Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 123/ШШ2025/0007

 

 

 

 

 

      2025       01        17                                              123/ШШ2025/0007

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, “Х***********т” ХХК-иас Төв аймгийн Э***********э сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй, гэрээ байгуулахгүй байгаа Э***********э сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулахыг Төв аймгийн Э***********э сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж, 66.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж, 66.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа ...татгалзсан тохиолдолд ....баталж...” гэж66.4 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж тус тус заажээ.

            “Х***********т” ХХК-иас Төв аймгийн Э***********э сумын Засаг даргад холбогдуулан “Газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй, гэрээ байгуулахгүй байгаа Э***********э сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах гурвалсан гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулахыг Төв аймгийн Э***********э сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Х***********т” ХХК нь тус шүүхэд “энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад УИХ-аас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйл 1 дэх хэсгийг 2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр өөрчлөн найруулсан байх бөгөөд аж ахуйн нэгжтэй газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, биднийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хуульд өөрчлөлт оруулж, Төв аймгийн Э***********э сумын Засаг даргатай гэрээ байгуулах шаардлагагүй болсон, нөгөө талаар дээрх заалтын дагуу Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах 0153 дугаартай гэрээг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гурван тал байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагынхаа зөвхөн газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй, гэрээ байгуулахгүй байгаа Э***********э сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулахыг Төв аймгийн Э***********э сумын Засаг даргад даалгах шаардлагаасаа татгалзаж байна гэсэн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

            Иймд “Х***********т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Төв аймгийн Э***********э сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Х***********т” ХХК “Газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй, гэрээ байгуулахгүй байгаа Э***********э сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулахыг Э***********э сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Төв аймгийн Э***********э сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Нэхэмжлэгч нь тусгаарласан нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

ШҮҮГЧ                                   Ч.ОДСҮРЭН