| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00676/И |
| Дугаар | 319/ШШ2025/00074 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 319/ШШ2025/00074
2025 02 14 319/ШШ2025/00074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэл гаргагч: ******* ******* ******* ******* ******* ******* оршин суух, Цагаан туг ******* Батхуягийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэл гаргагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэл гаргагч Ч.Батхуяг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Батхуяг нь аймгийн 9 дэх хүү болон 1970 онд төрсөн. ******* ******* ******* Солиализмын н Хөх бэлчир буюу 2 дугаар бригадад 1975 онд шилжин ирж үүнээс хойш мал маллаж амьдарч байна. ******* ******* ******* 8 жилийн дунд сургууль1979 онд нэгдүгээр ангид элсэн орсон бөгөөд 1985 онд 6 дугаар ангиа төгсөөд сайн дураараа мал дээр гарч ээж аавынхаа хамт мал малласан. Ингээд 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд цэргийн алба хааж ирээд үргэжлүүлэн ээж аавтайгаа мал маллаж байгаад 1995 онд эхнэр гэр бүл болж хуримаа хийснээс хойш өнөөдрийг хүртэл тус бригаддаа тасралтгүй мал маллан амьдрач байна. Би одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох болоход архивын лавлагаан дээр манай аавын нэг бичиг баримт дээрээ зөрүүтэй бичигдсэн байна. Цалин хөлс аав ээжийн нэр дээр цуг бичигддэг байсан зэрэг шалтгаанаас заавал шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Мөн 1995 оноос 2000 оныг дуустал мал маллаж байсан болохыг тогтоох боломжгүй тус онуудын баримт устаж архив шатсан тул заавал шүүхээр тогтоолгож ир гэсэн. Манай аав Чухай нь урианхай үндэсний цуур хөгжмийг гаргууд сайн эзэмшсэн тул ард түмний дунд урианхайн алдарт цуурч гэж алдаршсан бөгөөд энэ нэрээр нь 70 дугаар дансны бүртгэлд тэмдэглэсэн байна.
Иймд Ч.Батхуяг намайг ******* ******* ******* н ******* 2 дугаар бригадад 1986 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан мөн ******* ******* 1991 оноос 2000 он дуустал малчин байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэл гаргагчаас: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаартай тайлбар, ******* ******* ******* Засаг даргын тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2/180 дугаартай албан бичиг, ******* Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаартай албан бичиг, 1986 оны 70 дансны хуулбар, 1987 оны 70 дугаар дансны хуулбар, 1988 оны 70 дугаар дансны хуулбар, 1991 оны 70 дугаар дансны хуулбар, нэхэмжлэгчийн 0658967 дугаартай 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 9532 дугаартай албан бичиг, аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 353 дугаартай шийдвэр, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж, ******* ******* ******* ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаартай тодорхойлолт, хаврсалт хичээлийн нэр “Монгол хэл”, “1983-1984 оны хичээлийн жил”, хичээлийн нэр “эртний дэлхий дахины түүх” гэсэн журналын хуулбар, аймаг ******* сум 1996 он гэсэн тайлбартай фото зураг, ******* ******* сум 2009 он гэсэн фото зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.
3. Шүүхээс: Гэрч асуусан тэмдэглэл, гэрч асуусан тэмдэглэл, ******* Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 29/128 дугаартай албан бичиг, ХААТР-1, ХААТР-21, ХААТР-13, ******* ******* ******* Хөх бэлчир багийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэл гаргагч Ч.Батхуяг шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
3. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
3.1 ******* нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаартай зөвлөлийн шийдвэрээр “1995-2000 онуудад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй байна” гэжээ.
3.2 ******* ******* ******* Засаг даргын тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2/180 дугаар албан бичигт “1990-2000 оны хоорондох мал маллаж байсан тухайн үеийн архивын баримт устсан /шатсан/ тул баримт олдохгүй байгаа нь үнэн болно” гэж бичигджээ.
3.3 ******* ******* ******* 1986 оны 70 дугаар дансны хуулбар авагджээ.
3.4 ******* ******* ******* 1987 оны 70 дугаар данс дээр “Батхуяг” гэж бичигджээ.
3.5 ******* ******* ******* 1988 оны 70 дугаар данс дээр “Батхуяг” гэж бичигджээ.
3.6 ******* ******* ******* 1991 оны 70 дугаар данс дээр “Батхуяг” гэж бичигджээ.
3.7 Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 9532 дугаартай архивын лавлагаагаар “Ч.Батхуяг нь 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 661073 дугаартай” цэргийн батлахтай халагдсан гэж бичигджээ.
3.8 ******* ******* 1996 онд авахуулсан гэх Ч.Батхуягийн фото зураг авагджээ.
3.9 ******* Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 29/128 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1(А) маягтад “6.нэр” хэсэгт “Батхуяг”, “9.Байнга оршин суудаг” хэсэгт “******* баг” гэж, “14.Эрхэлдэг ажил” хэсэгт “Малчин” гэж бичигджээ.
3.10 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай ******* ******* ******* ******* багийн Засаг даргын тодорхойлолтод “Ч.Батхуяг нь 1995-2000 оны хооронд ******* ******* мал маллан амьдарч байсан үнэн” гэж бичигджээ.
3.11 Ч.Батхуяг нь 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон НДД №0658967 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудас хэсэгт даатгуулагч Цагаан туг овгийн Батхуягийг “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасан нөхцөл болзлыг хангасан байх тул ажилласан болон нийгмийн даатгал шимтгэл төлсөн хугацааг 10 жил 3 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Тухайн нөхөн тооцсон хугацаа нь 1990-2000 онуудад хамаарах тул нотлох баримтаар үнэлэв.
3.12 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаартай тодорхойлолт түүний хаврсалт дээр хичээлийн нэр “Монгол хэл”, “1983-1984 оны хичээлийн жил”, хичээлийн нэр “эртний дэлхий дахины түүх” гэсэн журналын хуулбар дээр Ч.Батхуягийн нэр бичигдсэн байх тул нэхэмжлэгч 8 дугаар анги төгсөөгүй байх тул нотлох баримтаар үнэлэв.
3.13 Гэрч Ц.Цогоогийн мэдүүлэгт “Миний бие Ц.Цогтоо нь 1992 оноос 1994 онд ******* ******* ******* ******* багийн Засаг даргаар ажиллаж байсан тул Ч.Батхуягийг сайн таньж, мэднэ. Тухайн үед Ч.Батхуяг нь 8 дугаар анги төгсөхгүй сургуулиасаа гарч эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 2 жилийн цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн нэгдэл тарсны дараа Таван-Эрдэнэ компаний малыг 1993-1995 оны хооронд 2 жил маллан амьдарч байгаад эхнэр хүүхэдтэйгээ тусдаа гарч өнөөдрийг хүртэл хувиараа мал маллан амьдарч байна” гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
Иймд дээрх баримтуудаар Ч.Батхуягийг ******* ******* ******* ******* 1986 оны 01-р сарын 12-ны өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл, 1991 оноос 1995 оныг дуустал, 1995 оноос 2000 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иймд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд нэхэмжлэл гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Цагаан туг ******* Батхуягийг ******* ******* ******* ******* ******* 1986 оны 01-р сарын 12-ны өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл, 1991 оноос 1995 оныг дуустал, 1995 оноос 2000 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цагаан туг ******* Батхуягийг ******* ******* ******* ******* 1986 оны 01-р сарын 12-ны өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл, 1991 оны 01 сарын 01-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, 1995 он 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг хугацаандаа гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН