| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00714/И |
| Дугаар | 319/ШШ2025/00020 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 319/ШШ2025/00020
*******25 01 13 319/ШШ*******25/000*******
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
дахь дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,
Нэхэмжлэгч: ******* *******, *******-******* *******, ******* **************, ******* , ******* -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , , 9-р , - , -д холбогдох,
1,264,263 (нэг сая хоёр зуун жаран дөрвөн мянга хоёр зуун жаран гурван) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******24 оны 12 ******* сарын 05-ны өдөр хүлээн авч, *******24 оны 12 ******* сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэгч ******* нь хариуцагчтай TtB//4019 *******тай Дараа тооцоогоор худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр худалдагч нь олон нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өгсөн захиалгын дагуу цаг хугацаанд нь нийлүүлэх, худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон байдаг.
Тодруулбал хариуцагч нь *******23.05.01-ний өдөр 1,42,42 төгрөгийн бараа худалдан авсан боловч 06.2-ны өдөр 1,000,000 төгрөг төлж үлдсэн 42,42 төгрөгийг төлөөгүй. Энэ нь гэрээний 6.1 дэх хэсэгт Худалдан авагч тал нь худалдан авсан барааныхаа төлбөрийг тухайн сарын 25-ны өдрийн дотор худалдагч талын эзэмшлийн ХААН банк дахь 56633262 тоот дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу үүргээ бүрэн биелүүлээгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийн хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний .2-т заасны дагуу нэхэмжлэгч нь алданги тооцон авах эрхтэй бөгөөд *******23 оны 05 ******* сарын 25-ны өдөр төлбөрөө төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу Иргэний хуулийн 232 ******* зүйлийн 232.4-т заасны дагуу нэхэмжилж болох алдангийн хэмжээ 421,421 төгрөг болж байна. хэсэгт заасны дагуу нэхэмжилж болох алдангийн хэмжээ 24,000 төгрөг болж байна.
Иймд хариуцагч -иас Иргэний хуулийн 243 ******* зүйлийн 243.1 дахь хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 1,264,263 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,264,263 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 ******* зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч тай гэрээ байгуулсан болох нь гэрээгээр тогтоогдож байна.
Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,264,263 төгрөгийг нэхэмжлэгч ******* д бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлжээ. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч ******* ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгөөс 15,25 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч -иас 14,25 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 ******* зүйлийн 5.1, 123 ******* зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь 1,264,263 (нэг сая хоёр зуун жаран дөрвөн мянга хоёр зуун жаран гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь биелүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн .1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгөөс 15,25 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч -иас 14,25 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН