| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2025/00116/И |
| Дугаар | 197/ШШ2025/03213 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/03213
| 2025 03 25 | 197/ШШ2025/03213 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ... тоот хаягт байрлах, ... ХХК,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ... хаягт байрлах, Нийслэлийн ... газар,
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, үнэлгээчин Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00... дугаар шийдвэрээр ... ТӨҮШГ-ын нэхэмжлэлтэй, ... ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 4,112,764,839.96 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.
3. Шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч биелүүлээгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.
4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ... ХХК нь төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байна.
5. 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ... тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн... тоот эд хөрөнгө хураах тогтоолоор ... ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-...6 дугаарт бүртгэлтэй 1 гэрчилгээтэй хөрөнгөөс Хан-Уул дүүргийн ... тоот хаягт байрлах, 177.18 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хураан авч, тэмдэглэл үйлджээ.
6. Төлбөр төлөгч нь хураагдсан хөрөнгийн м.кв-ыг 4,500,000 төгрөгөөр үнэлж, түүний үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй байх тул хариуцагч байгууллага 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор ... ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгчийн хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн, шинжээчийн тогтоосон үнийн талаар төлбөр авагч болон төлбөр төлөгчид мэдэгдсэн нь ... тухай хуульд заасан хугацаанд байна.
7. Шинжээч нь үл хөдлөх хөрөнгийг өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын аргаар тус бүрчлэн үнэлсэн байх бөгөөд ... ХХК нь Хан-Уул дүүргийн ... тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн талбайг хэмжиж 183,68 м.кв, зах зээлийн үнэтэй жишиж, зах зээлийн хандлагын аргаар 1 м.кв-ыг 2,794,000 төгрөгөөр үнэлгээ тогтоожээ.
8. Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ тодорхойгүй байхад хэмжилт хийх эрхгүй этгээд хэмжсэн, үнэлгээний дүн зөрүүтэй тул үнэлгээг хүчингүй болгуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.
9. Хариуцагч нь төлбөр төлөгч, авагч нар үнийн санал дээр тохиролцоогүй, талбайн хэмжээ гарсан баримтыг төлбөр төлөгч өгөөгүй, шинжээчийн дүгнэлтэд тусгасан 183.68 м.кв талбайгаас өөр хэмжээтэй талаар баримт байхгүй, шинжээчийн хийсэн үнэлгээ хуульд нийцсэн гэж маргасан.
10. ... ХХК-ийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна гэж үзэхээр байна.
Учир нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, 8.3.11-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ-ийг тайланд тусгасан байна гэж заасан.
11. ... ХХК-ийн үнэлгээний тайландаа үл хөдлөх хөрөнгийн нийт талбайн хэмжээг 186.68 м.кв, зах зээлийн хандлагын аргаар үнэлэхэд 1 м.кв-ыг 2,794,000 төгрөг нийт 513,207,300 төгрөг гэсэн атлаа тайлангийн үнэлгээний дүн хэсэгт зах зээлийн хандлагын аргаар 567,872,000 төгрөг гэж гаргаж, энэ дүнгээр үнэлгээний тайланг ирүүлсэн байна.
12. Үнэлгээний тайлангийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагыг хангаагүй, 513,207,300 төгрөг, 567,872,000 төгрөг гэсэн зөрүүтэй үнэлгээ тогтоосон, тодорхой бус үнэлгээтэй байх тул хураан авсан хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон шинжээчийн ажиллагаа хууль зөрчсөн байна гэж дүгнэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай төлбөр төлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
13. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нөхөн гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ... тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн ... газарт холбогдох, ... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ... ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... тоот хаягт байрлах, 183.68 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөд хийгдсэн ... ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ