Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 319/ШШ2025/00075

 

 

 

 

 

 

2025             02            14                                         319/ШШ2025/00075

 

 

  Монгол улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овгийн ******* *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвээнсүрэн  тэмдэглэл хөтлөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэжээ.

Хүсэлт гаргагч Х.******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1995 оноос эхлэн 2000 оныг дуустал ******* аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай  

2. Хүсэлтийн үндэслэл: Х.******* миний бие 1969 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багт төрсөн. ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид 1977 онд элсэн орж, 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 8 дугаар анги төгссөн.

Наймдугаар анги төгсөөд илгээлтээр ******* аймгийн ******* сумын ******* багт Тариалан нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн эцэг эхийн хамт малчнаар ажилласан. 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Б.Фестивальтай гэр бүл болж, ******* багт одоог хүртэл мал маллан амьдарч байна.

Өндөр тэтгэвэрт гарах гэсэн иргэний үнэмлэхэд байгаа нэр малын А дансанд байгаа нэрээс зөрсөн учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.  

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр шийдвэр, төрсний бүртгэлийн лавлагаа/Х.*******/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа/Х.*******, *******/,

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03-07/502 дугаар лавлагаа, Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03-07/503 дугаар лавлагаа

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29/46 дугаар албан бичиг, регистрийн карт/Х.*******/, иргэний үнэмлэх авах өргөдөл/Х.*******/

******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/38 дугаар албан бичиг, жилийн эцсийн мал тооллогын баримт/1990-2009/, ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр албан бичиг, ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр албан бичиг

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Х.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.  

2.1. Мал тооллогын баримт:

******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/38 дугаар албан бичгийн хавсралт тус сумын Цагаан бургас багийн 1995-2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын баримтад 2000 онд өрхийн тэргүүн , ам бүлийн тоо 5, малчдын тоо 2, тоологдсон мал 29, 1999 онд өрхийн тэргүүн , ам бүл-5, малчдын тоо-2, тоологдсон мал-21, 1998 онд өрхийн тэргүүн , ам бүл-5, малчдын тоо-2, тоологдсон мал-42, 1997 онд өрхийн тэргүүн , ам бүл-4, малчдын тоо-2, тоологдсон мал-27, 1996 онд өрхийн тэргүүн , ам бүл-4, малчдын тоо-2, тоологдсон мал-71, 1995 онд өрхийн тэргүүн , ам бүл-4, малчдын тоо-2, тоологдсон мал-64” гэж тусгажээ.

2.2. Хүн амын тооллогын лавлагаа:

Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03-07/502 дугаар архивын лавлагаанд “Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 181 дүгээр хуудсанд ******* аймгийн ******* сумын Дунд ус 5 дугаар багийн 4-2 тоотод оршин суугч өрхийн тэргүүн ******* ургийн овогт ******* Аманкелсин эрэгтэй, 1969 оны 11 дүгээр сарын 23-ны  өдөр төрсөн 40 настай, эхнэр овгийн 1968 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 42 настай, хүү , 1994 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн 16 настай, хүү 1996 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн 14 настай, охин 1998 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн 12 настай, охин 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 8 настай гэж бүртгэгдсэн” гэжээ.

Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03-07/503 дугаар архивын лавлагаанд “Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогод ******* аймгийн ******* сумын ******* баг хөдөөд оршин суух өрхийн тэргүүн 1969 оны 11 дүгээр сард төрсөн 30 настай, эхнэр Б.Фестипол 1968 оны 06 дугаар сард төрсөн, 31 настай,хүү  1996 оны 08 дугаар сард төрсөн 3 настай, хүү 1997 оны 07 дугаар сард төрсөн 2 настай, охин 1999 оны 05 дугаар сард төрсөн 0 настай тоологдсон”-ыг тодорхойлжээ.

2.3. Иргэний улсын бүртгэлийн лавлагаа:

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29/46 дугаар албан бичгийн хавсралт иргэний үнэмлэх авах өргөдөлд “******* овгийн ******* ******* 1969 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, ******* аймгийн ******* сумын Дунд ус багт оршин суудаг, эхнэр Фестиваль” гэжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаанаас үзэхэд ******* овгийн ******* ******* болон овгийн Фестиваль нар нь 1994 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу мал тооллогын баримт, хүн амын тооллогын лавлагаа, гэрлэсний лавлагаа, иргэний үнэмлэх авах өргөдөл, регистрийн карт зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг  үнэлэхэд хүсэлт гаргагч Х.******* нь 1995-2000 онуудад ******* аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад “ажиллаж байсан байдал” гэжээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч  Х.******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч Х.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэжээ.

******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр шийдвэрт “Аманкелсин нэртэй баримт нь иргэний үнэмлэхт тусгагдсан ******* болохыг нотлох боломжгүй, анхан шатны баримт зөрчилтэй тул 1995-2000 онуудад малчнаар ажилласан байдлыг тогтоох боломжгүй” гэжээ.

Уг бичмэл нотлох баримтаас үзэхэд 1995-2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын баримтад өрхийн тэргүүлэгчийн нэрийг иргэний улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй тусгасан, уг алдааг хожим залруулах боломжгүй болсон ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Х.*******эд үүссэн байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Х.*******ын онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн Хауметийн *******ыг 1995-2000 онуудад ******* аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАТ