Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 319/ШШ2025/00017

 

 

 

 

 

2025 01 13 319/ШШ2025/00017

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* ******* -ийн .д холбогдох,

1,000,000 (нэг зуун сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч,2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТООРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цаг 56 минутад байрны дулааны төлбөр болох 112,425 төгрөгийг ******* дөл -ны дансанд хийхдээ андуурч 1,124,250 төгрөгийг хийсэн тус компанийн санхүүгийн албанд очиж уулзан учраа хэлэхэд компанийн дансанд орсон мөнгийг бид нар буцаан гаргаж өгч чадахгүй. Та д хандаж өргөдөл гарга гэсний дагуу өргөдөл гаргаж дансны хуулга болон шаардлагатай материалуудыг хавсаргаж өгсөн.

Үүнээс хойш нягтлан гэдэг хүнтэй холбогдож тодруулахад би мэдэхгүй та манай тай холбогд гэж дугаарын өгсөн тус дугаар руу нь залгахад дугаараа авдаггүй. Иймд хариуцагч .аас илүү шилжүүлэгдсэн 1,000,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлт: Хариуцагч ******* дөл нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. 

ҮНЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. Нэхэмжлэгч К.******* нь хариуцагч ******* дөл -ийн дансанд 1,124,250 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Хас банк дах депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч ******* дөл нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч К.*******ад бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлжээ. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч К.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч К.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгөөс 15,725 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ******* дөл -иас 14,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* дөл нь 1,000,000(нэг сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь биелүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч К.******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгөөс 15,725 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ******* дөл -иас 14,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  М.ЭРЭНЭ-ОЮУН