| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2023/0020/З |
| Дугаар | 123/ШШ2025/0004 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 123/ШШ2025/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ч” ХК,
Хариуцагч: Төв аймгийн Х сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: А, Э, Н нарын хоорондын Төв аймгийн Х сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/229 дугаар захирамжийн Ад холбогдох хэсэг, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/451 дугаар захирамж, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/213 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч: ”Ч” ХК-ийн захирал Ц, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, Т.Батцэцэг, хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, гуравдагч этгээд А, Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага.
1.1. Нэхэмжлэгч “Ч” ХК-аас Төв аймгийн Х сумын Засаг дарга, газрын даамал нарт холбогдуулан “2014 оны 04 сарын 16-ны өдрийн 000309166 тоот гэрчилгээтэй 19940 мкв, ...2010 оны 12 сарын 24-ний өдрийн 0201899 тоот гэрчилгээтэй 36 га тариалангийн газар, 2010 оны 12 дугаар 24-ний өдрийн 0201898 тоот гэрчилгээтэй 26 га газар тариалангийн газар...ыг Газрын шинэчилсэн бүртгэлд бүртгэхгүй байгаа Х сумын Засаг дарга, газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газруудыг Газрын шинэчилсэн бүртгэлд бүртгэхийг Х сумын Засаг дарга, газрын даамал нарт даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулсан, мөн зарим шаардлагаас татгалзсан, шүүхээс зарим нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, буцаасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн “Х сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/229 дугаар захирамжийн Ад холбогдох хэсэг, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/451 дугаар захирамж, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/213 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:
2.1. Нэхэмжлэгчээс Газрын кадастрын мэдээллийн хуучин сан /CCLIS/-д бүртгэлтэй эзэмшлийн газруудаа Газрын мэдээллийн шинэчилсэн Ланд менежер мэдээллийн санд бүртгүүлэхээр хариуцагч нарт хүсэлт гаргасан, хариуцагч Х сумын Засаг дарга “шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг утсаар[1] өгсөн учир Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан гэж тайлбарласан байна.
2.2. Төв аймгийн Засаг дарга 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/445 дугаартай албан бичгийг[2] Х сумын Засаг даргад хүргүүлж, “...:”Ч” ХК-ийн эзэмшиж байсан газрууд нь аймгийн газрын кадастрын хуучин мэдээллийн сан /CCLIS/-д нэгж талбар тус бүрээр бүртгэгдсэн байна. 2017 онд Ланд менежер кадастрын мэдээллийн сан нэвтэрснээс хойш тухайн компанийн газрууд нөхөн бүрдүүлэгдээгүй байгаа тул мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлтээ танд удаа дараа тавьсан боловч шийдвэрлээгүй байна. Иймд дээрх компанийн хүсэлтийг хууль, тогтоомжийн хүрээнд судлан үзэж, шийдвэрлэх, шийдвэрлэх боломжгүй тохиолдолд хариуг хүргүүлж ажиллах”-ыг мэдэгдсэн бөгөөд уг албан бичгийн хувийг нэхэмжлэгчид хүргүүлсэн.
2.3. Х сумын Засаг дарга 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 01/119 дугаартай албан бичгээр “... газрын сонсох ажиллагааг 2023 оны 04 сарын 10-ны өдөр тус сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд 15 цагаас хийх тул сонсох ажиллагаанд оролцох” тухай мэдэгдлийг “Ч” ХК-д хүргүүлсэн[3] байх ба тус сонсох ажиллагааны үр дүнд талууд шийдэлд хүрээгүй тул 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
2.4. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/229 дугаар захирамжийн Ад холбогдох хэсэг, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/451 дугаар захирамж, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/213 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Гурав. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “Ч” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч" ХК нь Х сумын Засаг даргын 1996 оны 04 сарын 08-ны өдрийн 34 тоот захирамжаар Замт багт 19940 мкв ...газар эзэмшсэн. Сумын Засаг даргын 2004 оны 04 сарын 08-ны 36 тоот захирамжаар Эрдэнэ баг Сойвонгийн толгойд 36 га газар тариалангийн зориулалтаар 2010 оны 12 сарын 31-ний 0201899 тоот гэрчилгээтэй, 2004 оны 04 сарын 08-ны өдрийн 36 тоот захирамжаар Эрдэнэ баг Сойвонгийн толгойд 26га газар тариалангийн зориулалтаар 2010 оны 12 сарын 31-ний өдөр олгосон 0201898 тоот гэрчилгээтэй. Дээрх газрыг шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхээр бичиг баримттай хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл улсын нэгдсэн egazar.gov.mn бүртгэлд ороогүй бүртгэхгүй байна. 2020-2021 онуудад COVID 19 улмаас хөл хориотой байсан үеэс эхлэн Х сумын Засаг даргатай нийт 46 удаа ярьж биечлэн уулзсан. 2021 оны 12 сард газар тариалан болон эдэлбэр газрын татварыг төлөх гэхэд код өгөөгүй учраас Төв аймгийн Газрын мэргэжилтэнтэй холбогдож байж газрын төлбөрт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,709,400 төгрөг /2020 оны/ 2021 оны газрын төлбөрт 869,400 төгрөг төлсөн. ... Засаг дарга Г.Ариунболдод удаа дараа утсаар ярьж, биечлэн уулзсан. Засаг дарга асуудлыг шийдвэрлэж өгнө гэж хэлж ярьсаар 2022 оны 12 сарын 20-ны өдөр уулзахад манай асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу авсан. ... Иймд "Ч ХК-ийн 2010 оны 12 сарын 31-ний өдөр олгосон 0201899 тоот гэрчилгээтэй, 2010 оны 12 сарын 31-ний өдөр олгосон 0201898 тоот гэрчилгээтэй газар зэргийг газрын шинэчилсэн бүртгэлд бүртгэхгүй байгаа Х сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх газруудыг газрын шинэчилсэн бүртгэлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
...Захиргааны хэргийн шүүхэд ирсэн нотлох баримттай танилцах явцад Ч ХК-ийн 18589347444511 нэгж талбартай газар нь 4116038515 нэгж талбартай 99993мкв газартай, 4116038800 нэгж талбартай 197848 мкв газартай, 4116037748 нэгж талбартай 103778 мкв газруудтай тус тус давхцалтай байгааг мэдсэн. ...газрын даамлаас ирүүлсэн тайлбараар Эрдэнэ 3-р баг Сойвонгийн 61 га-д байршилтай тариалангийн талбай дээр 2 иргэний мэдээлэлтэй давхцалтай байна. Дээрх газруудыг Ч ХК-ийн газартай давхцуулж захирамж гэрчилгээ гаргаж өгсөн нь захиргаа өөрийн үүргээ давуу байдлаар ашиглан хууль бус аргыг хэрэглэсэн, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, гардуулаагүй нь, сонсох ажиллагаа хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл 43.1,43.2,43.4, 43.6,43.8 дахь заалтуудыг зөрчсөн эдгээр актууд нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул Ч ХК-ийн газартай давхцуулж олгосон Х сумын засаг даргын 2016 оны 06 сарын 30-ны өдрийн А/229, мөн Засаг даргын 2016 оны 11 сарын 17-ны өдрийн А/451, мөн Засаг даргын 2018 оны 06 сарын 12-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх" А/213 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах[4] нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.
3.2. Нэхэмжлэгч “Ч” ХК-ийн захирал Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 49 дүгээр тогтоолын дагуу “Ч” хувьцаат компани гэж анх байгуулагдаж байсан. Анх нэхэмжлэл гаргаж байсан Ч нь 5 хувийг эзэмшдэг. 1992 оноос хойш газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлсэн. Хамгийн эхнийх нь Х сумын 1996 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 34 дугаартай захирамж байдаг. Энэ захирамжийн дагуу нийт 1541 га газар эзэмшсэн. Тус захирамжийн хавсралт архиваас ч, Засаг даргын тамгын газрын архиваас ч гарахгүй байгаа. Бид нарт гэрээ болон газрын гэрчилгээ нь байгаа. Үүний дараа Х сумын Засаг даргын 2000 оны 69 дугаартай захирамжийн дагуу 400 га газар эзэмшсэн. 2004 онд Дашцэрэн даргын захирамжаар 271 га газар эзэмшсэн. Маргаж байгаа сойвонгийн нэг газар нь нэгж кадастрын дугаар 189337116006, 0201899 дугаар гэрчилгээний дугаартай, нөгөөдөх нь нэгж талбарын 185393444511, 0201898 гэрчилгээний дугаартай байгаа. Энэ газруудын захирамж нь 2003 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 34 дугаартай захирамжийн дагуу Төв аймгийн Газрын алба 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдөр мэдээллийн бүртгэсэн байдаг. Үүнээс хойш үйл ажиллагаагаа явуулсаар өнөөдрийг хүрсэн болох нь Газар зохион байгуулалт, хот байгуулалтын ерөнхий газрын лавлагаагаар нотлогдоно. 2015 оны 4 дүгээр сард Монгол Улс даяар газрын бүртгэл явагдсан. Бидний газрыг бүртгэж өгөхгүй байсан учраас Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/229 тоот захирамж, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/272 тоот захирамжуудыг гаргахдаа Ннэмэх Засаг дарга ажлаа хүлээлгэж өгөхийнхөө урьд өдөр захирамж гаргасан. Энэ захирамжуудыг бид нарт огт мэдэгдээгүй, танилцуулаагүй. Бид нар тариалангийнхаа талбай дээр үйл ажиллагаа явуулаад, хашаажуулсан. 2021 онд хатуу хөл хорио байсан учраас газрын төлбөр төлөлтийг 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Газрын албатай ярьж байгаад шилжүүлсэн. Баримт нь хавтас хэрэгт байгаа. 2004 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 36 дугаартай захирамжаар манайд олгосон 271 га газартай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байгаа. 18589347116006, 18589347444511 нэгж талбарын дугаартай, кадастртай газрууд дээр 2016 онд давхцал үүсгэсэн байдаг. Иргэн А 10 га газрын захирамжтай харагдаад байгаа. Тэгсэн атлаа дахиад 19.78 га газар эзэмшдэг. Иргэн Нын хувьд 2018 онд Э гэж хүнээс газар шилжүүлж авсан гэдэг. Хавтас хэрэгт өмнөх газрын даамал Д.Гэрэлхүүгийн мэдүүлгүүд байдаг бөгөөд би ийм захирамж мэдэхгүй гэж мэдүүлсэн байдаг. Эдгээр захирамжуудыг бид нарт мэдэгдээгүй. Манайх газар дээр тариалалт хийж байсан, манайх 2017, 2018 онд газраа хүнд түрээсэлсэн, түрээсэлсэн хүн хашаалсан, тэр үед би үйл ажиллагаанд оролцдоггүй байсан болохоор түрээсэлсэн хүний нэрийг нь мэдэхгүй байна. Шүүхэд хандаж байж л бид нар эдгээр баримтуудтай танилцсан. Сонсох ажиллагаа огт хийгдээгүй. Манай компанитай холбоотой 1992 оноос хойш үйл ажиллагаа явуулсан газрын бүх бичиг баримтыг устгасан байсан, шүүхээс архивт үзлэг хийсэн. Бид нар шүүхэд хандсанаараа 18589347116006, 185893474511 нэгж талбарын дугаартай газар нь хуучин мэдээллийн сан буюу Ленд менежер санд бүртгэлтэй газрууд. Хуулийн дагуу бүртгэлтэй байгаа.. Үүнийг хүчингүй болгосон эрх зүйн акт байхгүй байхад газар шилжүүлэх тухай гээд өөрсдөө захирамж нэг хавсралт гаргаад, тэр хавсралтынхаа дагуу эдгээр хүмүүст газар олгочихсон байдаг. Үүнийг Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэний өмчөө эрхлэх, зарцуулах эрхэд нь ноцтой халдаж байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага, Х сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/229 хавсралттай захирамжийн 12 дээр А гэх хүн дээр гаргасан захирамжийг хүчингүй болгож өгнө үү, Засаг даргын 2016 оны 451, 2018 оны 6 дугаар сарын 12-ны А/213 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчид 2004 онд 36 дугаар захирамжаар 270 га газар олгосон байдаг. Үүнийг үндэслээд 36 га, 26 га газарт гэрчилгээг олгосон. Ад газар олгохдоо нэхэмжлэгчийн газартай давхцуулж газар олгосон нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Сонсох ажиллагаа огт хийгээгүй ... Бид нар шүүхэд анх нэхэмжлэлээ гаргахдаа газрыг Мэдээллийн санд бүртгэж өгнө үү гэж гаргасан чинь шүүхэд нотлох баримт ирэхдээ газрыг өөр этгээдэд олгосон, дахиад өөр хүнд газар шилжүүлсэн нотлох баримтууд ирсэн. Тэгэхээр нь бид нар нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчлөх зайлшгүй хэрэгтэй болсон.... Гуравдагч этгээдүүдийн хувьд 10 га газар эхлээд өгсөн байдаг. Дараа нь А/229 дугаартай захирамжаа дахиад өөрчлөөд 19 га газар болгоод өгчихсөн байдаг. Манай эрх ашгийг зөрчөөд байгаа учраас бид нар гомдол гаргаад байгаа шүү дээ. Гуравдагч этгээд А сая мэдүүлэхдээ 24 га газар бий, түүний 20 га газар нь манайх, 4 га газар нь хүнийх гэж ярилаа. 30 га газрыг хүний өөрийнхгүй эзэмшиж байгаа юм байна. Гуравдагч этгээд татгалзаж байгаа нотлох баримтаа өөрөө бүрдүүлж гаргаж өгөх ёстой. Хэзээ, ямар захирамжаар, хэдэн га газар өгсөн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх ёстой. 4 га газар нь хүнийх гээд бас өөр юм гарч ирж байна. Нын хувьд 5 га газар нь давхацсан байна гээд гараад ирсэн, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х сумын Засаг даргын 80 дугаартай захирамжийн талаар яриад байна. 80 дугаартай захирамжийн 2 дахь хэсэг үндсэндээ “Чандмань зэндмэн хайрхан” ХК-д газар олгосон 36 дугаартай захирамжийг хүчингүй болсон байгаа шүү гээд яриад байна. Тухайн эрхийн акт өөрөө газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай гэсэн толгой бүхий, Газрын тухай хуулийн 5 дугаар бүлгийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3 гэсэн ийм заалтуудыг баримталсан ийм л эрхийн актаар л хүчингүй болголоо гээд байгаа болохоос биш бие даасан акт байхгүй. ... Үнэхээр хүчингүй болгож байгаа юм бол хүчингүй болгосон эрхийн актыг нь аваад, энэ хүмүүсийг дуудаж гардуулаад, ажиллагааг нь хийгээд хуульд заасан үндэслэл журмын дагуу танай газар чинь ингээд хүчингүй болчихсон шүү гэж мэдэгдэх ажиллагаа хийгээгүй гэдэг үүднээс л энд хууль зүйн үндэслэлийг тайлбарлаад байгаа ... Хариуцагч хариу тайлбар ирүүлэхдээ танай сойвонгийн талбайн энэ газрууд дээр Алтангэрэл болон Мөнхцэцэг, Баяр гэх энэ хүмүүст газар олгосон асуудал байгаа учраас шүүгчийн захирамжаар гуравдагч этгээд татан оролцуулах захирамжийн дагуу эдгээр хүмүүс орж ирсэн. Давхцал байгаа учраас орж ирсэн, газар давхцалгүй юм байна аа гэж яриад байна, газар давцалтай байгаа. Сойвонгийн толгойн 26 га, 36 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон эрхийн акт байхгүй. Хэрэв хүчингүй болгосон бол сонсох ажиллагаа заавал хийх ёстой, гэтэл ямар ч баримт байхгүй. Ямар нэг хууль эрх зүйн акт гараагүй байхад Алтангэрэл, Мөнхцэцэг нарт давхцуулан газар олгосон, Мөнхцэцэг газраа Баярт шилжүүлсэн. Газар давхцуулан олгосон захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагаа дэмжиж байна гэв.
Дөрөв. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, үндэслэлүүд:
4.1. Хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс “Ч” ХК-ийн нэр дээр ... Х сумын Засаг даргын 2004 оны 04 сарын 08-ны өдрийн 36 дугаартай захирамжаар 36 га болон 26 га тариалангийн газрыг “Чандмань уул” ХК-д 2010 оны 12 сарын 31-ний 0201899 тоот гэрчилгээгээр, 2010 оны 12 сарын 24-ний 0201898 тоот гэрчилгээгээр эзэмшдэг гэжээ. Тус захирамжаар “Чандмань уул” ХК-д 271 га газар эзэмшүүлсэн байна. Нэхэмжлэгчээс ирүүлсэн “Ч” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр 2005 оны 11 сарын 01-ний өдөр бүртгэсэн байна. Газрын мэдээллийн нэгдсэн санд “Чандмань уул” ХК-ийн нэр дээр 26 га болон 36 га талбайн кадастрын мэдээлэл байхгүй байна.[5] “Ч” ХК-ийн эзэмшлийн гэх 36 га, 26 га тариалангийн газруудыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхгүй байгаа нь тус газрыг эзэмшүүлсэн шийдвэр байхгүй. Х сумын Засаг даргад даалгах шаардлагын тухайд дээрх 62 га тариалангийн газруудыг тус компанид олгосон захирамж шийдвэр, хувийн хэрэг архивт байхгүй байгаа нь газар эзэмших шийдвэр гараагүй гэж үзнэ. Газрын кадастрын мэдээллийн санд Газрын тухай хуульд зааснаар газар олгосон захирамж шийдвэрийг үндэслэн бүртгэдэг. Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй байгаа нь Засаг дарга, газрын даамлаас шалтгаалсан хууль бус үйлдэл биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. ... Х сумын Засаг даргын 2016 оны 06 сарын 30-ны өдрийн А/229, 2016 оны 11 сарын 17-ны өдрийн А/451, 2018 оны 06 сарын 12-ны өдрийн А/213 дугаар захирамжуудаар газар эзэмшүүлэхдээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт хуулийн дагуу газар олгосон болно. Иймд дээрх захирамжуудыг хүчингүй болгох боломжгүй. Энэ захирамжуудаар “Ч” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй. Учир нь тус компани нь дээрх давхацсан гэх газарт үйл ажиллагаа явуулаагүй, газар эзэмшүүлсэн шийдвэргүй болно. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/229 дугаартай захирамж, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/213 дугаартай захирамж, 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/451 дугаартай захирамжийн тодорхой хүмүүст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай маргаан гэж ойлгож байгаа. Түүнээс биш бүхэлд нь хүчингүй болгуулах биш байх. 26 га, 36 га хоёр газар “Ч” ХК-д бүртгэлтэй гэж тайлбар хэллээ. ... Хавтас хэрэгт авагдсан кадастрын зурган мэдээллээр Нын 5 га газар давхцаж байгаа. Аийн газар огт давхцаагүй. “Ч” ХК-ийн эрх ашиг хэрхэн, яаж хөндөгдөж байгаа вэ. Атэй холбоотой захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Нын газраас 5 га газар давхцаж байгаа асуудал байгаа. Сая нэхэмжлэлийнхээ зарим хэсгээс татгалзчих шиг боллоо. Хавтас хэргийн 80 дугаар талд авагдсан 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 80 дугаартай захирамжийн 2 дахь заалтад 26 га, 36 га газрыг олгосон гэрчилгээг үндэслэн 2004 оны 4 дүгээр сарын 08-ны 36 дугаартай захирамжийг хүчингүйд тооцсон. Тэгэхээр үүнтэй холбоотой асуудал яригдахгүй. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн гуравдагч этгээдүүд хуулийн дагуу газар эзэмшсэн байдаг. ... Энэ захирамжууд нь танай 36, 26 га газрын яг аль хэсэгт нь хэдэн га давхцаад байгаа юм гэдгийг л ярь. ... Нын 5 га газар бол давхцаж байгаа. Аийн хэдэн га газар давхацсан талаарх нотлох баримтаа гаргаж ирчихээд эдгээр хүмүүсийн эрх ашиг, өөрсдийнхөө эрх ашгийн талаар хэлэх хэрэгтэй. ... Энд таны эрх ашиг яаж хөндөгдөөд байгаа юм бэ. ... Танай 36, 26 га газар мэдээллийн сан байгаа, үүн дээр маргахгүй байгаа шүү дээ. Ер нь бол ийм захирамж гарсан юм байна. Энэ дээр та нар яагаад өөрсдөө тэгээд гомдлоо гаргаад яваагүй юм бэ гэдэг асуудал л ярьсан. ... Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Ялангуяа Аийн хэдэн га газар, яаж давхцаад байгаа юм бэ. Нын 5 га газар давхцаж байгааг мэдэж байгаа гэв.
Тав. Гуравдагч этгээдүүд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, үндэслэлдээ:
5.1. Гуравдагч этгээд А шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2016 онд тухайн үеийн сумын Засаг дарга Ннэмэх, багийн засаг дарга Нсайхан нар намайг дуудан Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэгдэн атаршсан, ашиглагдахгүй байгаа хураагдсан газруудаас хичнээн га газрыг хашаажуулж, эргэлтэнд оруулж, ашиглаж чадах вэ гэсний үндсэн дээр миний бие тухайн үеийн өөрийн санхүүгийн байдал, хүчин чадлаа тооцоолон 20 га газрыг багийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр авч тухайн үеийн ханшаар 21 сая төгрөгөөр хашаа барин хууль ёсны дагуу эзэмшиж авсан билээ. 2021 онд дахин 13 сая төгрөгөөр хашааг хүчитгэн сайжруулж нэмэлт шон болон тор татаж тогны утас гүйлгэж бэхэлсэн юм. Авсан цагаасаа хойш тус газарт хөрөнгө мөнгө, оюун ухаанаа зарж, хүч гарган өөрийн инноваци болох ногоон бордурт уринш хийж тухайн газрынхаа хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, төлөвлөгөөний дагуу тасралтгүй тариалалтаа хийсээр байна. Энхжаргал засаг даргын үед миний энэ шинэ технологи, инновацыг дэмжиж 10га газрыг нэмж эзэмшүүлснийг Балжинням, Ханбаатар нарын удаа дараагийн хэрүүл маргаанаас болж одоог хүртэл нэмж хашиж авч чадахгүй маргалдаж байна. ... Өнгөрсөн хугацаанд өөрийн эзэмшлийн энэ газартаа хашаанд 34 сая төгрөг, хөрсөнд 84 сая 500 мянган төгрөг тус тус хөрөнгө оруулсан нь олон нийтэд харагдаж байгаа нь эдгээр хэрүүл маргаан хийгээд байгаа хүмүүсийн сонирхлыг татаж байгаа. Би Цг өмнө нь нэг ч харж байгаагүй. Шүүх дээр ирээд л харсан. 30 га газрыг надад өгөхдөө Төв аймгийн Х сумын багийн хурлаар орж давуу эрхээр өгч байсан. Ц газар давхцаад байна гэхээр нь хэдүүлээ хэрүүл хийхээ больё, нэг сум орон нутгийн хүмүүс байна, чи 5 га газраа нааш, цаашаа аваад байхгүй юу гээд тарьсан ургамлаа тэр чигээр нь өгч байлаа. 2 жил ийм байдлаар явсан. Сүүлдээ 3 дахь жил рүүгээ ороход манай газар луу орж ирсэн. 30 га газар гээд байгаа болохоос хашсан байгаа талбай 24 га газар. Гадагшаа 10 га газар тэлсэн. Шүүхээс очиж үзлэг хийсэн. Нэхэмжлэгч талаас хэл ам хийгээд байхаар нь 5 га газар давхцаад байгаа бол түүн дээр тохиролцъё гэж хэлсэн. 5 га газар давхцаж байгаа нь үнэн. Тухайн үед сойвонгийн 60 га газрыг тэр чигт нь цуцлах гэж байсан. Тухайн талийгаач сумандаа тэдийг нь өгье, битгий хүчингүй болгооч гээд гуйгаад явж байсан удаа байгаа. Яагаад гэвэл тэр талбай дээр ганцхан би л тарьсан байсан. Өөр хэн ч тариалалт хийдэггүй байсан. Тэр орчимд нэг ч хашаатай айл байдаггүй байсан. Би 30 гаруй сая төгрөгөөр 2, 3 жилийн давтамжтайгаар хашаа барьсан. Цгийн цаад талын хашааг Баяраа ахтай нийлж байгаад урдаас бүх төмрийг нь аваад, танайхаас 3 жилийн хугацаагаар түрээслэсэн. Тэгээд тэр хашааг барьсан. Тухайн үед Газрын тухай хуулиараа 2 жил тариалалт хийгээгүй гэх юм бол бид нарын газрыг шууд хураагаад авчихдаг, шууд цуцалчихдаг байсан. Тухайн үед тэр газрыг бүгдийг нь хурааж авах гэж байхад нь талийгаач Баянмөнх даргатай зөвшилцөөд хураалгаагүй. Түүнээс биш 2015 оноос хойш ганцхан би тэнд тасралтгүй тариалалт хийж байгаа. Ганцхан хашаа барьсан хүн нь манайх. Тэр дунд ганцхан хашаатай компани бол Мак компани л байсан. Өөр ямар ч ийм тийм юм байхгүй. Харин Баяр ахын давхцалын хувьд наашаагаа ингээд сунгачихаж болохгүй юм уу. Тухайн үед Ханбаатараас та авсан. Ханбаатарын эхнэр нь Э гэж хүн бий. Тэгээд манай талбай дээр ингэчихсэн байна аа гэхэд за хэрүүл уруулаар яах юм бэ, хэрүүл уруул хийгээд л ногоо тарих юм бол ургадаггүй гэхээр нь би наашаагаа татуулаад, бүүр болохоо байгаад хашаан дотроо оруулаад 2 жилийнхээ тариалалтыг үзсэнгүй. Харин 3 дахь дээр нь би хэзээ ч үгүй гэсэн. Яагаад гэвэл Хөдөө аж ажуйн мэргэжилтэн Үзмээ гэх хүн Эрхэмтөр гэдэг залуу Ханбаатарын газар дээр тарина, танай хашаан дотор байгаа гэж байна шүү дээ гээд нэг иймэрхүү асуудал ярьсан. Тэгэхээр нь би өө тийм юм байхгүй гээд энэ хэрүүл үүссэн. Би 24 га газар эзэмшдэг гэрчилгээнд 30 га газар гэж байгаа. Тэр 4 га газар хүний юм л явж байгаа юм. Надад 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/229 гэсэн захирамжаар газар эзэмшүүлсэн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
5.3. Гуравдагч этгээд Наас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Төв аймгийн Х суманд 10 га газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байгаа бөгөөд сүүлийн 4 жил тасралтгүй тариалалт хийж төмс тарьсан болно. Мөн цаашид уг газар дээрээ усжуулалтын систем угсарч нарийн ногоо тариалах төлөвлөгөөтэй байна гэжээ.
5.4. Гуравдагч этгээд Наас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 онд газар худалдах авах гэрээ хийгээд мөнгөө шилжүүлээд тухайн газар дээр кадастрын компанитай очиж байсан, түүнээс нэг ч удаа очоогүй, 2019 онд Ханбаатар утсаар яриад би энийг ашиглаж байх уу гэхээр нь тэг тэг гээд ашиглаж байсан. Би өнгөрсөн жилээс эхлээд шүүхээр явж байна. Одоо энэ Ц гэдэг хүн бол намайг удаа дараа дарамталж, энэ дээр гарын үсэг зур гэж хэлсэн. Гадаа чамайг авлигатай тэмцэх газар өгнө, мөрдөн байцаах газар, шүүх прокуророор чамайг ялгуулна гэж хэлсэн. Э гэдэг хүнийг дарамталж байгаад, тайлбар бичүүлсэн. ...Би энэ газрыг Ханбаатар гэдэг хүнээс 13 сая төгрөгөөр худалдаж авсан нь үнэн. Баяр атлаа яагаад тэр хүүхний бичиж өгсөн тайлбар явж байгааг ойлгохгүй байна. Яагаад энэ хавтаст хэрэг дотор Мөнхцэцэг гэж хүний энэ газрыг өгье өө гэсэн бичиг байгаа юм бэ гэв.
5.3. Гуравдагч этгээд Э тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ч” ХК-ийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй танилцлаа. Э миний бие Сойвон толгойн 61 гад байрлах, эзэмшиж байгаа 10 га талбайн эзэмших эрхийн маргааны шүүх хуралд өөрийн биеэр оролцож чадахгүй болсон. Уг талбайг 2016 оны 11 сарын 17-ны өдрийн А/451 тоот захирамжаар эзэмших эрхийг авч байсан. 2018 оны 06 сарын 12-ны өдрийн А/213 тоот захирамжаар Нт шилжүүлсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн “Х сумын Засаг даргын 2016 оны 06 сарын 30-ны өдрийн А/229 дугаар захирамжийн Ад холбогдох хэсэг, 2016 оны 11 сарын 17-ны өдрийн А/451 дугаар захирамж, 2018 оны 06 сарын 12-ны өдрийн А/213 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Ч” ХК нь 1992 онд “Чандмань Уул” ХК нэртэйгээр байгуулагдаж, 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэрээ өөрчлөн “Ч” ХК нэрээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна[6].
Нэг. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэг. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар:
1.1. Нэхэмжлэгчээс Төв аймгийн Х сумын Засаг дарга, газрын даамал нарт холбогдуулан “2014 оны 04 сарын 16-ны өдрийн 000309166 тоот гэрчилгээтэй 19940 мкв..., 2010 оны 12 сарын 24-ний өдрийн 0201899 тоот гэрчилгээтэй 36 га тариалангийн газар, 2010 оны 12 дугаар 24-ний өдрийн 0201898 тоот гэрчилгээтэй 26 га тариалангийн газар зэргийг газрын шинэчилсэн бүртгэлд бүртгэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газруудыг газрын шинэчилсэн бүртгэлд бүртгэхийг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр анх гаргасан,
1.2. 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж[7], 2023 оны 07 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн[8], мөн...18110026 тоот гэрчилгээтэй 56608 мкв, 88 га тариалангийн газрыг тус тус мэдээллийн санд бүртгэхгүй байгаа сумын Засаг дарга, газрын даамал нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газрын нэгдмэл санд бүртгэхийг хариуцагч нарт даалгах ... сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаартай захирамжийн 2 дахь хэсэг, 2012 оны 08 дугаар 06-ны өдрийн 272 дугаартай захирамжийн 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах, сумын Засаг даргын 2016 оны 06 сарын 30-ны өдрийн А/229 дугаар захирамж, 2016 оны 11 сарын 17-ны өдрийн А/451 дугаар захирамж, 2018 оны 06 сарын 12-ны өдрийн А/213 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн[9], шүүх эдгээр шаардлагыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч нь дээр дурдсан шаардлагаас “88 га тариалангийн газрыг мэдээллийн санд бүртгүүлэх” шаардлагыг “65 га тариалангийн газар” гэж өөрчилж тодруулсан[10].
1.3. Нэхэмжлэгч нь 2024 оны 03 сарын 04 болон 14-ний өдрүүдэд нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулж, нэмэгдүүлсэн[11] шүүхээс тухайн нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон[12]. Нэхэмжлэгч 2024 оны 03 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулж ирүүлсэн[13].
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 0185 дугаар захирамжаар[14] нэхэмжлэлийн тодруулж, нэмэгдүүлсэн шаардлагаас:
- Х сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Ч ХК-ийн эзэмшлийн газраа газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлтэд Х сумын Засаг даргын 2023 оны 04 сарын 03-ны өдөр танай газрыг мэдээллийн санд бүртгэхгүй, дахин төлөвлөлтөд оруулна гэж амаар өгсөн хариу хууль бус болохыг тогтоолгож, уг амаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах, Сойвонд байршилтай нэгж талбарын 18589347116006 дугаартай 26 га, нэгж талбарын 18589347444511 дугаартай 36 га, Шарын аманд байршилтай 114537 мкв, 40526 мкв, 158094 мкв газрыг тус тус Газрын кадастрын мэдээллийн шинэчилсэн санд бүртгэх шийдвэр гаргахыг сумын Засаг даргад даалгах, Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 272 дугаар захирамжийн 2 дахь хэсэг, 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаартай захирамжийн 2 дахь заалт, 2016 оны 06 сарын 30-ны өдрийн А/229 дугаар захирамж, 2016 оны 11 сарын 17-ны өдрийн А/451 дугаар захирамж, 2018 оны 06 сарын 12-ны өдрийн А/213 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон
-хариуцагч, Х сумын газрын даамалд холбогдуулан гаргасан “нэгж талбарын 18589347116006 дугаартай 26 га, нэгж талбарын 18589347444511 дугаартай 36 га, Шарын аманд байршилтай 114537 мкв, 40526 мкв, 158094 мкв газрыг тус тус Газрын кадастрын мэдээллийн шинэчилсэн санд бүртгээгүй сумын газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээр дурдсан газруудыг Газрын кадастрын мэдээллийн шинэчилсэн санд бүртгэхийг сумын газрын даамалд даалгуулах тухай” нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг хүлээн авч, зарим шаардлагыг буцааж, зарим шаардлагад холбогдох захиргааны хэргийг тусгаарлаж, бусад шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн[15].
1.4. Нэхэмжлэгч нь “Шарын аманд байршилтай 114537 мкв, 40526 мкв, 158094 мкв /23 га/ газрыг мэдээллийн санд бүртгүүлэх”[16], мөн “Шарын аманд байршилтай 64 га газраас бусдад шилжүүлсэн 7 га газрыг мэдээллийн санд бүртгүүлэх тухай” шаардлагаасаа тус тус татгалзсан[17],
1.5. Нэхэмжлэгч нь 2024 оны 08 сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, “Ад Сойвон толгой-2 газарт байрлах 19848 мкв газрыг эзэмших эрх олгосон 2019 оны 10 сарын 01-ний өдөр 00042675 дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан[18],
1.6. Нэхэмжлэгчээс 2024 оны 11 сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж[19] ирүүлсэн байх ба шүүгчийн захирамжаар[20] “Сойвонд байршилтай 26 га, 36 га газрыг тус тус Газрын кадастрын мэдээллийн шинэчилсэн санд бүртгэх шийдвэр гаргахыг сумын Засаг даргад даалгах, уг 26 га, 36 га газрыг тус тус Газрын мэдээллийн санд бүртгэхийг газрын даамалд даалгах, Ад олгосон 2019 оны 10 сарын 01-ний өдөр 00042675 дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын тус тус буцааж, бүрдүүлбэр хангуулах захирамжид заагаагүй “нэхэмжлэлийн тодруулсан шаардлага” гэх шаардлагуудыг мөн нэхэмжлэгчид буцаасан.
1.8. Нэхэмжлэгч “сумын Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 272 дугаар захирамжийн 2 дахь хэсэг, 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаартай захирамжийн 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан[21].
1.9. Шүүх нэхэмжлэлийн үлдэх шаардлага буюу “Х сумын Засаг даргын 2016 оны 06 сарын 30-ны өдрийн А/229 дугаар захирамжийн Ад холбогдох хэсэг, 2016 оны 11 сарын 17-ны өдрийн А/451 дугаар захирамж, 2018 оны 06 сарын 12-ны өдрийн А/213 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хоёр. Маргаж буй үндэслэлүүдийн талаар:
2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ч” ХК-д сумын Засаг даргын 1996 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр захирамжаар анх 1541 га газар эзэмшүүлсэн, захирамжийн хавсралт нь архиваас гараагүй, гэрээ болон гэрчилгээ байгаа. Маргаад байгаа сойвонгийн нэгж талбарын 189337116006 дугаартай, 0201899 гэрчилгээний дугаартай, нөгөө нь нэгж талбарын 185393444511 дугаартай, 0201898 гэрчилгээтэй газруудыг Х сумын Засаг даргын 2004 оны 04 сарын 08-ны өдрийн 36 дугаар захирамжаар эзэмшсэн, энэ захирамжаар нийт 271 га газар эзэмшсэн, захирамж хүчин төгөлдөр байгаа. 2004 оны 34 дугаартай захирамжийн дагуу газруудыг Төв аймгийн Газрын албаны Кадастрын мэдээллийн санд 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн нь Газар зохион байгуулалт, зургийн ерөнхий газрын лавлагаагаар нотлогдоно. 2015 оны 4 дүгээр сараас газруудыг Газрын мэдээллийн шинэчилсэн санд бүртгүүлэхээр бичиг баримттай хүсэлт гаргасан боловч бүртгэхгүй байсан тул аймгийн Засаг даргад гомдол гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргах үед манай 18589347444511 нэгж талбарын дугаартай газар дээр сумын Засаг дарга давхцуулан 2016 оны 06 сарын 30-ны өдрийн А/229 дугаар захирамжаар Ад 10 га газар, 2016 оны 11 сарын 17-ны өдрийн А/451 дугаар захирамжаар Эт 10 га газар эзэмшүүлсэн, Э эзэмшүүлсэн газрыг 2018 оны 06 сарын 12-ны өдрийн А/213 дугаар захирамжаар Нт шилжүүлэн эзэмшүүлсэн болохыг мэдсэн. Сумын Засаг дарга манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй, эдгээр захирамжийн талаар бидэнд мэдэгдээгүй, гардуулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, бид газраа зориулалтаар нь эзэмшиж, газрын төлбөрөө төлж байсан гэж тайлбарласан,
2.2. Хариуцагч талаас, Х сумын Засаг даргын 2004 оны 04 сарын 08-ны өдрийн 36 дугаартай захирамжаар “Чандмань уул” ХК-д 271 га газар эзэмшүүлсэн байна. “Ч” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг үзэхэд тус компанийг 2005 оны 11 сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна. Газрын тухай хуульд зааснаар газар олгосон захирамж шийдвэрийг үндэслэн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэдэг. Газрын мэдээллийн нэгдсэн санд “Чандмань уул” ХК-ийн нэр дээр 26 га болон 36 га талбайн кадастрын мэдээлэл байхгүй учраас газруудыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхгүй байгаа. Тариалангийн газруудыг тус компанид олгосон захирамж шийдвэр, хувийн хэрэг архивт байхгүй байгаа нь газар эзэмших шийдвэр гараагүй гэж үзнэ. Сумын Засаг даргын 2016 оны 06 сарын 30-ны өдрийн А/229, 2016 оны 11 сарын 17-ны өдрийн А/451, 2018 оны 06 сарын 12-ны өдрийн А/213 дугаар захирамжуудаар газар эзэмшүүлэхдээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд давуу эрхээр газар эзэмшүүлэхээр тусгагдсан газарт хуулийн дагуу газар олгосон, тухайн захирамжууд гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр хэрэгжсэн, хуулийн хугацаанд гомдол гаргаагүй 11-12 жил болсон. Сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 80 дугаар захирамжийн 2 дахь заалтаар Ч ХК-д газар эзэмшүүлсэн 2004 оны 04 сарын 08-ны өдрийн 36 дугаар захирамж, 0201900 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 80 дугаар захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Эдгээр захирамжуудаар “Ч” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, учир нь тус компани нь дээрх давхацсан гэх газарт үйл ажиллагаа явуулаагүй гэж маргасан,
2.3. Гуравдагч этгээд А “2016 онд сумын Засаг дарга, Баярнэмэх, багийн засаг дарга Баярсайхан нар намайг дуудаад атаршсан, ашиглагдахгүй байгаа хураагдсан газруудаас хэчнээн га газрыг хашаажуулж, эргэлтэнд оруулж, ашиглаж чадах вэ гэсний үндсэн дээр 20 га газрыг багийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр давуу эрхээр авч тухайн үеийн ханшаар 21 сая төгрөгөөр хашаа барин хууль ёсны дагуу эзэмшиж авсан. Надад 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/229 гэсэн захирамжаар 20 га газар эзэмшүүлсэн. Энхжаргал Засаг даргын үед миний энэ шинэ технологи, инновацыг дэмжиж 10 га газрыг нэмж эзэмшүүлсэн. 2021 онд дахин 13 сая төгрөгөөр хашааг сайжруулж нэмэлт шон болон тор татаж тогны утас гүйлгэж бэхэлсэн, тасралтгүй тариалалтаа хийсээр байна. Балжинням, Ханбаатар нарын удаа дараагийн хэрүүл маргаанаас болж одоог хүртэл нэмж хашиж авч чадахгүй байна. ...энэ газартаа хашаанд 34 сая төгрөг, хөрсөнд 84 сая 500 мянган төгрөг тус тус хөрөнгө оруулсан, 2015 оноос хойш ганцхан би тэнд тасралтгүй тариалалт хийж байгаа гэж маргасан.
2.4. Гуравдагч этгээд Э “миний бие Сойвон толгойн 61 га-д байрлах 10 га талбайг 2016 оны 11 сарын 17-ны өдрийн А/451 тоот захирамжаар эзэмших эрхийг авч байсан. 2018 оны 06 сарын 12-ны өдрийн А/213 тоот захирамжаар Нт шилжүүлсэн…” гэж тайлбарласан.
2.5. Гуравдагч этгээд Н “ …энэ газрыг би Ханбаатар гэдэг хүнээс 13 сая төгрөгөөр худалдаж авсан ...” гэж тайлбарлажээ.
Гурав. Нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн үйл баримтуудыг авч үзвэл:
3.1. Х сумын Засаг дарга 1996 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 34 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг үндэслэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхийг хүссэн аж ахуй нэгжүүдэд нэгдүгээр хавсралтаар зааснаар олгох гэж шийдвэрлэсэн/уг захирамжийн хавсралт архивт хадгалагдаагүй талаар Төв аймгийн Архивын тасгийн 2023.05.31-ний 343 тоот албан бичигт “34 дүгээр захирамжийн хавсралт нь тус төрийн архивт шилжиж ирээгүй”[22] гэсэн лавлагааг гаргасан/.
- нэхэмжлэгчид тариалангийн 1397,5 га газар эзэмших 0322 дугаар гэрчилгээг тус сумын Засаг дарга 1996 оны 06 дугаар сарын 08-ны өдөр олгосон,
- сумын Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 19-ний 69-р захирамжаар тус компанид хуучин үйлдвэрлэл явуулж байсан талбайнуудаас 400 га талбайг үргэлжлүүлэн эзэмшүүлсэн зэрэг баримтууд Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ч ХК-ийн эд хөрөнгийн хувийн хэрэгт хадгалагдсан[23],
- тус сумын Засаг дарга 2004 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаар захирамжаар[24] “Чандмань-Уул” ХК-д 271 газар эзэмшүүлсэн[25] байх ба уг захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 0017833 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон[26], эдгээр захирамж, гэрчилгээнд эзэмшүүлсэн газрын газрын нэр, байршил, эзэмших хугацаа зэргийг заагаагүй, харин газар эзэмшүүлэх гэрээнд “Сүүл цагаан”-д 26 га, 60 га, 45 га “Шарын ам”-нд 20 га, “Зүүн мухар”-т 3 га газар эзэмшүүлэх гэж бичсэн,
- сумын Засаг дарга 2005 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 43-р захирамжаар, дээр дурдсан газар эзэмшүүлэх гэрээнд зааснаар эзэмшүүлсэн / “Сүүл цагаан”-д 26 га, 60 га, 45 га “Шарын ам”-нд 20 га, “Зүүн мухар”-т 3 га г.м/ газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг захирамжийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн[27]. Дээр дурдсан захирамж, гэрчилгээ, шүүхийн шийдвэр зэрэгт маргаан бүхий газар буюу “Сойвон толгойн 61” нэртэй газар тусгагдаагүй байна.
3.2. Харин, сумын Засаг дарга 2004 оны 01 сарын 26-ны өдрийн 07 дугаар захирамжаар[28] “газраа ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр Чандмань-Уул ХК-ийн...Сойвон толгой 26 га, 60 га ...газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Төв аймгийн Архивын тасгаас ирүүлсэн захирамжийн хуулбараар нотлогдож байх боловч уг захирамжийг нэхэмжлэгчид хүргүүлсэн, танилцуулсан гэх баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж ирүүлээгүй, энэ талаарх баримт сумын архив, газрын даамлын баримтуудад хадгалагдаагүй нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон.
Үүнээс гадна, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “сумын Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаар захирамжаар Ч ХК-д маргаж байгаа газрыг эзэмшүүлсэн, тухайн захирамж, эзэмших эрхийн гэрчилгээг сумын Засаг дарга 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 80 дугаар захирамжийн 2 дах хэсгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн гэж тайлбарласан байна.
3.3. Х сумын газрын даамал нь тус сумын Засаг даргын 1996 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр захирамжийг үндэслэн “Сойвонгийн толгойн 61” нэртэй газарт байршилтай 36 га газрыг 60 жилийн хугацаагаар эзэмших эрхийн 0201899 дугаартай гэрчилгээ[29], мөн “Сойвонгийн толгой” нэртэй газарт байршилтай 26 га газрыг эзэмших эрхийн 0201898 дугаартай гэрчилгээ[30]-г “Ч ХК-д 2010 оны 12 сарын 24-ний өдөр олгосон[31],
3.4. Тухайн газруудыг тус сумын Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаар захирамжийг үндэслэн Газрын кадастрын мэдээллийн сан /CCLIS-хуучин сан/-д бүртгэхдээ
-“Сойвон” нэртэй газарт байршилтай 26 га газрыг нэгж талбарын 18589347116006 дугаарт 299519 м.кв талбайтайгаар[32]
-Сойвон толгойн 61” нэртэй газарт байршилтай 36 га газар газрыг нэгж талбарын 18589347444511 дугаарт 634857 м.кв талбайгаар 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Чандмань-Уул ХК-ийн нэр дээр бүртгэсэн[33] болох нь Х сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 01/60 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, зураглал болон Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2024 оны 02 сарын 20-ны өдөр 1/431 дугаартай албан бичгээр гаргасан “тус газарт хадгалагдаж буй Х сумын 2015 оны 03 сарын 05-ны өдрийн Газрын кадастрын мэдээллийн системийн архивын мэдээлэлд хайлт хийж үзэхэд Чандмань-Зэндмэнэ хайрхан ХК-ийн нэр дээр нэгж талбарын ... 18589347116006, 18589347444511 дугаартай газрууд бүртгэлтэй байсан байна”, “хавсралт 3”-т “нэгж талбарын 18589347116006 дугаартай 299519 м.кв, нэгж талбарын 18589347444511 дугаартай 634857 м.кв талбай”[34] гэсэн зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
3.5. Шүүхээс Төв аймгийн Х сумын газрын даамлын бичиг баримт, газрын хувийн хэргүүдэд хийсэн үзлэгийн тэмдэглэлд[35], нэхэмжлэгч "Ч” ХК-ийн газрын хувийн хэрэг хадгалагдаагүй, зөвхөн Х сумын Засаг дарга 1996 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 34 дүгээр захирамж хадгалагдсан[36], мөн Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж байгаа тус сумын сумын Засаг даргын захирамжуудад үзлэг хийхэд 2015-2018 онуудын захирамжууд хадгалагдсан бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай холбоотой захирамж гаргаагүй, харин маргаан бүхий “Сойвон” нэртэй газарт байршилтай газраас Ад 10 газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А/229 дугаар захирамж, Э 10 га газар эзэмшүүлж, уг газрыг Нт шилжүүлсэн тус сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 17-ны өдөр А/45, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр А/213 дугаар захирамжууд хадгалагдсан. Харин, Ад 20 га газар эзэмшүүлсэн гэх сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/229 дугаар захирамж хадгалагдаагүй, тухайн өдөр захирамж гаргаагүй”-г тэмдэглэсэн.
3.6. Тус сумын Засаг дарга 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 80 дугаар захирамжийн[37] 1 дүгээр заалтаар “Шарын аманд байршилтай 30 га газар эзэмшигч Ч ХК-ийн 7 га газрыг Гандантэгчилэн хийдэд шилжүүлж, үлдсэн 23 га газрыг Ч ХК-д 53 жилийн хугацаагаар эзэмшүүлж”, 2 дугаар заалтаар “тухайн захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2004 оны 04 сарын 08-ны өдрийн 36 тоот захирамж, 0201900 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож” шийдвэрлэсэн байх тул тухайн захирамжаар зөвхөн “Шарын ам” нэртэй газарт байршилтай тариалангийн газартай холбогдуулан захирамж гаргасан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
3.7. Иймээс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ““Х сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 80 дугаар захирамжийн 2 дахь заалтаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Х сумын Засаг дарга 2004 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 36 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч тухайн газрыг эзэмших эрхгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
3.8. Дээр дурдсан нотлох баримтуудаар, нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Х сумын Засаг даргын 1996 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 34 дүгээр захирамж болон 2004 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаар захирамжуудад маргаан бүхий “Сойвон толгойн 61” нэртэй газарт байршилтай 36 га газрыг эзэмшүүлэх талаар тодорхой заагаагүй, нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын хувийн хэрэг тус сумын архивт болон газрын даамалд хадгалагдаагүй, мөн тус сумын Засаг дарга 2004 оны 01 сарын 26-ны өдрийн 07 дугаар захирамжаар[38] Сойвон толгой 26 га, 60 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн, 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 80 дугаар захирамжийн 2 дах хэсгээр сумын Засаг даргын 2004 оны 04 сарын 08-ны өдрийн 36 тоот захирамж, 0201900 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож” шийдвэрлэсэн байх боловч, маргаан бүхий газрыг 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Газрын кадастрын мэдээллийн санд “нэгж талбарын 18589347444511 дугаар”-т 634857 м.кв талбайгаар Чандмань-Уул ХК-ийн нэр дээр бүртгэсэн[39] бөгөөд тухайн бүртгэлд 2015 оны 03 дугаар сарын байдлаар өөрчлөлт ороогүй байсан нь тогтоогдсон.
3.8. Үүнээс гадна, хариуцагчаас 2015-2018 онуудад “Ч” ХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж шийдвэр гаргаагүй нь шүүхээс тус сумын архивт хийсэн үзлэгээр тогтоогдсон байна.
3.9. Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудыг үндэслэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасны дагуу “Сойвонгийн толгойн 61” нэртэй газарт байршилтай 36 га газрыг эзэмших эрхийн 0201899 дугаартай гэрчилгээг нэхэмжлэгчид олгосон, тухайн гэрчилгээ хүчин төгөлдөр байна гэж шүүх дүгнэлээ.
3.10 Хариуцагч, гуравдагч этгээд нараас “Ч” ХК маргаж байгаа газрыг зориулалтаар нь ашиглаагүй, тариалаагүй, атаршсан газар байсан” зэргээр тайлбарлан маргаж байх боловч хариуцагчаас эдгээр үндэслэлээр шийдвэр гаргаагүй тул шүүхээс тухайн тайлбаруудыг хүлээн авч, дүгнэлт өгөх боломжгүйг дурдаж байна.
Дөрөв. Х сумын Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А/229 дугаар захирамжийн Ад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:
4.1. Х сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 11/06 дугаартай тогтоолоор[40] нийт 236 га тариалангийн газрыг 44 иргэнд давуу эрхээр эзэмшүүлэхийг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн, хавсралтын 18 дугаарт Ад Сойвон-61 нэртэй газарт 5 га эзэмшүүлэхээр тогтоосон,
4.2. Х сумын Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А/229 дугаар захирамжаар[41] Газрын тухай хуулийн 29.3 дахь хэсгийг үндэслэн 34 иргэнд нийт 166 га тариалангийн газрыг төмс хүнсний ногоо үр тариа тэжээл тарих зориулалтаар давуу эрхээр 40 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, хавсралтын 12 дугаарт Ад Сойвон-61 талбайгаас 10 га газар хүнсний ногоо тарих” зориулалтаар эзэмшүүлэхээр заасан. Тухайн газрыг Газрын кадастрын мэдээллийн шинэчилсэн сангийн нэгж талбарын 4116038515 дугаарт 99993 м.кв /10 га/ газраар бүртгэж[42], газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
4.3. Ад эзэмшүүлсэн нэгж талбарын 4116038515 дугаартай 99993 м.кв газар нь нэхэмжлэгч “Ч” ХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18589347444511 дугаартай 634857 м.кв талбай бүхий газартай[43] давхцалтай байгаа нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 07/663 дугаартай албан бичгээр гаргасан лавлагаа, зураглал[44] зэргээр тогтоогдож байна.
4.4. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.4.3.энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасан, хуулийн 31 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага”-ыг тодорхойлж, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж тус тус заажээ.
4.5. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу сумын Засаг дарга тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг давхцалгүй газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх үүрэгтэй байна.
4.6. Хариуцагч нь Х сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11/06 дугаартай тогтоолоор[45] Ад Сойвон-61 нэртэй газарт 5 га эзэмшүүлэхээр тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн, улмаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээгээр эзэмшиж буй Ч” ХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан Ад 10 га газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн, хууль бус болох нь тогтоогдлоо.
Иймд нэхэмжлэгчийн “Х сумын Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А/229 дугаар захирамжийн Ад холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
4.8. Түүнчлэн, гуравдагч этгээд Ад 2019 оны 10 сарын 01-ний өдөр 00042675 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн, нэгж талбарын 4116038800 дугаартай 197848 м.кв газар нь нэхэмжлэгч “Ч” ХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18589347444511 дугаартай 634857 м.кв талбай бүхий газартай[46] давхцалтай байгааг Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 07/663 дугаартай албан бичгээр гаргасан лавлагаа, зураглалд тэмдэглэсэн. Харин, нэхэмжлэгчийн “Ад 20 га газар эзэмшүүлсэн 00042675 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчид буцаасан тул шүүхээс нэгж талбарын 4116038800 дугаартай 197848 м.кв газрыг Ад эзэмшүүлсэн үйл баримтуудад дүгнэлт хийх шаардлагагүйг дурдах нь зүйтэй.
Тав. “Х сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 17-ны өдрийн А/451 дугаар захирамж, 2018 оны 06 сарын 12-ны өдрийн А/213 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:
5.1. Х сумын Засаг дарга 2016 оны 11 сарын 17-ны өдрийн А/451 дугаар захирамжаар[47] Газрын тухай хуулийн 27.1, 27.2, 29.2, 33.1 дэх хэсгийг үндэслэн тус сумын Эрдэнэ багийн “Сойвонгийн-61 га” талбайгаас 10 га газрыг төмс, хүнсний ногоо, таримал тэжээл, жимс жимсгэнэ тариалах зориулалтаар Эт 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.
5.2. Тус сумын Засаг дарга 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/213 дугаар захирамжаар[48] Эт эзэмшүүлсэн 10 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг Нт шилжүүлж, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгж талбарын 4116037748 дугаарт бүртгэн 000740185 дугаартай гэрчилгээг 2018 онд, 00031160 дугаартай гэрчилгээг 2019 оны 04 сарын 08-ны өдөр олгосон.
5.3. Х сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 11/06 дугаартай тогтоолоор[49] нийт 236 га тариалангийн газрыг 44 иргэнд давуу эрхээр эзэмшүүлэхийг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн, давуу эрхээр газар эзэмших иргэдийн нэрс, эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг захирамжийн хавсралтад бичсэн, харин уг хавсралтад Эт газар эзэмшүүлэх тухай заагаагүй, мөн түүнд газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 17-ны өдөр А/451 дугаар захирамжид давуу эрхээр газар эзэмшүүлэх тухай заагаагүй байна.
5.4. Эээс Нт шилжүүлсэн нэгж талбарын 4116037748 дугаартай 10 га газар нь нэхэмжлэгч “Ч” ХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18589347444511 дугаартай 634857 м.кв талбай бүхий газартай[50] давхцалтай байгаа нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 07/663 дугаартай албан бичгээр гаргасан лавлагаа, зураглал[51] зэргээр тогтоогдсон байна.
5.5. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21 дүгээр зүйлийн 21.4.3 дах заалтад “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж, хуулийн 31 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага”-ыг тодорхойлж, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасны дагуу сумын Засаг дарга нь тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцалгүй газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх үүрэгтэй.
5.6. Хариуцагч нь Х сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11/06 дугаартай тогтоолд[52] Э-д Сойвон-61 нэртэй газарт 10 га газар эзэмшүүлэх тухай заагаагүй байхад нэхэмжлэгч “Ч” ХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан түүнд 10 га газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтад нийцээгүй байна.
5.7. Иймд нэхэмжлэгчийн “Х сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 17-ны өдрийн А/451 дугаар захирамж, 2018 оны 06 сарын 12-ны өдрийн А/213 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Х сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/229 дугаар захирамжийн Ад холбогдох хэсэг, тус сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/451 дугаар захирамж, тус сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/213 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг даргаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН
[1] Хавтаст хэрэг-1, 2 дах талд, /нэхэмжлэлд тайлбар бичсэн/,
[2] Хавтаст хэрэг-1, 11 дэх талд,
[3] 1хх-ийн 74 дэх талд 2009.02.17-ны өдрийн өөрчлөлтөөр “Чандмань зэндмэнь хайрхан” ХК болсон.
[4] Хавтаст хэрэг-2, 255 дах талд
[5] Хавтаст хэрэг-1, 36 дах талд
[6] Хавтаст хэрэг -1, 73-74 дэх талд,
[7] Хавтаст хэрэг-1, 177-180 дах талд
[8] Х.х.-1, 201-202, 213-218 дах талд
[9] Хавтаст хэрэг-1, 224-228 дахь талд,
[10] Хавтаст хэрэг-2, 66-68 дах талд
[11] Х.х-2, 248-250 дах талд
[12] Хавтаст хэрэг-3, 3-6 дах талд
[13] Хавтаст хэрэг-3, 9-13 дах талд
[14] Хавтаст хэрэг-3, 14-25 дах талд
[15] Хавтаст хэрэг-3, 26-29 дэх талд,
[16] Х.х-3, 173, 176-179 дэх талд,
[17] Хавтаст хэрэг-3, 190 дэх талд,
[18] Хавтаст хэрэг-3, 181-182 дах талд 191-194 дэх талд, 247-0-249 дэх талд,
[19] Хавтаст хэрэг-4, 3 дах талд,
[20] Хавтаст хэрэг-4, 19-22 дах талд,
[21] Хавтаст хэрэг-4, 3, 104 дэх талд,
[22] Х.х-1, 76-77 дах талд,
[23] Х.х-3, 212, 214, 217 дах талд,
[24] Х.х-2,
[25] Х.х-1, 37, х.х-3, 103 дах талд,
[26] Х.х-4,
[27] Х.х-4, 38-45 дах талд,
[28] Х.х-2, 120-121 дэх талд,
[29] Х.х-1, 17 дах талд,
[30] Х.х-1, 10 дахь талд,
[31] Х.х-1, 10 дах талд,
[32] Х.х-1, 78, 83 дах талд,
[33] Х.х-1, 78, 83 дах талд, х.х-2, 197-199 дэх талд,
[34] Х.х-3, 92, 94 дэх талд,
[35] Х.х-3, 110-12,117,121-128 дах талд,
[36] Х.х-3, 110-
[37] Х.-1, 156 дах талд,
[38] Х.х-2, 120-121 дэх талд,
[39] Х.х-1, 78, 83 дах талд, х.х-2, 197-199 дэх талд,
[40] Х.х-3, 116 дах талд,
[41] Х.х-3, 128 дах талд,
[42] Х.х-2, 199 дэх талд,
[43] Х.х-3, 92, 94 дэх талд,
[44] Х.х-1, 78-83 дах талд,
[45] Х.х-3, 116 дах талд,
[46] Х.х-3, 92, 94 дэх талд,
[47] Х.х-3, 129 дэх талд,
[48] Х.х-1, 169-174 дэх талд,
[49] Х.х-3, 116 дах талд,
[50] Х.х-3, 92, 94 дэх талд,
[51] Х.х-1, 78-83 дах талд,
[52] Х.х-3, 116 дах талд,