| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 319/2025/00033/И |
| Дугаар | 319/ШШ2025/00093 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 319/ШШ2025/00093
| 20******* 02 ******* | 319/ШШ20*******/00093 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум ******* багийн *******-******* тоотод оршин суух, **************ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* оршин суух, д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “1,8,000 (нэг сая найман зуун ерөн долоо) төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 20******* оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 20******* оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 319/20*******/00033/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Бямбасүрэн овогтой******* миний бие 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 09 цаг ******* минутад ийн арын гурван замын уулзвар дээр 0*******- машинтай явж байхад *******- машинтай туслах замаас шууд орж ирж мөргөсөн, тэр даруй цагдаа дуудаж эргүүлийн 2 цагдаа мөн ахлах дэслэгч ирж нөхцөл байдалтай танилцсан. Тухайн үед ахлах дэслэгч тохиролцох санал тавьсаны дагуу 2 тал хүлээн зөвшөөрч засварын газарт очиж үнэлгээ тогтоолгож 1,050,000 төгрөгөөр тохиролцож машин янзалж өгөхөөр болоод явсан. Гэвч 3 хоногийн дараа Б. гуайтай утсаар ярихад хохирлыг барагдуулж чадахгүй хуулиараа яваарай гэсэн хариу өгсөн. Иймд миний бие шүүхэд хандаж байна. Б.оос 1,8,000 төгрөг засварын зардал гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү...” гэжээ.
2. Нэхэмжлэгч Б.Болдбаатар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие Б.Болдбаатар нь Б.д холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Болдбаатар нь хариуцагч Б.д холбогдуулан “1,8,000 (нэг сая найман зуун ерөн долоо) төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч Б.Болдбаатар нь хариуцагч Б.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ тус шүүхэд ирүүлсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 1001*******0000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*******,502 төгрөгийн тал хувь болох 23,*******1 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 23,*******1 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,*******1 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ************** нь хариуцагч Б.д холбогдуулан “1,8,000 (нэг сая найман зуун ерөн долоо) төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 1001*******0000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*******,502 төгрөгийн тал хувь болох 23,*******1 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 23,*******1 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,*******1 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН