Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 123/ШШ2025/0001

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М, Ч, Б, Д, Н, Т, А, Х, С, К,

 

Хариуцагч: Төв аймгийн Х сумын Сонгуулийн хорооны эрх залгамжлагч Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

 

Гуравдагч этгээд: З, Ө, Я, Ю нарын хоорондын сонгуулийн маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М, нэхэмжлэгч М-ийн өмгөөлөгч М.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэцэг, Б.Баярмагнай, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жигмэддорж, түүний өмгөөлөгч Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. 1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч нараас Төв аймгийн Х сумын сонгуулийн хороонд холбогдуулан "Х сумын Сонгуулийн хорооны Ардчилсан намын нэр дэвшигчдийг бүртгэх тухай" 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар тогтоолын З, Ө нарт холбогдох хэсгийг, "Ардчилсан намын нэр дэвшигчдийг нөхөн бүртгэх тухай" 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дүгээр тогтоолын Я, Ю нарт холбогдох хэсгийг, 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14 дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай тогтоолын З, Ө, Я, Ю нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

            Хоёр: Захиргааны актуудад холбогдох гомдлоо захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлсэн талаар:

2.1. Х сумын Монгол ардын намын хорооны дарга Мэс тус сумын Сонгуулийн хороонд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 05 дугаартай[1][1], 09 дүгээр сарын 18-ны өдөр 11 дугаартай[2][2] албан бичгүүдээр З, Я, Ю нарын нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгуулах-аар гомдол гаргаж, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 08 дугаартай[3][3], 09 дугаартай албан бичгүүдээр[4][4] ...Я, Ю нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлгүй тухай хариуг авсан.

2.2. Х сумын Монгол ардын намын хорооны дарга Мэс тус сумын Сонгуулийн хороонд 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 15 дугаартай[5][5] албан бичгээр гомдол гаргаж,

 Төв аймгийн Сонгуулийн хорооноос 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 30 дугаартай[6][6] албан бичгээр Аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81.4-т сонгуулийн хорооны шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдлыг хүлээн авахгүй хэмээн заасан, гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг авсан.

2.3. Нэхэмжлэгч М, Ч, Б, Д, Н, Т, А, Х, С, К нараас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Сонгуулийн хороонд хандан Ө, Я, З, Ю нар Аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2, 28.5, 28.1 дэх заалтыг зөрчин нэр дэвшин өрсөлдсөн....нэр дэвшигчид хуулийн шаардлага хангаагүй....төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох шийдвэр гаргах боломжгүй тухай өргөдөл гаргаж[7][7],

 - тус аймгийн Сонгуулийн хорооноос 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаартай албан бичгээр ...Аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81.4-т сонгуулийн хорооны шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдлыг хүлээн авахгүй гэж заасан хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү[8][8] гэсэн хариуг хүлээн авчээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч М, Ч, Б, Д, Н, Т, А, Х, С, К нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х сумын сонгуулийн хороо нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай тогтоол, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн З, Ө, Я, Ю нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн байна. З, Ө, Я, Ю нар нь Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2, 28.5, 28.1 дэх заалтыг зөрчиж нэр дэвшсэн, Х сумын Сонгуулийн хороо нь хуулийн шаардлага хангаагүй 4 хүнийг хууль бус шийдвэр гаргаж өрсөлдүүлсэн нь нь бидний Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг ноцтой зөрчиж, бидний сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хуулийн шаардлага хангаагүй хүнийг нэр дэвшигчээр бүртгэж улмаар гомдол гаргасаар байтал төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хуулийн заалтыг зөрчиж нэр дэвшсэн талаар сумын сонгуулийн хороонд гомдол гаргахад 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 дугаартай албан бичгээр, аймгийн сонгуулийн хороонд гомдол гаргахад 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаартай албан бичгээр тус тус Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т заасны дагуу шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн...,

Х сумын Цавчир 3 дугаар багт Монгол ардын намаас М, Ч, Б, Д, Н, Т, А, Х, С, К нар Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн. Нэхэмжлэлийн үндэслэл нь: Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Аюуш овогтой Мөнхзул нь татварын хугацаа хэтэрсэн өртэй хүнийг сумын сонгуулийн хороо бүртгэсэн байна гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэр дэвшигч Ө, Я нарыг Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-т заасныг зөрчиж өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн байна гэдгийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр сумын сонгуулийн хороо намын нэр дэвшигч нарыг бүртгэсний дараагаар Х сумын намын хорооноос удаа дараа хүсэлтийг гаргаж байсан. Шийдэгдэхгүй явсаар байгаад нэхэмжлэлийн үндэслэл болсон. Нотлох баримт, намын цахим системийн бүртгэл мөн Ө-ийг намаас гарахыг хүссэн хүсэлт зэргийг хэргийн материалд хавсаргасан. Ө-ийн хувьд өмнө 3 удаа Монгол ардын намаас иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож байсан. Сүүлд ч гэсэн Монгол ардын намын хорооноос нэр дэвших хүсэлтээ өгч байсан. Манайх нэр дэвшигчдээ тодруулж, тухайн үед намын хорооноос нэр дэвших эрхээ авч чадаагүйн улмаас 09 дүгээр сарын 01-ний өдөр Ардчилсан намд нэр дэвших хүсэлт гаргасан байсан. Ө нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө Монгол ардын намын гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ гаргасан байсан бол бид ийм асуудал хөндөхгүй байх байсан. 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Ардчилсан намд элсэх хүсэлтийг сумын сонгуулийн хорооноос тухайн үед нөхөж бичгүүд дунд хууль зөрчиж оруулсан нь Монгол улсын хууль дүрмийг уландаа гишгэж нөхөн бүрдүүлэлт хийсэнд бид маш их эмзэглэж байна. Мөн Эрдэнэзаяагийн намын гишүүнээс түдгэлзсэн шийдвэр одоогийн байдлаар гараагүй байна. Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар Улс төрийн намууд нэр дэвших үйл ажиллагааг 08 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал явуулна гэж хуульчилсан. Суманд амьдарч байгаа иргэд нэр дэвшигчид хэн аль намаас нэр дэвшиж байгааг мэдэх бололцоотой байдаг. Х сумын Ардчилсан намын хороо 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэр дэвшүүлсэн тогтоолын хувийг 09 дүгээр сарын 02-ны өдөр Х сумын Сонгуулийн хороонд албан мэйлээр илгээсэн, мөн хэргийн материалд нэр дэвшигчдийг тодруулсан тогтоолыг мөн оруулсан. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт Төв аймгийн Ардчилсан намын хорооны нэр дэвшигчдийн цагдаагийн газрын лавлагаа хэргийн материалд байдаг. 2024 оны 09 дүгээр сарын 02-ноос хойш буюу 3 хоногийн хугацаанд зарим нэр дэвшигчдийн нэрийг солих буюу нэр дэвшиж дууссаны дараагаар Монгол ардын намаас нэр дэвших боломжгүй болсон хүмүүсийг нэр дэвшүүлж хууль зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг 4 нэр дэвшигчтэй ижил нэг тойрогт өрсөлдүүлж тухайн нэр дэвшигчдийн Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн мөн Х сумын иргэдийн саналыг Сонгуулийн хороо саналыг дутуу авч өрсөлдүүлснээрээ эрхийг зөрчсөн гэж гаргасан. Миний бие сумын намын хорооны даргын ажлыг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр авсан. Ягийн нэр Ардчилсан намын хорооны 09 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт өгсөн тодорхойлолт дунд байгаагүй. 09 дүгээр сарын 05-ны өдрийн материал бүрдүүлэх хугацаанд нөхөж бүрдүүлж, дахин сонгуулийн хороонд өгөхдөө Ардчилсан намын 09 дүгээр сарын 01-ний өдөр хуралдсан хорооны тогтоолыг өөрчилж өгсөн. Ю-гийн хувьд мөн 2016 онд Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшиж байсан. ...Монгол ардын намын хороо сонгуульд оролцохоор бүртгүүлсэн. Намаас М, Ч, Б, Д, Н, Т, А, Х, С, К нарыг нэр дэвшүүлсэн учраас намын хороо нь энэ хуульд зааснаар нэр дэвшигч нараа төлөөлж нэр дэвшигчтэй холбоотой гомдлыг Сонгуулийн хороонд гаргасан...Х сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10, 17-ны өдрийн Ардчилсан намаас нэр дэвшигч Ө, Я, З, Ю нарыг бүртгэсэн шийдвэр хууль бус байсан, тэр шийдвэрийн улмаас 4 нэр дэвшигч сонгуульд оролцож сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Хууль бус захиргааны актын эрх зүйн үйлчлэлээр гарч байгаа дараагийн захиргааны акт нь өөрөө хүчингүй байна гэсэн логикоор нэхэмжлэлээ гаргаж байна. Үүнээс өөр үндэслэлээр маргаагүй...нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 32.2.5-т энэ хуулийн 28.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт гэж дурдсан байдаг. Татварын өртэй эсэхийг Захиргааны хэргийн шүүхээс аймгийн татварын алба руу албан тоот явуулахад 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 05/535 тоот албан тоотоор Зыг 425000 төгрөгийн хугацаа хэтэрсэн татварын өртэй байна гэж тогтоосон. Иймд сонгуулийн хороо татварын өртэй хүнийг нэр дэвшүүлсэн гэдэг нь харагдана. Ө Монгол ардын намаас гарах хүсэлтээ 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн. Гэтэл 4 хоногийн өмнө 09 дүгээр сарын 01-ний өдөр намаас гарах өргөдлөө өгөөгүй байж Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн. Ардчилсан намаас нэр дэвшүүлэхдээ 08 дугаар сарын 15-ны өдөр Ардчилсан намд элссэн гэх гар өргөдлийг нөхөж үйлдсэн. 09 дүгээр сарын 01-ний өдөр энэ хүн Монгол ардын намын гишүүн байсан гэдэг нь тогтоогдож байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-т заасныг зөрчсөн байна. Бусад гурван нэр дэвшигчийн тухайд аль аль нь Монгол ардын намаас гараагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Монгол ардын нам цахим бүртгэл хийж e.nam цахим системд З, Я дээр бүртгэл хийгдсэн. Ягийн хувьд 2024 оны 02 дугаар сард төрийн тусгай албан хаагч байж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. Монгол ардын намын 5 дугаар зүйлийн 5.1-т намын гишүүн хууль тогтоомжид заасан тохиолдолд Монгол ардын намын гишүүнээс түдгэлзэх бөгөөд энэ тухайгаа намын анхан шатны байгууллагад бичгээр өгсний үндсэн дээр цахим бүртгэлд түдгэлзсэн тухай тэмдэглэл хийнэ гэж заасан. Түдгэлзэх үндэслэл арилсан бол хүсэлтээ гаргаж гишүүнчлэлээ сэргээнэ. Намын гишүүн байсныг хугацаанаас өмнө хасагдахгүй гэсэн дүрмийн заалттай. Өөрөөр хэлбэл энэ хүн Монгол ардын намд элссэн байж байгаад хуульд заасан хязгаарлалттай буюу төрийн тусгай албан хаагч намын гишүүнчлэлтэй байж болохгүй гэх заалтын дагуу түдгэлзэж ажлаас гарч тэтгэвэртээ гарч түдгэлзэх хүсэлт нь арилснаар 2024 оны 02 дугаар сараас хойш Монгол ардын намын гишүүн байсан гэдэг нь дүрэм болон хуульд зааснаар эрх нь сэргээд явж байгаа. Иймд цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа учраас нэр дэвшүүлэх үйл ажиллагааны хувьд Я нь Монгол ардын намын гишүүн байсан гэдэг нь тогтоогдож байна. Югийн тухайд Монгол ардын хувьсгалт намын гишүүн байсан нь үнэн. Монгол ардын нам болон Монгол ардын хувьсгалт нам нэгдсэн. Мөн өмнө хоёр удаа Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшиж байсан гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М тайлбарлалаа. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар энэ хоёр хуулийн этгээд нэгдсэн. Эрх хууль ёсны ашиг сонирхол нь Монгол ардын намд шилжсэн. Монгол ардын хувьсгалт намын гишүүнчлэлтэй бүх хүмүүс Монгол ардын намд дэвшиж явж байсан. Иймд Ю нь Монгол ардын нам гишүүн гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэцэгийн хувьд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргаан ярьж байна. Сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т зааснаар сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор өргөдөл, нэхэмжлэлийг гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл гомдлыг хүлээн авахгүй гэж заасан. Анхан шатны захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээж авсан буюу өнөөдөр шийдвэрлэж байна. Хүлээн авахаас өмнө үүнийг шийдвэрлэх ёстой байсан. Учир нь долоо, долоо хоногоор хөөж гомдол гаргаж байсан. Маргаан бүхий захиргааны актын хувьд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн Х сумын сонгуулийн хорооны тогтоолыг 6 хоногийн дараа 09 дүгээр сарын 16-ны өдөр Х сумын Монгол ардын намын хорооноос гомдол гаргасан. 09 дүгээр сарын 17-ны өдөр хариу ирж, 18-ны өдөр Өтэй холбоотой хариуг хүргүүлсэн. Мөн 09 дүгээр сарын 18-ны өдөр Ятай холбоотой Монгол ардын намын гишүүн гэдгийг сумын Монгол ардын намын хорооноос сонгуулийн хороонд хүргүүлсэн. 09 дүгээр сарын 20-ны өдөр мөн Монгол ардын намын хорооноос гишүүнээс татгалзсан хүсэлтийг Ө, Я нар дээр дахин ирүүлнэ үү гэсэн хоёр албан тоотыг 09 дүгээр сарын 20-ны өдөр сумын сонгуулийн хорооноос Монгол ардын намд ирүүлсэн, үүнээс 2 хоногийн дараа 09 дүгээр сарын 22-ны өдөр Өийн хүсэлтийг 09 дүгээр сарын 05-ны өдрийн огноотой намаас гарах хүсэлтийг хүргүүлсэн. Хариу тайлбаруудыг авч 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Сонгуулийн хороонд хугацаандаа гомдол гаргасан. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Сонгуулийн хорооноос гомдол гаргах хугацаа хэтэрсэн байна гэх үндэслэлээр хүлээж авахгүй шүүхдээ ханд гэж өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүхэд ханд гэсэн хариу тайлбарыг өгсний дагуу эдгээр хүмүүс шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хоёр дахь маргаан бүхий захиргааны акт 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гарсан. Маргаан бүхий актад 10 дугаар сарын 15-ны өдөр сумын сонгуулийн хороонд 10 хүний нэр дээр гомдол гаргасан. Гомдлын хариуг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, дээд шатны сонгуулийн хороонд ханд гэсний дагуу дээд шатны сонгуулийн хороонд 10 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргасан. Аймгийн Сонгуулийн хороо 10 дугаар сарын 23-ны өдөр мөн хугацаа хэтэрсэн байна. Сумын сонгуулийн хороонд гаргасан гомдлын хугацааг оролцуулж тоолохгүйгээр хоёр сонгуулийн хороонд хоёуланд нь хугацаа хэтэрсэн байна гэх хариу өгсөн. аймгийн сонгуулийн хорооноос хариугаа аваад 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий захиргааны хоёр актын хувьд шат шатандаа 7 хоногийн дотор гомдол гаргаж, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан хугацаанд нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэцэгийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. ...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол ардын нам сонгуульд оролцсон. Монгол ардын нам өөрөө сонгуульд оролцогчоор бүртгүүлсэн. Монгол ардын намаас төлөөлөөд эдгээр 10 хүнийг нэр дэвшүүлж байгаа учраас тухайн иргэд бие даан нэр дэвшиж байгаа зүйл биш. Намаас нэр дэвшиж байгаа учраас намын нэр дэвшигчтэй холбоотой гомдол саналыг нам нь энэ хуульд зааснаар гомдол гаргах үүрэг хариуцлага хүлээнэ....Сумын Сонгуулийн хорооны 2024 оны 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гарсан захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10, 17-ны өдрийн Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэж гаргасан хууль бус захиргааны акт дээр үндэслэж гарсан, сонгуулийн хороо цаг тухайд нь хүчингүй болгоогүйн улмаас 4 нэр дэвшигч сумын хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Энэ 4 нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэр нь өөрөө хууль бус байсан. Тэр шийдвэрийн улмаас бий болж сонгуульд оролцож төлөөлөгчөөр сонгогдсон. Хууль бус захиргааны актын эрх зүйн үйлчлэлээр гарч байгаа дараагийн захиргааны акт нь өөрөө хүчингүй байна гэсэн логикоор нэхэмжлэлээ гаргаж байна. Үүнээс өөрөөр сонгуулиар мөнгө тараасан ч гэх юм уу үндэслэлээр маргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

3.3 Хариуцагч Төв аймгийн Х сумын Сонгуулийн хорооны дарга А.Мөнх-Од болон Х сумын Сонгуулийн хорооны эрх залгамжлагч Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай, А.Батцэцэг нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 17-6-3 дугаар хэсэгт Монгол ардын намаас нэр дэвшигч М, Ч, Б, Д, Н. Баттөмөр, Т, А, Х, С, К нарын 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Төв аймгийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж хариу тайлбарыг хүргүүлж байна. Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Төв аймгийн сумдын Сонгуулийн хороо байгуулагдсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 19:11 минутад Монгол Ардын намаас 33 хуудас бүхий материал, Ардчилсан намаас тус өдрийн 19:39 минутад 40 хуудас бүхий материалыг хүлээлгэн өгсөн. 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сумын Сонгуулийн хороо хуралдаж хуулийн хугацаандаа бүрдүүлэх шаардлагатай материалаа бүрэн бүрдүүлж хуулийн шаардлага шалгуур хангасан тул орон нутгийн сонгуульд оролцохоор материал хүсэлтээ ирүүлсэн 2 намыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцуулахаар шийдвэрлэж Сумын Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол ардын намыг оролцуулахаар, тус өдрийн 02 дугаар тогтоолоор Ардчилсан намыг оролцуулахаар бүртгэсэн. Нэр дэвшигчээр бүртгүүлэхээр Монгол Ардын нам, Ардчилсан намаас ирүүлсэн 42 нэр дэвшигчийн материалыг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сонгуулийн хороо хуралдаж баримт бичгийг нягтлан шалгасан, ...18 нэр дэвшигч АНСДИТХСТХуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.4, 28.5, 28.6, 28.7, 28.8 дахь шаардлагыг хангаж байсан тул сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэн МАН-д хүргүүлсэн. Ардчилсан намаас нэр дэвшигч Я-татварын өртэй, Ю татварын өртэй зөрчил илэрсэн тул Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэх татгалзаж, бусад 15 нэр дэвшигчийг сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар тогтоолоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэн Ардчилсан намд хүргүүлсэн. Нөхөн нэр дэвшүүлэх хугацаанд Монгол Ардын намаас 2 нэр дэвшигч зөрчлөө арилган холбогдох материалыг Сумын Сонгуулийн хороонд ирүүлсэн. Нэр Дэвшигч М-ийг сумын Монгол ардын намын хорооноос нөхөн нэр дэвшүүлж материалыг сумын Сонгуулийн хороонд ирүүлсэн. Нэр дэвшигч Я, Ю... нар зөрчлөө арилган нөхөн нэр дэвшүүлэх хугацаанд материалаа ирүүлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сонгуулийн хороо хуралдаж Монгол Ардын намын нэр дэвшигчдийг нөхөн бүртгэж 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолоор, Ардчилсан намын нэр дэвшигчдийн нөхөн бүртгэж 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор баталгаажуулсан. Нэхэмжлэлд Ардчилсан намаас нэр дэвшигч Ю, Ө нарыг Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийг зөрчин нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш нэр дэвшүүлсэн гэсэн бөгөөд сумын Ардчилсан намын 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хавсралтаар ирүүлсэн жагсаалтын 12 дугаарт нэр дэвшигч Ө, 14 дугаарт нэр дэвшигч Ю нарын нэр байсан тул нэр дэвшүүлэх үйл ажиллагаа дууссаны дараа нэр дэвшүүлсэн гэж үзэхгүй байсан. Мөн нэр дэвшигч Яг Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5.Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэлд дурдсан бөгөөд тус асуудлаар Монгол ардын намаас 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр сумын Сонгуулийн хороонд гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу сумын Сонгуулийн хорооноос 04 дүгээр албан бичгийг сумын Монгол ардын намд хүргүүлэн намын гишүүнээс түдгэлзэх хүсэлт гаргасан бол тухайн хүсэлтийг ирүүлэх талаар мэдэгдсэн. Мөн сумын Ардчилсан намд нэр дэвшигч Яг Ардчилсан намын гишүүн эсэх талаарх нотлох баримтыг ирүүлэх тухай сумын Сонгуулийн хорооны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар албан бичгийг хүргүүлсэн. Монгол ардын намаас 09 дүгээр сарын 22-ны өдрийн 13 дугаар албан бичгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Я нь 2022 онд гишүүнээр элсэн цахим бүртгэл хийлгэсэн. Намын гишүүнээс татгалзах хүсэлт гаргаагүй талаар хариуг ирүүлсэн. Ардчилсан намаас 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/21 дүгээр албан бичгээр нэр дэвшигч Ягийн Ардчилсан намд элсэх хүсэлт, тайлбарыг Ардчилсан намд элссэн намын батлах, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн бөгөөд нэр дэвшигч Я нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа байгууллагад 2 ажиллаж 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр тэтгэвэрт гарсан, намын гишүүн байх боломжгүй, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлгүй талаар сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар албан бичгийг Сумын Монгол ардын намын хороонд хүргүүлсэн. Нэр дэвшигч Өийг нэг намын гишүүнийг өөр намаас, нэр дэвшүүлэхийг хориглоно гэснийг зөрчсөн гэсэн асуудлаар Монгол ардын намаас 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаар албан бичгээр гомдол гаргасан бөгөөд Сонгуулийн хорооноос 09 дүгээр сарын 17-ны өдөр 01 дүгээр албан бичгийг сумын Монгол ардын намд хүргүүлэн Өийн сонгуульд нэр дэвшихээр бүрдүүлж ирүүлсэн материалыг хянаж үзэхэд хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл илрээгүй, үүнийг нотлох баримт бичиг байхгүй тул 09 дүгээр сарын 19-ний өдрийн дотор холбогдох баримтыг ирүүлэх талаар мэдэгдсэн. Мөн сумын Ардчилсан намд нэр дэвшигч Өийг Ардчилсан намын гишүүн эсэх талаарх нотлох баримтыг 09 дүгээр сарын 19-ний өдрийн дотор ирүүлэх тухай сумын Сонгуулийн хорооны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар албан бичгийг хүргүүлсэн. Монгол ардын намаас 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаар албан бичгээр цахим бүртгэлд байгаа талаарх 2 хуудас материалыг ирүүлсэн. Ардчилсан намаас 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09/24 дүгээр албан бичгээр Өийн Ардчилсан намд элсэх хүсэлт, Төв аймгийн Х сумын Ардчилсан намын хорооны гишүүнээр элссэн намын батлахын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн. Монгол ардын намаас ирүүлсэн нотлох баримтад Монгол ардын намын гишүүнээс татгалзсан эсэх талаар тайлбар байхгүй байсан тул нэр дэвшигч нь Монгол ардын намаас татгалзах хүсэлт гаргасан эсэх талаарх баримтыг 09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор ирүүлэх тухай 09 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар албан бичгийг Монгол ардын намд хүргүүлсэн. Уг албан бичгийн хариуд 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаар (огноо буруу бичигдсэн) албан бичигт нэр дэвшигч Өийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой МАН-ын гишүүнээс гарах тухай өргөдлийг хавсарган ирүүлсэн. Ардчилсан намаас нэр дэвшигч Д. Өлзийхишигийг нэр дэвшигчээр бүртгэхэд хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан шаардлагыг хангасан тул нэр дэвшигчээр бүртгэн тогтоолоор баталгаажуулсан. Сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 08, 09 дүгээр албан бичгийг Сумын Монгол ардын намын хороонд хүргүүлсэн. Иймд Монгол ардын намаас нэр дэвшигч М, Ч, Б, Д, Н, Т, А, Х, С, К нарын нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү...Х сумын Монгол ардын намын хороо аймгийн сонгуулийн хороонд гомдол гаргасан байна. Намын хороо өөрөө эрх зүйн чадамжгүй субъект. Х сумын Монгол ардын намын хороо, намын гишүүн гэсэн боловч энэ хоёр бол хоёр өөр субъект. Тухайн үедээ Монгол ардын намын хороо 10 хүнд итгэмжлэл өгөөд гомдол гаргуулсан бол одоо ийм асуудал болохгүй. Нэг болохоор Монгол ардын намын хороо болчихдог нэг болохоор 10 иргэн болчихдог. Нэхэмжлэгч нь ийм эрх зүйн байдал нь ойлгомжгүй байж болохгүй....Захиргааны ерөнхий хуулиар 30 хоногийн дотор гомдол гаргана гэсэн байдаг, сонгуулийн маргаан ердийн биш учраас гомдол гаргах хугацааг нь хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Үүнийг хольж ойлгож болохгүй. Ийм учраас хугацаа хэтэрсэн. Хоёрт яг ямар эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа юм бэ гэдгээ тодорхойлж чадаагүй...Х сумын Сонгуулийн хороо хуульд заасан үндэслэлээр нэр дэвшигчдийг бүртгэж мөн Ардын нам, Ардчилсан нам бүгдэд нь боломж олгож, нэр дэвших ажиллагаагаа явуулж холбогдох газруудаас тайлбарыг нь авч хуулийн хугацаандаа хуулийн дагуу сайн ажилласан гэдэг нь хавтаст хэргээс харагддаг. Х сумын сонгуулийн хороо нэр дэвшигч, нэхэмжлэгч 10 иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хангаагүй зүйл байхгүй. Х сумын сонгуулийн хорооноос болж эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж яваад байгаа зүйл байхгүй. Тухайн үед хариугаа өгч аймгийн сонгуулийн хороонд хандаж гомдол гаргах бүх эрхийг нь хангаж явсан. 09 дүгээр сарын 17-ны өдрийн нэр дэвших үйл ажиллагаатай холбоотой шийдвэрүүдийг гаргаад явсаар байхад хөөн хэлэлцэх хугацаандаа гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн зүйл дээр гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.4. Гуравдагч этгээд З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие орон нутгийн сонгуульд нэр дэвшихэд бичиг баримтын бүрдүүлэлтийг хийхээр лавлагаа авахад ямар нэг татварын өр төлбөргүй байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.5. Гуравдагч этгээд Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Монгол ардын намаас гарах хүсэлтийг Монгол ардын намын дарга Мд цахимаар өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.6. Гуравдагч этгээд Я шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Төрийн тусгай байгууллагад 20 жил ажиллаж байгаад 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр цэргийн тэтгэвэрт гарсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.7. Гуравдагч этгээд Ю шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь урьд нь ямар нэгэн намд элсэж байгаагүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.8. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жигмэддорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй холбоотой гуравдагч этгээдүүд өөрсдийн биеэр ирж тайлбар гаргасан. Я нь 22 жил төрийн албанд ажиллаж, 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар гарсан, мөн өөрөө урд өмнө нь ямар нэгэн намд элсэж байгаагүй гэсэн тайлбар гаргасан. 2024 оны 08 дугаар сард Ардчилсан намд элссэн. Зыг татварын өртэй байхад бүртгэсэн гэсэн, хавтаст хэргийн 97 дугаар хуудсанд сонгуулийн хороонд гаргаж өгч байсан татварын өргүй гэх баримт байдаг. Югийн хувьд Монгол ардын хувьсгалт намын гишүүн байсан. 2011 онд Монгол ардын хувьсгалт намд бүртгэгдэж 2021 онд нам нь татан буугдсан байдаг. Монгол ардын хувьсгалт нам татан буугдаж Ардын намтай нийлсэн. Энэ цаг хугацаанд Монгол ардын хувьсгалт намаас гарах болон Монгол ардын намд элсэх хүсэлт гаргаагүй. Энэ намын гишүүнчлэлтэй байгаагүй. 2024 оны 08 дугаар сард Ардчилсан намд элссэн. Ө Монгол ардын хувьсгалт намын гишүүн байсан нь үнэн, намаас гарах хүсэлтээ 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн. Энэ талаар баримт хавтаст хэрэг байгаа. Улс төрийн намын тухай хуульд намаас гарах өргөдлийг өгснөөр намаас гарсанд тооцно гэж заасан. Иймд Монгол ардын намын гишүүн биш болсон учир Ардчилсан намд элсэж нэр дэвшсэн. Ө, З, Я, Ю нар нь Орон нутгийн сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж нэр дэвшсэн зүйл огт байхгүй. Иймд өөрсдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонгуульд оролцож, сум орон нутгийн иргэдийг төлөөлөхөөр төлөөлөгчөөр сонгогдсон. Х сумын сонгуулийн хороо тайлбараа бичгээр ирүүлсэн байсан...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3.9. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэр дэвшүүлэх ажиллагааны хүрээнд хуульд заасан бүрдүүлбэрийн шаардлагыг нэр дэвшигч тус бүрээр хангасан эсэхийг шалгах ажиллагааг сонгуулийн хороо явуулсан нь нотлох баримтаар тогтоогдож байна...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын маргаан бүхий актын хэрэгжих хугацаа нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байсан байна. Захиргааны акт бол 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр ийнхүү дуусгавар болсон. Дуусгавар болсон захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй. Өөрөөр хэлбэл захиргааны акт хэрэгжиж дууссан. Нэхэмжлэлийн шаардлага хүчингүй болгохоор байгаа учраа энэ нь хүчингүй болох хууль зүйн үндэслэл байхгүй байна. Хоёр дахь шаардлага нь тэдгээр нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсон захиргааны актыг хүчингүй болгуулахдаа миний ойлгож байгаагаар нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагад дурдсанаар хүчингүй болгохтой холбогдуулж хүчингүй болгуулж байгаа учраас дараагийн актыг хүчингүй болгох ёстой гэсэн логикоор ойлгож байна, нэхэмжлэлээс ингэж ойлголоо. Бүрдүүлж өгсөн баримт нь хуульд заасан шаардлагыг хангасан, эрх бүхий этгээд болох Сонгуулийн хороо шалгаж үзэхэд зөрчилгүй байсан гэдэг нь тогтоогдсон учраас нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах ийм нөхцөл тогтоогдоогүй...Шүүхэд нэхэмжлэл гаргах мөн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах хугацаа хэтэрсэн. Монгол ардын намын хорооноос сумын Сонгуулийн хороонд гомдол гаргасан. Хариуг нь сумын Сонгуулийн хорооноос 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн...Эдгээр гомдлыг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар нэхэмжлэл гаргагч 10 иргэн өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас намын хорооноос гомдол гаргасан гэж тайлбарласан. Захиргааны акттай холбоотой үйл баримтын талаар 2024 оны 09 дүгээр сарын 06, 18, 16-ны өдрүүдэд мэдсэн гэх үзэх үндэслэлтэй. Хэрэв ингэж үзэх юм бол энэ өдөр гомдол гаргасан юм байна. Энэ өдрөөс мөн бусад хугацаануудыг тоолно. Гэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар хуулийн этгээдийг хэрхэн төлөөлөх талаар зохицуулсан. Тус заалтад хууль эрх зүйн бусад акт холбогдох баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэхгүйгээр төлөөлөх этгээд эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө гэж заасан. Итгэмжлэлгүйгээр М гомдол гаргах эрхгүй харин намын дарга Оюун-Эрдэнээс зөвшөөрөл авч байж гомдол гаргана. 2024 оны 09 дүгээр сарын 06, 18, 16-ны өдрүүдэд гаргасан гомдлыг Монгол ардын нам болон тус намын хорооноос төлөөлөн гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь итгэмжлэлгүй учраас. Өөрөөр хэлбэл иргэд буюу нэхэмжлэгч нар гаргасан гэж ойлгоё. Хэрэв ингэж ойлгосон тохиолдолд шүүхэд гомдол гаргах хугацааг тоолох хэрэгтэй болно. Шүүхэд гомдол гаргах хугацааг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т зааснаар сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор өргөдөл гомдол гаргах, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан зохицуулалтаар 30 хоног тоолохгүй 7 хоногийн хугацаанд гомдол гаргах гэж үзэх үндэслэлтэй юм. Сумын сонгуулийн хорооны шийдвэрт гомдол гаргаж, татгалзсан хариу авсан бол 7 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой, гэтэл хугацааг хэтрүүлсэн байна. Зын хувьд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаагүй юм байна. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах хугацааг тодорхойлсон. Иргэн хуулийн этгээд гомдол гаргахдаа тухайн захиргааны акт гаргасан захиргааны байгууллагын дээд шатанд гомдол гаргана гэж заасан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар иш татаж хэлэх юм бол сонгуулийн хороо шатлан захирах зарчмаар ажиллах бөгөөд сонгуулийн хорооны шийдвэртэй холбогдуулан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т зааснаар дээд шатны сонгуулийн байгууллагад гомдол гаргана гэж заасан. Гомдол гаргахдаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасныг хэрэглэж 7 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Х сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 07 тоот, 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дугаартай сонгуулийн хорооны тогтоолд гомдол гаргах 7 хоногийн хугацаа нь 10 дугаар сарын 15-ны өдөр дууссан. Энэ үед 10 иргэн дахин 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сумын сонгуулийн хороонд дахин гомдол гаргасан байсан. Ю, Я, Ө нарт холбогдуулаад гомдол гаргасан байсан. Гэхдээ тухайн 10 иргэн гомдол гаргах хугацаа аль хэдийн хэтэрсэн гэж үзэх ийм үндэслэлийг бүрдүүлсэн учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн. Захиргааны акт хэрэгжиж дууссан, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 7 тоот, 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дугаартай нэр дэвшигчийг бүртгэж байгаа тогтоолууд нь сонгуулийн хугацаанд тухайн этгээд сонгуульд оролцож сонгуулийн сурталчилгаагаа хийгээд иргэд сонгогчдоос санал авахтай холбогдсон боломжийг нээсэн эрх зүйн зохицуулалт юм. Хэрэв дахин сонгууль явагдах тохиолдолд захиргааны актууд үйлчлэхгүй дахин эхнээсээ эхэлнэ. Ингээд үзэх юм бол тухайн захиргааны акт дуусгавар болсон. Дуусгавар болсон захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх ямар ч боломжгүй. Нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоол хууль бус учраас төлөөлөгчөөр сонгогдсон тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тодорхойлсон. Гэхдээ энэ тодорхойлолт зөв биш өөрөөр хэлбэл нэр дэвшигчээр тогтоосон тогтоол хууль бус юм гэж бодож хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж бодъё. Тогтоолыг дуусгавар болсон гэж бодъё тэгсэн ч гэсэн хүчингүй болсон үр дагавар нь тухайн нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгосонд тооцох үйл баримтад үр дагавар үүсэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэгч М, Ч, Б, Д, Н, Т, А, Х, С, К нарын нэхэмжлэлийн Х сумын Сонгуулийн хорооны Ардчилсан намын нэр дэвшигчдийг бүртгэх тухай" 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар тогтоолын З, Ө нарт холбогдох хэсгийг, "Ардчилсан намын нэр дэвшигчдийг нөхөн бүртгэх тухай" 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дүгээр тогтоолын Я, Ю нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, 2024 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 14 дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай тогтоолын З, Ө, Я, Ю нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор, аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах тус аймгийн 27 сумын Сонгуулийн хороог байгуулсан.

 

Төв аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоолоор сумдын Сонгуулийн хороог татан буулгаж, аймгийн Сонгуулийн хорооны Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ. Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 7 дугаар тогтоолоор Төв аймгийн Сонгуулийн хороог татан буулгасан бөгөөд тус Хурлаас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 274 дугаартай ...Төв аймгийн Сонгуулийн хороо нь хоёулаа татан буугдсан тул...Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эрх залгамжлалыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд, М нарын 10 иргэний нэхэмжлэлтэй Х сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж А.Батцэцэг, Б.Баярмагнай нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах тухай албан бичгийг тус захиргааны хэрэгт ирүүлсэн. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 692 дугаар захирамжаар, М нарын 10 иргэний нэхэмжлэлтэй, Төв аймгийн Х сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийн хариуцагч Х сумын Сонгуулийн хорооны эрх залгамжлагчаар Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг оролцуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Нэхэмжлэгч нарын Х сумын Сонгуулийн хорооны Ардчилсан намын нэр дэвшигчдийг бүртгэх тухай" 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар тогтоолын З, Ө нарт холбогдох хэсгийг, "Ардчилсан намын нэр дэвшигчдийг нөхөн бүртгэх тухай" 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дүгээр тогтоолын Я, Ю нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

1.1. Нэхэмжлэгч М, Ч, Б, Д, Н, Т, А, Х, С, К нарыг Х сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай Монгол ардын намын нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоол, мөн тус Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай Монгол ардын намаас нэр дэвшигчдийг нөхөн бүртгэх тухай тогтоолоор Х сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 17-06-03 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэжээ.

 Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ардчилсан намын хорооноос нэр дэвшүүлсэн З, Ө, Я, Ю нар нь Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3.2, 28.5, 28.1 дэх заалтыг зөрчиж нэр дэвшсэн, Х сумын Сонгуулийн хороо нь хуулийн шаардлага хангаагүй З, Ө, Я, Ю нарыг хууль бус шийдвэр гаргаж, нэр дэвшигчээр бүртгэж өрсөлдүүлсэн нь бидний Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг ноцтой зөрчиж, бидний сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн тодорхойлжээ.

 

1.2. Маргаан бүхий захиргааны акт болох Х сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.9-т заасныг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигчид хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 2.4, 28.6, 28.7, 28.8 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа гэсэн үндэслэлээр тус намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн, уг тогтоолын 7 дугаар хавсралтад тус сумын 17-06-03 дугаар тойрогт нэр дэвшигчээр Ө, З нарын 15 нэр дэвшигчийг бүртгэсэн.

 1.3. Маргаан бүхий захиргааны акт болох 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор хуульд заасан шаардлага хангасан гэх үндэслэлээр Я, Ю нарын 6 иргэнийг тус сумын Хурлын сонгуулийн 17-06-03 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн байна.

 1.4. Х сумын Монгол ардын намын хорооны дарга Мэс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 05 дугаартай[9][9], 09 дүгээр сарын 18-ны өдөр 11 дугаартай[10][10] албан бичгээр Я, Ю нарын нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгуулах-аар гомдол гаргасан.

- Тус сумын Сонгуулийн хорооноос 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 08 дугаартай албан бичгээр[11][11] Я-г... нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлгүй тухай,

- 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 09 дугаартай албан бичгээр[12][12] Өийг нэр дэвшигчээр бүртгэхэд хуулийн 31.2-т заасан шалгуурыг хангасан тул бүртгэн тогтоолоор баталгаажуулсан... гэсэн хариуг тус тус өгсөн.

1.5. Х сумын Монгол ардын намын хорооны дарга Мэс Төв аймгийн Сонгуулийн хороонд хандан 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаартай албан бичгээр[13][13] Х сумын Сонгуулийн хороо нь...Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.1, 28.3.2, 28.5, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2, 32.1.3, 32.1.4 заалтуудыг тус тус зөрчин...тус сумын Ардчилсан намын нэр дэвшигчид болох З, Ю, Я, Ө нарын нэр дэвшигчдийг бүртгэж, үнэлэх олгосон...Хуульд заасан шаардлага хангаагүй нэр бүхий нэр дэвшигчдийг ...сумын Сонгуулийн хорооны нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргасан.

 

1.6. Төв аймгийн Сонгуулийн хорооноос 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай[14][14] Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81.4 дэх хэсэгт Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй хэмээн заасан. Хуулийн дагуу нэр дэвшигч бүртгэж шийдвэр гаргах үйл ажиллагаа 09 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болсон бөгөөд үүнээс хойш 11 хоног өнгөрсөн тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн албан бичгийг Х сумын Монгол ардын намын хороонд хүргүүлжээ.

Нэхэмжлэгч М би Х сумын Монгол ардын намын хорооны даргаар ажиллаж байгаа, ... Монгол ардын намын хороо сонгуульд оролцохоор бүртгүүлсэн. Намаас нэр дэвшүүлсэн учраас нэр дэвшигч нараа төлөөлж Сонгуулийн хороодод гомдол гаргасан.... аймгийн Сонгуулийн хорооны 10 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгийг гарсан өдөр нь авсан гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

1.7. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбаруудаар, Х сумын Монгол ардын намаас Төв аймгийн Сонгуулийн хороонд гаргасан гомдолд Ч, Б, Д, Н, Т, А, Х, С, К, М нарын эрх зөрчигдсөн талаар дурдаагүй байх бөгөөд уг гомдолд эдгээр нэр дэвшигч нараас тухайн намын хороонд олгосон итгэмжлэлийг хавсаргаагүй. Үүнээс гадна, тус намын хорооноос шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын Х сумын Монгол ардын нам нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж тэднийг төлөөлөн гомдол гаргасан, намын хороо, намын гишүүдээ төлөөлөх эрхтэй. Төв аймгийн Сонгуулийн хорооны 10 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгээр өгсөн хариуг гарсан өдөр нь аваад Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө. гэж заасан тул нэр дэвшигч нарыг бүртгэсэн сумын Сонгуулийн хорооны тогтоолтой холбогдуулан нэхэмжлэгч нарыг төлөөлөн Х сумын Монгол ардын намын хороо Төв аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргасан гэж дүгнэх боломжгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нар нь Х сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар тогтоолын Ө, З нарт холбогдох хэсэг, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дүгээр тогтоолын Я, Ю нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Төв аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.8 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.3.Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж, 54.2 дахь хэсэгт Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж..., нэхэмжлэлийг буцаана. гэж тус тус заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар, нэхэмжлэгч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан журмаар Х сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн, 17-ны өдрийн 07 дугаар тогтоол, 09 дүгээр тогтоолын Ө, З, Я, Ю нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Төв аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргаагүй, гомдлоо захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлээгүй нь тогтоогдож байна. Иймээс, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж зааснаар нэхэмжлэгч нарын Х сумын Сонгуулийн хорооны Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх, нөхөн бүртгэх тухай 2024 оны 09 дүгээр сарын 10, 17-ны өдрүүдийн 07, 09 дугаартай тогтоолуудын З, Я, Ю, Ө нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Хоёр. Нэхэмжлэгч нарын Х сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 14 дугаартай Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай тогтоолын З, Ө, Я, Ю нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

2.1. Нэхэмжлэгч нараас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Сонгуулийн хороонд хандан Ө, Я, З, Ю нар Аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2, 28.5, 28.1 дэх заалтыг зөрчин нэр дэвшин өрсөлдсөн....нэр дэвшигчид хуулийн шаардлага хангаагүй....төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох шийдвэр гаргах боломжгүй тухай өргөдөл гаргасан[15][15],

 

Төв аймгийн Сонгуулийн хороо 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаартай албан бичгээр ...7 хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдлыг хүлээн авахгүй гэсэн хариуг нэхэмжлэгч нарт өгчээ.

 

2.2. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10, 17-ны өдрийн Ардчилсан намаас нэр дэвшигч Ө, Я, З, Ю нарыг бүртгэсэн шийдвэр хууль бус байсан, тэр шийдвэрийн улмаас 4 нэр дэвшигч сонгуульд оролцож төлөөлөгчөөр сонгогдсон. Хууль бус захиргааны актын эрх зүйн үйлчлэлээр гарч байгаа дараагийн захиргааны акт нь өөрөө хүчингүй байна гэсэн логикоор нэхэмжлэлээ гаргаж байна. Үүнээс өөрөөр сонгуулиар мөнгө тараасан ч гэх юм уу үндэслэлээр маргаагүй... хэмээн тайлбарласан.

 

2.3. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд заасан Х сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар тогтоол, 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дүгээр тогтоолын Ө, З, Я, Ю нарт холбогдох хэсэг-ийг хууль бус болохыг эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй, захиргааны актуудыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй бөгөөд уг актууд хүчин төгөлдөр байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

2.4. Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-т Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана гэж заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэгдсэн Ө, З, Я, Ю нар нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцон 17-6-3 дугаар хэсэгт сонгогчдын хамгийн олон санал авсан. Уг санал хураалтын дүнг үндэслэн Х сумын Сонгуулийн хороо 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор Ө, З, Я, Ю нарыг тус Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон тооцож шийдвэрлэсэн.

 

Үүнээс үзвэл, Х сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр тогтоолын Ө, З, Я, Ю нарт холбогдох хэсэг нь Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т Тухайн шатны сонгуулийн хороо санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана. гэж, 73.3-т Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ гэж заасанд нийцжээ.

 Иймд, нэхэмжлэгч нарын Х сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр тогтоолын Ө, З, Я, Ю нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д ...нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.2 дахь хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М, Ч, Б, Д, Н, Т, А, Х, С, К нарын Х сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн 07 дугаар тогтоолын Ө, З нарт холбогдох хэсэг, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дүгээр тогтоолын Я, Ю нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, энэ нэхэмжлэлийн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9, 73 дугаар зүйлийн 73.1, 73.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М, Ч, Б, Д, Н, Т, А, Х, С, К нарын Х сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр тогтоолын З, Я, Ө, Ю нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ОДСҮРЭН

 

 

 

 

 

[1][1] Хавтаст хэрэг, 88 дахь талд,

[2][2] Хавтаст хэрэг, 107 дахь талд,

[3][3] Хавтаст хэрэг, 117 дахь талд,

[4][4] Хавтаст хэрэг, 117 дахь талд,

[5][5] Хавтаст хэрэг, 241 дэх талд,

[6][6] Хавтаст хэрэг, 242 дахь талд,

[7][7] Хавтаст хэрэг,39-40 дэх талд,

[8][8] Хавтаст хэрэг, 41 дэх талд,

[9][9] Хавтаст хэрэг, 88 дахь талд,

[10][10] Хавтаст хэрэг, 107 дахь талд,

[11][11] Хавтаст хэрэг, 117 дахь талд,

[12][12] Хавтаст хэрэг, 101 дэх талд,

[13][13] Хавтаст хэрэг, 241 дэх талд,

[14][14] Хавтаст хэрэг, 242 дахь талд,

[15][15] Хавтаст хэрэг, 39 дэх талд,