| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2326000000068 |
| Дугаар | 2022/ДШМ/43 |
| Огноо | 2023-09-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2022/ДШМ/43
2023 оны 09 сарын 12-ны өдөр Дугаар 2023/ДШМ/43 Өвөрхангай аймаг
Т.Х, Д.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Нэргүй
Хохирогч Г.Д
Шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч П.Дониддолгор
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн
Нарийн бичгийн дарга Х.Билгүүн нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж, ерөнхий шүүгч Х.Отгонжаргал, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, шүүгдэгч Т.Х нарын гомдлыг үндэслэн Т.Х, Д.Б нарт холбогдох эрүүгийн 2326000000068 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн .... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн .... .сумын ... дугаар багийн .... дүгээр гудамжны .... тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар гэм буруутайд тооцож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан бөгөөд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 4 жил 5 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 5 жил 3 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Т.Хыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.4-т тус тус зааснаар шүүгдэгч Т.Хт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 3 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг 2 жил 8 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Хт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 4 жил 11 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоон шийдвэрлэсэн .... овгийн Т.Х
2. Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Өвөрхангай аймгийн .... суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, улирлын чанартай хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, хүүгийн хамт Өвөрхангай аймгийн .... сумын ... дүгээр багийн .... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... овгийн Д.Б,
Т.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 34-15 тоотод байрлах хохирогч С.Б-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий 5 ханатай монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 10400000 (арван сая дөрвөн зуун мянган) төгрөгийн хохирол учруулсан,
2. Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 35-17 тоотод байрлах хохирогч Б.Ч-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг нууцаар авч 2140000 (хоёр сая нэг зуун дөчин мянга) төгрөг төгрөгийн хохирол учруулсан,
3. Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 33 дугаар гудамжны 7 тоотод байрлах хохирогч Ц.Г-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс авч нууцаар авч 450000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн хохирол учруулсан,
4. Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ноос 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 1 тоотод байрлах хохирогч Г.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар авч, 350000 (гурван зуун тавин мянга) төгрөгийн хохирол учруулсан,
5. Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 21-02 тоотод байрлах хохирогч Ш.Э-ын өмчлөлийн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг нууцаар авч нийт 2900000 (хоёр сая есөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,
6. Т.Х, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагаас 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 8 дугаар гудамжны 1 тоотод байрлах хохирогч С.Ц-ийн өмчлөлийн хүн байнга амьдран суух зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар авч, 4652000 (дөрвөн сая зургаан зуун тавин хоёр мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Т.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар, Л.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон, шүүгдэгч Дугар овгийн Т.Х-ыг бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ... овгийн Д.Б-ийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Дугар овгийн Т.Х-ыг таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ... овгийн Д.Б-г хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 11 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 4 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 жил 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг найман жил зургаан сар дөрөв хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хт оногдуулсан найман жил зургаан сар дөрөв хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.Б-д оногдуулсан хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-ын цагдан хоригдсон 124 хоногийг, шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 124 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Х-аас 13806500 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д 10400000 төгрөгийг, хохирогч Б.Ч-т 1070000 төгрөгийг, хохирогч Ц.Г-д 225000 төгрөгийг, хохирогч Г.Д-д 175000 төгрөгийг, хохирогч С.Ц-д 486500 төгрөгийг, хохирогч Ш.Э-д 1450000 төгрөгийг, шүүгдэгч Д.Б-өөс 3406500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ч-т 1070000 төгрөгийг, хохирогч Ц.Г-д 225000 төгрөгийг, хохирогч Г.Д-д 175000 төгрөгийг, хохирогч С.Ц-д 486500 төгрөг, хохирогч Ш.Э-д 1450000 төгрөгийг тус тус олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “ногоон өнгийн гөлөмтэй, улаан хавтастай, төмөр дөрөөтэй эмээл 1 ширхэг, шар өнгийн “Монгол цагдаа 100 жил” гэсэн бичиглэлтэй аяга 1 ширхэг, дотор талдаа “Шүүх 9 0 жил” гэсэн бичиглэлтэй цагаан металл аяга 1 ширхэг, том жижиг аяганы тагш 2 ширхэг зэргийг хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэгт хураагдаж ирсэн дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нар нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурдан, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-ийн 2020 оны 06 дугаар сарын 03-нд төрсөн хүү Б-ийн Ц-т шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц асран хамгаалагч тогтоохыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргад даалгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч Т.Х, Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х, Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Хорих ял шийтгүүлсэндээ гэмшиж байгаа. Шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн завсарлагын дараа ар гэрийн нөхцөл байдлаас шалтгаалж, хохирол төлөх завсарлага авах боломж байгаагүй болно. Шүүгдэгч Д.Б нь гурав хүртэл насны хүүхэдтэй ганц бие эцэг бөгөөд, хөгжлийн бэрхшээлтэй ээжээс нь өөр тусалж дэмжих хүнгүй учраас хохирогч нарын хохирлыг төлж чадаагүй байсан. Шүүх хуралдааны дараа сайн санаат хүмүүс тусалж хохирогч нарт төлөх төлбөрийг төлж барагдууллаа.
Иймд шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо барагдуулсан тул, түүнд оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу нэг жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Т.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Би 2023 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө хохирогч С.Б-ын гэрт хууль бусаар орж эд зүйлийг авсан. Тухайн үед Д.Б нь надтай хамт явсан. Гэрийн гадна сууж байсан. Тэгээд авсан эд зүйлээ Д.Б-д өгөөд явуулсан. Бэлэн байсан 200000 төгрөгөөс 100000 төгрөгийг би авч үлдсэн. Тэр өдрөөс хойш 2-оос 3-н хоногийн дараа бүгдийг зарсан гээд 1000000 төгрөг авчирч өгсөн. Гаансыг зараагүй өөрт нь байгаа гэж байсан. Нийт 2000000 төгрөгөөр зарсан гэсэн.
Хохирогч С.Б-д төлөх 10 400 000 төгрөгийг Д.Б тэй хувааж төлөх хүсэлтэй байна. Мөн хохирогч С.Батболдыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байна.
Д.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ Т.Х нь айл руу орохгүй бол ална. Хүүхдийг чинь ална гэж намайг гүтгэж худал мэдүүлэг өгсөнд гайхаж байна. Би Д.Б-ийг дарамталж байгаагүй. Иймд энэ гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хохирогч С.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 34-15 тоотод оршин суух С.Батболдынд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 28-нд шилжих шөнө хулгай орж, хулгайд 6 төрлийн эд зүйлээ алдсан. Үүнд: Хос гинжтэй, ембүү толгойтой, мөнгөн соёотой сэтгүүр /10 лангийн мөнгө орсон/ гаанс, гар хийцийн 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс /амь хийцний тойроод тариат манан шигтгээтэй, толин дээрээ чүнчиг норов шигтгээтэй бүс 1 ширхэг/, мөнгөн хөөрөг /их гарын/ 1 ширхэг, мөнгөн цөгц 2 ширхэг, бурхны шүүгээнд байсан 200 000 төгрөг бэлнээр тус тус алдсан болно.
Эдгээр эд зүйлийн нийт мөнгөн үнэлгээ 10 400 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Хулгай хийсэн Т.Х, Д.Б нар нь баригдаж шүүх хурал нь болсон. Шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Миний бие шүүхийн шийдвэрт гомдолтой, хулгайлагдсан эд зүйлийн үнэлгээ 10 400 000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийнхээ мөнгөн дүнг дээрх 2 хүнээр нөхөн барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч П.Адъяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүх хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Нэгэнт хавтаст хэргийн хүрээнд С.Б-ын гэр рүү Д.Б-ийг орсон гэх баримт авагдаагүй учраас анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд шийдсэн тул хууль зөрчсөн зүйл байхгүй. Шүүгдэгч Д.Б нь гэм хорын хохирлыг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өрх толгойлсон ганц бие эцэг гэх хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Б-ын гэрт хамт ороогүй. Зүгээр хамт явсан. Би гэрийн гадаа нь байсан. Хатанбаатар ганцаараа орсон. Би гэрийн гадаа хүн харж байсан. Шөнө дундын үед Хатанбаатар гэр рүү орсон. Намайг гадаа байж бай гэж хэлсэн. Сүүлд нь наашаа явж байхдаа хулгайлсан зүйлээ гаргаж үзүүлсэн гэв.
Шүүгдэгч Т.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр С.Б-ын гэрээс эд зүйл хулгайлахдаа хамт хийсэн учраас хохирлоо хувааж төлөх байсан. Д.Б анх надад тэр айлыг зааж өгсөн. Хохирогчийг хуралд оролцуулсан бол зүгээр байсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бид хоёр хамт хулгай хийсэн учраас хохирлоо хувааж төлөх ёстой. Иймд хэргийг буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгч Т.Х ын өмгөөлөгч П.Дониддолгор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Т.Х-ын хувьд хохирогч С.Б-ын гэрээс эд зүйлийг Д.Б тэй хамт хулгайлсан гэж хэргийг буцааж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох Т.Х, Д.Б нарын мэдүүлэгт С.Б-ын гэрт орсон гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Гэвч прокуророос Д.Б-ийг хохирогч С.Б-ын гэрээс хулгайн эд зүйлс алдсан гэх үйлдэлд яллагдагчаар татаагүй учраас хэргийг хавтаст хэргийн хүрээнд шүүх шийдвэрлэсэн.
Д.Б нь С.Б-ын гэрт хууль бусаар нэвтэрсэн гэдэг нь тогтоогдвол тусад нь хэрэг үүсгэж, шалгах боломжтой. 1 дүгээр хавтаст хэргийн 120-123 дугаар талд яллагдагч Д.Б-ийн мэдүүлэг авагдсан. Уг мэдүүлэгт нь хохирогч С.Б-ын гэрт нь орсон, бусад хохирогч нарын гэрт нь нэвтэрч ямар ямар эд зүйл авснаа дэлгэрэнгүй мэдүүлсэн. Уг мэдүүлгийг газар дээр нь шалгаж, ажиллагаануудыг хийсэн байдаг. Анхнаасаа шүүгдэгч Д.Б энэ гэмт хэргүүдийг үйлдсэн гэдгээ үнэн зөвөөр нь мэдүүлж ирсэн. Хавтаст хэргийн хүрээнд хохирогч С.Б-ын гэрт шүүгдэгч нар нь хамт орсон гэх нөхцөл байдал тогтоогддог боловч прокурорын зүгээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй.
Энэ талаар мөрдөн байцаах болон прокурорын шатанд хэрэг шалгагдаж байхад Т.Х-аас хохирогч С.Б-ын гэрээс хамт эд зүйл хулгайлсан гэж Д.Б-ийг яллагдагчаар татах хүсэлтийг гаргасан боловч хангаагүй байдаг. Д.Б яллагдагчаар татагдаагүй учраас уг хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Шүүгдэгч Т.Х-ын Д.Б хохирогч С.Б-ын гэрээс хамт эд зүйл хулгайлж хамтран оролцсон гэх нөхцөл тогтоогдож байгаа. Энэ нөхцөл байдал Д.Бөд ял завших нөхцөл байдал үүсгэж байгаа тул шүүгдэгч Т.Х-ын гаргасан гомдлыг дэмжиж байна. Хэрэв миний үйлчлүүлэгчийн гомдлыг хангах боломжтой гэж үзвэл түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Хохирогч Г.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй гэв.
Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хавтаст хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолж, тогтоосон. Мөрдөгч хууль бусаар нотлох баримт цуглуулж бэхжүүлсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх учир хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль ёсны гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг заасан. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж хуульчилсан.
Шүүгдэгч Д.Б нь бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд удаа дараа нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэх хүндрүүлэх шинжтэй гэмт хэрэгт, шүүгдэгч Т.Х нь удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинжүүдтэйгээр үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэсэн боловч хохирол төлбөр төлөөгүй нөхцөл байдал, давж заалдах гомдол гаргасан нөхцөл байдал зэргээс дүгнэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг хохирол төлбөр төлөөгүй, төлөхөөр санаачилга гаргаагүй, хохирогч нар нь гомдолтой гэсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шударга ёсны зарчимд нийцүүлэн ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч Т.Х нь хохирогч С.Б-ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан. Хохирогчийн мэдүүлэг нь 2 дугаар хавтаст хэргийн 139 дүгээр тал авагдсан байгаа. Шүүгдэгч Т.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт байх хохирогч С.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж 10,400,000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан маршрут, сэжигтнээр өгсөн мэдүүлэг, бусад баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Т.Х нь тухайн үйлдлийг бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, дангаар үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон учир анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Т.Х, Д.Б нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Х, шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, шүүгдэгч Т.Х нарын гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар, Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон, шүүгдэгч ... овгийн Т.Х-ыг бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ... овгийн Д.Б-ийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Дугар овгийн Т.Х-ыг таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Борхүү овгийн Д.Б-ийг хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгээс ... шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул түүнд оногдуулсан ял шийтгэлийг нэг жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн,
Шүүгдэгч Т.Х-аас ... Би 2023 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө хохирогч С.Батболдын гэрт хууль бусаар орж эд зүйлийг авсан. Тухайн үед Д.Б нь надтай хамт явсан. Гэрийн гадна сууж байсан. Тэгээд авсан эд зүйлээ Д.Б-өд өгөөд явуулсан. Хохирлыг Д.Б-тэй хувааж төлнө. Иймд гомдлыг шийдвэрлэж өгнө үү...гэсэн давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө хохирогч С.Батболдын гэрт орж эд зүйл хулгайлсан талаараа мэдүүлсэн, шүүгдэгч Д.Б нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч С.Б-ын гэрийн гадна хүн хараад зогсож байсан, хохирогчийн гэрт Т.Х ганцаараа орсон гэх мэдүүлгийг өгсөн. Үүнээс үзэхэд прокуророос хохирогч С.Б-ын гэрээс эд зүйл хулгайлсан үйлдэлд шүүгдэгч Д.Бийг холбогдуулан шалгаагүй байх тул үүнийг шалгаж тодруулах шаардлагатай байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх тухайн гэмт хэргийг тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалгаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн ...Д.Б-өд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү... гэсэн гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Х, Д.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: