| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 123/2024/0028/З |
| Дугаар | 123/ШШ2025/0009 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 123/ШШ2025/0009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д,
Хариуцагч: Төв аймгийн Хсумын Засаг дарга, газрын даамал,
Гуравдагч этгээд: Б, Н нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, гуравдагч этгээд Б, Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Будхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Д нь Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Х сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжийн хавсралтын 28 дугаарт бичигдсэн Дод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг[1] гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэмэгдүүлж[2], 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж[3], 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэмэгдүүлсэн[4] байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд эцсийн байдлаар Төв аймгийн Хсумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Хсумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжийн хавсралтын 28 дугаарт бичигдсэн Дод холбогдох хэсгийг хүчингүй болгох, мөн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/355 дугаар захирамжийн Дын газартай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгох”, Төв аймгийн Х сумын газрын даамалд холбогдуулан “2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгосон 000703571 дугаар бүхий Нын газар эзэмших гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг хянан шийдвэрлэсэн болно.
Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:
2.1.Төв аймгийн Хсумын Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар[5] Дашзэвэгийн Ганболдод Жаргалантын 42 га-с 20 га газрыг тэжээлийн ургамал, хүнсний ногоо тариалах зориулалтаар эзэмшүүлж, тус захирамжид үндэслэн нэгж талбарын 18633357092420 дугаартай 200020 м.кв газарт 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 000703651 дугаартай газар эзэмших гэрчилгээ[6] олгожээ.
2.2. Төв аймгийн Хсумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамжаар[7] Дын үдлэг 4-р баг, нуурын хүрээнд байршилтай 20 га газрыг 2 жил дараалан тариалалт хийгээгүй үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан байна.
2.3. Нэхэмжлэгчээс Төв аймгийн Хсумын Засаг даргад 2020 оны 09 сарын 14-ний өдөр өргөдөл[8] гаргахад “тариалалт хийгдсэн тул хуулийн дагуу шийдье” гэж, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 07/584 дугаар албан бичгээр[9] маргаан бүхий акт нь хуулийн үндэслэлтэй байна гэх хариуг тус тус өгчээ.
2.4. Нэхэмжлэгч Доос 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл[10] гаргажээ.
2.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дын эзэмшлийн газар нь Төв аймгийн Хсумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/355 дугаартай захирамжаар[11] Бд олгосон газартай 2,2 га талбайгаар, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгосон 000703571 дугаартай Нын газар эзэмших гэрчилгээнд[12] заасан газартай 2,8 га талбайгаар тус тус давхцалтай байгаа нь тогтоогдсон.
Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл нар шүүхэд[13] болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дод Төв аймгийн Хсумын засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дугаартай захирамжаар тус сумын 4 дүгээр баг Жаргалантын 42 га-гаас 20 га газрыг тэжээлийн ургамал, хүнсний ногоо тариалах зориулалтаар эзэмшүүлсэн, газраа зориулалтын дагуу өнөөдрийг хүртэл ашиглаж байна.
Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэл болгож газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Үүнийг эс зөвшөөрч Д засаг даргад хандаж гомдол гаргасан ба гомдлыг хүлээж аваад газрын даамал Мд "... энэ жил тариалалт хийгдсэн тул хуулийн дагуу шийдье" гэж даалгасан. Гэвч янз бүрийн шалтаг шалтгаанаар газар эзэмших эрхийг нь сэргээж өгөлгүй өнөөдрийг хүрсэн учир ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа юм. ... Иймд Төв аймгийн Хсумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаартай захирамжийн хавсралтын 28 дугаарт бичигдсэн Дод холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д. Ганболдод эзэмшүүлсэн тус сумын 4 дүгээр баг Жаргалантын 42 га-гаас 20 га буюу нэгж талбарын 18633357092420 дугаартай газрыг бусдад давхардуулан эзэмшүүлсэн үйл баримт илэрсэн.
Төв аймгийн Хсумын засаг дарга нь захирамж гаргахдаа нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж байгаа газраас Газрын тухай хуульд заасныг зөрчиж, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/355 дугаартай Тариалангийн газар давуу эрхээр эзэмшүүлэх тухай захирамжаар Баатарын Буянжаргалд 10 га газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн газартай 2.2 га-гаар давхцуулж, Мөн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/209 дугаартай Газар эзэмшүүлэх тухай гэх захирамжаар Нацагдоржийн Энхбатад 10 га газар олгохдоо 2.8 га-гаар газар давхцуулж эзэмшүүлсэн байна. ... Нэхэмжлэгч мөн хэллээ 2019 онд газраа хагалж мөн ондоо манжин тарьж дараагийн жилүүдээс одоог хүртэл ногоон тэжээл тарьж байгаа гэдэг. ... Энэ захирамжийг Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-т заасан үндэслэлээр буюу гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан эрх нь хөндөгдөж байгаа этгээдийг эрхээ хамгаалах боломжоор хангаагүй буюу сонсох ажиллагаа хийгээгүй. Таны эзэмшиж байгаа 20 га газрыг ийм үндэслэлээр хүчингүй болгож гэж байна шүү, үүнтэй холбоотой тайлбар, санал, нотлох баримт өгөх ёстой гэсэн ийм ажиллагаа хийгээгүй. Ийм үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Энэ захирамж 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамж. Энэ захирамж газар эзэмшигчийн 20 га газар эзэмшиж байгаа эрх нь хуулийн хүчин төгөлдөр. Гэтэл 2016 оны 209 дугаар захирамж, 2019 оны 355 дугаар тариалангийн давуу эрхээр эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т зааснаар бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй байж байж газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргана гэж заасан. Газар эзэмшиж байгаа эрх нь хүчин төгөлдөр байхад тэрийг цуцлаагүй хүчингүй буюу дуусгавар болгоогүй байхад бусдад давхардуулан газар олгосон зөрчилтэй. … Гуравдагч этгээд Нын хувьд 209 дугаар захирамж нь З-тай холбоотой захирамж болдог. Нэхэмжлэгчийн газраас дариу тэд тэдэн километрийн зайтай талаар баримт хэрэгт авагдсан. Нын газар эзэмших эрхийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан. Энэ гэрчилгээ 2018 онд бичигдсэн гэрчилгээ байдаг. Нын тайлбар газар эзэмших эрх хуулийн үндэслэлтэй зөв гэж бодоод байсан чинь ийм болчихлоо гэдэг тайлбар бичсэн байсан. Газрын тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.1-т зааснаар Засаг даргын шийдвэрийг үндэслэж сумын газрын даамал тухайн иргэн аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ гэсэн хуулийн зохицуулалттай. Тухайн А/209 дугаар захирамж байхгүй Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасныг зөрчиж байгаа учраас Над холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдож байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
3.2. Хариуцагч Төв аймгийн Хсумын Засаг дарга, газрын даамал нар шүүхэд[14] болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дашзэвэгийн Ганболд нь сумын Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/24 захирамжаар Баянгол 3-р баг Жаргалант 5 га газрыг тэжээлийн ургамал, төмс хүнсний ногооны газраар эзэмшүүлсэн. 2013-2020 онуудад газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. 2017-2020 онуудад газрын төлбөрийг төлөөгүй байсныг үндэслэж сумын Засаг дарга 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжийг гаргаж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. ... Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 21-ны 07 тогтоолоор иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлахдаа 14 га газрыг нь 14 иргэнд хуваарилахаар төлөвлөгөөнд тусгагдсан байна. ... Газрын мэдээллийн санд 4112041636 нэгж талбарын дугаартай Нын 10 газар, 4112043354 нэгж талбарын дугаартай Бын 4га газруудтай давхцалтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн хариу тайлбараа дэмжиж байна. Газрын даамлын хариу тайлбар бол 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/209 захирамж нь сумын архивд З-т 2.5 га газрыг эзэмшүүлсэн байна. Харин газрын хувийн хэрэгт Над 10 га газрыг эзэмшүүлсэн захирамж нь хувийн хэрэгт байгаа бөгөөд уг захирамжийг үндэслэж сумын газрын даамал гэрчилгээ бичсэн байна. Илт уг захирамж илт хууль бус болох нь тогтоогдоогүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
3.3. Гуравдагч этгээд Н-аас шүүхэд[15] болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би хувьдаа алдаа гарсан юм болов уу гэж бодож байна. Би өргөдлөө өгч ном журмын дагуу газраа авсан. Ямар нэгэн байдлаар өөрийн дураар хатгаагүй. 2016 онд газраа авч 7-8 жилийн хугацаанд тариалалт хийж байх хугацаанд ямар ч маргаан байгаагүй хэр нь гэнэт энэ хууль бус энийг цуцалъя гэж байгааг сайн ойлгохгүй байна. 2020 онд мэдээллийн сангаас шүүлгэхэд 2016 оны захирамжтай шийдвэрээр сумын Засаг даргын Тамгын газраас ямар нэгэн өргөдөл, захирамж дээр үндэслэж мэдээллийн санд бүртгэсэн байдаг. Мэдээллийн санд бүртгэсэн шийдвэрийг би нотлох баримтаар хавтаст хэрэгт өгсөн. ... Бид хөрш зэргэлдээ хүмүүс цаашдаа маргахгүйгээр газрын давхцалаа арилгаад цаашдаа газраа эзэмшээд явах хүсэлтэй байна. Түрүүн асуусан Ганболд гуайгаас та бид хоёрт маргаан байдаг уу гэхэд байхгүй гэдэг.... Миний бие Төв аймгийн Хсумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/209 тоот шийдвэрээр нэгж талбарын 4112041636 дугаар бүхий 10000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Баянгол 3-р баг, Жаргалант ногоон тэжээл тарих зориулалтаар эзэмшдэг. 2018 онд тухайн газрын эргэлтийн цэгүүдийг бэхэлсэн кадастрын зураг хийлгэхэд ойрын 5-10 жил тариалалтын болон газар хагалалт хийгдээгүй атаршсан газар байсан. ... Аливаа бичиг хэргийн ажилтны алдааг үндэслэж 9 жил хөрөнгө мөнгө, хөдөлмөрөө зарцуулж байгаа, газрыг минь хөндөхгүй байхыг хүсье. Мөн миний бие хариуцагчаас өмнөх хурал дээр санал болгосны дагуу газраа урагш 2.8 га-аар шилжүүлж давхцалыг арилгаж эвлэрэх саналтай байна. Иймд хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү гэв.
3.4. Гуравдагч этгээд Б шүүхэд[16] болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Дын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ газрыг надад эзэмшүүлэхээр олгоход хүн ашиглаагүй байсан. Сумын Засаг дарга болон газрын даамал нар надад хуулийн дагуу газар эзэмших гэрчилгээ гаргаж өгсөн. Миний газар хуулийн дагуу олгогдсон гэж боддог. Тухайн үед би энэ газрыг давхцалтай гэдгийг мэдэхгүй авсан. Тухайн үед энэ хүмүүс давхцалтай тариалалт хийж болохгүй шүү гэж ярьдаг байсан. Газрыг хагалаад хашаалчихсан. Тухайн цаг үед газрын даамал, Засаг даргад ярьж хэлж байсан. Тухайн үед газрыг хагалаагүй байсан. Би жил болгон тариалалт хийж явж байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нараас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Төв аймгийн Хсумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Хсумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжийн хавсралтын 28 дугаарт бичигдсэн Дод холбогдох хэсгийг хүчингүй болгох, мөн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/355 дугаар захирамжийн Дын газартай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгох”, Төв аймгийн Х сумын газрын даамалд холбогдуулан “2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгосон 000703571 дугаар бүхий Нын газар эзэмших гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс 2017-2020 онуудад манжин, тэжээлийн ургамал тарьсан, сумын Засаг даргаас захирамж гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, мэдэгдээгүй гэж, хариуцагчаас 2013-2020 онуудад газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй учир сумын Засаг дарга 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжийг гаргаж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байна.
Гэтэл Төв аймгийн Х сумын Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг зөрчсөн, түүнчлэн нэхэмжлэгч нь 2 жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу Төв аймгийн Хсумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамжийн хавсралтын 28 дугаарт бичигдсэн Дод холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Гэтэл, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, ... хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч Дын газар эзэмших эрх хүчинтэй байхад буюу 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сумын Засаг даргаас Бд газар давхцуулан олгосон нь дээрх хуулийг зөрчсөн байх тул Төв аймгийн Хсумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/355 дугаар “Тариалангийн газар давуу эрхээр эзэмшүүлэх тухай” захирамжаар Бд олгосон 43015 м.кв газраас нэхэмжлэгчийн газартай давхцалтай 2,2 га талбайн эзэмших эрхийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Иймд Төв аймгийн Хсумын Засаг дарга нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 4 дүгээр зүйлийн 4.2.8 дах заалтад “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг үйл ажиллагаандаа баримтлаагүй байх ба Над газар эзэмшүүлэх захирамжийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт нийцүүлэн гаргах шаардлагатай байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгосон 000703571 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг Төв аймгийн Хсумын Засаг даргаас захирамж гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.11, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
4.1. Дын газар эзэмших эрхийг сэргээж, холбогдох мэдээллийг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх,
4.2. Бд газар эзэмшүүлсэн гэрээ, гэрчилгээнд өөрчлөлт оруулж, кадастрын зураг, газрын мэдээллийн санд зохих өөрчлөлтийг оруулж, газрын давхцалыг арилгах,
4.3. Над газар эзэмшүүлсэн захирамжийг Газрын тухай хуульд заасны дагуу гаргаж, газрын кадастрын мэдээллийн санд давхцалыг арилгасан өөрчлөлт оруулах,
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Хсумын Засаг даргын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ
[1] 1хх-ийн 1-2 дахь талд
[2] 1хх-ийн 60 дахь талд
[3] 2хх-ийн 146-147 дахь талд
[4] 2хх-ийн 181-182 дахь талд
[5] 1хх-ийн 6 дах талд
[6] 1хх-ийн 7 дахь талд
[7] 1хх-ийн 11-12 дахь талд
[8] 1хх-ийн 10 дахь талд
[9] 1хх-ийн 9 дэх талд
[10] 1хх-ийн 1-2 дах талд
[11] 1хх-ийн 48 дахь талд
[12] 1хх-ийн 52 дахь талд
[13] 1хх-ийн 1-2, 2хх-ийн 146-147 дахь талд
[14] 1хх-ийн 23, 30 дахь тал, 2хх-ийн 1, 185 196 дахь талд
[15] 1хх-ийн 80, 2хх-ийн 193 дахь талд
[16] 1хх-ийн 79 дэх талд
[17] 1хх-ийн 11 дэх талд
[18] 1хх-ийн 156-243 дахь талд
[19] 1хх-ийн 190 дэх талд, жагсаалтын 421 дүгээрт Ганболд
[20] 2хх-ийн 2-33 дахь талд
[21] 2хх-ийн 177-178 дахь талд
[22] 1хх-ийн 128-129 дэх талд
[23] 1хх-ийн 102-114 дэх талд
[24] 1хх-ийн 48 дахь талд
[25] 2хх-ийн 130 дахь талд
[26] 1хх-ийн 143 дахь талд
[27] 2хх-ийн 130 дахь талд
[28] 2хх-ийн 53 дахь талд
[29] 2хх-ийн 130 дахь талд
[30] 2хх-ийн 58-118 дахь талд