Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 236

 

                                                                                                                                                                                     

                              

 

 

 

 

 

                                 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Э,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Намсрайн Нд холбогдох 1803000010055 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Намсрайн Н /РД:.../,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг:Яллах талын нотлох баримтууд.

1.1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 03-ны орой ажлаасаа тараад гэртээ харихдаа манай нөхөр 0,5 литрийн архи гэртээ авч орж ирээд орой унтахдаа ууж хоноод маргааш өглөө нь 06 цагийн үед “ундаа аваад ирье” гэж хэлээд гараад явсан, тэр чигтээ орж ирээгүй, гэртээ утсаа үлдээгээд явсан учраас холбоо барьж чадаагүй, маргааш өглөө нь 07 цагийн үед осолд орсон талаар нь гэмтлийн эмнэлгээс утсаар хэлж мэдсэн. Талийгаач маань нас бараад 2 хүүхэд маань өнчин үлдлээ, маш их хэцүү байна. Гомдолтой байна, буяны зардал бүрдүүлж өгнө. ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 31-32 х/

 

1.2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирлыг төлнө гэж хэлсэн. Нтай анх ярихад өвлийн хүнс, нүүрс түлээ өгнө гэж хэлж байсан. Би гараа хугалсан, ажил хийгээгүйг Н мэдэж байсан боловч таван шуудай нүүрс ч авчирч өгөөгүй. 2 хүүхэд аавыгаа нэхээд хэцүү байна. Ны эхнэр нь байнга над руу ярьдаг, их сайн хүн байдаг, Н надтай ярьж байгаагүй. Оршуулгын зардал 9.000.000 гаруй төгрөг болсон, үүнээс 3.000.000 төгрөгийг авсан, өнөөдөр даатгалын компаниас 5.000.000 төгрөг орно гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

1.3.Шүүгдэгч Н.Ны мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энхжин худалдааны төвийн урд замд баруунаас зүүн тийш 3-р эгнээгээр 50 орчим км/ цагийн хурдтай байхаа, хурдаа бол сайн санахгүй байгаа. Машиндаа ганцаараа ачаан дээрээ 1 тонн орчим дайвар бүтээгдэхүүн ачаад Нарантуул 2 зах руу буулгах гээд явж байсан, гэтэл замын голын хашлаганы араас үл таних эрэгтэй хүн ойролцоогоор 10 орчим метрийн зайнд хойноосоо урагшаа чиглэлд гараад ирэхэд нь баруун гар тийшээ дараад дараа нь тоормосоо гишгэтэл тэр хүнийг машины зүүн урд талаараа мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 47 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.4.Гэрч Б.Бадарчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн харалдаа замын урд талдаа баруунаас зүүн тийш явж байтал ард талд түс гээд хүчтэй дуу гарсан, эргээд хартал портер машин 1 хүнийг дайрчихаар нь хажууд байсан цагдаагийн хэлтэс рүү ороод 1 цагдаа ахад ослын талаар мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 101-102 х/

 

1.5.Гэрч Г.Ганзоригтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн үеийн он сарыг санахгүй байна. ямар ч байсан хэлтэс дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад орой 23 цагийн үед үл таних залуу орж ирээд танай арын замд хүн машинд мөргүүлчихлээ гэж мэдээлсний дагуу яаралтай гараад очиход цагаан өнгийн портер машин эрэгтэй хүн дайрчихсан, жолооч эрэгтэй хажууд нь зогсож байсан, би жолоочийн бичиг баримтыг шалгачихаад албаны 99945409 гэсэн дугаараас 103, 102-т ослын талаар мэдэгдэж, тэгээд замын цагдаагийн бүрэлдэхүүн удалгүй ирсэн, иртэл нь хэргийн газрыг хамгаалж байсан. Би осол болохыг хараагүй, манай хэлтсийн камерт тухайн осол бичигдээгүй, камер өөр тийшээ харсан байсан, намайг гарч ирэхэд дайруулсан эрэгтэй огт хөдлөхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 104-105 х/

 

1.6.Гэрч А.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед жижүүрээс өгсөн дуудлагын дагуу үзлэгийн баг очиж гэмтсэн хүнийг 103-ын дуудлагын дагуу аваад явсан, мөргөсөн Хьюндай портер маркийн 26-43 УНЧ улсын дугаартай автомашин хэргийн газарт байсан, автомашины ачааны хэсэгт малын дайвар бүтээгдэхүүн ачсан, тэвшний доороос энэ тэндээс шингэн зүйл гоожиж байсан, үзэхэд дайвар бүтээгдэхүүн байсан, жолоочоос юу ачиж явж байгаа талаар тодруулахад “сая эмээлтээд 1 тонн орчим дайвар бүтээгдэхүүн ачаад, энд ойрхон газарт буулгах гэж явж байсан, ачаагаа буулгачихаад түр саатуулах байранд машиныг хийж болох уу” гэхэд зөвшөөрөл өгч ачааг нь буулгаж, машиныг нь түр саатуулах байранд байрлуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 138 х/

1.7.Шинжээчийн 1972 дугаар дүгнэлт:

1. Талийгаачийн цээжний битүү гэмтэл зүүн талын олон хавирганы шууд бус хугарал, зүүн уушигний доод дэлбэнгийн ар гадаргуугийн няцралт, хоёр бугалганы далд хугарал, баруун дунд чөмөгний төвгөр дайрсан хургарал, баруун шилбэний хоёр ясны далд хугарал, умдагны хоёр талын дээд доод ГССҮТ-ийн өвчний түүх №11136-д Хэвтсэн 2017.10.4 Нас барсан 2017.10.05 Ор хоног 22 цаг. Цусны бүлэг О1 Хэвтэх үеийн зовиур: Өвчтөн зовиураа хэлж чадахгүй. Биеийн байдал маш хүнд, ухаан бүдгэрсэн, орчиндоо харьцаа сул, байрлал албадмал, зүүн хөмсөг зовхи орчинд урагдаж няцарсан шархтай. Шархыг цэгцэлж ариун боолт хийв. Дух, хоёр хацар, хамар, цээжний зүүн хажуу болон хэвлий, зүүн урд хэсгээр, зүүн сарвуу шуунд зулгарсан шартхтай. Цээжний хэнхэрцэгийг тэмтэрэхэд цээжний зүүн талаар өвчин эмзэглэлтэй. Чагнахад баруун талд цулцангийн зүүн амьсгал суларсан. Хоёр талын мөр бугалагаар хаван хавдартай, өвчин эмзэглэлтэй. 2017.10.05-ны толгой, цээжний КТГ-д Толгойн томограммуудад гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй. Тархины эдэд голомтод өөрчлөлтгүй. Цээжний томограммууд дээр зүүн талын бүх хавирга, далны болон суганы шугамаар зөрөөтэй хугаралтай. Зүүн уушиг тархмалаар няцарч нэвчсэн, цээжний хөндий цустай, аарцаг түнхний үеийн томограмммууд дээр аарцаг умдаг ялны хоёр талын дээд доод талын салаа зөрөөтэй хугаралтай. Ууц ясны баруун тал бяцарсан хугаралтай. Баруун дунд чөмөгний их төвгөр дайрсан зөрөөтэй хугаралтай. Ойртож нариссан төгсгөлийн онош: Хавсарсан хүнд гэмтэл. Цээж дарагдал. Зүүн талын олон хавирганы хугарал

Цогцосны гадна шинжилгээ: Цогцосны зүүн шилбэний доод хэсэгт нь хаяг, нэр, насыг бичиж бэхэлсэн, 160 орчим см урттай, биеийн галбир зөв, булчин, өөхөн эдийн хөгжил дунд, 42 настай эрэгтэй хүний цогцос байв. Зовхинууд аниастай, салстын судас өргөссөн, нүдний эвэрлэг тунгалаг, хүүхэн хараа ижил өргөссөн, уруул хөхөлбөр ягаан өнгөтэй. Цогцос бүрэн хөрсөн, хөшилт биеийн бүх булчинд тод илэрсэн. Хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй доод хэсгээр ягаан улаан өнгөөр тод тархмал үүссэн, дархад арилахгүй байлаа. Хамрын яс бүтэн, үүдэн дээд доод шүд бүрэн. Цээжний хэлбэр бортгон, тэмтэрэхэд хэлбэрээ хадгалахгүй, яс хавирга чимээтэй. Хэвлий хавирганы нумны түвшинд өөрчлөлтгүй. Шээс өтгөний сүвнээс гарсан зүйлгүй. Гадна бэлэг эрхтэний хөгжил зөв. Гэмтэл: Зүүн хөмсөг, дээд зовхи зах ирмэг тэгш бус 3,0 см шархтай, оёо тавигдсан. Дух хамрын нуруу, хоёр хацарын ар гадаргуугаар улаан зулгаралтуудтай. Хоёр бугалганд гөлтгөнө аравч тавигдсан, задлахад дунд хэсгээрээ хэлбэрээ алдсан яс хавиралдах чимээтэй. Баруун түнхний үеэр хэлбэрээ алдсан, хөдөлгөхөд эмгэг хөдөлгөөнтэй, мөн баруун шилбэ дунд хэсгээрээ хавсан, шалгахад хоёр яс хоёул хугарч зөрсөн, өсгийнөөс 23 см-т хугарсан байв.

Дотор эрхтэнүүдийн шинжилгээ: Хуйхыг нээж эргүүлэхэд улаан ягаан гэмтэлгүй. Гавал ясыг шалгахад гэмтэлгүй. Хатуу хальс мясаанд баригдана. Тархи:1380гр жинтэй, 21х16х7см хэмжээтэй, тогтоц биелэг, биежүүлсэн мэт хэлбэрээ сайн хадгална. Хоёр тал бөмбөлөг тэгш хэмтэй. Оройн суурийн хэсгийн судсууд өргөсч цус дүүрсэн, суурийн судас зөв салаалсан. Тархийг зүсэхэд эдийн зааг тод, ховдлууд бага зэрэг өргөссөн. Багана ба уртавтар тахинд голомтод өөрчлөлтгүй. Бага тархи 11х7х3,5см, тогтоц улбагар, зөөлөн бүрхүүл гялгар толигор байв, зүсэхэд эдийн зураглал тод.

Цээж хэвлийн хөндийн эрхтэнүүдийг нээж шалгахад өөхөн давхарга өвчүүний хэсэгт 06,см, дотор эрхтэнүүдийн байрлал зөв, бүтэн, бүрэн, өөр үнэр үгүй. Зүүн 1-9-рхавирга эгэмний дунд шугамаар, суганы арын шугамаар дан ба давхар хугарсан гялтанд цус хурсан. Хүзүү дээд мөчдийн венийн судаснаас өтгөн хар хүрэн цус ихээр гарч байлаа. Өрц 5-р хавирганы түвшинд. Цээж хэвлий хөндийд шингэнгүй байв. Гол судас: хул шаргал өнгөтэй, дотор гадаргуу толигор, цээжний хэсэгт 4,5 см, хэвлийн хэсэгт 4 салааны хугарал, баруун олон уулзахын хугарал, нүүр, их бие, мөчдийн зулгаралтууд, шарх тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мөргөгдөн унах, үрэгдэх үед үүснэ.

3.Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин тогтоогдоогүй.

4.Талийгаач нь гэмтлийн шокоор нас баржээ.

5.Эмнэлэгт эмчлэгдсэн тул согтолт тогтоогдсонгүй.

6. Цус нь 1-р бүлэг байна.  гэх дүгнэлт /хх 112-114 х/

 

1.8.Автотээврийн Үндэсний төвийн шинжээчийн 073906 дугаар дүгнэлт

1.Хьюндай портер маркийн 26-43 унч улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн  байдал, стандартын шаардлага хангахгүй байна.

2.Уг автомашины урд шил хагарсан, зүүн гэрэлний дээд хэсэгт хонхойсон, зүүн урд нэмэлт гэрэл унжсан, баруун урд нэмэлт гэрэл асахгүй, баруун хойд талын дохионы гэрэл асахгүй, урд тэнхлэг алдаатай, урд тоормос зөрөөтэй, хойд тоормос зогсохгүй, баруун талын холын гэрэл асаж байгаа боловч стандартын шаардлага хангахгүй байна.

3. Уг автомашины урд шил хагарсан, баруун хойд дохионы гэрэл асахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -8,2мм дэрвийлттэй, тохиргоо алдагдсан, урд тоормос стандартын шаардлага хангахгүй, хойд тоормос зогсохгүй байгаа нь осол гарахад нөлөөлсөн байж болзошгүй.

4.Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -8,2мм дэрвийлттэй тохиргоо алдагдсан, урд тоормос стандартын шаардлага хангаагүй, хойд тоормос зогсохгүй байгаа нь тоормос гишгэх үед хурднаас хамаарч тоормосны мөр уртсах байдлаар нөлөөлнө.

5.Уг автомашины тоормос нь шингэн хүчлүүрт тоормосны системтэй.

6.Уг автомашины тоормос нь хэвийн ажиллагаагүй байна. Зам тээврийн ослоос өмнө энэ автомашинд тоормосны накладуудыг солих, тоормосны шингэн дамжуулах шланкыг солих засвар үйлчилгээ хийх явцад тоормосны аппаратнаас хийг гүйцэд аваагүй, тохиргоо хийгээгүйгээс урд тоормосд зөрүү үүсч, хойд тоормос зогсохгүй байна. гэх дүгнэлт /хх 119-121 х/

 

1.9.Замын цагдаагийн албаны шинжээчийн 657 дугаар дүгнэлт.

1.Хьюндай Портер маркийн 26-43 УНЧ дугаартай автомашиныг жолоодон явсан Н.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Б.Даваажав нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах: г/ “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах”-гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3.2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Авто тээврийн үндэсний төв”, Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсанаар Хьюндай портер маркийн 26-43 УНЧ улсын дугаартай автомашины техникийн байдал тухайн осол хэрэгт тоормосны мөр уртасгах байдлаар нөлөөлнө. ... гэх дүгнэлт /хх 131-132 х/

 

1.10.Шинжээчийг байцаасан тэмдглэл: “... өөрийн тодорхой жинтэй хурдтай явж байгаа машин нь өөрөөсөө бага масстай биетэй огтолцоход уг машины хурд саарахгүй, өөрөөр хэлбэл тоормос гишгэхэд тухайн автомашин зогсох хүртлээ хурд саарахгүй. ...автомашины оношлогооны дүгнэлтэнд: ”...урд тэнхлэг алдаатай, урд тоормос зөрүүтэй, хойд тоормос зогсохгүй, урд тоормос стандартын шаардлага хангаагүй зэрэг нь осол гарахад нөлөөлсөн байж болзошгүй...” гэж дүгнэсэн байсан, техникийн бүрэн бус байдал нь жолооч тоормос гишгэх үед тээврийн хэрэгслийн зогсох үед уртасгасан замаар зогсох тул томьёогоор тооцоолж хурдыг бодож гаргасан. Мөн жолооч Н.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.17. /явган хүний гарц ойртож байсан гэсэн анхааруулсан тэмдэг/, 5.15. б/ явган хүний гарц гэсэн заах тэмдэгтэй/ гэсэн байхад жолооч тээврийн хэрэгслийн хурдыг хасаж өнгөрүүлнэ. ...” гэсэн мэдүүлэг /хх 138 х/

1.11.Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-10 х/

 

Хоёр:Шүүгдэг, хохирогч нарын хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.Н.Ны ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 154 х/

2.2.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 158 х/

2.3.Шинжээчийн 9455 дугаар дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн “30-35 насны эрэгтэй” гэсэн хаягтай цусанд 3,5 промыль спиртын агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3,5 промиллийн спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Шээсний дээж ирүүлээгүй тул мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээ хийх боломжгүй байна. гэх дүгнэлт /хх 108 х/

 

Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.

3.1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Эийн “...Талийгаач маань нас бараад 2 хүүхэд маань өнчин үлдлээ, маш их хэцүү байна. Гомдолтой байна, буяны зардал бүрдүүлж өгнө. ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 31-32 х/

3.2.Хохирлын баримтууд /хх 56-95 х/

3.3.Хохирол төлсөн баримтууд /хх 159-160 х/

3.4.Иргэний хариуцагч Г.Дашпилийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би өөрөө Эмээлт захаас дайвар бүтээгдэхүүн аваад Нарантуул зах дээр зардаг. Наар 9-р сараас 1 өдрийн 20,000 төгрөгний хөлс өгөөд машинаа жолоодуулдаг байсан. ... хохиролыг төлж барагдуулна. ...”  гэх мэдүүлэг / хх 96-97 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

Гэм буруугийн талаар.

Н.Н нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний шөнийн 23:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хойд замд Г.Дашпилийн эзэмшлийн “Хьюндай портер” маркийн 26-46 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж...”, 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасна...” гэснийг зөрсөний улмаас явган зорчигч Б.Даваажавыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Н.Ны “...Энхжин худалдааны төвийн урд замд баруунаас зүүн тийш 3-р эгнээгээр 50 орчим км/ цагийн байхаа, хурдаа бол сайн санахгүй байгаа. Машиндаа ганцаараа ачаан дээрээ 1 тонн орчим дайвар бүтээгдэхүүн ачаад Нарантуул 2 зах руу буулгах гээд явж байсан, гэтэл замын голын хашлаганы араас үл таних эрэгтэй хүн ойролцоогоор 10 орчим метрийн зайнд хойноосоо урагшаа чиглэлд гараад ирэхэд нь баруун гар тийшээ дараад дараа нь тоормосоо гишгэтэл тэр хүнийг машины зүүн урд талаараа мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 47 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гэрч Б.Бадарчийн “...Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн харалдаа замын урд талдаа баруунаас зүүн тийш явж байтал ард талд түс гээд хүчтэй дуу гарсан, эргээд хартал портер машин 1 хүнийг дайрчихаар нь хажууд байсан цагдаагийн хэлтэс рүү ороод 1 цагдаа ахад ослын талаар мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 101-102 х/

 

Гэрч Г.Ганзоригтийн “... орой 23 цагийн үед үл таних залуу орж ирээд танай арын замд хүн машинд мөргүүлчихлээ гэж мэдээлсний дагуу яаралтай гараад очиход цагаан өнгийн портер машин эрэгтэй хүн дайрчихсан, жолооч эрэгтэй хажууд нь зогсож байсан, ...” гэх мэдүүлэг /хх 104-105 х/

 

Шинжээчийн 1972 дугаар дүгнэлт:

“ ... 2.Дээрх гэмтлүүд нь мөргөгдөн унах, үрэгдэх үед үүснэ.

3.Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин тогтоогдоогүй.

4.Талийгаач нь гэмтлийн шокоор нас баржээ.

5.Эмнэлэгт эмчлэгдсэн тул согтолт тогтоогдсонгүй.

6. Цус нь 1-р бүлэг байна.  гэх дүгнэлт /хх 112-114 х/

 

Автотээврийн Үндэсний төвийн шинжээчийн 073906 дугаар дүгнэлт

1.Хьюндай портер маркийн 26-43 унч улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн  байдал, стандартын шаардлага хангахгүй байна.

2.Уг автомашины урд шил хагарсан, зүүн гэрэлний дээд хэсэгт хонхойсон, зүүн урд нэмэлт гэрэл унжсан, баруун урд нэмэлт гэрэл асахгүй, баруун хойд талын дохионы гэрэл асахгүй, урд тэнхлэг алдаатай, урд тоормос зөрөөтэй, хойд тоормос зогсохгүй, баруун талын холын гэрэл асаж байгаа боловч стандартын шаардлага хангахгүй байна.

3. Уг автомашины урд шил хагарсан, баруун хойд дохионы гэрэл асахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -8,2мм дэрвийлттэй, тохиргоо алдагдсан, урд тоормос стандартын шаардлага хангахгүй, хойд тоормос зогсохгүй байгаа нь осол гарахад нөлөөлсөн байж болзошгүй.

4.Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -8,2мм дэрвийлттэй тохиргоо алдагдсан, урд тоормос стандартын шаардлага хангаагүй, хойд тоормос зогсохгүй байгаа нь тоормос гишгэх үед хурднаас хамаарч тоормосны мөр уртсах байдлаар нөлөөлнө.

5.Уг автомашины тоормос нь шингэн хүчлүүрт тоормосны системтэй.

6.Уг автомашины тоормос нь хэвийн ажиллагаагүй байна. Зам тээврийн ослоос өмнө энэ автомашинд тоормосны накладуудыг солих, тоормосны шингэн дамжуулах шланкыг солих засвар үйлчилгээ хийх явцад тоормосны аппаратнаас хийг гүйцэд аваагүй, тохиргоо хийгээгүйгээс урд тоормосд зөрүү үүсч, хойд тоормос зогсохгүй байна. гэх дүгнэлт /хх 119-121 х/

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн 657 дугаар дүгнэлт.

1.Хьюндай Портер маркийн 26-43 УНЧ дугаартай автомашиныг жолоодон явсан Н.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эдвэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, оврын болон ар талын ойрын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

..., 3.2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Авто тээврийн үндэсний төв”, Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсанаар Хьюндай портер маркийн 26-43 УНЧ улсын дугаартай автомашины техникийн байдал тухайн осол хэрэгт тоормосны мөр уртасгах байдлаар нөлөөлнө. ..., 5.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. гэх дүгнэлт /хх 131-132 х/

 

Шинжээчийг байцаасан тэмдглэл: “... өөрийн тодорхой жинтэй хурдтай явж байгаа машин нь өөрөөсөө бага масстай биетэй огтолцоход уг машины хурд саарахгүй, өөрөөр хэлбэл тоормос гишгэхэд тухайн автомашин зогсох хүртлээ хурд саарахгүй. ...автомашины оношлогооны дүгнэлтэнд: ”...урд тэнхлэг алдаатай, урд тоормос зөрүүтэй, хойд тоормос зогсохгүй, урд тоормос стандартын шаардлага хангаагүй зэрэг нь осол гарахад нөлөөлсөн байж болзошгүй...” гэж дүгнэсэн байсан, техникийн бүрэн бус байдал нь жолооч тоормос гишгэх үед тээврийн хэрэгслийн зогсох үед уртасгасан замаар зогсох тул томьёогоор тооцоолж хурдыг бодож гаргасан. Мөн жолооч Н.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.17. /явган хүний гарц ойртож байсан гэсэн анхааруулсан тэмдэг/, 5.15. б/ явган хүний гарц гэсэн заах тэмдэгтэй/ гэсэн байхад жолооч тээврийн хэрэгслийн хурдыг хасаж өнгөрүүлнэ. ...” гэсэн мэдүүлэг /хх 138 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Хохиролд буюу оршуулгын зардалд нийт 9,615,367 төгрөг нэхэмжилсэн баримтууд /хх 56-95 х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Эийн “... хохиролд 3,000,000 төгрөг авсан, оршуулгын зардалтай холбоотой үлдэгдэл зардлын 6,615,367 төгрөгийг нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг /хх 175 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохиролд 3,000,000 төгрөг төлсөн баримтууд /хх 15-160 х/ зэргээр Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Э оршуулгын зардалд нийт 9,615,367 төгрөг нэхэмжилснээс 3,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 6,615,367 төгрөг төлөгдөөгүй  болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын тайлбараар тогтоогдож байгаа, оршуулгын зардалтай холбоотой төлбөрийг хохирогчийн талаас гаргаж өгсөн баримтуудад үндэслэн хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн.

Харин гэм хор учруулсны төлбөр буюу хүүхдүүдийн тэжээгчээ алдсны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж ирээгүй тул уг асуудлыг иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Замын цагдаагийн албаны шинжээчийн 657 дугаар дүгнэлт.

“..., 2.Явган зорчигч Б.Даваажав нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах: г/ “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах”-гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх 131-132 х/,

Шинжээчийн 9455 дугаар дүгнэлт:

“1.Шинжилгээнд ирүүлсэн “30-35 насны эрэгтэй” гэсэн хаягтай цусанд 3,5 промыль спиртын агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3,5 промыль спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 108 х/ зэргээр хохирогч хүнд зэргийн согтолттой байхдаа зам хөндлөн гарч явсан буруутай үйлдэл энэ гэмт хэрэг гарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн, шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

 Шүүгдэгч Н.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Эт 3,000,000 төгрөг төлсөн, үлдсэн 6,615,367 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

            Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Н.Нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулсан болно.

            Бусад асуудлын талаар.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4  дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Боржигон овогт Намсрайн Ныг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн  1, 3 дахь хэсгүүд, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.4-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх, авто тээврийн чиглэлийн тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Ны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

4.Н.Ны иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар Н.Наас 6,615,367 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Нарийн тарвагатайн ам 1-4 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо эмээлт нуурын 3-102 тоотод түр оршин суух П.Э /РД:УБ80031200/-т олгож, гэм хор учруулсны төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Хэрэгт хураагдсан ирсэн 277689 дугаартай В ангиллын Н.Ны жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ