Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 197/ШШ2025/02849

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*****

 

 

******

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ***** даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******

Хариуцагч:*******

Гуравдагч этгээд: ******

Зээлийн гэрээний үүрэг 9,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд *********нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч**** нь хариуцагч ****холбогдуулж зээлийн гэрээний үүрэг 9,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нь ****2024 оны 02 сард ****холбогдож өөрийн **** дансанд 9,000,000 төгрөг шилжүүлж авсан. Хариуцагч нь цааш дамжуулан *** зээлсэн гэдэг тул түүнээс мөнгө авч өг гэж**** шаарддаг байсан. Учир нь ****хүүгийн зөрүүг авдаг тул түүнээс зээл 9,000,000 төгрөгийг гаргуулна гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

4. Хариуцагч нь **** шилжүүлсэн 9,000,000 төгрөгийг 2-3 минутын зайтай *****мөнгийг *** шилжүүлэв гэх утгаар шилжүүлсэн. ***нь *** мөнгө зээлдүүлж, зээлийг хэнд зориулж хэн авч байгааг мэдэж байсан бөгөөд өөрөө ч нэмж *** 3,500,000 төгрөг шилжүүлсэн байдаг. *** руу шилжүүлсэн дансны хуулга дотор *** мөнгийг шилжүүлэв зээл хаав гэх мэт утга бүхий шижлүүлэг байхгүй. Нэхэмжлэгч нь *** мөнгөө авч чадахгүй болохоороо *** хариуцагчаар татсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй хэмээн татгалзлаа тайлбарласан.

5. Гуравдагч этгээд нь *** нарын хооронд 3,500,000 төгрөгийн зээлийн харилцаа үүсч хүүнд 1,500,000 төгрөг төлсөн. Түүнээс 3,500,000 төгрөгийг 9,000,000 төгрөгийн хүү гэж шилжүүлээгүй. Хэрэгт баримтаар өгсөн дансны хуулгаар 2024 оны 02 сарын 06-нд ******* 9,000,000 төгрөг шилжүүлснээс хойш ****түүнээс 45,545,000 төгрөг шилжүүлэн авч үүнээс гэрчээр оролцсон Н.Баттунгалагын 20,000,000 төгрөгийг хасаж тооцоод зөрүү 25,545,000 төгрөгт маргаан бүхий 9,000,000 төгрөг орсон. ****22,360,000 төгрөг шилжүүлж, 6,000,000 төгрөгийн эд хөрөнгийг бодитоор өгсөн. Үүгээр нийт 28,368,000 төгрөг өгсөн гэж тайлбарласан.

6. Нэхэмжлэгч *** 2024 оны 02 сарын 06-ны өдөр*** Хаан банк дахь *****дансанд 9,000,000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй өгөв гэсэн утгатай гүйлгээ хийгдэж мөнгийг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдаж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн.

7. Хариуцагчаас зээлийн 9,000,000 төгрөгийг гуравдагч этгээд *** зээлсэн, миний хувьд дамжуулах үүрэг гүйцэтгэсэн гэж тайлбарлан сүхбаатар отгоогийн мөнгийг сокод шилжүүлэв гүйлгээний утгатай дансны хуулгыг ирүүлсэн боловч талууд гэрээний нөхцөл буюу зээл 9,000,000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй байхаар тохирсны үндсэн дээр зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцогддог зохицуулалтад хамаарч байгаа тул тайлбар нь үндэслэлгүй.

Талууд тохиролцсоны үндсэн дээр 9,000,000 төгрөгийг хариуцагч шилжүүлэн авснаар өмчлөх эрхийг ч мөн авч байгаа тул өөрийн өмчлөлд ирсэн мөнгөн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болох тул зээлсэн мөнгөө бусдад дамжуулан өгч байгаа биш харин өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулж байгаа хэлбэр юм.

8. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч ****9,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ****олгох нь зүйтэй.

9. Гуравдагч этгээд *** нь хариуцагч ****9,000,000 төгрөгийг шилжүүлэн авч буцаан төлсөн гэх тайлбараа нотлож дансны хуулгыг баримтаар ирүүлсэн боловч тэдний хооронд хэд хэдэн үнийн дүнтэй мөнгөний гүйлгээ, барааны үнэ гэх мэт өөр хоорондоо гүйлгээ хийгдэж байсан нь тухайн зээлтэй хамааралтай эсэх нь тодорхойгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй.

Үзлэг хийсэн тэмдэглэлээр*** нь *** хүүтэй мөнгө гаргах талаар чатлаж зээл авсан болох үйл баримт тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч**** 9,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ****олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *****158,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,********