Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 319/ШШ2025/00076

 

 

 

 

 

 

2025               02           14                                         *******19/ШШ2025/00076

 

 

  Монгол улсын нэрийн өмнөөс

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* *******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 19*******0 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 19************** оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг дуустал хугацаанд аймгийн ******* сумын нэгдлийн ******* дугаар бригадад туслах малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: К.******* нь 1964 оны 06 дугаар сарын 09-ний өдөр аймгийн ******* суманд төрсөн. 1972 онд сургуульд орж, 19*******0 онд ******* дугаар анги төгссөн. 19*******0 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс аймгийн ******* сумын нэгдлийн ******* дугаар бригадад туслах малчнаар ажиллаж байгаад 19*******4 оноос аймгийн төврүү шилжсэн.

К.******* нь 1964 онд төрсөн. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй  тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.

*******. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: төрсний гэрчилгээ/К.*******/, гэрлэлтийн гэрчилгээ/К.*******, /, нийгмийн даатгалын дэвтэр/К.*******, цэргийн батлах/К.*******/ Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 02 дугаар сарын 1*******-ны өдрийн 0*******/9*******4 дүгээр архивын лавлагаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 121******* дугаар албан бичиг, Дурсамж/К.*******/, Диплом/К.*******/

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:  аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар албан бичиг, Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0*******-01/47******* дугаар архивын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0*******/55 дугаар албан бичиг, гэрч мэдүүлэг

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч К.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.  

2.1. Шагнал, урамшуулал:

- аймгийн ******* сумын нэгдлийн зөвлөлөөс 19*******0 оны 05 дугаар сарын 25-ны өдөр олгосон дурсамжид “*******а ангийн сурагч К.******* нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээнээс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллахаар илгээлт өвөртөлж байгаа танд дурсамж хадгалуулав” гэжээ.

- аймгийн ******* сумын нэгдлийн зөвлөлөөс 19************** оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон аваргын дипломд “Хариуцсан мал сүргээ онд мэнд оруулж 100 эхээс 9******* хувиар төл бойжуулсан ******* дугаар бригадын залуу малчин Канида овогтой *******ыг сумын Энх сүрэгтэн залуу аваргаар шалгаруулан диплом үнэ бүхий зүйлээр шагнав” гэжээ.

2.2. Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа:

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 02 дугаар сарын 1*******-ны өдрийн 0*******/9*******4 дугаар хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаанд “******* ******* нь аймгаас Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 19*******5 оны 05 дугаар сарын *******0-ны өдрийн *******64 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 0165 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 19************** оны 06 дугаар сарын 11-ний өдрийн б/*******0******* дугаар тушаалаар 06 дугаар сарын 19-ний өдрөөс цэргээс халагдсан”-ыг тодорхойлжээ.

2.*******. Гэрчийн мэдүүлэг:

Гэрч мэдүүлэгт “...К.******* аймгийн ******* сумын Хотгор хаг Тэжээл эмчилгээний цэгт 19*******0-19*******4 оны хооронд овогтой ийн туслах малчнаар ажиллаж байсан. Энэ үед анх К.*******ыг таньдаг болсон. Би 1970-19*******4 оны хооронд ******* сумын сургуулийн багшаар ажиллаж байсан. Сургуулийн багш тухайн үед сумын даргын даалгавраар төлөөлөгчөөр очиж ажиллаж байсан. Тэр үед буюу 19*******0-19*******4 оны хооронд Ч.*******ыг туслах малчнаар ажиллаж байсан үеийг нь би гэрчилж байна...” гэжээ.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагчийн ажиллаж байх хугацаандаа шагнал, урамшуулал авч байсан аваргын диплом, дурсамж, гэрчийн мэдүүлэг, хугацаат цэргийн алба хаасан лавлагаа зэрэг нотлох баримтыг  хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч К.******* нь “19*******0 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 19************** оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг дуустал аймгийн ******* сумын нэгдлийн ******* дугаар бригадад туслах малчнаар” ажиллаж байсан байдал тогтоогдсон болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 дахь заалтад “ажиллаж байсан байдал”-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч К.*******ын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч К.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.******* дахь хэсэгт “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэжээ.

Хөдөлмөрийн дэвтэргүй, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч К.*******од үүссэн нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 121******* дугаар албан бичгээр нотлогдож байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч К.*******ын онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 11******* дугаар зүйл, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн ******* *******ыг “19*******0 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 19************** оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг дуустал аймгийн ******* сумын нэгдлийн ******* дугаар бригадад туслах малчнаар” ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч К.*******ын онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАТ