Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 319/ШШ2025/00097

 

 

 

 

 

 

 

2025           03           07          

                   39/ШШ2025/00097

`

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* ******* Амарын *******, ******* ******* ******* байранд байрлах, ******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймаг, сум, -р , т суух, д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “,87,626  (арван нэгэн сая найман зуун далан нэгэн мянга зургаан зуун хорин зургаа) төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 0 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 0 дүгээр сарын 3-ны өдрийн 39/2025/00034/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* нь харилцагч Тунгалагхүү овогтой цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42. дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 42.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96..8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7. дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 20009648 дугаартай Зээлийн гэрээ байгуулан ,586,870 /арван нэгэн сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 60,435.65 төгрөгийг төлсөн. ******* ******* зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 78 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт ,87,626 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.  

2. Хариуцагч Т. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Тунгалагхүү овогтой нь ******* инд цалингийн зээлийн үлдэгдэл байгаа. Хувийн эрүүл мэндийн шалтгааны улмаас сарын төлөлтүүдээ удаасан. Ирэх сараас эхлэн үлдэгдэл төлөлтөө тус ******* шаардлагын дагуу 6 хувааж төлөх болно. Эхний 3 удаагийн төлөлтийг ,500,000 төгрөг төлөөд үлдэгдэл төлөлтөө үлдсэн хугацаанд хувааж төлөх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээж авна уу... гэжээ. 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч . нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Т.н гаргасан хариу тайлбартай  танилцлаа. Т. нь 3 сараас эхлээд сар бүр хувааж төлөх зарчмаар 6 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна.. гэжээ.

ҮНДЭЛЭХ нь:

. Нэхэмжлэгч “******* ”  нь хариуцагч Т.д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт “,87,626  (арван нэгэн сая найман зуун далан нэгэн мянга зургаан зуун хорин зургаа) төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага болох ,87,626 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 02 дугаар сарын 9-ний өдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч . нь хариуцагч Т.н тайлбарыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 006000094 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,896.02 төгрөгийн тал хувь болох 02,448.0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 02,448.0 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 02,448.0 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

5. Хариуцагч Т. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 23.-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.д холбогдох, “Зээлийн гэрээний үүрэгт “,87,626 (арван нэгэн сая найман зуун далан нэгэн мянга зургаан зуун хорин зургаа) төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага болох ,87,626 төгрөгийг 2025 оны 03 дугаар сараас эхлэн сард ,500,000 төгрөгийг төлж, 6 сарын хугацаанд хувааж төлөхийг зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,896.02 төгрөгийн тал хувь болох 02,448.0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 02,448.0 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 02,448.0 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

   

 

 

 

ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЮУН