| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/00067/И |
| Дугаар | 319/ШШ2025/00127 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 319/ШШ2025/00127
2025 0******* 1******* *******19/ШШ2025/00127
Монгол улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* *******ы хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.*******/цахимаар/ оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн тодруулсан шаардлага: 19*******7 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 199******* оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал ******* аймгийн төвийн ******* жилийн 2 дугаар дунд сургууль болон ******* аймгийн төвийн 10 жилийн ******* дугаар дунд сургуульд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: Г.******* миний бие 1969 онд ******* аймгийн суманд төрсөн. 1977 онд дунд сургуульд элсэж, 19*******7 онд анги төгссөн. 19*******7 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 199******* оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал ******* аймгийн төвийн ******* жилийн 2 дугаар дунд сургууль болон ******* аймгийн төвийн 10 жилийн ******* дугаар дунд сургуульд ажиллаж байсан.
Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн зарим шийдвэр архиваас олдоогүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.
*******. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Хөдөлмөрийн дэвтэр/Г.*******/, нийгмийн даатгалын дэвтэр/Г.*******/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа/, Г.*******/, төрсний бүртгэлийн лавлагаа/Г.*******/, төрсний бүртгэлийн лавлагаа//, бүрэн дунд боловсролын үнэмлэх/Г.*******/,
******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 40 дүгээр албан бичиг, ******* аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 19************** оны 07 дугаар сарын 2*******-ны өдрийн 104 дүгээр “Зарим сургуулийн сургалтын тухай” тушаал, ******* аймгийн төвийн ******* жилийн 2 дугаар дунд сургуулийн 19*******7 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, ******* аймгийн төвийн 10 жилийн ******* дугаар сургуулийн 199******* оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 55 дугаар “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаал
4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаар албан бичиг, ******* аймгийн төвийн 10 жилийн ******* дугаар сургуулийн 19************** оны 07 дугаар сарын 1*******-ны өдрийн 56 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаал
******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар албан бичиг, ******* аймгийн төвийн 10 жилийн ******* дугаар сургуулийн 1990-199******* онуудын цалин хөлсний цэс, Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02/1************** дугаар албан бичиг, гэрч мэдүүлэг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:
2.1. Хөдөлмөрийн дэвтэр:
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1******* дугаар тогтоолоор “Ажилласан хугацааг тооцох журам”-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.
Уг журмын 5 дахь хэсэгт “БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно” гэжээ.
******* аймгийн төвийн 10 жилийн ******* дугаар дунд сургуулиас 19*******9 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ******* *******д олгосон хөдөлмөрийн дэвтэрт:
- ******* аймгийн төвийн ******* жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 19*******7 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар тушаалаар 19*******7 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эрхлэн ажиллуулсан,
- ******* аймгийн төвийн 10 жилийн ******* дугаар дунд сургуулийн 199******* оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тушаалаар гэр бүлийн хамт сумын сумруу шилжсэн тул мөн 199******* оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн бичилт тусгагджээ.
2.2. Ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний цэс, тодорхойлолт:
2.2.1. ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 40 дүгээр албан бичгийн хавсралт:
- ******* аймгийн төвийн ******* жилийн 2 дугаар дунд сургуулийн 19*******7 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар “Ажилд томилох тухай” тушаалын 1 дэх хэсэгт “Г.*******ыг 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томилсугай”,
- ******* аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 19************** оны 07 дугаар сарын 2*******-ны өдрийн 104 дүгээр “Зарим сургуулийн сургалтын тухай” тушаалын 1 дэх хэсэгт 19**************-19*******9 оны хичээлийн жилээс ******* хотын ******* жилийн 2 дугаар дунд сургуулийг ******* хотын 10 жилийн ******* дугаар дунд болгон хичээллүүлсүгэй”,
- ******* аймгийн төвийн 10 жилийн ******* дугаар сургуулийн 199******* оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 55 дугаар “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын 1 дэх хэсэгт “Үйлчлэгч Г.*******д 1 нас хүртэл асрахад нь зориулж, 199******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тэтгэмжтэй чөлөө олгосугай”,
2.2.2. ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаар албан бичгийн хавсралт:
- ******* аймгийн төвийн 10 жилийн ******* дугаар сургуулийн 19************** оны 07 дугаар сарын 1*******-ны өдрийн 56 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын 1 дэх хэсэгт “Үйлчлэх ажилтан ... Г.******* нарын ээлжийн амралтыг 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн олгосугай” гэжээ.
2.2.*******. ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар албан бичигт “******* ******* нь 19*******7 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 199******* оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл ажиллаж байсан үнэн” гэжээ.
Уг албан бичигт ******* аймгийн төвийн 10 жилийн ******* дугаар сургуулийн 1990-199******* онуудын жижүүрийн цалин хөлсний цэсэнд хүсэлт гаргагч Г.*******ы нэр, түүнд олгосон цалин хөлсний үнийн дүн, гарын үсэг тусгагджээ.
2.*******. Нийгмийн даатгалын дэвтэр:
******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ******* *******д олгосон нийгмийн даатгалын дэвтэрт авагдсан баталгаажилтын хуудсанд “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1995-1996 онуудын 2 жилийг нөхөн тооцуулсан”.
2.4. Иргэний улсын бүртгэлийн лавлагаа:
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаанд “ овгийн Ариунболд, ******* овгийн ******* ******* нар нь гэрлэлтээ 199******* оны 0******* дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлсэн”.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 0******* дугаар сарын 01-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанд “199******* оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Олхон овгийн Ариунболдын Алтанзаяагийн эцэг нь овгийн Ариунболд, эх нь ******* овгийн ******* *******”.
2.5. Боловсролын гэрчилгээ:
******* аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар сургуулиас 19*******7 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон бүрэн дунд боловсролын гэрчилгээнд “******* ******* нь 19*******7 онд 10 дугаар анги төгсөв”.
2.6. Гэрчийн мэдүүлэг:
Гэрч мэдүүлэгт “Миний бие 1969-1970 онуудад ******* аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургуульд физикийн багш, 1970-19*******0 онуудад ******* аймгийн сумын ******* жилийн сургуульд багш, хичээлийн эрхлэгч, 19*******0-19*******4 онуудад ******* аймгийн сумын ******* жилийн сургуулийн захирал, 19*******4-19*******6 онуудад ******* аймгийн сургалт заах аргын кабинетын эрхлэгч, 19*******7-1995 онд ******* аймгийн 10 жилийн ******* дугаар дунд сургуульд захирлаар, 1995-2001 онуудад ******* аймгийн 10 жилийн ******* дугаар дунд сургуульд физикийн багшаар, 2001-2010 он хүртэл ******* аймгийн сумын 10 жилийн дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.
Г.******* нь 19*******7 оноос 199******* он хүртэл ******* аймгийн 10 жилийн ******* дугаар дунд сургуульд үйлчлэгч болон ажилчнаар ажиллаж байсан. Г.*******ы нөхөр нь байсан. Нөхөр нь 199******* онд ******* аймгийн суманд томилолтоор ажиллахаар болсон учраас эхнэр Г.******* нь ажлаасаа гарч байсныг захирал хүний хувьд маш сайн мэдэж байна”
Гэрч мэдүүлэгт “Би 19*******7 онд ******* аймгийн 2 дугаар ******* жилийн сургуульд үйлчлэгч хийж байсан. ******* аймгийн 2 дугаар ******* жилийн сургууль 19************** онд нэршил нь өөрчлөгдөөд ******* аймгийн ******* дугаар 10 жилийн сургууль болсон. Би 19*******7-201******* он хүртэл үйлчлэгч хийж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.
Г.******* 19*******7 оны 04 дүгээр сард ******* аймгийн 2 дугаар ******* жилийн сургуульд бичиг хэргээр ажилд орж байсан. Ажиллаж байх хугацаандаа тус сургуульд үйлчлэгч хийж байсан. Г.******* нь 199******* онд гэр бүл болж байсан. Нөхөр нь хүн байсан. Нөхөр нь хөдөө орон нутагт ажилладаг болоод Г.******* ажлаасаа гарсан” гэжээ.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний цэс, ажил олгогчийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, боловсролын гэрчилгээ, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Г.******* нь “19*******7 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 19************** оны 07 дугаар сарын 2*******-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн төвийн ******* жилийн 2 дугаар дунд сургуульд ”, “19************** оны 07 дугаар сарын 2*******-ны өдрөөс эхлэн 199******* оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн төвийн 10 жилийн ******* дугаар дунд сургуульд ” тус тус ажиллаж байсан байдал тогтоогдсон болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 дахь заалтад “ажиллаж байсан байдал”-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Г.*******ы эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч Г.*******ы ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.******* дахь хэсэгт “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэжээ.
Ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн зарим шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Г.*******д үүссэн нь ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн лавлагаагаар нотлогдож байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Г.*******ы онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 11******* дугаар зүйл, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн ******* *******ыг “19*******7 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 19************** оны 07 дугаар сарын 2*******-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн төвийн ******* жилийн 2 дугаар дунд сургуульд ”, “19************** оны 07 дугаар сарын 2*******-ны өдрөөс эхлэн 199******* оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн төвийн 10 жилийн ******* дугаар дунд сургуульд ” тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Г.*******ы онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ