Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/02654

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 18

197/ШШ2025/02654

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ... тоот хаягт байрлах, ... ХХК,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ...хаягт байрлах, Нийслэлийн ... газар,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тогтоол хүчингүй болгуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2022/... дугаар захирамжаар ... хотын Арбитрын шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн өдрийн 181/ГХ2022/00...3 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ...9 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ... ХХК төлбөрөө төлөөгүй үндэслэлээр ... ХХК-ийн Хэнтий аймгийн ... багийн нутаг дэвсгэрт байрлах, 2304011754 нэгж талбарын дугаартай газар, уг газарт байрлах жонш баяжуулах үйлдвэр, үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийг битүүмжилж, эд хөрөнгүүдийг барьцаалж, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 8/260 тоот тогтоолоор ... трейд үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн байна.

4. Шинжээчийн тогтоосон үнийн талаар төлбөр төлөгчид 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдэж, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ... тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргаж, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Энэхүү тогтоолыг төлбөр төлөгчид 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн байна.

5. Улмаар 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулж, ... ХХК нь төлбөр төлөгчийн хөрөнгийг 360,000,000 төгрөгөөр худалдан авахаар ялагчаар тодорчээ.

6. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөгч ... ХХК-д түүний хөрөнгө нь дуудлагаар худалдаанд орж 360,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон тул 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлбөрийг төлөх талаар мэдэгдсэн байна.

7. Дуудлага худалдааны ялагч болсон ... ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эзэмших эрх шилжүүлж өгөх талаар хүсэлт гаргасан ба 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11/02 тоот өмчлөх эрх шилжүүлэх тогтоолоор төлбөр төлөгч ... ХХК-ийн эзэмшлийн ... суманд байрлах нэгж талбарын ... дугаартай газар, Жонш баяжуулах үйлдвэр, бүх төхөөрөмжийн хамт дуудлага худалдааны ялагч ... ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

8. Гэтэл төлбөр төлөгч ... ХХК нь ... газарт холбогдуулж, ... трейд үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2024/... дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

9. Нийслэлийн ... газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... тоот тогтоолоор Дуудлага худалдааны эрхлэн гүйцэтгэгчийн хөтөлсөн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11/02 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсон байна.

10. Нэхэмжлэгч ... ХХК нь дээрх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хуульд заасан дуудлага худалдааны ялагч тодорсон өдрөөс хойш 14 хоногийн дотор төлбөр төлөгч дуудлага худалдааны үнийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн байхад өмчлөх эрх шилжүүлэх тогтоолыг хүчингүй болгосон нь ... тухай хуулийг зөрчсөн, өмчлөгчийн эрхэд ноцтой халдсан тул хүчингүй болгуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

11. Хариуцагч нь Өмчлөх эрх шилжүүлэх тухай 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11/02 дугаар тогтоолыг гарахаас өмнө шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2024/... дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан ба шүүгчийн захирамж нь гарсан өдрөөс хүчин төгөлдөр тул Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... тоот тогтоол хууль зөрчөөгүй, үндэслэлтэй гарсан. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тохиолдолд хугацаа зогсдог тул төлбөр төлөгч нь дуудлага худалдааны үнийг хуульд заасан хугацаанд төлсөн гэж үзнэ гэж маргасан.

12. Нэхэмжлэгч нь дуудлага худалдааны үнэ болох 360,000,000 төгрөгийг ... байгууллагын дансанд тушаасан талаар болон төлбөр төлөгч ... ХХК нь төлбөрөө төлсөн талаар баримтыг өгөөгүй боловч хэн аль нь хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

13. ... тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т Энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй гэж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан.

14. Дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гаргахаас өмнө төлбөр төлөгч нь үнэлгээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул ... тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т заасан хугацааг тасалдсан гэж үзнэ.

15. Иймд ... ХХК-д өмчлөх эрх үүсээгүй бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч нь ... тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй байна.

16. Түүний гаргасан шийдвэр хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгч ... ХХК-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

17. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн  115.2.3, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ... тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 271 дүгээр зүйлийн 271.2.1 дэх заалтыг баримтлан Нийслэлийн ... газарт холбогдох, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... тоот тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч ... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн ухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 


                                          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Ч.МӨНХЦЭЦЭГ