| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2025/00001/И |
| Дугаар | 319/ШШ2025/00073 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 319/ШШ2025/00073
| 2025 02 14 | 319/ШШ2025/00073 | ` |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,
Нэхэмжлэгч: ******* *******, Хан-Уул *******, ******* *******, ******* *******, ******* , -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, , , ийн 72 , ид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “1,359,522.42 (нэг сая гурван зуун тавин есөн мянга таван зуун хорин хоёр төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 319/2025/00078/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн С. нь 2023 оны 05-р сарын 10-ны өдөр B30023051032 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 1,599,900.00 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар TCL загварын маркийн зурагт цахилгаан барааг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. зээлдүүлэх нь зээлдэгч С.ид нь 2023 оны 05-р сарын 10-ны өдөр зурагт цахилагаан барааг хулээлгэн өгсөн.
Зээлдэгч С. нь зээл авснаас хойш ундсэн зээл 529,774.66 төгрөг, зээлийн хүү 418,863.16 төгрөг нэмэгдүүлсэн хүү 1,809.08 төгрөг нийт 950,446.90 төгрөг төлсөн. 2024 оны12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар гэрээний ургээ зөрчин 237 хоног хугацаа хэтруулсэн бөгөөд Иймд зээлдэгч С.той байгуулсан В30023051032 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэг 1,359,522.42 төгрөгийн өр төлбөрийг зээлдуулах -д гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч С. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... -ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,359,522.42 төгрөгийг 2025 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээг хэн нэгний дарамт шахалтгүйгээр, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно... гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...С.ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,359,522.42 төгрөгийг 2025 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээг хэн нэгний дарамт шахалтгүйгээр, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “ газар” ХХК нь хариуцагч С.ид холбогдуулан “1,359,522.42 (нэг сая гурван зуун тавин есөн мянга таван зуун хорин хоёр төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөгийг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,359,522.42 төгрөгийг төлөхийг зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус тус шүүхэд бичгээр гаргасан эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,903 төгрөгийн тал хувь болох 18,951.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 18,951.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,951.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
5. Хариуцагч С. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “ газар” ХХК нь хариуцагч С.ид холбогдох “1,359,522.42 (нэг сая гурван зуун тавин есөн мянга таван зуун хорин хоёр төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,359,522.42 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,903 төгрөгийн тал хувь болох 18,951.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 18,951.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,951.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН