| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 123/2022/0057/З |
| Дугаар | 123/шш2025/0015 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 123/шш2025/0015
Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгч А.Ганзориг, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал, хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, түүний өмгөөлөгч Л.Мөнхдөл, хариуцагч Төв аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, иргэдийн төлөөлөгч В.Болормаа, нарийн бичгийн дарга Т.Будхүү нарыг оролцуулан “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Х сумын*******, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүх Хуралдаанаар хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ж” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, хариуцагч Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Хэргийн оролцогчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу тус эвлэрлийн гэрээнд зааснаар дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Төв аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгуулах”, Төв аймгийн Х сумын*******д холбогдуулан гаргасан “Х сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/89 дугаар захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/127 дугаар захирамжийн хавсралтын 4-т Э, 5 болон 7-д Ө, О нарт холбогдох хэсэг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/128 дугаар захирамжийн хавсралтын 1-т Я, 2-т С, 3-т П, К, 4-т И, В, 5-д Л, 9-т Н, 10-т Р, 11-т Т, 12-т Ч, 13-т Ш нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна,
2. Хариуцагч Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Төв аймгийн Х сумын нутаг Угалзын хоолойд байрлах нэгж талбарын 18574408453791 түр дугаартай газраас 115.5 га газрыг эзэмшүүлэхээр баталж,
3. Хариуцагч Х сумын******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталж, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан дээрх нэгж талбарын дугаартай 115,5 га газрыг нэхэмжлэгч “Ж” ХХК-д эзэмшүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Хуралдаанд нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, хариуцагч Төв аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “... нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “...хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2 дахь хэсэгт “нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4 дэх хэсэгт “нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан бөгөөд эвлэрэх эрхийг нэхэмжлэгч, хариуцагч нар итгэмжлэгдсэн төлөөлөгч нартаа олгожээ.
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд тусгасан газар нь Угалзын хоолойд байрлах ба гуравдагч этгээд С, Я, П, К, Н, И, В, Э, Ө, Л, Ч, Ш, Р, О, Т нарын Мужинтад байрлах эзэмшлийн газраас өөр байрлалд байх бөгөөд гуравдагч этгээдүүдийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Шүүхээс эвлэрлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор нэхэмжлэгч “Ж” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал, хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, түүний өмгөөлөгч Л.Мөнхдөл, хариуцагч Төв аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталсан шүүхийн тогтоолд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд талууд хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд нэхэмжлэгч “Ж” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, хариуцагч Төв аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-аас Төв аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгуулах”, Төв аймгийн Х сумын*******д холбогдуулан гаргасан “Х сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/89 дугаар захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/127 дугаар захирамжийн хавсралтын 4-т Э, 5 болон 7-д Ө, О нарт холбогдох хэсэг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/128 дугаар захирамжийн хавсралтын 1-т Я, 2-т С, 3-т П, К, 4-т И, В, 5-д Л, 9-т Н, 10-т Р, 11-т Т, 12-т Ч, 13-т Ш нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж,
Хариуцагч Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Төв аймгийн Х сумын нутаг Угалзын хоолойд байрлах нэгж талбарын 18574408453791 түр дугаартай 115.5 га газрыг эзэмшүүлэхээр баталж, хариуцагч Х сумын******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталж, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан дээрх нэгж талбарын дугаартай 115,5 га газрыг нэхэмжлэгч “Ж” ХХК-д эзэмшүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүхийн тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүхийн тогтоол шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ
ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ