| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 153/2024/00265/И |
| Дугаар | 319/ШШ2025/00109 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 319/ШШ2025/00109
2025 03 2 39/ШШ2025/0009
******* ******* нэрийн өмнөөс
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн танхимд явуулсан нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “******* ******* ******* ******* ******* бүсийн ******* *******”-д холбогдох дулааны эрчим хүчний төлбөр, алданги гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: Дулааны эрчим хүчний төлбөр ,, төгрөг, алданги ,, төгрөг, нийт ,, төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: “*******” ХХК нь аймгийн сумын нутаг дэвсгэрт дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангадаг.
Нэхэмжлэгч нь дулааны эрчим хүчээр хангах гэрээний дагуу хариуцагчийн хичээлийн байр, хичээлийн 2 байр, дотуур байрыг дулааны эрчим хүчээр хангасан. Нэхэмжлэгчээс тухай бүрт нэхэмжлэх, мэдэгдэл хүргүүлсэн боловч 207-2 онуудын дулааны эрчим хүчний төлбөрийг бүрэн төлөөгүй.
Иймд хариуцагчаас 207-2 онуудын дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл ,, төгрөг, алданги алданги ,, төгрөгийг гаргуулж, өгнө үү.
3. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Дулааны эрчим хүчний төлбөрийн тооцоо, нэхэмжлэх, төлбөрийн баримт, дулааны эрчим хүчээр хангах гэрээ, хуулийн этгээдийн ******* бүртгэлийн гэрчилгээ, Сум дундын 205 оны 06 дугаар сарын 7-ны өдрийн 307 дугаар шийдвэр, , , аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 205 оны 08 дугаар сарын 3-ний өдрийн 9 дүгээр магадлал, ******* Улсын дээд шүүхийн хяналтын шатны 205 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны 060 дугаар тогтоол
4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 0 дүгээр сарын 6-ны өдрийн 27/48 дугаар албан бичиг, хуулийн этгээдийн ******* бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн ******* бүртгэлийн хувийн хэргийн материал, аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2025 оны 0 дүгээр сарын 7-ны өдрийн 0 дүгээр албан бичиг, аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 29 дүгээр албан бичиг, гэрч мэдүүлэг
5. Хариу тайлбарын агуулга: Дулааны эрчим хүчний төлбөр ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, алданги ,, төгрөг, нийт ,,, төгрөг гаргуулах тухай хэрэгсэхгүй болгуулах тухай
6. Хариу тайлбарын үндэслэл: Нэхэмжлэлийн шаардлагаас дулааны эрчим хүчний төлбөр ,, төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Дулааны эрчим хүчний төлбөрийг төлөх хугацаа тогтоож, нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэлтэй байна.
Харин нэхэмжлэлээс алданги ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна.
7. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Тооцоо нийлсэн акт, тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөрийн даалгавар, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн а/827 дугаар албан бичиг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 209 оны дүгээр сарын 04-ний өдрийн 3/9623 дугаар албан бичиг, “******* ******* ******* ******* ******* бүсийн ******* *******”-ийн 2025 оны 0 дүгээр сарын 29-ний өдрийн 7/05 дугаар албан бичиг
8. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “******* ******* ******* ******* ******* бүсийн ******* *******”-д холбогдуулан “дулааны эрчим хүчний төлбөрийг бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр 207 оны 0 дүгээр сараас эхлэн 2024 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны дулааны эрчим хүчний төлбөр 842,053,239 төгрөг, алданги ,, төгрөг, нийт ,,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл анх гаргажээ./ хавтаст хэргийн 2-4 хуудас/
Хариуцагч “******* ******* ******* ******* ******* бүсийн ******* *******” нь 207 оны 0 дүгээр сараас эхлэн 2024 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны дулааны эрчим хүчний төлбөр 842,053,239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, алданги ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбар гаргажээ./ хавтаст хэргийн 24-25 хуудас/
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасны дагуу зохигч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй. Шүүх хөндлөнгийн байгууллага боловч зохигчийг эвлэрүүлэхийг эрмэлздэг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас дулааны эрчим хүчний төлбөр 842,053,239 төгрөгийг 2025 оны 0 дугаар сараас 2 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд хэсэгчлэн төлөх санал гаргаж/2 хавтаст хэргийн 83-84 хуудас/, эвлэрүүлэн зуучлах арга хэмжээ авахуулах хүсэлт гаргасан.
Гэвч нэхэмжлэгч тал хариуцагч талын эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дэх хэсэгт заасан “эвлэрүүлэн зуучлалыг зохигчид зөвшөөрсөн” үндэслэл бүрдээгүй учир шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Уг эрхийнхээ дагуу хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлж, 2024 оны 0,02,03 дугаар саруудын дулааны эрчим хүчний төлбөрийг нэхэмжлэгчид төлжээ./2 хавтаст хэргийн 52-55 хуудас/
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анх шүүхэд гаргасан дулааны эрчим хүчний төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ,, төгрөг гаргуулах тухай хэмээн тодруулж, алданги ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Хариуцагчийн төлөөлөгч нь дулааны эрчим хүчний төлбөр ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, алданги ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргасан.
4. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3..6 дахь заалтад "эрчим хүчээр хангагч" гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг, 3..9 дэх заалтад "хэрэглэгч" гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг, 3..34 дэх заалтад "эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ" гэж бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах гэрээг тус тус тодорхойлжээ.
Хавтаст хэргийн материалд зохигчийн хооронд 208, 209, 2 онуудад бичгээр байгуулагдсан “Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээ” нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг гэрээнд талуудыг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тэмдгээр албажуулжээ./ хавтаст хэргийн 3-2, 69-74 хуудас/
Уг гэрээнд хангагч нь хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь дулааны эрчим хүчний төлбөрийг тогтоосон хугацаанд хангагчид төлөх агуулга тусгагдсан тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243. дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.
Учир нь худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүйн дээр уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй тул талуудын хооронд дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
“Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулах үед хариуцагч нь “ ******* *******”, “******* ******* ******* ******* аймаг дахь ******* *******”, “******* ******* ******* ******* ******* бүсийн ******* *******” гэсэн нэртэй тус тус байсан нь талуудын хооронд үүссэн гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй/хэрэглэгч өөрчлөгдөөгүй/, энэ талаар зохигч маргаагүй.
5. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30. дэх хэсэгт “Хэрэглэгч нь дараах эрх, үүрэгтэй”, уг хэсгийн 30..2 дахь заалтад “Хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас 207-2 онуудын дулааны эрчим хүчний төлбөр гаргуулахаар шаардах эрхтэй. Хариуцагч нь удаа дараагийн шүүхэд гаргасан тайлбартаа дулааны эрчим хүчний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг.
Иймд хариуцагч “******* Улсын ******* ******* ******* бүсийн *******”-иас дулааны эрчим хүчний төлбөр ,, төгрөгийн гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгов.
6. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тодорхойлжээ.
Эрчим хүчний тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зох******* ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэжээ.
Хуулийн дээрх хэсгээс үзэхэд алданги нь гэрээнд зааснаас гадна хуулийн дагуу үүсдэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга байх бөгөөд энэхүү иргэний хэргийн тухайд алданги үүсэх эрх зүйн үндэслэлийг Эрчим хүчний *******ын хуулиар зохицуулжээ.
Нэхэмжлэл, хариу тайлбар, зохигчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч нь 207 оны 0 дүгээр сарын 2024 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны дулааны эрчим хүчний үлдэгдэл төлбөр 842,053,239 төгрөгийг хугацаанд нь нэхэмжлэгчид төлөлгүй хугацаа хэтрүүлсэн, уг төлбөрийн дүнд ногдох алдангийн хэмжээ нь ,, төгрөг буюу дулааны эрчим хүчний төлбөр, алдангийн тооцоолол, үнийн дүн дээр маргадаггүй.
Нэхэмжлэгчийн нягтлан бодогч Б.Ганчимэг нь 2025 оны 02 дугаар сарын 2-ны өдөр хариуцагч нь 207-2020, 2022-2024 онуудад дутуу төлөлттэй, 202 онд илүү төлөлттэй тооцсон нийт авлага 842,053,239 төгрөг байгаа гэсэн агуулга бүхий гэрчийн мэдүүлэг өгчээ./2 хавтаст хэргийн 7 хуудас/
Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нягтлан бодогч Б.Ганчимэгтэй 207 оны 0 дүгээр сарын 2024 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны дулааны эрчим хүчний үлдэгдэл төлбөр 842,053,239 төгрөг, алданги ,, төгрөг байгаа талаар хангагч, хэрэглэгч талууд харилцан тооцоо нийлсэн, үнийн дүнгийн хувьд маргаан байхгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан.
Иймд нэхэмжлэгч нь 207 оны 0 дүгээр сарын 2024 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны дулааны эрчим хүчний үлдэгдэл төлбөрт ногдох алдангийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.
7. Харин хариуцагчаас алданги гаргуулах тухай “нэхэмжлэлийн шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” хэмээн хэрэгсэхгүй болгуулах татгалзал гаргасныг нэхэмжлэгчээс “тухай бүрт нэхэмжлэх хүргүүлж, харилцан тооцоо нийлж, тодорхой төлөлт хийгдсээр ирсэн тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж маргасан.
Үүнээс үзэхэд алданги гаргуулах тухай шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, тасалдсан эсэх нь энэхүү иргэний хэргийн зохигчийн маргааны зүйл болсон байна.
Иргэний хуулийн 23 дүгээр зүйлийн 23.. дэх заалтаар анзын төрөлд хамаарах алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга тул үндсэн үүргийн гүйцэтгэлтэй салшгүй холбогдож, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үүсдэг.
Эрчим хүчний төлбөрийн алдангийн тухайд хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зох******* ёсоор төлөөгүй, хугацаа хожимдуулсан тохиолдолд үүсэх бөгөөд энэхүү иргэний хэргийн тухайд хариуцагч нь дулааны эрчим хүчний төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн баримтын талаар зохигч маргаагүй.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79. дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэжээ.
Хэрэгт авагдсан дулааны эрчим хүчний төлбөрийн тооцоо, нэхэмжлэх, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн акт, төлбөрийн даалгавар зэрэг санхүүгийн анхан шатны баримтаас үзэхэд 207 оны 0 дүгээр сараас эхлэн 2024 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны дулааны эрчим хүчний төлбөр төлөхийг нэхэмжлэгчээс хариуцагчид мэдэгдэж, хариуцагчаас дулааны эрчим хүчний төлбөрийг зарим онд дутуу, зарим онд илүү төлж, дулааны эрчим хүчний төлбөр өглөг, авлагын талаар харилцан тооцоо нийлж байжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч хариуцагчаас дулааны эрчим хүчний төлбөрийг хэсэгчлэн төлөх саналыг бичгээр нэхэмжлэгчид гаргаж байсан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд хуулийн дээрх хэсэгт заасан “үүрэг хүлээсэн этгээд бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн” үндэслэл тогтоогдож байна.
Энэхүү үндэслэлээр алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх хариуцагчийн татгалзлын үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй.
8. Эрчим хүчний тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 3.2, 3.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй”,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэжээ.
Дулааны эрчим хүчний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн үнийн дүнгийн ,, төгрөгийн тал хувь ,,.50 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хуульд заасан хэмжээнээс илүү нэхэмжилсэн алданги 53,,84.50 төгрөг гаргуулах тухай хэсгийг хангах боломжгүй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60. дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч “******* Улсын ******* ******* ******* бүсийн *******”-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа ******* тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,473,349 төгрөгийг ******* орлогод хэвээр үлдээж, шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох ******* тэмдэгтийн хураамж 4,78,00 төгрөгийг хариуцагч “******* Улсын ******* ******* ******* бүсийн *******”-иас гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь заалт, 6, 8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243. дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30..2 дахь заалт, 3 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч “******* Улсын ******* ******* ******* бүсийн *******”-иас дулааны эрчим хүчний төлбөр ,, төгрөг, алданги ,, төгрөг 50 мөнгө, нийт ,00, төгрөг 50 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх алданги 53,,84 төгрөг 50 мөнгө гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч “******* Улсын ******* ******* ******* бүсийн *******”-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа ******* тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,473,349 төгрөгийг ******* орлогод хэвээр үлдээж, шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох ******* тэмдэгтийн хураамж 4,78,00 төгрөгийг хариуцагч “******* Улсын ******* ******* ******* бүсийн *******”-иас гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ