Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 231

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч А.Мөнхзул,

Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Лгийн М-д холбогдох 1708024890074 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр  сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж охины хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо ...тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, байсан Олхонууд овогт Лгийн М /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            Нэг:Яллах талын нотлох баримтууд.

            1.1.Хохирогч Д.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... М 2016 оноос хойш архи ууж аав, ээжийгээ зовоож байна. Архи уусан үедээ архины мөнгө нэхэж, дарамталж, зарим тохиолдолд мөнгө өгдөг, мөнгө байхгүй үедээ мөнгө төгрөггүй байна гэхээр гэр орныхоо эд хогшлыг зарж үрээд архи ууж өдийг хүрлээ. Намайг болон ээжийгээ хэд хэдэн удаа цохиж зодсон удаа байгаа. Хөгшин бид 2-ыг энэ өгсөн өргөдлийг мэдчихээд саяхан 1 орой орж ирээд миний хамар руу цохиж хугалсан, энэ мэтчилэн олон удаа зодож байсан. 2017 оны 05-р сард билүү, тэр үеэр ээжийнхээ булган шубыг нууцаар авч яваад ломбарданд тавьж архи уусан, дараа нь 32 инчийн зурагтаа хөгшин бид 2-т хэлэлгүйгээр авч гараад архи уусан, 2015, 2016 онд хэдэн сард гэдгийг мэдэхгүй, 2 удаа зодож байсан. М архи ууж хөгшин бид 2-т агсан согтуу тавьж архины мөнгө нэхэж, гэрээс авч явсан юмнуудаа ломбарданд тавихыг нь тавиад, зарахыг нь зарж үрээд дуусгасан. Мы энэ үйлдлийг таслан зогсоохын тулд өргөдөл өгсөн. 2017 оны 11-р сарын 17-ны орой М согтуу орж ирээд та 2 өргөдөл өгчихсөн юм уу гээд миний хамар руу цохиод хамар хугалсан, тэгэхээр нь манай эхнэр чи ингэж болохгүй гэсэн чинь барьж аваад цээж рүү нь цохиод цээжин хэсгийг нь хөхрүүлчихсэн. Баримттай нь гэвэл түрүүний хэлснээр 1 удаа зодсон байгаа. ...2018 оны 01-р сарын 6-13-ны хооронд М согтуу орж ирээд удаа дараа агсан согтуу тавьсан. 2018 оны 1-р сарын 17-ны өдөр намайг гэртээ унтаж байсан чинь М гэрт согтуу орж ирээд тагтан дээр байсан үхрийн өвчүүг хулгайлж аваад архины мөнгө болгосон байна лээ. 2017 оны 4-р сарын 05-ны үед ээжийнхээ  булган дээлийг архины мөнгө болгосон. 2017 оны 10-р сарын 20-ны үеэр жижиг өрөөний хананд өлгөөстэй байсан 32 инчийн Тошиба маркын өнгөт зурагтыг авч яваад архинд өгсөн. Дээрх эд зүйлс бүгд хөгшин бид 2-ын тэтгэвэр, хөлс хөдөлмөрөөр авсан юмнууд байсан, хуулийн дагуу шалгаж өгнө үү гэж хүсэж байна. Мд удаа дараа хэлж ярьдаг, ойлгож байгаа  мөртлөө архи уухаараа авир нь өөрчлөгдөөд архины мөнгө нэхээд дарамталж, зодож нүдээд байх юм. ...” гэх мэдүүлэг /хх 40-44 х/

 

 1.2.Хохирогч Д.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой хөгшин бид 2-ыг унтах гээд ороо засаад хэвтэж байсан чинь М согтуу орж ирээд та 2 над дээр өргөдөл өгчихсөн юм уу, намайг өнөөдөр цагдаагийн ажилтан хайж явсан байна, би хэрэг хийгээгүй, та 2 л өгсөн байж таарна гээд орон дээр хэвтэж байсан аавыгаа очоод хамар руу нь цохиод авахаар нь би чи аавыгаа яаж байгаа юм бэ гэхэд над дээр хүрч ирээд хөгшин авгай минь юу гээд байгаа юм гээд миний цээж рүү цохиж хөхрүүлсэн, тухайн үед цагдаагийн байгууллагад хандчихсан юм чинь гээд дахин хандаагүй. Цагдаа дээр очоод баримт нэхээд байдаг болохоор гэрэл зураг авч баримтжуулж авсан. Тэгээд утсан дахь зургаа ажлын газрын компьютерээс гаргаж авсан. 2017 оны 05-р сарын 22-ны өдөр баривчлагаанаас гарч ирээд та 2 намайг баривчлуулж зодоож ханахгүй байна уу, дахиж цагдаад өгөөд баривчлагаанд явуулах юм бол амьтай чинь ярина шүү гээд аавыгаа барьж аваад духыг нь хана руу мөргүүлж гэмтээж байсан, тухайн үед амь настай чинь ярина гэсэн болохоор гомдол гаргаагүй. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойш удаа дараа агсан согтуу тавьж, архины мөнгө нэхэж дарамталж, мөнгө байхгүй гэхээр мөнгө өг гэж нэхэж түлхэх, гараараа далайх, ална тална гэх зэргээр догшин авирладаг байсан. Би Мы эдгээр агсан согтуу тавьж байгаа байдлыг зориудаар харуулах гээд 2018 оны 01-р сарын 06-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэл гар утсан дээрээ бичлэг хийгээд гаргаж өгсөн байгаа. М ер нь өдөр бүр шахуу ийм ааш авир гаргадаг болохоор зориуд бичлэг хийж баримтжуулъя гэж бодсон. 2017 оны 11-р сарын 6-9-ныг хүртлэх хугацаанд гэр орондоо согтуу хөлчүү хүмүүс авчирч архи дарс ууж, усанд оруулж, хиртэй хувцас хунарыг нь угааж гэр орныг минь бузарласан. Хөгшин бид 2 тэвчихээ байгаад өөрт нь хэлсэн чинь цагдаадаа өргөдөл гомдлоо өг, та энэ гэрт байж чадахгүй бол зайл гэж хэлсэн. 2018 оны 1-р сарын 17-ны өдөр би эмчилгээ хийлгэх гээд явчихсан байсан, тэгээд эмчилгээгээ хийлгэж дуусаад гэртээ ирсэн чинь тагтан дээр байсан шар өнгийн ууттай үхрийн өвчүүг М хэлэлгүйгээр аваад явсан байсан, миний өмсдөг байсан булган шуб, элгэн дээл, Тошиба маркын зурагт зэргийг хэлэлгүйгээр авсан. М улсад ажил хийж үзээгүй, гэрт байгаа хамаг юмс хөгшин бид 2-ын цалин хөлс, орлогоор авсан зйүлсүүд, Маас маш их айж байна. ...” гэх мэдүүлэг /хх 49-50 х/  

 

1.3.Шүүгдэгч Л.Мы мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолд дурдагдсан надтай холбоотой асуудлуудын зарим нь үнэн, зарим нь худлаа байна. Би аав, ээжид гар хүрэхийн хувьд хүрж байсан, би аавын хамрыг хугалаагүй, энийг хүлээн зөвшөөрөхгүй байна, би архи уудаг нь үнэн, би өөр мэдүүлэг өгөхгүй, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 78, 164-166 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.4.Шүүгдэгч Л.Мы шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Ээж аавыгаа гомдоосон нь миний буруу, өөр хэлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.5.Гэрч А.Бүрэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Аав Л, ээж О нар нь их эрсдэлтэй нөхцөлд аж төрж байгаа, М нь архи уухаараа харгис хэрцгий, догшин ааштай болдог залуу байгаа юм. Би 2017 оны 09-р сараас эхэлж 14-р хорооны хэсгийн байцаагчийн ажлыг хийж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 х/

 

1.6.Гэрч Л.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг тусдаа гарсан хойгуур аав, ээж 2-с архины мөнгө нэхэж, мөнгө өгөхгүй үед нь агсан согтуу тавьж зодож, нүддэг байсан. Би ээжийг тэгж хэлэх болгонд нь Баянхонгор аймагт байдаг байсан болохоор очиж чаддаггүй байсан. Хар өглөөгүүр ажилтай юм шиг гарч яваад шөнө согтуу орж ирдэг. Миний мэдэхийн эрүүл өдөр гэж бараг байхгүй. Аав ээж 2 маань Мөнхөөд цагдаад өргөдөл өгнө шүү гэхээр өргөдөл өгөх юм бол та 2-ыг ална шүү гэж заналхийлдэг байгаа юм. 2017 оны 11-р сард намайг Австрали улсад байхад ээж маань над руу утсаар яриад М аавыг чинь зодоод хамрыг нь хугалчихлаа, мөн намайг цохиж зодсон гэж ярихаар нь би одоо та 2 шууд цагдаагийн байгууллагад хандаадчээ гэж хэлж байсан, аав ээжээс архины мөнгө нэхэж өгөхгүй үед нь агсан согтуу тавьдаг тохиолдлууд өдөр бүр байнгын шинжтэй давтагддаг. Миний мэдэх албан ёсоор цагдаагийн байгууллагад хандсан.. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 х/

 

1.7.Гэрч И.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Улаан Мөнхөө архи их уудаг, хар өглөө ажилтай юм шиг гараад орой согтуу орц руу орж харагддаг. Заримдаа гаднаас янз бүхийн бүтэхгүй хүмүүсийг дагуулж орж ирдэг. Янз бүрийн хүмүүс цуглуулж архи дарс ууж, бункерт шээж, нус цэрээ хаядаг, зарим үед хэлэхээр ална тална гэж айлгаж, тавьсан шаардлага үл биелүүлдэг. Өнгөрсөн жил аав, ээждээ агсан согтуу тавьж баривчлагаанд явж байсан гэсэн. Аав, ээждээ агсан согтуу тавьдаг зүйл анзаарагддаг. Ээж нь миний мэдэхээр 2, 3 удаа манай жижүүрийн өрөөнд орж ирээд Мөнхөө агсан согтуу тавиад байна, миний дүү ороод аргалаад өгөөч гэж гуйж байсан удаа байгаа. Намайг хэд хэдэн удаа ороход агсан согтуу тавьсан байдалтай гэр орондоо орилж хашгираад байж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 х/

 

1.8.Гэрч Э.Хулангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О эгч, Л ах 2 манайхаар байнга орж гардаг, М агсан согтуу тавиад зодчихлоо гээд биедээ учирсан гэмтэл, бэртлээ харуулж байсан удаа олон байгаа. Миний мэдэхээр 5-6 тохиолдол байгаа. О эгчийн биеийг харахад энд тэнд нь хөхөрчихсөн, шалбарчихсан, хөх няц болчихсон байдаг. Хэн тэгсэн гэхээр Мөнхөө ах чинь архины мөнгө нэхээд зодчихлоо гэж хэлдэг. Хамгийн сүүлд 2017 оны 1-р сарын эхээр манай гэрт ирээд Мөнхөө агсан тавиад байхаар нь гар утсан дээрээ бичлэг хийчихлээ гээд бичлэгээ сонсгож байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 х/

 

1.9.Гэрч Ц.Нямхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай орцны 6 давхрын 45 тоотод аав, ээж хүүхэдтэйгээ амьдардаг. Энэ хүн архи их уудаг, орц руу элдэв янзын хүмүүс дагуулж орж ирж архи дарс ууж, орцонд нус, цэрээ хаядаг, шээдэг талаар мэднэ. Байнга л согтуу явж байдаг, өглөө ажилтай юм шиг бараг үүрээр шахуу гараад өдөр юм уу, орой орж ирэхдээ янз бүрийн хүмүүс дагуулж орож ирээд орцонд архи уугаад орцноос гар гэж хэлэхээр чамд хамаагүй, тэр цагдаагаа дууд гэх мэтээр хэл амаар доромжилж, шаардлага биелүүлдэггүй.  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 х/

 

1.10.Гэрч Э.Энхчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэдэн жилийн өмнө миний багцаагаар 2014 онд санагдаж байна. Нэг орой гэртээ унтах гээд байж байтал манай хаалгыг цагдаа нүдсэн, тэгээд хаалгаа онгойлгосон чинь “тэр цагдаа танайх дуудлага өгсөн үү гэхээр нь үгүй гэсэн чинь манай жижиг өрөөг түрээслэж байсан ах надтай зэрэгцэж гарч ирээд би дуудлага өгсөн юм, хажуу 45 тоотод агсан согтуу тавиад байгаа юм шиг байна” гэж хэлж байсан удаа байгаа. Түрээслэж байгаа айлын ах цагдаад дуудлага өгсөн байсан, тэр ах одоо гараад явсан, утасных нь дугаарыг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 х/

           

1.11.Гэрч Г.Насанбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай гэрийн хаалга Мы гэрийн хаалганы өөдөөс харсан хаалга юм. М нь архи их уудаг, хааяа явж байхад гадуур таардаг. Тэгээд ганц юм хувааж уух тохиолдол байдаг, сайн танихгүй, халамцуу явж байхад нь тараад мэнд асуухад мэндийн зөрүү байдаггүй, жаахан харьцаа муутай залуу. Мөнсайхан нь архи уухын хувьд уудаг, намайг хааяа гэр орондоо байж байхад гэртээ агсан согтуу тавиад орилж хашгираад байх дуу чимээ гардаг. Тэр болгонд нь цагдаад мэдэгдэж чаддаггүй, заримдаа утасны цэнэг дуусчихна, заримдаа нэгж байхгүй тохиолдол гарч байсан. М аав ээжийгээ зодож байхыг нь би нүдээрээ харж байгаагүй. Ямарч байсан шөнө орой хааяа 1 орилж хашгичаад агсан согтуу тавьж байгаа нь сонсогддог. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 х/

 

1.12.Шинжээчийн 492 тоот дүгнэлт

1.Лгийн биед тухайн үед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгарал, цус хуралт бүхий гэмтэл учирчээ.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 68 х/

 

1.13.Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл  байдлын үнэлгээ: “ ... хохирогчид аюул учруулах эрсдлийн түвшин “өндөр” гэсэн дүгнэлт, хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Б.Батмэнд /хх-ийн 11-23 х/

 

Хоёр:Шүүгдэгч, хохирогч нарын хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.Л.Мы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 84 х/

2.2.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 85 х/

2.3.Шийтгэвэр /хх 85 х/

2.4.Шийтгэх тогтоолын хуулбар /хх 86-94 х/

2.5.Хохирогч Д.Лгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 45 х/

2.6.Хохирогч Д.Оы иргэний үнэмлэхний лавлагаа /хх 44 х/

2.7.Хохирогч Д.Лгийн өндөр настны тэтгэврийн дэвтэр /хх 46 х/

 

Гурав:Хохирлын талаарх нотлох баримт.

3.1.Эд зүйлийн үнэлгээ /хх 83 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

Гэм буруугийн талаар.

Л.М нь архидан согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 30, 2017 оны 11 дүгээр сарын 09, 2018 оны 01 дүгээр сарын 06-наас 13-ныг хүртэлх хугацаанд, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдэд  Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ...тоотод байрлах гэртээ өөрийн төрсөн эцэг Д.Л, эх Д.О нарыг архи ууж айлган сүрдүүлдэг, агсан согтуу тавьж, архины мөнгө нэхэж дарамталдаг, мөнгө байхгүй гэхээр мөнгө өг гэж нэхэж түлхэх, гараараа далайх, ална тална гэх зэргээр догшин авирладаг, зоддог, цагдаад өгөөд баривчлагаанд явуулах юм бол амьтай чинь ярина шүү гэх байдлаар зоддог, айлган сүрдүүлдэг, гэрээс нь хөөж гаргах зэргээр бие махбодын болон сэтгэл санааны дарамтанд оруулдаг, архины мөнгө өгөхгүй үед гэр бүлийн хуваарьт өмч болох эхийнхээ булган шуба, элгэн дээл, дундын өмч хөрөнгө болох зурагт зэрэг эд зүйлсийг зарж архи уух зэргээр гэр бүлийн хамраал бүхий харилцаатай хүмүүс болох эцэг Д.Л, эх Д.О нарыг байнга зодох харгис хэрцгий харьцах, догшин авирлах, хуваарьт болон дундын өмч хөрөнгөө эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах гэмт хэргийг ахмад настны эсрэг үйлдсэн,

 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр архидан согтуурсан үедээ эцэг Д.Лг цагдаад гомдол гаргалаа гэх шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн болох нь:

 

            Хохирогч Д.Лгийн “... М 2016 оноос хойш архи ууж аав, ээжийгээ зовоож байна. Архи уусан үедээ архины мөнгө нэхэж, дарамталж, зарим тохиолдолд мөнгө өгдөг, мөнгө байхгүй үедээ мөнгө төгрөггүй байна гэхээр гэр орныхоо эд хогшлыг зарж үрээд архи ууж өдийг хүрлээ. Намайг болон ээжийгээ хэд хэдэн удаа цохиж зодсон удаа байгаа. Хөгшин бид 2-ыг энэ өгсөн өргөдлийг мэдчихээд саяхан 1 орой орж ирээд миний хамар руу цохиж хугалсан, энэ мэтчилэн олон удаа зодож байсан. 2017 оны 05-р сард билүү, тэр үеэр ээжийнхээ булган шубыг нууцаар авч яваад ломбарданд тавьж архи уусан, дараа нь 32 инчийн зурагтаа хөгшин бид 2-т хэлэлгүйгээр авч гараад архи уусан, ... М архи ууж хөгшин бид 2-т агсан согтуу тавьж архины мөнгө нэхэж, гэрээс авч явсан юмнуудаа ломбарданд тавихыг нь тавиад, зарахыг нь зарж үрээд дуусгасан. ... 2018 оны 01-р сарын 6-13-ны хооронд М согтуу орж ирээд удаа дараа агсан согтуу тавьсан. 2018 оны 1-р сарын 17-ны өдөр намайг гэртээ унтаж байсан чинь М гэрт согтуу орж ирээд тагтан дээр байсан үхрийн өвчүүг хулгайлж аваад архины мөнгө болгосон байна лээ. ... Мд удаа дараа хэлж ярьдаг, ойлгож байгаа  мөртлөө архи уухаараа авир нь өөрчлөгдөөд архины мөнгө нэхээд дарамталж, зодож нүдээд байх юм. ...” гэх мэдүүлэг /хх 40- 44 х/

 

 Хохирогч Д.Оы “... 2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой хөгшин бид 2-ыг унтах гээд ороо засаад хэвтэж байсан чинь М согтуу орж ирээд та 2 над дээр өргөдөл өгчихсөн юм уу, намайг өнөөдөр цагдаагийн ажилтан хайж явсан байна, би хэрэг хийгээгүй, та 2 л өгсөн байж таарна гээд орон дээр хэвтэж байсан аавыгаа очоод хамар руу нь цохиод авахаар нь би чи аавыгаа яаж байгаа юм бэ гэхэд над дээр хүрч ирээд хөгшин авгай минь юу гээд байгаа юм гээд миний цээж рүү цохиж хөхрүүлсэн, ... 2017 оны 05-р сарын 22-ны өдөр баривчлагаанаас гарч ирээд та 2 намайг баривчлуулж зовоож ханахгүй байна уу, дахиж цагдаад өгөөд баривчлагаанд явуулах юм бол амьтай чинь ярина шүү гээд аавыгаа барьж аваад духыг нь хана руу мөргүүлж гэмтээж байсан, тухайн үед амь настай чинь ярина гэсэн болохоор гомдол гаргаагүй. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойш удаа дараа агсан согтуу тавьж, архины мөнгө нэхэж дарамталж, мөнгө байхгүй гэхээр мөнгө өг гэж нэхэж түлхэх, гараараа далайх, ална тална гэх зэргээр догшин авирладаг байсан. Би Мы эдгээр агсан согтуу тавьж байгаа байдлыг зориудаар харуулах гээд 2018 оны 01-р сарын 06-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэл гар утсан дээрээ бичлэг хийгээд гаргаж өгсөн байгаа. М ер нь өдөр бүр шахуу ийм ааш авир гаргадаг болохоор зориуд бичлэг хийж баримтжуулъя гэж бодсон. 2017 оны 11-р сарын 6-9-ныг хүртэл хугацаанд гэр орондоо согтуу хөлчүү хүмүүс авчирч архи дарс ууж, усанд оруулж, хиртэй хувцас хунарыг нь угааж гэр орныг минь бузарласан. ... 2018 оны 1-р сарын 17-ны өдөр би эмчилгээ хийлгэх гээд явчихсан байсан, тэгээд эмчилгээгээ хийлгэж дуусаад гэртээ ирсэн чинь тагтан дээр байсан шар өнгийн ууттай үхрийн өвчүүг М хэлэлгүйгээр аваад явсан байсан, миний өмсдөг байсан булган шуб, элгэн дээл, Тошиба маркын зурагт зэргийг хэлэлгүйгээр авсан. ... Маас маш их айж байна. ...” гэх мэдүүлэг /хх 49-50 х/ 

 

Гэрч А.Бүрэнжаргалын “...Аав Л, ээж О нар нь их эрсдэлтэй нөхцөлд аж төрж байгаа, М нь архи уухаараа харгис хэрцгий, догшин ааштай болдог залуу байгаа юм. Би 2017 оны 09-р сараас эхэлж 14-р хорооны хэсгийн байцаагчийн ажлыг хийж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 х/

 

Гэрч Л.Мөнх-Оргилын “...Намайг тусдаа гарсан хойгуур аав, ээж 2-с архины мөнгө нэхэж, мөнгө өгөхгүй үед нь агсан согтуу тавьж зодож, нүддэг байсан. Би ээжийг тэгж хэлэх болгонд нь Баянхонгор аймагт байдаг байсан болохоор очиж чаддаггүй байсан. Хар өглөөгүүр ажилтай юм шиг гарч яваад шөнө согтуу орж ирдэг. Миний мэдэхийн эрүүл өдөр гэж бараг байхгүй. Аав ээж 2 маань Мөнхөөд цагдаад өргөдөл өгнө шүү гэхээр өргөдөл өгөх юм бол та 2-ыг ална шүү гэж заналхийлдэг байгаа юм. 2017 оны 11-р сард намайг Австрали улсад байхад ээж маань над руу утсаар яриад М аавыг чинь зодоод хамрыг нь хугалчихлаа, мөн намайг цохиж зодсон гэж ярихаар нь би одоо та 2 шууд цагдаагийн байгууллагад хандаачээ гэж хэлж байсан, аав ээжээс архины мөнгө нэхэж өгөхгүй үед нь агсан согтуу тавьдаг тохиолдлууд өдөр бүр байнгын шинжтэй давтагддаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 х/

 

Гэрч И.Батсүхийн “... Улаан Мөнхөө архи их уудаг, хар өглөө ажилтай юм шиг гараад орой согтуу орц руу орж харагддаг. Заримдаа гаднаас янз бүрийн бүтэхгүй хүмүүсийг дагуулж орж ирдэг. ... Өнгөрсөн жил аав, ээждээ агсан согтуу тавьж баривчлагаанд явж байсан гэсэн. Аав, ээждээ агсан согтуу тавьдаг зүйл анзаарагддаг. Ээж нь миний мэдэхээр 2, 3 удаа манай жижүүрийн өрөөнд орж ирээд Мөнхөө агсан согтуу тавиад байна, миний дүү ороод аргалаад өгөөч гэж гуйж байсан удаа байгаа. Намайг хэд хэдэн удаа ороход агсан согтуу тавьсан байдалтай гэр орондоо орилж хашгираад байж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 х/

Гэрч Э.Хулангийн “... О эгч, Л ах 2 манайхаар байнга орж гардаг, М агсан согтуу тавиад зодчихлоо гээд биедээ учирсан гэмтэл, бэртлээ харуулж байсан удаа олон байгаа. Миний мэдэхээр 5-6 тохиолдол байгаа. О эгчийн биеийг харахад энд тэнд нь хөхөрчихсөн, шалбарчихсан, хөх няц болчихсон байдаг. Хэн тэгсэн гэхээр Мөнхөө ах чинь архины мөнгө нэхээд зодчихлоо гэж хэлдэг. Хамгийн сүүлд 2017 оны 1-р сарын эхээр манай гэрт ирээд Мөнхөө агсан тавиад байхаар нь гар утсан дээрээ бичлэг хийчихлээ гээд бичлэгээ сонсгож байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 х/

 

Гэрч Г.Насанбатын “... манай гэрийн хаалга Мы гэрийн хаалганы өөдөөс харсан хаалга юм. М нь архи их уудаг, хааяа явж байхад гадуур таардаг. Тэгээд ганц юм хувааж уух тохиолдол байдаг, сайн танихгүй, халамцуу явж байхад нь тараад мэнд асуухад мэндийн зөрүү байдаггүй, жаахан харьцаа муутай залуу. Мөнсайхан нь архи уухын хувьд уудаг, намайг хааяа гэр орондоо байж байхад гэртээ агсан согтуу тавиад орилж хашгираад байх дуу чимээ гардаг. ... Ямарч байсан шөнө орой хааяа 1 орилж хашгичаад агсан согтуу тавьж байгаа нь сонсогддог. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 х/

 

Шинжээчийн 492 тоот дүгнэлт

1.Лгийн биед тухайн үед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгарал, цус хуралт бүхий гэмтэл учирчээ.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 68 х/

 

Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл  байдлын үнэлгээ: “ ... хохирогчид аюул учруулах эрсдлийн түвшин “өндөр” гэсэн дүгнэлт, хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Б.Батмэнд /хх-ийн 11-23 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Л.Мөнсайхан “...би аавын хамрыг хугалаагүй, энийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх тайлбарыг өгсөн боловч шүүгдэгчийн өгсөн дээрх мэдүүлэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй, харин Л.М зодож хамрын гэмтлийг учруулсан болох нь хохирогч Д.Лгийн “... Хөгшин бид 2-ыг энэ өгсөн өргөдлийг мэдчихээд саяхан 1 орой орж ирээд миний хамар руу цохиж хугалсан, ...” гэх мэдүүлэг /хх 40- 44 х/

 

 Хохирогч Д.Оы “... 2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой хөгшин бид 2-ыг унтах гээд ороо засаад хэвтэж байсан чинь М согтуу орж ирээд та 2 над дээр өргөдөл өгчихсөн юм уу, намайг өнөөдөр цагдаагийн ажилтан хайж явсан байна, би хэрэг хийгээгүй, та 2 л өгсөн байж таарна гээд орон дээр хэвтэж байсан аавыгаа очоод хамар руу нь цохиод авсан ...” гэх мэдүүлэг /хх 49-50 х/ 

 

Гэрч Л.Мөнх-Оргилын “... 2017 оны 11-р сард намайг Австрали улсад байхад ээж маань над руу утсаар яриад М аавыг чинь зодоод хамрыг нь хугалчихлаа гэсэн, ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 х/, шинжээчийн дүгнэлт зэрэг үйл баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

 

Л.Мы эцэг Д.Лгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаас бусад үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /тарчлаахаас бусад/ гэмт хэргийн шинжүүдийг хангаж байгаа Тухайлбал: “байнга архи ууж айлган сүрдүүлдэг, агсан согтуу тавьж, архины мөнгө нэхэж дарамталдаг, мөнгө байхгүй гэхээр мөнгө өг гэж нэхэж түлхэх, гараараа далайх, ална тална гэх зэргээр зоддог, цагдаад өгөөд баривчлагаанд явуулах юм бол амьтай чинь ярина шүү гэх байдлаар айлган сүрдүүлдэг, догшин авирладаг, гэрээс нь хөөж гаргах зэргээр бие махбодын болон сэтгэл санааны дарамтанд оруулдаг, архины мөнгө өгөхгүй үед гэр бүлийн хуваарьт өмч болох эхийнхээ булган шуба, элгэн дээл, дундын өмч хөрөнгө болох зурагт зэрэг эд зүйлсийг зарж архи уудаг, 2018 оны 01 дүгээр сарын 06-наас 13-ныг хүртэлх 7 хоногийн хугацаанд согтуугаар удаа дараа агсам тавьсан” зэрэг үйлдлүүд нь тооны хувьд гурваас хэтэрсэн, дээрх зүй зохисгүй зан авир, үйлдлүүд нь түүний хувьд дадал зуршил болсон шинжтэй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан яллах талын нотлох баримтуудаар тооцож үнэлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон, Л.Мы дээрх үйлдлүүдийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзсэн.

Хохирогч Д.Л 68 настай, Д.О 59 настай бөгөөд Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан ахмад настанд аль аль нь хамаарч байгаа тул Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэмт хэргийг ахмад настны эсрэг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь түүний үйлдэлд тохирсон.

 

Л.М нь хохирогч Д.Л, Д.О нарын төрсөн хүүхэд, нэг бүлд хамт амьдардаг болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хохирогч нарын аль аль өндөр настны тэтгэврийн насанд хүрсэн болох нь тэдгээрийн иргэний үнэмлэхинй лавлагаа зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзсэн тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3, 5 дугаар зүйлүүдэд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс”, “гэр бүлийн хүчирхийлэл” гэсэн нэр томьёо ухагдахуунд дээрх хүмүүс хамаарч байгаа болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, 11.7 дугаар зүйлийн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”, “ахмад настан” гэх нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Ахмад настны тухай хуулиудад заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Прокуророос шүүгдэгч Л.Мөнсайхан, хохирогч Д.Л, Д.О нарын төрөл садны лавлагаа, өрхийн ам бүл /нэг гэр бүлд хамт амьдардаг тухай хорооны тодорхойлолт/-ийн, өндөр настны талаарх баримтуудыг холбогдох газруудаас хуульд заасан журмын дагуу гаргуулж, хэрэгт хавсаргаагүй зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийн хувьд нотлох баримтуудыг дутуу цуглуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хохирлын талаар.

Хохирогч Д.Л, Д.О нарт эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирол учирсан боловч тодорхой мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй ч гэсэн хохирлын асуудлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх  нь зүйтэй гэж үзсэн болно.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар.

            Л.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт буюу 11 дүгээр бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, мөн хамт амьдардаг  өндөр настай эцэг, эхийнхээ биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.6-д зааснаар түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлдсэн, хувийн байдлын хувьд урьд нь мөн эцэг, эхийнхээ эрүүл, мэнд эрх чөлөөнд халдаж захиргааны шийтгэл хүлээж байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс хуульд заасан хүнд төрлийн ялын дээд хэмжээгээр ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. 

            Цагдан хоригдсон хугацааны талаар:

            Л.М нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчлагдсан, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 30 хоног цагдан хоригдсон тул Л.Мы цагдан хоригдсон нийт 32 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

                          Бусад асуудлын талаар.

              Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

 

              Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэсэн.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.4 дүгээрр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Олхонууд овогт Лгийн Мыг Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэмт хэргийг ахмад настны эсрэг үйлдсэн,

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Л.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар    720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

   3.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгүүдэд зааснаар Л.Мд оногдуулсан 02 жилийн  хорих ял дээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийг хорих ял руу шилжүүлбэл 720 : 8 = 90 хоног : 30 = 03 сарыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Л.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Л.Мы урьдчилан цагдан хоригдсон 32 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

6.Л.Мы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч нар хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ