| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/00046/И |
| Дугаар | 319/ШШ2025/00096 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 319/ШШ2025/00096
2025 02 26 39/ШШ2025/96
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* гудамж ******* дугаар байрны 2 тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын багт оршин суух, овгийн холбогдох блокны үнэ ,, төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
. Нэхэмжлэлийн агуулга: Т.Саленбаба нь 2024 оны 06 дугаар сард ногооны талбайд амбаар барина гээд блок өгөөч, 08 дугаар сард ногоо гарах үед үнийг нь төлнө гээд 585 улсын дугаартай автомашинаар 50 ширхэг блок ачуулаад авсан.
Үүнээс хойш удаа дараа залгаж сануулахад үл тоосон шинжтэй байгаа. Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаад амжилт олоогүй. Т.Саленбабагаас блокны үнэ ,, төгрөгийг гаргуулж, өгнө үү
2. Хариу тайлбарын агуулга: Миний бие Т.Саленбаба нь К.Эрболатаас 50 ширхэг хөөсөн блок авсан нь үнэн болно. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.
ҮНДЭСЛЭХ нь:
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Т.Саленбаба нь нэхэмжлэгч К.******* блокны үнэ ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл” тогтоогдсон тул К.******* нэхэмжлэлтэй Т. холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч К.******* хариуцагч Т. холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Саленбабагаас 22,235 төгрөгийг, улсын орлогоос 22,235 төгрөгийг тус тус гаргуулан К.Эрболатад олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75. дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Саленбаба нь нэхэмжлэгч К.******* блокны үнэ ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч К.******* хариуцагч Т. холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Саленбабагаас 22,235 төгрөгийг, улсын орлогоос 22,235 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К.Эрболатад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ