Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/03351

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 27

197/ШШ2025/03351

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ... барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.М-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 2,345,740.91 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 2,345,740.91 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025.04.06-ны өдөр 250,000 төгрөг, 2025.04.21-ний өдөр 250,000 төгрөг, 2025.05.06-ны өдөр 250,000 төгрөг, 2025.05.21-ний өдөр 250,000 төгрөг, 20205.06.06-ны өдөр 250,000 төгрөг, 2025.06.21-ний өдөр 250,000 төгрөг, 2025.07.06-ны өдөр 250,000 төгрөг, 2025.07.21-ний өдөр 250,000 төгрөг, 2025.08.06-ны өдөр 345,740.91 төгрөгөөр хувааж төлөхөөр харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,482 төгрөгийн 50 хувь болох 26,241 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 26,241 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ