Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 319/ШШ2025/00092

 

 

 

 

 

 

 

2*******5           *******            25

                   319/ШШ2*******5/00092

`

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* ******* ******* ******* ************** ******* ******* , регистрийн дугаартай ийнын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* ******* Бугат ******* 5-8 ,, ******* аймгийн ******* багт , нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “7,250,000 (долоон сая хоёр зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2**************оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2*******5 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 153/2*******5/00*******4/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Болд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* аймгийн ******* ******* иргэн миний бие нь 2*******3 оны 6 сарын 22-нд ******* аймгийн суманд байрлалтай д улсын дугаартай маркийн авто машиныг , гэх хүмүүст н дотоод үйл ажиллагаа засварын хэлтэст жолоочийн асуудлыг тухайн 2 хүн өөрсдөө шийдэх нөхцөлтэйгөөр түрээслүүлэн ашиглуулах, надад өдрийн түрээс 150.000 төгрөг өгнө гэсэн аман гэрээгээр тохирч өөрийн тээврийн хэрэгслээ өгч явуулсан.

Тухайн тээврийн хэрэгсэл нь 2*******3 оны 6 сард Улаанбаатар хотоос ******* аймагт ирсэн бөгөөд 2*******3 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Д., Б. нар надтай ярьж тохирсны дагуу тэдний санал болгосон хүнээр жолоодуулан сум руу явуулсан. Явах үед нь 40 литр түлш хийж өгөөд машиныг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Миний машин д очсоноос хойш тухайн 2 хүн түрээсийн төлбөр огт өгөөгүй өдийг хүрч байна. Би өөрийн машинаа 2**************оны 03 сард би өөрөө крантай ачааны машинаар тээвэрлэж аймгийн төв рүү авч ирсэн. Тухайн үед тээврийн зардал 750,000 төгрөг төлсөн.

Хэвийн ажиллагаатай тээврийн хэрэгсэл авч яваад эвдэж, гэмтээснээс болж 2**************оны 03 дугаар сард би өөрөө ачуулж машинаа авсан. Миний машиныг хариуцах ажилдаа хайнга ханга хандаж надад хохирол учруулсан төдийгүй, миний тээврийн хэрэгслийг ашиглаж мөнгө төгрөгийн ашиг олсон байж надад оногдох хөлс мөнгийг өгөлгүй намайг өдий хүртэл залилж яваад гомдолтой байна. маркийн машиныг Б., Д., нар ашигласны үр дүнд Монэнко компаниас 3 сая гаруй төгрөг орж ирсэн гэж Б., Д. нартай хамт ажилладаг хүн хэлсэн. Мөн миний машины хропыг эвдэлсэн байсан. Явах боломжгүй байсан учраас хөшөөтийн гаас машинаар ачуулж ******* аймагт авчирсан. маркийн машины хроп 3,500,000 төгрөгний үнэтэй байгаа.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж Б., Д. нараас хропны үнэ 3,500,000 төгрөг, хөшөөтийн гаас ******* аймагт ачуулж ирсэн зардал 750,000 төгрөг, машин ашигласны 3,000,000 төгрөг, нийт 7,250,000 төгрөгийг Т.Болд надад гаргуулж өгнө үү... гэжээ.  

2. Хариуцагч Д., Б. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Т.Болдын нэхэмжилж байгаа 7,250,000 төгрөгийг 2*******5 оны 05 дугаар сарын дундуур төлнө. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ. 

3. Нэхэмжлэгч Т.Болдын нэхэмжлэлтэй, хариуцагч Д., Б. нарт холбогдох 7,250,000 гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагч Д., Б. нар дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага болох 7,250,000 төгрөгийг 2*******5 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нар нь сайн дурын үндсэн дээр хэн нэгний дарамт шахалтгүйгээр, шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгууллаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Болд нь хариуцагч Д., Б. нарт холбогдуулан “1,897,000 (нэг сая найман зуун ерөн долоо мянга) төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д., Б. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,250,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч 2*******5 оны ******* сарын 24-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7************** зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,150 төгрөгийн тал хувь болох 66,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 66,075 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д., Б. нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 66,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

5. Хариуцагч Д., Б. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7************** зүйлийн 74.2-т зааснаар Т.Болдын нэхэмжлэлтэй, хариуцагч Д., Б. нарт холбогдох, “1,897,000 (нэг сая найман зуун ерөн долоо) төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч Д., Б. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,897,000 төгрөгийг 2*******5 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байгуулсан эвлэрлийн гэрээ баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,075 төгрөгийн тал хувь болох 66,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 66,075 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д., Б. нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 66,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д., Б. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7************** зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

 

 

ШҮҮГЧ                                                М.ЭРДЭНЭ-ОЮУН