, дүгнэлт гарсан байдал Мен Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газраас 2023оны 08 сарын 30-ны едрийн 02/684 тоот албан бичгээр Төв аймгийн Засаг дарга, Д.Шт "Д" нөхөрлөлийн гэрээг цуцлах үйл ажиллагааг зогсоох үүрэгт болгосон. 2023 оны 10 сарын 11-ны өдрийн 01/1754 тоот 2023 оны 08 сарын 02 ны өргөдлийн хариунд Засаг дарга Д.Ш нь ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй, өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй, хариу өгөх хуулийн хугацаа өнгөрсөн болно. Төв аймгийн Х сумын Засаг даргын 2024 оны 03 сарын 29-ний өдрийн А/47 тоот "Бичил уурхайн гэрээг цуцлах тухай" захирамжаар "Д" нөхөрлөлтэй байгуулсан гэрээг цуцалсан болно. Иймд Төв аймгийн Х сумын М багийн нутагт байрлах Авдар баян уулын С хэмээх 1.5 га газарт Засгийн Газрын 2022 оны 08 сарын 03-ны өдрийн 296-р тогтоолоор батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 3-р зүйлийн 3.1.3-т заасны дагуу "бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдлийн бүртгэлийн дарааллаар сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулах" гэсэн заалтыг баримтлан "А" нөхөрлөлтэй гэрээ байгуулахыг Төв аймгийн Х сумын Засаг дарга Лт даалгаж өгнө үү.  ... Гуравдагч этгээдийн тайлбар дээр хууль ёсны ямар эрх хөндөгдөөд байгаа вэ гэдэг дээр журам өөрөө тодорхой заасан байна. Энэ зөвхөн дараалал эхэнд, хойно гэдэг асуудал яригдахгүй. Холбогдох хууль заалтад шаардлагаар тодорхой дурдсан байдаг. Энэ журмыг захиран зарцуулж мөрдөн ажиллах ёстой байсан. “Д” нөхөрлөлтэй байгуулсан гэрээг хоёр дахь шатны байгууллага хууль бус гэж үзээд байхад бусад талбайнуудтай гэрээ байгуулахгүй яваад байна гэдэг бол хуулийг ноцтой зөрчсөн юм ... Мөн Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас 2023 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн 02/684 тоот албан бичгээр Төв аймгийн Засаг дарга Д.Шт “Д” нөхөрлөлийн гэрээг цуцалж үйл ажиллагааг зогсоохыг үүрэг болгосон. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/1754 тоот, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөр Засаг дарга Ш ямар нэг арга хэмжээ авсан нь тодорхойгүй өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй, хариу өгөх хуулийн хугацаа өнгөрсөн болно. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Төв аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч Х сумын Засаг дарга Лын гаргасан тайлбарт боломжтой нөхцөл дээр гэрээ байгуулаад түүн дээрээ хуваарь гарган батлаад нутгийн иргэддээ хувааж олгох боломжтой байгаа гэсэн саналыг Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчихгүй байх тул манай “А” нөхөрлөл нь дээрх журамд заасан шаардлагыг бүрэн хангаж хамгийн түрүүнд бичиг баримтын бүрдлийг хангаж 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 46 минутад хүлээлгэн өгсөн. Хариуцагчийн гаргасан тайлбарын дагуу гэрээ байгуулан ажиллах хүсэлтэй байна. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоол шинэчлэгдэн батлагдсан. Энэ журамд ашигт малтмалын тухай хуулийн 3.2-ийг үндэслэн Засгийн газраас тогтоолын тогтоол гарсантай холбогдуулан  Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоол бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай үйл ажиллагааны талаар зарим арга хэмжээний талаар Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай гэж журам шинэчлэгдэн батлагдаад бичил уурхайгаар  үйл ажиллагаа явуулах процесс ер нь Монгол Улсын хувьд  зогссон байсан 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоол батлагдсанаар шинээр харилцаа үүсээд бичил уурхайн үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Манай нөхөрлөл бол 2022 онд өгсөн бүрдлүүдээ биш 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 46 минутад өгсөн 8 ширхэг бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн. Ийм учраас манай нөхөрлөл хамгийн түрүүнд байна гэж бодсон. Хавтаст хэрэгт авагдсан материалууд  бичил уурхайн сургалтад суусан, бичил уурхайн дугаараар нотлогдож байгаа гэв. 

4.2. Нэхэмжлэгч “В” ЗБН-ийн дарга Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис, өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, Д.Отгонбат, Б.Анхбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “В” ЗБН нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  "В" нөхөрлөл нь 2017 оноос эхлэн Төв аймгийн Х сумын М 3 дугаар багийн нутаг "С" гэх газарт 1.5 гектар талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилгоор төрийн байгууллагуудад бичил уурхай эрхлэх боломжтой талбайд санал, хүсэлтээ гаргаж, холбогдох байгууллагуудад хандсаны үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоол, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дугаар хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан "Газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авах, гаргах журам"-ыг үндэслэн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаар хуралдаанаар тус сумын нутаг дэвсгэрт 259.2 гектар талбайг 64 нөхөрлөлд хэсэгчлэн чөлөөлж, бичил уурхайн зориулалтаар ашиглуулахаар 04 дугаар тогтоол гарсан. Улмаар "В" нөхөрлөлийг Төв аймгийн Х сумын 3 дугаар багийн нутаг "С" гэх газарт 1.5 гектар талбайд ашиглуулахаар тогтоолд тусгаж дүгнэлт гаргуулах саналыг аймгийн Засаг даргад уламжилж тогтоолыг хүргүүлсэн. Уг саналыг үндэслэн Төв аймгийн иргэдийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр тогтоол гарсан. Тогтоолоор аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтаас зарим нутгийг чөлөөлж, бичил уурхайн зориулалтаар орон нутгийн хэрэгцээнд авч, В" нөхөрлөлийг Төв аймгийн Х сумын 3 дугаар багийн нутаг "С гэх газарт 1.5 гектар тогтоосон талбайд ашиглуулахаар тогтоосон. Үүнийг журамд заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт хандахад 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 8/4382 дугаар албан бичгээр хариу егсен бегеед манай хүсэлт өгсөн "С гэх газарт Ашигт малтмалын тухай юулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан чиг үүргийн хүрээнд Кадастрын бүртгэлийн системд бүртгэв гэсэн.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас ирүүлсэн чиглэлийн дагуу дугнэлт гаргах боломжгүй байгаа болохоо мэдэгдсэн. "Тухайн нөхцөл арилмагц, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10/3343 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-д заасны дагуу газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоож бүртгэн, дүгнэлтээ гаргаснаа хүргүүлсэн.

Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолоор "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ыг баталсан. Уг журмын 6 дугаар зүйлийн 6.1.3-т Ашигт малтмал, газрын тосны газрын гаргасан дүгнэлтийн дагуу өргөдөл гаргасан бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран байгуулахыг сумын Засаг даргад үүрэг болгосон. Үүний дагуу мэргэжлийн холбоотой тохиролцон гэрээнд гарын үсэг зуруулж албажуулсны дараагаар сумын Засаг даргад хандахад гэрээ байгуулахаас татгалзсан. Шалтгаанаа уг талбайд "Д" гэх нөхөрлөлтэй гэрээ байгуулсан гэж тайлбарласан. Тухайн шийдвэрээ үндэслэлтэйгээ тодорхой бичгэн хэлбэрээр өгөхийг шаардаж хандахад ямар нэгэн хариу өгөхгүй байсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1/298 дугаар албан бичгээр "...2023 оны 07 дугаар сарын 24- ний өдөр "Д" нөхөрлөлтэй 01 дугаартай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсныг үүгээр мэдэгдэж, танай нөхөрлөлөөс ирүүлсэн хүсэлтийг нөхөрлөлийн ахлагч Нд буцааж байна" гэсэн. Улмаар бид тухайн шийдвэрийг эс зөвшөөрч Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Гомдлын дагуу аймгийн Засаг даргаас 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр А/586 дугаар захирамжаараа Х сумын нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох ажиллагаанд иргэд, нөхөрлөлөөс ирүүлсэн гомдолд хяналт шалгалт явуулах ажлын хэсэг байгуулсан. Үүний дагуу ажлын хэсэг шалгаж, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 04/1446 дугаартай албан бичгээр бидний гомдлын хариуг өгсөн бөгөөд үүнд "ажлын хэсгийг байгуулан хяналт шалгалтыг зохион байгуулсан, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн" гэжээ. Тухайн шийдвэрийг 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн аваад манай гаргасан гомдлыг үндэслэлтэй шийдвэрлээгүй гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу дээд шатн захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд хууль бус "Ззумар Замбала" нөхөрлөлтэй байгуулсан 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг хүчингүй болгож, "В" нехерлелтэй гэрээ байгуулахаас татгалзсан Төв аймгийн Х сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Х сумын М 3 дугаар багийн нутаг "Салттарын урт" гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү. ... Бусад нэхэмжлэгч нар, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбарыг сонсохоор бүгд Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны 296 дугаар тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.1.3 заалтыг иш татан хууль зүйн үндэстэй болгож тайлбарладаг. ... “В” нөхөрлөл болон “Г” нөхөрлөлүүдийн хувьд 2017 оноос журмын харилцаанд үйлчилж орохоор байгаа. Бусад нөхөрлөл, гуравдагч этгээдийн хувьд бол 2022 оны журмын харилцаа үйлчилж байхад эдгээр хүсэлтүүдтэй хамааралтай зүйлүүд яригдаж байна. Тэгэхээр эрх зүйн харилцаагаа хамгийн түрүүнд тодотгохын тулд  энэ журмын агуулгыг шүүх бүхэлд нь харж үзээсэй. Энэ өөрөө өнөөдөр нөхөрлөлүүд бичил уурхайгаар олборлоод үйл ажиллагаа эхлэх болон дуусгавар болох хүртэл бүх харилцааг нарийн журмаар зохицуулсан байгаа. Тэрнээс бусад оролцогч нарын тайлбарлаад байгаагаар зөвхөн хэн түрүүлж өргөдөл гаргасан дараалал гэдэг энэ зүйлийн агуулгаар харах юм бол энэ маргаан өрөөсгөл юм. ... Хариуцагч өөрөө “В” нөхөрлөлийн гаргасан хүсэлтийн дагуу энэ газар системд бүртгэгдсэн , одоо зөвхөн дүгнэлт гарах дутуу байгааг хариуцагч мэдээд албан бичиг явуулаад байсан. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10/3343 тоотоор бүртгэж авсан дүгнэлт гарсан. “В” нөхөрлөлийн хүсэлт гаргасан Салтгарын орд нэртэй 1.5 гектар талбай одоо энэ дүгнэлтэд хамаарч гарсан. Одоо ямар харилцаа үүсэх вэ гэвэл гэрээ байгуулах харилцаанд орно журмаараа. ... Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх дүгнэлтээр хамгийн түрүүнд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02/684 тоот дүгнэлтээр бол Салтгарын орд гэх газрыг “В” нөхөрлөлийн гаргасан хүсэлтийг үндэслэн сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 04 дүгээр тогтоолыг гаргаж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны 04 дүгээр тогтоолыг гаргаж 4 байршлын газрыг зөвшөөрсний дотор “В” нөхөрлөлийн 1.5 гектар талбай байгаа. Ийм учраас хамгийн түрүүнд хүсэлт гаргасан нөхөрлөл бол “В” нөхөрлөл гэж үзэх үндэслэлтэй байна гээд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дүгнэлт гарсан байдаг. ... Төв аймгийн Засаг даргын 2023 оны 586 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулаад аймгаас нийтдээ 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээр “Д” нөхөрлөлтэй хийсэн ажлын гэрээ хууль бус болчихжээ. Нэгдүгээрт хууль хяналтын байгууллага шалга, хоёрдугаарт энэ гэрээг цуцал гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл дээд шатны байгууллага албан тушаалтан. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газар маш тодорхой юм хийсэн. Лт үүрэг өгсөн. “Д” нөхөрлөлтэй хийсэн гэрээ хууль бус байна. Хууль журмын дагуу нийцүүлж шийдвэр гарга. Дээд шатны 2 шатны байгууллага нь хоёулаа өөрөө таны хийсэн нөхөрлөлтэй байгуулсан гэрээ хууль бус байна гэдгийг тодорхой дурдсан. Үүгээр бол энэ үйл баримттай холбоотой “Д” нөхөрлөлийн үндэслэл тогтоогдоно. Гуравдугаарт “Д” нөхөрлөлийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа илт хууль бус гэж гаргасан. Иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Энэ нь 4-р хавтас хэргийн 221, 222 дугаар талд хэрэгт авагдсан үе баримт байна. Энэ юу вэ гэхээр манай олгосон гэрээг цуцалж өгнө үү гэж хүсэлт тавин илэрхийлсэн. Засаг даргын захирамж 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/47 захирамжаар бичил уурхай ашигт малтмал олборлох журмын 12.1.2 үндэслэсэн энэ нь  хүсэлт бичил уурхай эрхлэгч гэрээтэй этгээд өөрөө хүсэлт гаргавал  цуцална гэсэн байгаа ... Ийм учраас гуравдагч этгээдүүд болон нэхэмжлэгч нарын тайлбар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадахгүй байгаа учраас хэргийн үүд баримт болон хавтаст хэрэгт авагдсан баримт болон холбогдох хууль журмын дагуу “В” нөхөрлөлийн нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

4.3. Нэхэмжлэгч “Б” ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ананд, өмгөөлөгч Э.Гомбо нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Б” ЗБН нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Б" нөхөрлөл нь Төв аймгийн Х сумын М 3 дугаар багийн нутаг "С" гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал Олборлохоор Төв аймгийн Х сумын Засаг даргад 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөдөл, материал өгч өргөдлийн бүртгэлийн 322 дугаарт бүртгүүлсэн. Гэтэл хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг дарга нь хуульд заасны дагуу манай нөхөрлөлийн гаргасан өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу мэдэгдээгүй тул 2022 оны 12 дугаар сарын 07-ний өдөр дахин өргөдөл, материал өгч өргөдлийн бүртгэлийн 375 дугаарт дахин бүртгүүлсэн. Ийнхүү хоёр дахь удаагаа өргөдөл өгөхөд Төв аймгийн Х сумын Засаг даргын тамгын газар нь "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын" 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна гэж үзэхийг мэдэгдээд өргөдлийг хүлээн авсан. Тиймээс "Б" нөхөрлөлийн гишүүд "Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо"-ноос 2023 оны 01 дүгээр сарын 10,11-ний өдөр Баянхонгор аймагт зохион байгуулагдсан сургалтад сууж, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 40 минутад /өргөдлийн бүртгэлийн 04 дугаарт/ бичиг баримтын бүрдэл бүрэн хангасан буюу "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын" 2 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж, "С" гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор өргөдөл гаргасан нөхөрлөлүүдээс хамгийн эхэнд буюу нэгдүгээрт өргөдөл гаргасан байна. Тухайн өргөдлийн шийдвэрлэлтийн талаар хариу мэдэгдээгүй тул 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хугацааг 30 хоногоор сунгуулж, материалтай танилцах хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу холбогдох албан тушалтнуудтай уулзахад өргөдөл ирээгүй, ямар албан тушаалтан байгаа нь тодорхойгүй байна гэж мэдэгдсэн тул өргөдөл өгсөн огноогоор материалыг дахин хавсарган өгсөн. Гэвч Х сумын Засаг дарга нь манай нөхөрлөлтэй уурхай ашиглах гэрээ байгуулах үүрэгтэй байсан боловч албан тушаалын эрх мэдлээ хууль бусаар урвуулан ашиглаж "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 2.4, 2.5-д заасныг зөрчиж өргөдөл материал бичиг баримтын бүрдэл дутуу 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн "Д" нөхөрлөлтэй 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилгоор 01 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд улмаар хариуцагч Х сумын Засаг дарга Л нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/47 дугаар захирамжаар уг гэрээг цуцалсан. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.1.3 дахь хэсэгт зааснаар бичил уурхай эрхлэгч этгээд нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийн бүртгэлийн дарааллаар сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулах эрхтэй. Иймд Төв аймгийн Х сумын М 3 дугаар багийн нутаг "С" гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахгүй байгаа Төв аймгийн Х сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна. 2022 оны 296 дугаар тогтоолоор тухайн үйл ажиллагаа зохион байгуулах ажлыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон. Тэгэхээр журам хэлэлцэгдсэнээс хойш яг хэрхэн дараалал, хэн материалаа бүрдүүлж өгөөд тусгай хэрэгцээнд авсан газар дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваад гэрээ байгуулаад байгаа вэ гэдэг асуудал л яригдана. ... Энэ нөхөрлөлүүд нь өмнө нь хандаж байснаараа одоо энэ нэхэмжлэл гаргаад байгаа нөхөрлөлүүд нь Засаг даргад өргөдөл гаргах эрх нь хязгаарлагдах тийм үндэслэл хуулийн зохицуулах журамд байхгүй. Нэгэнт л тусгай хэрэгцээнд авсан бол аль ч нөхөрлөл яг холбогдох 296 дугаар тогтоолоор батлагдсан  журмынхаа дагуу  материалаа бүрдүүлээд өгөх ёстой. Засаг дарга бас нөхөрлөлүүдийн бүрдэл дутуу байсан гэж тайлбарлалаа. Яг энэ бүрдэл хэзээ бүрдсэн бэ гэвэл 2023 оны 01 дүгээр сард сургалтад сууснаар бүрдэл бүрэн болоод, тэгээд дарааллаар нь “Д” нөхөрлөлд олгосон гэж яриад байгаа. Засаг даргын 01 дүгээр сард бүх бүрдэл бүрдсэн гэдэг бол үндэслэлтэй. Яг тэр сургалтад 10, 11-ний өдөр суугаад яг бүрдэл нь бүрэн болоод өргөдөл гаргасан дарааллаар гэвэл Б бол 12-ны 10цаг 45 минутад өгснөөр бүрдэл хангасан өргөдөл өгснөөрөө нэгт орж байгаа. Гэтэл яг тэр 01 дүгээр сарын 10, 11-ний өдөр суусан сургалтад “Д” нөхөрлөлийнхөн суугаагүй. Тэрний дараа Х суманд зохион байгуулагдсан сургалтад сууж байж эдний гэрчилгээ гарсан. Тэгэхээр “Д” нь өөрөө бүрдлээ бүрэн хангаагүй байхад нь Засаг дарга гэрээгээ байгуулчихсан. Гэтэл нөгөө журамд заасан бүрдэл хангасан дарааллаараа бол журмын 2.5 болон журмын 3.1.3-т заасан дарааллаар бол 2023 оны 01 сарын 12-ны 10 цаг 45 минутад өргөдөл өгснөөрөө манай нөхөрлөл болох “Б” нөхөрлөл гэрээ байгуулах эрхтэй байсан. Гэтэл тухайн эрхийг нь зөрчөөд гэрээ байгуулсан нь манай нөхөрлөлийн эрх ашгийг зөрчөөд байгаа юм. ... Үнэмлэхийн асуудал ярьж байна, мөн сургалтад суусан гэрчилгээний талаар ярьж байна. Үнэмлэх бол өргөдөл гаргаж байгаа этгээдүүдэд хамааралтай биш Засаг даргын өөрөөс нь хамаарах асуудал байсан болохоор бид нар холбогдох журмаар хамрагдаад явж байгаа. Засаг дарга тайлбартаа хэлсэн үнэмлэхийг манайхаас гаргах байсан учир үнэмлэхээс бусад бүрдлийг хүлээж аваад бүртгэж авсан. ... Засаг захиргааны байгууллагаас шалгаалсан тэр цаг хугацааны асуудал дээр манайх түрүүлж материалаа өгчихөөд Засаг дарга манайд сүүлд үнэмлэх өгч байгаа нь дарааллаас хойшоо орох үндэслэл болохгүй гэж үзэж байна. ... Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

4.4. Нэхэмжлэгч “Г” ЗГБХН-ийн дарга И, түүний өмгөөлөгч Б.Хүрэлтулга, Г.Даваахүү, Ц.Батзаяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г” ЗГБХН-эээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай нөхөрлөл нь 2017 онд бичил уурхайн хэлбэрээр ашигт малтмал олборлох талаар хүсэлтээ Х сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гаргасны дагуу Төв аймгийн Х сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 сарын 14-ний өдрийн "Бичил уурхайгаар ашиглах газрыг шийдвэрлэх тухай" 01 дүгээр тогтоолоор Төв аймгийн Х сумын М багийн нутаг дэвсгэрт байрлах "Авдар Баян С" гэх нутаг дэвсгэр дэх газрыг манай нөхөрлөлд бичил уурхайгаар ашиглах шийдвэр гарсан. Уг тогтоолд бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнээс гаргаж газрын солбицлыг 1-р хавсралтаар баталж, хавсралтын 72-т "Сүмбэр" нөхөрлөлд 104 38 58.57, 48 18 52.66, 104 39 10.13, 48 18 52.66, 104 39 10.37, 48 18 48.65, 104 38 58.37, 48 18 48.36 гэсэн солбицол бүхий газарт дүгнэлт гаргуулахыг 2-р заалтаар Төв аймгийн Х сумын Засаг дарга Б.Самбууд даалгаж шийдвэрлэсэн. Засаг даргаас албан бичгээр өгч буй хариу бүрт "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-д нэмэлт өөрчлөлт орж байгаа гэж бидэнд ойлгуулж байсан тул өөр нөхөрлөлд ч мөн бидэнд өгсөн хүсэлтийн адил ямар нэгэн шийдвэр гаргахгүй дэд газар шийдвэрлэхгүй байгаа юм байна гэж итгэж ирсэн. ... Гэтэл 2022 онд "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам"-д дахин 296 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон боловч өмнөх журамтай ижил, манайд хамааралгүй гэж ойлгож байтал манай нөхөрлөлөөс сүүлд хүсэлт гаргасан "В", "Д", "Б" гэсэн нөхөрлөлүүдэд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт гаргаж улмаар хууль бусаар шууд гэрээ байгуулсан байна. Иймд Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авн солбицлуудыг тогтоосон газруудад Төв аймгийн Х сумын засаг дарга Л "Д" ЗБН-ийн хооронд байгуулсан "Бичил уурхайгаар ашигт малтмал гэрээ"-г хүчин төгөлдөр буст тооцож, хариуцагч Төв аймгийн Х сумын засаг дарга Лыг "Г" ЗГБХ нөхөрлөлтэй Бичил уурхайгаар ашигт малтмал гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү.  ... Хэргийн материалд авагдсан материалыг харвал он цаг дарааллын хувьд Г нөхөрлөл энэ талбай дээр 2017 оноос хүсэлтээ илэрхийлээд байсан. Хүсэлтийг үндэслээд сум нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг гаргасан байна. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор гаргасан. Энэ тогтоолыг хэн нэгэн этгээд хүчингүй болгоогүй өнөөдрийг хүртэл уг тогтоол хүчин төгөлдөр хэвээр байна.... Энэ агуулгаараа Засгийн газрын тогтоолууд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг баталсан 2017 оны 151 гэсэн тогтоолыг 01 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 2.4 өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2022 оны 296 дугаар тогтоолын 2.5-т заасны дагуу дарааллын дагуу олгоно гэж үзвэл “Г” ЗГБХН нөхөрлөлд өгөх нь зүйтэй. Хэргийн материалд авагдсан баримтад өнөөдрийн энэ газар дээр ашиглах хүсэлтээ илэрхийлж байсан. Нөхцөл байдал 2017 оноос хойш хөтөлбөргүйгээр тогтоогддог. Үүнээс хойш бичгээр гаргаж байсан хүсэлтүүд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр, 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд гаргаж байсан өргөдлүүд хэргийн материалд авагдсан байдаг. Энэхүү дарааллын дагуу хараад үзэхэд хүсэлтээ хамгийн эхэнд илэрхийлж байсан этгээд нь “Г” ЗГБХН нөхөрлөл гэж үзэх боломжтой. ... Хуулийн дагуу гэрээ байгуулахыг даалгая. Гэрээ байгуулахыг даалгахдаа 1.45 гектар талбайд 2017 оны тогтоолоор ийм талбайд давхацсан. Өөрөөр хэлбэл ашигт малтмал газрын тосны газрын дүгнэлтээр тусгагдсан талбайтай 1.45 гектараар давхацсан байгаа. Энэ агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тухайлж шүүхэд нэхэмжлэлээ бичгээр гаргасан. Эдгээр агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. ... “В, “Д гэх нөхөрлөлүүдийн солбилцол одоогийн энэ маргаан үүсээд байгаа дүгнэлтэд тусгагдсан талбайгаас өөр талбайд оршдог. Үүнтэй ганц давхцаж байгаа солбилцол “Г” нөхөрлөлийнх. ... “Б”, “А” нөхөрлөлүүд гаргасан. Зураг нь өөрсдөө шаардлага хангахгүй байгаа учраас өргөдлийг хүлээн авах боломжгүй. Үүнтэй холбоотойгоор ашигт малтмалын газраас зураг зүйг бүрдээгүй алдаатай гэсэн тайлбарыг өгсөн. Өргөдөл гаргасан дараалал зайлшгүй чухал. Дарааллаа харахын бол 2017 оноос хойш манай Сүмбэр авдар нөхөрлөл өргөдлөө гаргаад өгч байсан нь харагддаг. 2022 оны 05 сарын 11-ний өдрийн 4 дугаарт албан тоот бичгээр сумын Засаг даргад хандсан өргөдөл явж байгаа. Энэ нь хамгийн түрүүнд гаргасан өргөдөл юм гэв.

Тав. Хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг дарга Л шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, үндэслэлдээ:

5.1. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолоор "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ыг шинэчлэн баталсан байдаг. Журмын 2.5-д зааснаар Сум, дүүргийн Засаг дарга нь энэ журмын 5.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тухайн талбайд гаргасан өргөдлийн дарааллын дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран байгуулах үүрэг хүлээсэн болно. Журам шинэчлэн батлагдсанаас хойш тус сумын нутаг "С" нэртэй газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай хүсэлтийг нэр бүхий 6 нөхөрлөлөөс Засаг даргын Тамгын газарт ирүүлж, Тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хүсэлтүүдийг бүртгэн авсан байна. ... Бүртгэлийн дугаар дээр өөрчлөлт ороод зассан байна гэдэг. Үүнийг А зассан байна гэдэг. Үүнийг А засдаггүй архив бичиг хэрэг хөтлөлтийн хариуцсан архив бичиг хэргийн хэлтсийг хариуцсан эрхлэгч гэж байдаг орон тооны хүнтэй. Архив бичиг хэрэгтэй холбоотой стандартыг хангуулах тэр бүрдлийг бүрдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаагаа хариуцаад явдаг чиг үүрэг бүхий хүн байдаг. Тэр хүний бүртгэлээ хөтлөөд оруулж ирээд танилцуулсан тэр материалуудыг бол холбогдох хариуцсан мэргэжилтэн нь хуваарилаад явдаг ийм л процессоор бол бидний ажил үйлчилгээ явдаг ... Ашигт малтмал, газрын тосны газар дээрх нэр дурдсан газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлуулах дүгнэлтийг 2023 оны 07 дугаар сарын 03- ны өдрийн 10/3343 тоот албан бичгээр гаргасанчлан Сумын Засаг дарга "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 2.5-д заасны дагуу "С" нэртэй газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлтийг хамгийн түрүүнд гаргасан "Д" гэх нөхөрлөлтэй бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран гэрээ байгуулсан болно. Мөн түүнчлэн нэг газарт давхардан ирсэн хүсэлтийг Сумын Засаг дарга хэрхэн шийдвэрлэх талаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/379, 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 1/11 тоот албан бичгүүдээр төрийн захиргааны байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө хүссэний дагуу Ашигт малтмал газрын тосны газраас 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10/5279, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10/473 тоот албан бичгээр тус тус хариуг ирүүлсэн хийгээд харин Төв аймгийн Хууль, эрх зүйн хэлтэст сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/62 тоот албан бичгээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө хүссэн боловч ямар нэг хариу ирүүлээгүй болохыг дурдъя. Ерөнхийдөө бол 6-8 нөхөрлөлийн хүсэлтийн асуудал яригдана. Энэ хүрээндээ бол сургалтын асуудал гарч, бичиг баримт бүрдлийн асуудал гардаг. Энэ асуудлууд дээр зохих түвшинд нь Х сумын хэмжээнд гэрээний нэг тал болох Бичил уурхайн дээвэр холбоотой сургалтыг нэгдсэн байдлаар орон нутгийн нөхөрлөлүүдэд хүндрэл үүсгэхгүйгээр бүрдлийн асуудлыг хангах үүднээс хамтарсан сургалт зохион байгуулсан. Энэ сургалт зохион байгуулах талаар БОАХмэргэжилтэн, ЗДТГ-ын дарга нар холбогдох хүсэлтийг уламжилж өгөгдсөн чиглэлийн дагуу нөхөрлөлүүдийг мэдээллээр хангаж 2023 оны 01 сардаа нэгдсэн сургалт явагдсанаар бичиг баримт бүрдлийн асуудал шийдэгдсэн. Үүнтэй холбоотой хүсэлт бол 2022 ондоо ирсэн хүсэлтүүдийн дагуу аймгийн журамд заасны дагуу аймгийн Засаг дарга, дээд шатны байгууллагууд тогтоосон хугацаандаа уламжлагдсанаар шийдвэрүүд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10/3343 гэсэн дүгнэлтээр гэрээг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэхээр аймгийн Засаг дарга, захиргааны байгууллагаас уламжлагдан ирснээр өргөдлийн дарааллын дагуу “Д” гэх нөхөрлөлтэй 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 01 гэсэн гэрээг байгуулсан. ... Орон нутгийн онцлогоос хамаарч бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлтүүд зохих журмын хүрээнд өмнө нь бол Засгийн газрын 308 дугаар тогтоолоор батлагдсан журам байсан. Энэ журмын хүрээнд тэр нөхөрлөлүүдээс хүсэлт гараад зохих журмын дагуу хурлын байгууллага хэлэлцээд бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд аваад уламжилдаг журам байсан. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор уг журам  хүчингүй болж шинэчлэгдсэнээр дахин хүсэлтүүд уламжлагдаж, өмнө нь уламжлагдсан хүсэлтүүд буцаж орон нутгийн тусгай хэрэгцээндээ авч шийдвэрлэгдэж ирсэн. Мөн ялгаа байхгүй 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолоор 151 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, хүсэлтийг дахин журмын хүрээнд хэрэгжүүлж ажиллахаар шат шатны Засаг дарга нарт ЗГ-аас болон төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэл ирж байсан. Үүний дагуу бид нар журмын хэрэгжилтийг хангаж ажилласан байгаа. Хоёрдугаарт хэдийгээр “В” нөхөрлөл хүсэлт гаргаад явж байсан хэдий ч энэ асуудлыг өдийгөөс төдий хүртэл хөөцөлдөж явж байгаа хүний  хувьд журам шинэчлэгдэх асуудлыг бол зохих түвшиндээ мэдэх ёстой байсан байх гэж бодож байна. ... Учир нь гэвэл тэр цаг хугацаанаас авхуулаад хөөцөлдсөн хүн нь энэ журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан хүсэлтээ дахиад өгөх нь нээлттэй байсан. ... Засаг дарга төрийн захиргааны байгууллага болон хянаж шалгадаг гомдол хүлээн авдаг ийм байгууллагууд руу нь байнга тодруулах Үүнтэй холбоотой зөвлөгөө авах энэ асуудлыг зөв зүйтэйгээр маргаангүйгээр шийдвэрлэх ийм санаачилгыг байнга гаргаж ашигт малтмалын газар болон авлигатай тэмцэх газар руу хүсэлт өргөдлийг өгч зөвлөгөө авдаг. ... 2017 оноос хойш Засгийн газрын 355, мөн 2020 оны 17 дугаар тогтоол гээд шийдвэрүүд гараад, бичил уурхайтай холбоотой  асуудлуудыг зогсоогоод байсан.  дүгнэлт юм гарахгүй байх, асуудлуудыг уламжлахгүй байх, журамтай холбоотой хүсэлт юмнуудыг хүлээж авахгүй байх гээд энэ харилцаа нь ингэж явсаар байгаад 2022 онд шинэчлэгдсэн гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. ... Манай бичиг хэргийн ажилтны хувьд бүх ирсэн  хүсэлтүүдийг хүлээж бүртгэж аваад бүртгэсэн байсан учир тэр ард нь байгаа сертификат олгох, үнэмлэх олгох нь Засаг даргаас хамааралтай  учир  нэгэнт бүртгэж аваад өнөөдрийг хүрсэн юм чинь тэр сургалтыг нь нэгдсэн байдлаар зохион байгуулж иргэддээ хүндрэлгүйгээр сертификат олгох ажлын материалын бүрдүүлэлтийг хангая гэж бодож  хамруулсан.  ... Нөгөө талаараа бол нөхөрлөлүүддээ та нар хамгийн зөв шийдвэр бол  хамтраад ажиллах юм бол цаг хугацаа алдалгүйгээр, аюулгүй ажиллагааг хангаж хамтарсан зохион байгуулалтад орж тэнд байгаа байгалийн баялгийг олноороо хүртэх ажлын байр бий болгох энэ боломж чинь нээлттэй байгаа шүү гэх гэх байр суурийг байнга илэрхийлж ирсэн. Үүний хүрээнд зохих эвлэрлийн ажлуудыг зохион байгуулалт хийгдэж байсан. 1-2 нөхөрлөлийн гишүүд ахлагч нар нь тухайн үедээ эвлэрье гэж хэлсэн ч эсрэг байр суурьтай байдаг ийм байдлаасаа болоод өнөөдрийг хүртэл бүтэн жилийн цаг хугацаа алдаж байгаад харамсалтай байна. Нөгөө талаараа бол 2023 оны 7 сарын 24-ний өдрийн 01 дугаартай гэрээгээ бол хамгаалж байгаа. Энэ гэрээгээ бол би зохих хууль дүрмийн дагуу зохих мэргэжилтэн алба хаагчид туслах хүчний байгууллагуудаас аа асууж тодруулах , зөв байх талаас нь мэдээлэл үндэслэл авсны үндсэн дээр хийгдсэн гэрээ гэдгийг дахин хэлье гэв.

Зургаа. Гуравдагч этгээд “Д” ЗБН-ийн дарга М.К, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, үндэслэлдээ:

6.1. Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа А ББН, В ЗБН, Г ЗГБН, Б ЗБН нарын нэхэмжлэлтэй Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдох гэрээ байгуулахыг даалгах тухай" шаардлагатай захиргааны хэрэг хянан хэлэлцэгдэж байна. Манай нөхөрлөлийн хувьд Засгийн газрын 296 дугаар тогтоолын дагуу 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 01 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг хуулийн дагуу байгуулан. Нэр бүхий 4 нөхөрлөлөөс Х сумын засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүгчийн захирамжаар Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, үйл ажиллагаа зогсоод байна. 2024 оны 3 дугаар сард Х сумын Засаг дарга Л, А ББН, В ЗБН, Г ЗГБН, Б ЗБН нарын төлөөлөл бид хамтарсан зөвлөгөөн хийж, сумын Засаг дарга Лаас та 5 нөхөрлөл хамтраад тухайн газартаа үйл ажиллагаа явуулж болохгүй юу, тэгвэл талбайгаа хувааж эзэмшлээд хамтран ажиллах гэрээ байгуулаад, нэгдсэн нэг стандартаар бичил уурхайн үйл ажиллагаа явуулахад сумын орон нутгийн зүгээс татгалзах зүйлтгүй, шүүх дээр хэрэг маргаан удаашралтай байгаа учраас, шүүхээс эвлэрэх боломжтой эсэхийг асууж байсан учраас дээрх уулзалтыг хийж байгаа талаар танилцуулсан. Манай нөхөрлөлийн хувьд тус газарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний хувьд үйл ажиллагаа явуулж, зээл, өр төлбөр, ажилчдын цалин хөлс гэх зэрэг санхүүгийн хүнд байдалтай байна. Тиймээс бусад нөхөрлөлүүдтэй 1,5 га талбайг хуваан гэрээ байгуулж ажиллах нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүсэлт өгсөн. Гэтэл 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн уулзалтаар бүх шүүхийн маргаанаа дуусгах талбайгаа хуваан ашиглах гэрээ байгуулах зэрэг нь үр дүнд хүрээгүй байхад сумын Засаг даргаас 2024 оны 3 дугаар сарын 29-ний А/47 дугаартай захирамжаар 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн "Д" ЗБН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилгоор байгуулсан 01 дугаартай гэрээг цуцлах шийдвэр гаргасан нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байна. 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний биелэлт шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байсан, Х сумын Засаг даргад гэрээг захирамж гарган гэрээг дангаараа цуцлах эрх зүйн үндэслэл байхгүй, гэрээг огт дүгнээгүй, гэрээнд оролцогч талуудын эрх ашгийг шууд хөндсөн илт хууль бус захиргааны акт гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан нөхцөл буюу Нэхэмжлэгч нөхөрлөлүүд шүүхийн маргаанаа дуусгаж, 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай гэрээд өөрчлөлт оруулж 1.5 га талбайг хуваан ашиглах гэрээ байгуулна гэж ойлгосон. Манай нөхөрлөлийн хувьд хуульд заасан журмын дагуу бичил уурхай ашиглах хүсэлтээ 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр холбогдох баримтын хамт өгсний дагуу "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 2.5-д заасан шаардлагыг бүрэн хангаж 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 01 дугаартай "Бичил ууруурхайгаар ашигт малтмал олборлох" гэрээг байгуулсан, шүүхийн маргаанаас улбаалан үйл ажиллагаа зогссон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг дарга 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр А/47 дугаартай захирамж гарган "Д" ЗБН-ийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасныг удирдлага болгон уг захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. “Д” ЗБН нөхөрлөлийн хувьд бол 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхэлж хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр орсон байдаг. ... Манай нөхөрлөлийн хувьд нэхэмжлэгч нарын ярьсанчлан тухайн Салтгарын орд нэртэй газар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах хүсэлтийг сум орон нутагт удаа дараа гаргаж байсан. Гэхдээ нэхэмжлэгч нарын ярьж байгаачлан 2017 оноос хойш тусгай хэрэгцээнээс гаргах, бичил уурхайгаар ашиглах хүсэл зориг чинь цаанаа ашиглая гэж байгаа боловч эхний ээлжид тусгай хэрэгцээнээс гаргуулаад ашиглуулах дүгнэлтийг гаргаж өгөөч гэсэн хүсэл зориг явж байгаа. 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаартай Засгийн газрын тогтоолоор 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай  Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаартай тогтоолоор тус тус хүчингүй болгосон. Хүчингүй болсноороо тус засгийн газрын тогтоолын 2 дугаар заалтаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг энэ тогтоолын 1-т заасан журмын дагуу зохион байгуулж ажиллана. Энэ шинэчлэгдсэн журмаар зохион байгуулж ажиллахыг Ул уурхайн яам, холбогдох яам, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон. 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолоос хойш хамгийн анх удаа буюу 2022  оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Д” ЗБН нөхөрлөл бичил уурхайгаар ашиглая гэх өргөдлийг журамд заасны дагуу нэгдүгээрт бичигдсэн. ... Хэрэг хянан шийдвэрлэх ажлын явцад 2024 оны 03 дугаар сард хариуцагчийн зүгээс нэр бүхий таван нөхөрлөлийг өрөөндөө дуудан эвлэрэх боломжтой эсэхийг санал зөвлөлддөг. Энэ утгаараа “Д” ЗБН нөхөрлөлийн ахлагч К шүүхийн бүх маргааныг эцэслэн шийдвэрлэж дуусаад бүгд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзвал манай зүгээс татгалзахгүй. Манай нөхөрлөл нь гэрээ хийгээд хөрөнгө мөнгөө оруулан ажиллаж байгаа учир гэрээгээ цуцалъя бусад нөхөрлөлүүдтэй хамтран ажиллая гэсэн агуулгаар хүсэлтийг гаргасны дагуу 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/47 дугаартай захирамж гаргасан. Гэхдээ эвлэрэл эцэс туйлдаа хүрээгүй. Манай нөхөрлөлөөс гадна “А” нөхөрлөл, “Г” нөхөрлөл гэрээ байгуулаад явж байдаг. Энэ гэрээнүүд бас буцаад Засаг даргын захирамжаар цуцлагдсан асуудал гардаг. Гэрээ цуцлагдаж байгаа асуудал өөрөө хуульд зааснаар гэрээгээ дүгнээгүй. Манайх тодорхой хэмжээнд хөрөнгө мөнгө оруулчихсан нөгөө талаар тухайн газар нутгийг ухаад ашигласан зүйл тодорхой хэмжээнд байгаа. Гэрээг дүгнэхэд гэрээний нэг талыг оруулаагүй зэрэг үндэслэл байдаг. Гэрээг цуцлаад байгаа асуудал нь 296 дугаар тогтоолын журамд заасан үндэслэлээр цуцлаад байгаа асуудал биш. Нөхцөл байдалд хүндэтгэлтэй хандаад эвлэрье гэдэг агуулгаар цуцалж байдаг. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захирамж гарсан гэж үзэж байна. ... Хариу тайлбартаа Засаг даргын зүгээс тайлбар бичгээр гаргахдаа тухайн журмыг хэрэгжүүлэх гэрээ байгуулахтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн асуудал байхгүй нэхэмжлэгч нөхөрлөлүүдийн эвлэрсэн асуудлыг шийдье гэсний дагуу хэрэг хянан шийдвэрлэх явц, сумын Засаг даргын А/47 дугаартай захирамжаар гэрээг цуцалснаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн. ... Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг тодорхойгүй гэж үзэж байна. 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын 296 дугаар тогтоолоос хойш бүгд өргөдлөө өгсөн. Энэ өргөдлийн дарааллаар Засаг дарга шийдвэрээ гаргасан нь хууль ёсны гэж үзэж байна. Шүүхэд гаргасан бие даасан шаардлагаа дэмжиж байгаа.  ... Манай нөхөрлөлийн хувьд бол 2022 оны 08 дугаар сарын 18-ын өдөр болон 09 дүгээр сарын 20-ны өдрүүдэд 2 удаа хүсэлт гаргасан. Энэ өргөдөл бол тухайн хариуцагчийн хэлж байгаа тайлбар ч гэсэн бүгд баримтын бүрдэл хангаагүй. Сургалт ямар учиртай гэхээр Бичил уурхай эрхлэгчдийн дээвэр холбоо буюу холбооноос зохион байгуулдаг нэгдсэн журмаар тухайн орон нутагт ирээд зохион байгуулагдахаар суу гэсэн чиглэлийг Засаг даргын зүгээс өгч байсан учир түүн дээр хүлээгээд хамгийн түрүүнд өргөдлөө өгсөн. ... 2017 оноос хойш өргөдлийн дарааллаар байсан юм бол дахиж өргөдөл өгөх ямар шаардлага байсан бэ гэх асуудлыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.  ... . Бид нарт бүгдээрээ эрх нь нээлттэй байгаа. Яг л энэ зарчмаар эвлэрлийн асуудал л яригдсан. Эвлэрэх юм байна, асуудал шийдэгдэж байгаа юм байна гэдгээрээ манайх өргөдөл бичиж өгснөөрөө өнөөдөр энэ тоглолтоос бүүр гараад явчихсан ч юм шиг. Анхнаасаа хууль бусаар сонгон шалгаруулагдчихсан ч юм шиг ийм асуудал яригдаж байгаа нь туйлын харамсалтай байна. Тийм учраас хариуцагчийн зүгээс ч гэсэндээ бичгээр гаргасан тайлбар дээрээ А/47 захирамжийг цуцлахаа хүлээн зөвшөөрсөн учраас шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-д зааснаар хүчингүй болгож хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч “А” ББН, “Г” ЗГБХН, “Б” ЗБН зэрэг нөхөрлөлүүдийн нэхэмжлэлийн шаардлагууд болон гуравдагч этгээд “Д” ЗБН-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “В” ЗБН-ийн нэхэмжлэлийн шаардлагаас “Төв аймгийн Х сумын Засаг даргын "Д" нөхөрлөлтэй 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан үйлдэл хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх “"В" нөхөрлөлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Төв аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 08 сарын 01-ний өдрийн 1/298 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Х сумын М 3 дугаар багийн нутаг "С" гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг Төв аймгийн Х сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

 Нэг. “А” ББН, “Г” ЗГБХН, “Б” ЗБН нөхөрлөлүүдийн нэхэмжлэлийн шаардлагууд болон “В” ЗБН-ийн “"В" нөхөрлөлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Төв аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 08 сарын 01-ний өдрийн 1/298 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Х сумын М 3 дугаар багийн нутаг "С" гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг Төв аймгийн Х сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагууд болон гуравдагч этгээд “Д” ЗБН-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл нь:

    1. “В” ЗБН болон “Г” ЗГБХН нар нь 2017 оноос хойш төрийн байгууллагуудад бичил уурхай эрхлэх боломжтой талбайд буюу тус маргаан бүхий “С”[52] гэж нэрлэсэн газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдөл, хүсэлтийг анх, тодруулбал шүүх хуралдаанд “В” ЗБН-ийн 2019 оны 03 сарын 27-ны өдөр, “Г” ЗГБХН 2017 оны 04 сарын 10-ны өдөр гаргасан өргөдлийг үндэслэн Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч, тус талбайд дүгнэлт гарсан учраас  бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулах ёстой гэж маргадаг.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд Төв аймгийн Х сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 04 дугаар “Бичил уурхайгаар ашиглах газрыг сумын тусгай хэрэгцээнээс чөлөөлөх тухай” тогтоолоор[53] бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнээс 64 нөхөрлөлийн 259,2 га газрыг хэсэгчлэн чөлөөлсөн байх ба тус тогтоолын хавсралтын 34 дүгээрт[54] “Дэвжих” нөхөрлөл гээд   104 39 06.07 / 48 18 55.58, 104 39 06.65 / 48 19 00.06, 104 39 15.00 /48 18 53.22, 104 39 13.65/ 48 18 56.29, 104 39 11.73 / 48 18 56.58, 104 39 10.58 / 48 18 56.31 солбицол бүхий 4,6 га газрыг хэсэгчлэн чөлөөлжээ. Тус тогтоолд Төв аймгийн Х сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс 2020 оны 08 сарын 21-ний өдрийн 24 дугаар албан бичгээр[55] залруулга хийхдээ “В” ЗБН нөхөрлөлийн С гэх газрын солбицолын цэгийн дарааллыг бичихдээ мэргэжлийн алдаа гаргасан тул залруулга хийв гээд 104 39 06.65 / 48 19 00.06, 104 39 06.07 / 48 18 55.58, 104 39 15.00 /48 18 53.22, 104 39 13.65/ 48 18 56.29, 104 39 11.73 / 48 18 56.58, 104 39 10.58 / 48 18 56.31 солбицлын цэгийг ирүүлжээ.

Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 17 дугаар хуралдааны 2020 оны 07 сарын 02-ны өдрийн 04 дугаар “Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтаас чөлөөлж, бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолоор[56] 64 байршил бүхий газраас 4 байршил бүхий газрыг аймгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлж, 62 байршлыг тусгай хэрэгцээнд буцаан авах тогтоолыг гаргажээ. Дээрх Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын 1 дэх хэсэгт “Х сумын 3-р багийн нутаг “С энгэр”-ийн 1,5 га газрыг аймгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн байна.

Төв аймгийн Х сумын Засаг даргын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 1/08 дугаар “Хүсэлт уламжлах тухай”  албан бичгээр[57] С толгой гэх 1,5 га 104 39 06.07 / 48 18 55.58, 104 39 06.65 / 48 19 00.06, 104 39 15.00 /48 18 53.22, 104 39 13.65/ 48 18 56.29, 104 39 11.73 / 48 18 56.58, 104 39 10.58 / 48 18 56.31 солбицол бүхий газарт бичил уурхайгаар ажиллах талбайн дүгнэлт гаргуулахаар Төв аймгийн Засаг даргад хүсэлтийг уламжилж, Төв аймгийн Засаг даргын 2020 оны 07 сарын 09-ний өдрийн 01/1079 дугаар албан бичгээр[58] С толгой 1,5 га газрыг дүгнэлт гаргаж, зураг зүйн бүртгэлд бүртгэж өгнө үү гэх хүсэлтийг, 2020 оны 08 сарын 26-ны өдрийн 01/1327 дугаар албан бичгээр[59] залруулга хийсэнтэй холбогдуулан С гэх 1,5 га газрыг зураг зүйн бүртгэлд бүртгэж өгнө үү гэх хүсэлтийг Ашигт малтмал газрын тосны газарт удаа дараа хүргүүлсэн байна.

Ашигт малтмал газрын тосны газраас Төв аймгийн Засаг даргын 2020 оны 08 сарын 26-ны өдрийн 01/1327 дугаар албан бичгийн хариу болгон 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 8/4382 дугаар албан бичгийг[60] ирүүлсэн ба тус албан бичигт “... С нэртэй газрыг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан чиг үүргийнхээ хүрээнд Кадастрын бүртгэлийн системд бүртгэв. .... Монгол улсын Засгийн газраас баталсан 2019 оны 355 дугаар тогтоол[61], 2020 оны 17 дугаар тогтоолууд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас ирүүлсэн чиглэлийн дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн дүгнэлт гаргахгүй байгаа болно” гэх хариуг ирүүлжээ.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 9 сарын 18-ны өдрийн 355 дугаар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Бичил уурхай эрхлэгч этгээдэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдийн гэрээг цуцлах, бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлт гарсан талбайд бичил уурхай эрхлэх гэрээ шинээр байгуулахгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт”; мөн зүйлийн 1.6 дах хэсэгт “Бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлтийг 2019 оныг дуусталх хугацаанд гаргахгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газарт” тус тус даалгаж,  Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 17 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, түүнд тавих хяналтыг сайжруулах, хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 8 дугаар зүйлд “Монгол улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хэрэгжилтийг шалгаж, зөрчил гаргасан буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, учруулсан хохирлыг арилгуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгасугай” гэж заажээ.

Дээрхээс үзвэл бичил уурхайн зориулалтаар дүгнэлт гаргахгүй байхыг Монгол улсын Засгийн газраас үүрэг болгосноор Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 8/4382 тоот албан бичгээр 2020 оноос өмнө гаргасан өргөдөлд дүгнэлт гаргахаас татгалзаж шийдвэрлэжээ.

    1.  Нэхэмжлэгч “В” ЗБН нөхөрлөлөөс “Г” ЗГБХН нь өөр газар хүсэлт гаргасан гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Х сумаас ирүүлсэн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлтийн талаар харилцах бичгийн түүвэрт[62] дурдсан Төв аймгийн Засаг даргын 2017 оны 08 сарын 23-ны өдрийн 01/1366 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст уламжилсан хүсэлтэд маргаан бүхий нөхөрлөлүүдийн хүсэлтийг уламжлаагүй.[63]Төв аймгийн Х сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 сарын 14-ний өдрийн 01 дугаартай “Бичил уурхайгаар ашиглах газрыг шийдвэрлэх тухай” тогтоолын[64]  хавсралтын 57 дугаарт “Замбала нөхөрлөл, дарга М.К, Салтгар гэх газар 3.3 га”, 71 дүгээрт “Дэвжих нөхөрлөл, дарга Л.Баяртунгалаг, Баянгол гэх газар, 4,3 га”, 72 дугаарт “Сүмбэр нөхөрлөл, дарга Н.Ганбаяр, Баруун шанд гэх газар, 3,0 га” тус тус хүссэн байна.

Төв аймгийн Х сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 сарын 14-ний өдрийн 01 дугаар “Бичил уурхайгаар ашиглах газрыг шийдвэрлэх тухай” тогтоолоор[65] Сүмбэр нөхөрлөлийн хүссэн газар нь “Баруун шанд” гэх 104 38 58,57 / 48 18 52,66, 104 39 10,13 / 48 18 52,66, 104 39 10,37 / 48 18 48,65, 104 38 58,37 / 48 18 48,36 солбицол бүхий газар байх ба тус газар нь Төв аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 07/1251 дугаартай албан бичигт “Г” ЗГБХН-ийн зөвшөөрөл хүссэн талбай нь “Д” нөхөрлөлтэй гэрээ байгуулсан талбайтай давхцалгүй байна[66] гэжээ.

“Г” ЗГБХН-өөс харилцах бичгийн түүвэрт “... Дээрх хөндөгдсөн газар баталгаажсан 13 нөхөрлөлийн хүсэлтийг Монгол улсын Засгийн газрын 151-р тогтоолын дагуу “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журмын 8.1.3-т заасны дагуу дүгнэлт гаргуулахаар Ашигт малтмал, газрын тосны газарт уламжлах саналтай байна”[67] гээд хавсралтын 11 дүгээрт Сүмбэр нөхөрлөл Авдар баян гэх 5га газар[68] гэжээ. Тус газар нь маргаж буй С гэх газартай 1,44 га давхцалтай байна.[69]

    1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “В” ЗБН, “Г” ЗГБХН, “Б” ЗБН, “А” ЗБН-үүдээс 2021 онд өргөдөл гаргаагүй байна.
    2. 2022 оноос хойш нэхэмжлэгч “А” ББН нь Төв аймгийн Х сумын Засаг даргад хандан 2022 оны 12 сарын 23-ны өдөр 23 хуудас баримтыг[70], 2023 оны 01 сарын 12-ны өдрийн 15 цаг 46 минутад 25 хуудас баримтыг тус тус хавсарган[71] бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох хүсэлтийг,

Нэхэмжлэгч “В” ЗБН нь Төв аймгийн Х сумын Засаг даргад хандан 2022 оны 09 сарын 30-ны өдөр 47 хуудас баримтыг[72], 2023 оны 05 сарын 04-ний өдөр 55 хуудас баримтыг[73], 2023 оны 05 сарын 19-ний өдөр 55 хуудас баримтыг[74], 2023 оны 07 сарын 07-ны өдөр 50 хуудас баримтыг[75], 2023 оны 07 сарын 24-ний өдөр 8 хуудас баримтыг[76] тус тус хавсарган бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох хүсэлтийг,

Нэхэмжлэгч “Б” ЗБН нь Төв аймгийн Х сумын Засаг даргад хандан 2022 оны 09 сарын 26-ны өдөр 12 хуудас баримтыг[77], 2022 оны 12 сарын 07-ны өдөр 39 хуудас баримтыг[78], 2023 оны 01 сарын 12-ны өдрийн 10 цаг 40 минутад 74 хуудас баримтыг[79] хавсарган бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох хүсэлтийг,

Нэхэмжлэгч “Г” ЗГБХН нь Төв аймгийн Х сумын Засаг даргад хандан 2022 оны 11 сарын 22-ны өдөр 22 хуудас баримтыг[80],  2023 оны 06 сарын 07-ны өдөр 41 хуудас баримтыг[81] хавсарган бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох хүсэлтийг,

Гуравдагч этгээд “Д” ЗБН нь Төв аймгийн Х сумын Засаг даргад хандан 2022 оны 08 сарын 20-ны өдөр 4 хуудас баримтыг хавсарган бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох хүсэлтийг[82], 2023 оны 07 сарын 24-ний өдөр 2 хуудас баримтыг[83] хавсарган бичил уурхайгаар олборлох гэрээний хүсэлтийг Төв аймгийн Х сумын Засаг даргад тус тус гаргасан байна.

    1. Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу нэхэмжлэгч нараас өргөдөл гаргах үед Засгийн газрын 2022 оны 08 сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”[84] хэрэгжиж эхэлсэн ба тус журмын 2.3 дах хэсэгт зааснаар бичил уурхайд ажиллах иргэн нь  2.3.1 дэх хэсэгт “18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн”; 2.3.2 дах заалтад “тухайн аймаг, нийслэлд оршин суугчаар бүртгүүлсэн”, 2.3.3 дах заалтад “нөхөрлөл, хоршооны гишүүн”, 2.3.4 дэх заалтад “бичил уурхайн мэргэжлийн холбооны зохион байгуулсан бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нөхөн сэргээлтийн болон бичил уурхайгаар олборлох бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох сургалтад хамрагдан гэрчилгээ авсан”, 2.3.5 дах заалтад “харьяалах аймаг, нийслэлийн татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн” гэх шаардлагыг хангасан байх ба уг шаардлагыг хангасан эсэхийг нотлохын тулд дараах материалыг өргөдөлдөө хавсарган ирүүлэхээр заажээ. Үүнд:

1.Үүсгэн байгуулсан гэрээ, дүрмийн хуулбар              

2.Бичил уурхайчдын үнэмлэхийн хуулбар               

3.Нөхөрлөл буюу хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар     

4.Олборлолт явуулах талбайн байршлын зураг            

5.Бичил уурхайчдын албан татвар төлөгчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар 

6.Бичил уурхайчдын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар           

7.Тухайн талбайг сонгосон үндэслэл, тайлбар              

8.Бичил уурхайн нөхөрлөлийн гишүүдийн "Бичил уурхайн үндсэн сургалтад хамрагдсан гэрчилгээ" зэрэг болно.

    1. Нэхэмжлэгч нараас Төв аймгийн Х сумын Засаг даргад хандан гаргасан өргөдөл нь дээрх шаардлагыг хангасан эсэхийг хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тус журам хэрэгжиж эхэлснээс хойш бичил уурхайн мэргэжлийн холбооны багц сургалтад хамрагдсан гэрчилгээ олгох сургалт нь 2022 оны 11 сарын 01-ний өдрөөс эхэлсэн байх ба анх удаа нэгдсэн байдлаар сургалтад хамрагдсан гэдгийг хэргийн оролцогчдоос шүүх хуралдаанд тайлбарладаг. 
  • Нэхэмжлэгч “А” ББН-ийн өргөдөлд хавсарган ирүүлсэн  Бичил уурхайн үндсэн сургалтад хамрагдсан гэрчилгээ нь 2023 оны 01 сарын 11-ны өдөр олгогдсон[85] 0003069, 0003070, 0004557, 0004559, 0004557, 0004562, 0004560, 0004564, 0004558 дугаартай, бичил уурхайчдын үнэмлэх нь 2023 оны 01 сарын 12-ны өдөр олгогдсон 001-009 дугаартай[86],
  • Нэхэмжлэгч “Б” ЗБН-ийн хавсарган ирүүлсэн Бичил уурхайн үндсэн сургалтад 2023 оны 01 сарын 10, 11-ний өдрүүдэд хамрагдан олгогдсон гэрчилгээ нь 0004565-0004571, 0004584, 0004585 дугаартай[87], бичил уурхайчдын үнэмлэх нь 2023 оны 01 сарын 23-ны өдөр олгогдсон 010-018 дугаартай[88],
  • Нэхэмжлэгч “В” ЗБН-ийн өргөдөлд хавсарган ирүүлсэн Бичил уурхайн үндсэн сургалтад хамрагдсан гэрчилгээ нь 2023 оны 01 сарын 12-ны өдөр олгогдсон 0003602-0003610 дугаартай[89], Нд 2023 оны 02 сарын 14-ний өдөр олгосон 0001131 дугаартай[90], бичил уурхайчдын үнэмлэх нь 2023 оны 01 сарын 23-ны өдөр олгогдсон 073-081, 333, 334 дугаартай[91],
  • Нэхэмжлэгч “Г” ЗБН-ийн өргөдөлд хавсаргасан Бичил уурхайн үндсэн сургалтад хамрагдсан гэрчилгээ нь 2022 оны 11 сарын 01-ний өдөр олгогдсон 0001675-0001682, 0001738 дугаартай[92], бичил уурхайчдын үнэмлэх нь 2023 оны 03 сарын 07-ны өдөр олгогдсон 410-419 дугаартай[93],
  • Гуравдагч этгээд “Д” ЗБН-ийн сургалтад хамрагдсан гэрчилгээ нь 0003412-0003420 дугаартай[94], бичил уурхайчдын үнэмлэх нь 2023 оны 01 сарын 23-ны өдөр олгогдсон 214-222 дугаартай[95] байна.

Дээрх бичил уурхайчдын үнэмлэх, бичил уурхайн үндсэн сургалтад хамрагдсан гэрчилгээнээс үзвэл 2023 оны 01 сарын 12-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч “А” ББН-ийн 2022 оны 12 сарын 23-ны өдөр гаргасан өргөдөл, “Б” ЗБН-ийн 2022 оны 09 сарын 26 өдөр, 2022 оны 12 сарын 07 өдөр тус тус гаргасан өргөдөл, “В” ЗБН-ийн 2022 оны 09 сарын 30-ны өдөр гаргасан өргөдөл, 2022 оны 11 сарын 29-ний өдөр гаргасан өргөдөл, гуравдагч этгээд “Д” ЗБН-ийн 2022 оны 08 сарын 20-ны өдөр, 2022 оны 09 сарын 20-ны өдөр тус тус гаргасан өргөдөлд журмын хавсралтад заасан Бичил уурхайн үндсэн сургалтад хамрагдсан гэрчилгээ, Бичил уурхайчдын үнэмлэхийн хуулбарыг   бүрдүүлж өгөх нөхцөл бүрдээгүй байна. Иймд журмын 2.4 дэх хэсэгт “Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангаагүй иргэнийг гишүүнээр авсан бичил уурхай эрхлэгч этгээдийн өргөдлийг хүлээн авахгүй” гэж заасны дагуу дээрх өргөдлийг хүлээн авах үндэслэлгүй.

1.7. “В” ЗБН нь 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 12 цаг 28 минутад[96], 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 14 цаг 15 минутад[97], 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 13 цагт[98] тус тус өргөдөл гаргасан байна.

  •  “В” ЗБН-ийн 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 12 цаг 28 минутад гаргасан өргөдөлд нөхөрлөлийг 2023 оны 01 сарын 26-ны өдөр өөрчлөн байгуулсан гэрээ[99], дүрмийг[100] хавсарган ирүүлсэн байна. Түүнчлэн тус нөхөрлөлийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд[101] 2023 оны 01 сарын 31-ний өдрийн тэмдэглэгээгээр Нг даргаар томилсон байна. 

Гэтэл өргөдөлд хавсаргасан тухайн талбайг сонгосон үндэслэл тайлбартаа нөхөрлөлийн даргаар Л.Баяртунгалаг гэх хүн гарын үсэг зурсан[102], нөхөрлөлийн гишүүдийн бичил уурхайчдын татвар төлөгчийн баримтыг хавсаргаагүй, нөхөрлөлийн гишүүн Л.Баяртунгалаг, Д.Ариунболд, Н.Мөнхзориг нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт байхгүй[103], Н болон Н.Мөнхзориг нарын бичил уурхайчдын үндсэн сургалтын гэрчилгээг хавсаргаагүй[104], “В” ЗБН-ийн гишүүн биш Зандаагийн Пунцаг, Лхагвасүрэнгийн Түвшинтөгс нарын бичил уурхайчдын үнэмлэхийг[105] хавсаргасан зэрэг зөрчилтэй байх ба энэ нь журмын 2 дугаар зүйлийн 2.3.5 дах хэсэгт “харьяалах аймаг, нийслэлийн татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн”, 2.3.4 дэх хэсэгт “бичил уурхайн мэргэжлийн холбооны зохион байгуулсан бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нөхөн сэргээлтийн болон бичил уурхайгаар олборлох бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох сургалтад хамрагдан гэрчилгээ авсан”, тус журмын хавсралт 1-ын өргөдөлд хавсаргах баримтаас “бичил уурхайчдын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар”-ыг хавсаргаагүй зэрэг зөрчилтэй байх тул журмын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт “Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангаагүй иргэнийг гишүүнээр авсан бичил уурхай эрхлэгч этгээдийн өргөдлийг хүлээн авахгүй” гэж заасны дагуу өргөдлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гэтэл “В” ЗБН-ийн өргөдөл материалын бүрдэл хангагдаагүй байхад Төв аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 10 сарын 27-ны өдрийн 01/1789, 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 01/106,  засаг даргын 2023 оны 05 сарын 10-ны өдрийн 01/867 тоот албан бичгээр дүгнэлт гаргуулахаар хүсэлт уламжилсан нь журмын 2.4 дэх хэсэгт “Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангаагүй иргэнийг гишүүнээр авсан бичил уурхай эрхлэгч этгээдийн  гаргасан өргөдлийг хүлээн авахгүй” гэж заасныг зөрчжээ. Улмаар өргөдлийн бүрдэл хангагдаагүй материалыг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 10/3343 дугаар дүгнэлт гарсан байна.

Ийнхүү “В” ЗБН нь өргөдөлдөө хавсаргах материалаа дутуу өгч байсан нь дахин дахин өргөдөл гаргаж байснаас харагдана.

  • “В” ЗБН-ийн 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 14 цаг 15 минутад[106] гаргасан өргөдөлд хавсаргасан баримтыг үзэхэд Нгээс[107] бусад нөхөрлөлийн гишүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой баримт, тухайн талбайг сонгосон үндэслэл тайлбарыг хавсаргаагүй, нөхөрлөлийн гишүүдийн оршин суугаа газрын тодорхойлолтын хүчинтэй хугацаа дууссан буюу 2019 оны оршин суугаа газрын тодорхойлолтыг хавсаргасан[108], мөн нөхөрлөлийн гишүүн биш Л.Түвшинтөгсийн бичил уурхайчдын үнэмлэхийг[109] хавсаргасан зэрэг зөрчилтэй, 
  • “В” ЗБН-ийн 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 13 цагт гаргасан өргөдөлд[110] хавсаргасан Улсын бүртгэлийн гэрчилгээнд[111] 2023 оны 01 сарын 31-ний өдрийн тэмдэглэгээгээр Нг даргаар томилсон байх боловч өргөдөлд хавсаргасан 2022 оны 09 сарын 30-ны өдрийн тухайн талбайг сонгосон үндэслэл, тайлбарт Н гарын үсэг зурсан[112], Нгийн бичил уурхайн үндсэн сургалтын гэрчилгээг хавсаргаагүй[113], мөн нөхөрлөлийн гишүүдийн өргөдөлд хавсаргасан оршин суугаа газрын тодорхойлолтын хүчинтэй хугацаа дууссан буюу 2019 оны оршин суугаа газрын тодорхойлолтыг хавсаргасан[114] зэрэг зөрчилтэй байна.

Иймд “В” ЗБН-ийн Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “"В" нөхөрлөлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Төв аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1/298 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Х сумын М 3 дугаар багийн нутаг "С" гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг Төв аймгийн Х сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

    1. “Г” ЗГБХН нь 2022 оны 11 сарын 29-ний өдрийн 12 цаг 10 минутад[115], 2023 оны 04 сарын 05-ны өдрийн 001 дугаартай хүсэлт, 2023 оны 06 сарын 07-ны өдрийн 11 цагт[116] тус тус өргөдөл, хүсэлт гаргасан байна.
  • “Г” ЗГБХН-ийн 2022 оны 11 сарын 29-ний өдрийн 12 цаг 10 минутад гаргасан өргөдөл нь дээр дурдсан өргөдөлд хавсаргах баримтын жагсаалтаас бичил уурхайчдын албан татвар төлөгчийн мэдээлэл, бичил уурхайчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой баримтуудыг хавсаргаагүй. Түүнчлэн өргөдөлд хавсарган ирүүлсэн гэх бичил уурхайчдын үнэмлэхийг 2023 оны 03 сарын 07-ны өдөр олгосон[117] зэрэг зөрчилтэй,
  •  “Г” ЗГБХН-ээс 2023 оны 04 сарын 05-ны өдрийн 001 дугаартай хүсэлт гаргасан байх бөгөөд тус хүсэлтийг Төв аймгийн Х сумын Засаг даргаас 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 1/117 дугаар албан бичгээр[118] өргөдлийн бүрдлийг хангаагүй үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн байна.
  • “Г” ЗГБХН-ээс 2023 оны 06 сарын 07-ны өдрийн 11 цагт өргөдөлд хавсаргасан материалаас үзвэл тухайн нөхөрлөлийн дарга И болж өөрчлөгджээ.[119] Тус өргөдөлд нөхөрлөлийн гишүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримтыг хавсаргаагүй, тус нөхөрлөлийн гишүүн биш Лхагвадорж, Р.Болдзориг нарын бичил уурхайчдын үнэмлэх, Р.Болдзоригийн бичил уурхайн үндсэн сургалтад хамрагдсан гэрчилгээ зэргийг хавсаргасан зэрэг зөрчилтэй байх тул дээр дурдсан өргөдлүүдийг журмын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт “Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангаагүй иргэнийг гишүүнээр авсан бичил уурхай эрхлэгч этгээдийн өргөдлийг хүлээн авахгүй” гэж заасны дагуу өргөдлийг хүлээн авах үндэслэлгүй байна. “Г” ЗГБХН-өөс гаргасан өргөдөл нь өргөдлийн бүрдэл хангаагүй, түүнчлэн тус нөхөрлөлийн гаргасан өргөдлийг үндэслэн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн дүгнэлт гараагүй байх тул тус нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулах үндэслэлгүй байна.

Иймд “Г” ЗГБХН-өөс Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “"Г" ЗГБХНөхөрлөлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Төв аймгийн Х сумын Засаг даргын 2023.08.01-ний 1/296 дугаар гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Х сумын М 3 дугаар багийн нутаг "С" гэх газарт 1.44 гектар талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 “А” ББН болон “Б” ЗБН нар нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өргөдлийн дарааллын дагуу хамгийн эхэнд өргөдөл гаргасан гэж аль аль нь тайлбарладаг. 

    1. “А” ББН-өөс 2023 оны 01 сарын 12-ны өдрийн 15 цаг 46 минутад гаргасан өргөдөлд[120] хавсарган ирүүлсэн материалаас үзвэл:

“А” ББН нь 2022 оны 10 сарын 24-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээний[121] дагуу 10 гишүүнтэй байна. Тус нөхөрлөлийн гишүүнээс Бадамжавын Сайханбаяр нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт[122], Даваасүрэнгийн Оюунханд нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт[123], Халзангийн Гандулам нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт[124] тус тус оршин суух хаягтай,  тухайн талбайг сонгосон үндэслэл тайлбар хавсаргаагүй зэрэг зөрчилтэй байх ба энэ нь журмын 2 дугаар зүйлийн 2.3.2 дах хэсэгт заасан “тухайн аймаг ...-т оршин суугчаар бүртгүүлсэн” бичил уурхай эрхлэгч байх, хавсралт 1-ын өргөдөлд хавсаргах баримтаас “тухайн талбайг сонгосон үндэслэл тайлбар”-ыг хавсаргах шаардлагыг хангаагүй байх тул  мөн журмын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт “Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангаагүй иргэнийг гишүүнээр авсан бичил уурхай эрхлэгч этгээдийн өргөдлийг хүлээн авахгүй” гэж заасны дагуу өргөдлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 “А” ББН-ийн гаргасан өргөдөл журамд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн “А” ББН-ийн гаргасан хүсэлтээр Төв аймгийн Х сумын Засаг даргаас 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 1/357 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт дүгнэлт гаргуулах хүсэлтийг уламжилсан[125] хэдий ч Ашигт малтмал, газрын тосны газраас “... журамд дүгнэлтийг аймгийн Засаг дарга руу илгээх тул нөхөрлөлд хамаарахгүй” гэж шийдвэрлэсэн[126] , Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2022 оны 07 сарын 03-ны өдрийн 10/3343 дугаар дүгнэлт нь тус нөхөрлөлийн өргөдлийг үндэслэн гараагүй байх тул бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй.

  Иймд “А” ББН-өөс Төв аймгийн Х сумын Засаг даргад хандан холбогдуулан гаргасан “Төв аймгийн Х сумын М багийн нутагт байрлах Авдар баян уулын С хэмээх 1.5 га газарт "А" нөхөрлөлтэй гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Төв аймгийн Х сумын Засаг даргад "А" нөхөрлөлтэй гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

    1. “Б” ЗБН-өөс 2023 оны 01 сарын 12-ны өдрийн 10 цаг 40 минутад гаргасан өргөдөл[127] нь журамд заасан шаардлагыг хангасан эсэхийг шинжлэн үзэхэд:

“Б” ЗБН нь 2022 оны 09 сарын 19-ний өдрийн Үүсгэн байгуулах гэрээгээр[128] 6 гишүүнтэй байгуулагдаж, 2022 оны 11 сарын 16-ны өдрийн үүсгэн байгуулах гэрээгээр[129] 9 гишүүнтэй болсон байна.

Тус нөхөрлөлөөс өргөдөлд хавсаргасан бичил уурхайчдын үнэмлэх[130] Төв аймгийн Х сумын Засаг даргаас 2023 оны 01 сарын 23-ны өдөр олгосноос үзвэл уг баримтыг өргөдөлд хавсаргах боломжгүй юм.

Түүнчлэн Цагаачийн Амарсайханы иргэний үнэмлэхэд[131] оршин суугаа хаяг нь Хөвсгөл аймаг байх ба хаягийн шилжүүлэг хийсэн баримт байхгүй боловч Төв аймгийн Х сумын 3-р багийн Засаг даргын 2022 оны 12 сарын 05-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолтоор Төв аймгийн Х сумын 3-р багт оршин суудаг гэх баримтыг ирүүлсэн болохыг дурдав.

“Б” ЗБН-өөс өргөдөл журмын хавсралт 1-ын өргөдөлд хавсаргах баримтаас “бичил уурхайчдын үнэмлэхийн хуулбар”-ыг хавсаргаагүй зөрчилтэй байх тул  журмын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт “Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангаагүй иргэнийг гишүүнээр авсан бичил уурхай эрхлэгч этгээдийн өргөдлийг хүлээн авахгүй” заасны дагуу өргөдлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

“Б” ЗБН -ийн гаргасан өргөдөл нь Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолоор баталсан журамд заасан шаардлагыг бүрэн хангаагүй, Төв аймгийн Х сумын Засаг даргын 2022 оны 10 сарын 14-ний өдрийн 1/372 дугаар албан бичгээр[132] “В” ЗБН, “Б” ЗБН зэрэг нэр бүхий 10 нөхөрлөлийн хүсэлтийг Төв аймгийн Засаг даргад уламжилсан байх хэдий ч, Төв аймгийн Засаг даргаас 2022 оны 10 сарын 27-ны өдрийн 1/1789 дугаар албан бичгээр[133] зөвхөн “В” ЗБН-ийн хүсэлтийг уламжилсан, “Б” ЗБН -ийн гаргасан өргөдлийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2022 оны 07 сарын 03-ны өдрийн 10/3343 дугаар дүгнэлт гараагүй.

Иймд “Б” ЗБН-ийн Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Х сумын М 3 дугаар багийн нутаг "С" гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахгүй байгаа Төв аймгийн Х сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Төв аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 08 сарын 01-ний өдрийн 1/296 дугаар[134], 1/299 дугаар[135], 1/298 дугаар[136] албан бичгээр нөхөрлөлүүдийн өргөдлийг “Д” ЗБН-тэй гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр бус, өргөдлийн шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр буцаах ёстой байсныг нөхөрлөл тус бүрээр дээр дүгнэсэн болно.

    1. Гуравдагч этгээд “Д” ЗБН-өөс 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагт[137] буюу өргөдлийн дарааллын хамгийн эхэнд өргөдөл гаргасан тул Төв аймгийн Х сумын Засаг даргатай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээг байгуулсан, тус гэрээг дүгнээгүй, эвлэрэн хэлэлцэх саналтай байсан боловч эвлэрэлд хүрээгүй. Тиймээс манай нөхөрлөлтэй байгуулсан гэрээг цуцалсан Төв аймгийн Х сумын Засаг даргын 2024 оны 03 сарын 29-ний өдрийн А/47 дугаар шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дах хэсэгт заасан үндэслэлээр илт хууль бус гэж маргадаг.

“Д” ЗБН өргөдлөө 2022 оны 08 сарын 20-ны өдөр гаргасан гэх боловч хавсаргасан бичил уурхайчдын үнэмлэхийг[138] 2023 оны 01 сарын 23-ны өдөр олгосон буюу өргөдөл гаргаснаас хойш олгосон, нөхөрлөлийн гишүүдийн татвар төлөгчийн баримтыг 2023 оны 01 сарын 20-ны өдөр авсан[139], нөхөрлөлийн гишүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой баримтууд нь 2023 оны 01 сарын 20-ны өдрийнх[140], нөхөрлөлийн гишүүдийн бичил уурхайчдын үндсэн сургалтын гэрчилгээ нь 2023 оны 01 сарын 11-ний өдөр олгогдсон[141], тус нөхөрлөлийн гишүүн Р-ийн татвар төлөгчийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримтыг хавсаргаагүй, тухайн талбайг сонгосон үндэслэл, тайлбарын огноо байхгүй[142] зэрэг зөрчилтэй байна.

Өөрөөр хэлбэл “Д” ЗБН нь анх өргөдөл гаргахдаа 4 хуудас баримт өгсөн нь Төв аймгийн Х сумын Тамгын газрын Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 278 дугаар бүртгэгдсэнээр нотлогддог ба дээрх баримтыг өргөдөл гаргаснаас хойш нэмж өгсөн байх ба шаардлага хангасан өргөдлийг хамгийн эхэнд гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

Мөн дээрх зөрчлүүд нь журмын 2 дугаар зүйлийн 2.3.5 дах хэсэгт “харьяалах аймаг, нийслэлийн татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн”, тус журмын хавсралт 1-ын “бичил уурхайчдын үнэмлэхийн хуулбар”, “бичил уурхайчдын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар”-ыг хавсаргаагүй зэрэг зөрчилтэй байхад журмын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт “Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангаагүй иргэнийг гишүүнээр авсан бичил уурхай эрхлэгч этгээдийн өргөдлийг хүлээн авахгүй” байх нөхцөл хангагджээ.

Тодруулбал, “Д” ЗБН-ийн гаргасан өргөдөл Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчсөн, түүнчлэн тус нөхөрлөлийн өргөдлийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт гарган ирүүлээгүй байхад бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн гуравдагч этгээд “Д” ЗБН нь гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн хүсэлтээ Төв аймгийн Х сумын Засаг даргад гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар[143] тогтоогдоно.

Иймд “Д” ЗБН-ийн Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Х сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр А/47 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

Дээр дурдсан нэхэмжлэгч “А” ББН, “Б” ЗБН, "Г" ЗГБХН болон гуравдагч этгээд “Д” ЗБН-өөс гаргасан өргөдлүүдийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт гарган ирүүлээгүй гэсэн үндэслэлийг дэлгэрэнгүйгээр тайлбарлавал:

Төв аймгийн Х сумын Засаг дарга нь “Д” ЗБН-тэй гэрээ байгуулах үед Засгийн газрын 2022 оны 08 сарын 03-ны өдрийн 296 дугаар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” хэрэгжиж байсан ба тус журмын зохицуулалтаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулах харилцаа нь дараах дарааллын дагуу явагдана. Үүнд:

  1. Тус журмын 2.1 дэх хэсэгт “Бичил уурхай эрхлэгч этгээд нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийг тухайн сум, дүүргийн Засаг даргад энэ журмын 1 дүгээр хавсралтад заасны дагуу гаргана” гэж заасны дагуу нөхөрлөлүүд нь сумын Засаг даргад тус журмын 2.3 дах хэсэг болон журмын 1 дүгээр хавсралтад заасан өргөдөлд хавсаргах баримтуудыг бүрэн бүрдүүлэн өргөдлөө гаргах,
  2. Хэрэв өргөдөл нь шаардлага хангаагүй бол тус журмын 2.4 дэх хэсэгт “Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангаагүй иргэнийг гишүүнээр авсан бичил уурхай эрхлэгч этгээдийн  гаргасан өргөдлийг хүлээн авахгүй” гэж заасны дагуу өргөдлийг хүлээн авахаас татгалзана.
  3. Шаардлага хангасан өргөдлийг сумын Засаг дарга хүлээн авч дээрх журмын 6.1.2 дах хэсэгт “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн өргөдөлд заасан талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах” гэж заасны дагуу хүсэлтийг аймгийн Засаг даргад уламжилна. 
  4. Аймгийн Засаг дарга сумын Засаг даргаас ирүүлсэн саналыг дээрх журмын 8.1.2 дах хэсэгт “энэ журмын 6.1.2-т заасан талбайд дүгнэлт гаргуулах саналыг ажлын 10 хоногт багтаан хайгуул, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх” гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ.
  5. Ашигт малтмал, газрын тосны газраас дээрх журмын 9.1.6 дах хэсэгт “энэ журмын 8.1.2-т заасан талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23-т “"бичил уурхай эрхлэх" гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг” ойлгоно гэж заасан тодорхойлолттой нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах”, 9.1.1 дэх хэсэгт “энэ журмын 8.1.2-т заасан саналыг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т “энэ хуулийн 12.1.5-д заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох” гэж заасан дүгнэлтийг ажлын 10 хоногт багтаан гаргаж, уг дүгнэлтэд холбогдох мэдээллийг хавсарган аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх ба шаардлагатай тохиолдолд газар дээр нь ажиллах” гэж заасны дагуу дүгнэлт гарган дүгнэлтийг аймгийн Засаг даргад хүргүүлнэ.
  6. Аймгийн Засаг даргаас дээрх журмын 8 дугаар зүйлийн 8.1.3 дах хэсэгт “энэ журмын 9.1.1-д заасан дүгнэлтийг сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх” гэж заасны дагуу дүгнэлтийг сумын Засаг даргад хүргүүлнэ.
  7. Сумын Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь дээрх журмын 5.1.2 дах хэсэгт “энэ журмын 8.1.3-т заасан дүгнэлтийг үндэслэн бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан сум, дүүргийн Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ ажлын 10 өдөрт багтаан сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх” гэж заасны дагуу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас газрыг тусгай хэрэгцээнд авах эсэхийг шийдвэрлэн тогтоолоо сумын Засаг даргад хүргүүлнэ.
  8. Сумын Засаг даргаас дээрх журмын 2.5 дах хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга нь энэ журмын 5.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тухайн талбайд гаргасан өргөдлийн дарааллын дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран байгуулна” гэж заасны дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээг байгуулна.
  9. Сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4 дэх хэсэгт “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээний хэрэгжилтийг хангуулах, гэрээ байгуулсан тухай мэдээллийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх” гэж заасны дагуу гэрээ байгуулсан мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ. 
  10. Аймгийн Засаг даргаас дээрх журмын 8.1.4 дэх хэсэгт “энэ журмын 5.1.2-т заасан шийдвэр, холбогдох мэдээллийг Ашигт малтмалын тухай хуулийн 14.1 дэх хэсэгт “Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлнэ” гэж заасны дагуу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг Ашигт малтмал газрын тосны газарт бүртгүүлнэ.
  11. Ашигт малтмал газрын тосны газар нь дээрх журмын 9.1.2 дах хэсэгт “бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрыг кадастрын зураг зүйн нэгдсэн бүртгэлд бүртгэх” гэж заасны дагуу кадастрын зураг зүйн нэгдсэн бүртгэлд бүртгэх журмын зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл дээрх журмын зохицуулалтаас үзвэл бүрдэл хангасан нөхөрлөлийн өргөдлийг хүлээн авсан сумын Засаг дарга аймгийн Засаг даргад хүсэлтээ уламжилж, аймгийн Засаг дарга нь Ашигт малтмал, газрын тосны газарт дүгнэлт гаргуулахаар хүсэлт уламжилж, Ашигт малтмал, газрын тосны газраас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн дүгнэлт гарган аймгийн Засаг даргад хүргүүлж, аймгийн Засаг даргаас сумын Засаг даргад тус дүгнэлтийг хүргүүлж, сумын Засаг даргын саналыг үндэслэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас газрыг тусгай хэрэгцээнд авч, түүний дагуу сумын Засаг дарга бүрдэл хангасан өргөдөл гаргасан нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг байгуулна.

Хоёр. “В” ЗБН-ийн нэхэмжлэлийн шаардлагаас “Төв аймгийн Х сумын Засаг даргын "Д" нөхөрлөлтэй 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан үйлдэл хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэл нь:

Төв аймгийн Х сумын Засаг даргаас “Д” ЗБН болон бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран 2023 оны 07 сарын 24-ний өдөр Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг[144] байгуулсан байх ба хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа журмын 2.5 дах хэсэгт зааснаар өргөдлийн дарааллын дагуу буюу 2022 оны 08 сарын 20-ны өдөр хамгийн эхэнд өргөдөл гаргасан тул “Д” ЗБН-тэй гэрээ байгуулсан гэж тайлбарладаг.

Гэтэл дээр дурдсанчлан журамд заасан өргөдлийн бүрдэл хангагдаагүй, “В” ЗБН-ийн өргөдлийг үндэслэн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын дүгнэлтийг үндэслэн “Д” ЗБН-тэй гэрээ байгуулсан нь журмын 2 дугаар зүйлийн 2.5 дах хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга нь энэ журмын 5.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тухайн талбайд гаргасан өргөдлийн дарааллын дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран байгуулна” гэсэнтэй нийцэхгүй байна.

Түүнчлэн Төв аймгийн Х сумын Засаг даргаас “Д” ЗБН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан үйл явц нь бүхэлдээ журмын дагуу хийгдээгүй, түүнчлэн “Д” ЗБН-өөс 2022 оны 08 сарын 20-ны өдөр өргөдөл гаргахдаа хавсаргасан баримт нь 4 хуудас[145] байх бөгөөд, хэрэгт нотлох баримтаар өргөдөлд хавсарган ирүүлсэн гэх баримт нь дээр дурдсан шаардлагыг бүрэн хангаагүй зөрчилтэй байхад хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг дарга нь “Д” ЗБН-д давуу байдал олгон Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээг байгуулсан захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт “хуульд үндэслэх”, 4.2.5 дах хэсэгт “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн байна. 

Иймд “В” ЗБН-ийн “Төв аймгийн Х сумын Засаг даргын "Д" нөхөрлөлтэй 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан үйлдэл хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.13, 106.3.14 заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт тус тус заасныг баримтлан

- Нэхэмжлэгч “А” ББН-ийн Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Х сумын М багийн нутагт байрлах Авдар баян уулын С хэмээх 1.5 га газарт "А" нөхөрлөлтэй гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Төв аймгийн Х сумын Засаг даргад "А" нөхөрлөлтэй гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг,

- Нэхэмжлэгч “В” ЗБН-ийн Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан гаргасан "В" нөхөрлөлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Төв аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 08 сарын 01-ний өдрийн 1/298 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Х сумын М 3 дугаар багийн нутаг "С" гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг Төв аймгийн Х сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг,

- Нэхэмжлэгч “Б” ЗБН-ийн Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Х сумын М 3 дугаар багийн нутаг "С" гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахгүй байгаа Төв аймгийн Х сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг,

- Нэхэмжлэгч “Г” ЗГБХН-ийн Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “"Г" ЗГБХНөхөрлөлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Төв аймгийн Х сумын Засаг даргын 2023 оны 08 сарын 01-ний 1/296 дугаар гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Х сумын М 3 дугаар багийн нутаг "С" гэх газарт 1.44 гектар талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг,

- Гуравдагч этгээд “Д” ЗБН-ийн Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Х сумын Засаг даргын 2024 оны 03 сарын 29-ний өдрийн А/47 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт тус тус заасныг баримтлан “В” ЗБН-ийн зарим нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Х сумын Засаг даргын "Д" нөхөрлөлтэй 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан үйлдэл хууль бус байсан болохыг тогтоосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “А” ББН, “Г” ЗГБХН, “В” ЗБН, “Б” ЗБН, гуравдагч этгээд “Д” ЗБН нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 

 

 

[1] 1хх-ийн 1-3 дах талд

[2] 1хх-ийн 86-88 дах талд

[3] 4хх-ийн 255-257 дах талд

[4] 6хх-ийн 60-62 дах талд

[5] 6хх-ийн 121-123 дах талд

[6] 6хх-ийн 142 дах талд

[7] 7хх-ийн 66-68 дах талд

[8] 1хх-ийн 153-155 дах талд

[9] 2хх-ийн 204-205 дах талд

[10] 4хх-ийн 264-267 дах талд

[11] 6хх-ийн 107-109 дэх талд

[12] 6хх-ийн 143-145 дах талд

[13] 2хх-ийн 224-225 дах талд

[14] 5хх-ийн 7-8 дах талд

[15] 5хх-ийн 76-78 дах талд

[16] 3хх-ийн 36-40 дэх талд

[17] 3хх-ийн 73-75 дах талд

[18] 6хх-ийн 157-158 дах талд

[19] 4хх-ийн 261-263 дах талд

[20] 1хх-ийн 183-190 дэх талд

[21] 1хх-ийн 198 дах талд

[22] 1хх-ийн 195-196, 3хх-ийн 244-246 дах талд

[23] Төв аймгийн Х сумын 2022 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 394 дугаарт бүртгэгдсэн

[24] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 5 дугаарт бүртгэгдсэн

[25] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 149 дугаарт бүртгэгдсэн

[26] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 268 дугаарт бүртгэгдсэн

[27] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 272 дугаарт бүртгэгдсэн

[28] Төв аймгийн Х сумын 2022 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 322 дугаарт бүртгэгдсэн

[29] Төв аймгийн Х сумын 2022 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 375 дугаарт бүртгэгдсэн

[30] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 4 дугаарт бүртгэгдсэн

[31] Төв аймгийн Х сумын 2022 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 370 дугаарт бүртгэгдсэн

[32] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 186 дугаарт бүртгэгдсэн

[33] Төв аймгийн Х сумын 2022 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 278 дугаарт бүртгэгдсэн

[34] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 273 дугаарт бүртгэгдсэн

[35] 1хх-ийн 197 дах талд

[36] 1хх-214 дэх талд /НБ2 хавтасны 257 дах талд/

[37] 1хх-ийн 218 дах талд

[38] НБ2 хавтасны 253-256 дах талд

[39] 1хх-ийн 194 дэх талд

[40] 1хх-ийн 204 дах талд

[41] 1хх-ийн 219 дэх талд

[42] 1хх-ийн 199 дэх талд

[43] 1хх-ийн 209 дэх тал

[44] 1хх-ийн 191 дэх тал

[45] 2хх-ийн 40-43 дах талд

[46] 1хх-ийн 51 дэх талд

[47] 1хх-ийн 175 дах талд

[48] 1хх-ийн 56 дах талд

[49] 1хх-ийн 175 дах талд

[50] 2хх-ийн 229 дэх талд

[51] 3хх-ийн 72 дах талд

[52] Хэрэгт авагдсан нотлох баримтуудад “С”, “С энгэр”, “С”, “С толгой” гэх нэршлээр маргаан бүхий газрыг нэрлэсэн байх ба дээрх нэршил бүхий газрын солбицолын цэг нь адил байна.

[53] 1хх-ийн 183-190 дэх талд

[54] 1хх-187 дах талд

[55] 1хх-198 дах талд

[56] 1хх-ийн 195-196, 3хх-ийн 244-246 дах талд

[57] 1хх-ийн 197 дах талд

[58] 1хх-ийн 194 дэх талд

[59] 1хх-ийн 204 дах талд

[60] 1хх-209 дэх талд

[61] Засгийн газрын 2022 оны 08 сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолоор хүчингүй болсон

[62] 3хх-ийн 82-93 дах талд

[63] 3хх-ийн 150 дах талд

[64] 3хх-ийн 154-158 дах талд

[65] 3хх-ийн 50-52 дах талд

[66] 3хх-ийн 147 дах талд

[67] 3хх-ийн 91 дэх талд

[68] 3хх-ийн 93 дах талд

[69] 6хх-ийн 159 дэх талд

[70] Төв аймгийн Х сумын 2022 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 394 дугаарт бүртгэгдсэн

[71] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 5 дугаарт бүртгэгдсэн

[72] Төв аймгийн Х сумын 2022 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 332 дугаарт бүртгэгдсэн

[73] Төв аймгийн Х сумын 2022 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 121 дугаарт бүртгэгдсэн

[74] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 149 дугаарт бүртгэгдсэн

[75] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 268 дугаарт бүртгэгдсэн

[76] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 272 дугаарт бүртгэгдсэн

[77] Төв аймгийн Х сумын 2022 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 322 дугаарт бүртгэгдсэн

[78] Төв аймгийн Х сумын 2022 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 375 дугаарт бүртгэгдсэн

[79] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 4 дугаарт бүртгэгдсэн

[80] Төв аймгийн Х сумын 2022 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 370 дугаарт бүртгэгдсэн

[81] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 186 дугаарт бүртгэгдсэн

[82] Төв аймгийн Х сумын 2022 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 278 дугаарт бүртгэгдсэн

[83] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн  дэвтрийн 273 дугаарт бүртгэгдсэн

[84] Цаашид “журам” гэх

[85] 1хх-ийн 29-37 дах талд

[86] 1хх-ийн 21-23 дах талд

[87] НБ1-ийн 63-72 дах талд

[88] 6хх-ийн 96-100 дах талд

[89] НБ1-ийн 214-231 дэх талд

[90] НБ2-163 дах тал, НБ2-221-228 дах талд

[91] НБ2-ийн 135-144 дэх талд

[92] НБ3-ийн 392-400 дэх талд

[93] НБ3-ийн 401-403 дах талд

[94] 7хх-ийн 17-25 дах талд, НБ1-ийн 251-259 дэх талд

[95] 7хх-ийн 12-16 дах талд

[96] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 149 дугаарт бүртгэгдсэн

[97] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 268 дугаарт бүртгэгдсэн

[98] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 272 дугаарт бүртгэгдсэн

[99] НБ2-ийн 109-110 дах талд

[100] НБ2-ийн 112-113 дах талд

[101] НБ2-ийн 100 дах тал

[102] НБ2-ийн 97-98 дах талд

[103] НБ2-ийн 102-107 дах талд

[104] НБ2-ийн 118, 120, 122, 124, 126, 128, 131 дэх талуудад

[105] НБ2-ийн 138, 144 дэх талд

[106] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 268 дугаарт бүртгэгдсэн

[107] НБ2-164 дэх талд

[108] НБ2-ийн 165, 166, 169, 171, 173, 176, 179 дэх талд

[109] НБ2-173 дах талд

[110] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 272 дугаарт бүртгэгдсэн

[111] НБ2-ийн 100 дах тал

[112] НБ2-ийн 196 дах талд

[113] НБ2-ийн 221-228 дах талд

[114] НБ2-ийн 208-211 дэх талд

[115] Төв аймгийн Х сумын 2022 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 370 дугаарт бүртгэгдсэн

[116] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 186 дугаарт бүртгэгдсэн

[117] НБ3-ийн 401-403 дах талд

[118] НБ3-ийн 415 дах талд

[119] НБ3-ийн 413 дах талд

[120] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл, гомдлын бүртгэлийн давтрийн 5 дугаарт бүртгэгдсэн

[121] 1хх-ийн 17-20, НБ1-ийн 6-7 дах тал, НБ3-262-263 дах талд тус тус авагдсан

[122] 1хх-ийн 17 дах талд, НБ1-11 дэх тал, НБ3-267 дах тал

[123] 1хх-ийн 17 дах тал, НБ1-12 дах тал, НБ3-268 дах талд тус тус авагдсан

[124] 1хх-ийн 17 дах тал, НБ1-11 дэх тал, НБЗ-ийн 267 дах талд тус тус авагдсан

[125] 6хх-ийн 23 дах талд

[126] 6хх-ийн 26 дах талд

[127] Төв аймгийн Х сумын 2023 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 4 дугаарт бүртгэгдсэн

[128] 2хх-ийн 242-244 дэх талд

[129] НБ3-ийн 288-289 дэх тал

[130] 6хх-ийн 96-100 дах талд

[131] 2хх-ийн 245 дах тал, НБ1-33 дэх тал, НБ1-87, НБ3-294, НБ3-362 дах талд тус тус авагдсан

[132] 1хх-ийн 214 дэх талд

[133] 1хх-ийн 219 дэх талд

[134] НБ3-ийн 446 дах талд

[135] 1хх-ийн 51 дэх талд

[136] 1хх-ийн 175 дах талд

[137] Төв аймгийн Х сумын 2022 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 278 дугаарт бүртгэгдсэн

[138] 7хх-12-16 дах талд, НБ1-ийн 244-248 дах талд

[139] 7хх-ийн 26-33 дах талд, НБ1-260-267 дах талд

[140] 7хх-ийн 34-37 дах талд, НБ1-ийн 268-275 дах талд

[141] 7хх-ийн 17-25 дах талд, НБ1-251-259 дэх талд

[142] НБ1-249 дэх талд

[143] 4хх-ийн 159 дэх талд

[144] 2хх-ийн 40-43 дах талд

[145] Төв аймгийн Х сумын 2022 оны Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 278 дугаарт бүртгэгдсэн