| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00615/И |
| Дугаар | 319/ШШ2025/00030 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 319/ШШ2025/00030
2025 01 17 319/ШШ2025/00030
*******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч *******.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ******* овогт **************гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Лхаашидын*******гийн нэрийг 1989 оны хүн амын тооллогонд Лхаашидын гэж ташаа бичсэнийг залруулах тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: *******.*******өнгөнсарнай нар оролцов.
ТО*******ОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.Бямбацэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.******* нь хүсэлтдээ: ******* аймгийн ******* сумын ******* багийн иргэн Л.Бямбацэрэн нь 1974 онд төрсөн. 1990 онд ******* аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгсөж, ХАА-н үйлдвэрлэлд гарч ******* аймгийн ******* суманд одоог хүртэл мал маллан амьдарч байна. Л.Бямбацэрэн нь багадаа маш их өвдөж, айлгадаг байсан тул гэрийнхэн нь******* гэдэг нэрийг нь цээрлэж, гэдэг нэрээр дууддаг, нутаг орондоо гэдэг нэрээр нэршсэн. Нутгийн ард түмэн Л.Бямбацэрэнг Л. гэдэг нэрээр нь таньдаг. Л. гэж дуудаг. Л.Бямбацэрэн нь 50 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор матерал бүрдүүлхэд Архивын ерөнхий газрын үэдэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогоор Л.Бямбацэрэнгийн нэрийг /Лхаашид охин 14 настай эмэгтэй/ гэж бүртгэсэн байна. Л.Бямбацэрэнгийн нэрийг 1989 оны хүн амын бүртгэлд Л. гэж ташаа бүртгэсэн тул өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байгаа учир шүүхэд хандан хүсэлт гаргаж байна. Шүүхэд гарган өгч байгаа баримтуудыг үндэслэн Л.Бямбацэрэнгийн нэрийг 1989 оны хүн амын тооллогын бүртгэлд Л. гэж бүртгэснийг залруулж Л .Бямбацэрэн болохыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч Л.Бямбацэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1989 оны хүн амын тооллогод Л. гэж бүртгэснийг залруулах, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэгт Лашид******* гэх нэрээр бүртгэлтэй байдаг. Лашид гэдэг айлд эмэгтэй хүүхэд тогтдоггүй байсан учир гэр бүлийнхэн гэж дууддаг байсан юм байна лээ. Тухайн үеийн 1989 оны хүн амын тооллогод гэж гэрийн нэрээр бичигдсэн нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл нэр зөрүүтэй гэж гарсны улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа учир нэрийг минь Л.Бямбацэрэн болгон зөвтгөж өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагч Л.Бямбацэрэнгээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 03-10/3320 дугаартай лавлагаа, төрөл садангийн лавлагаа, гэрэл зураг, иргэн , нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, итгэмжлэл зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.
4. Шүүхээс: Гэрч , нарын гэрчийн мэдүүлэг, Үндэсний төв архивын лавлагаанууд, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтээс ирүүлсэн ХААТР баримтууд зэргийг баримтаар бүрдүүлэв.
ҮН*******ЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.Бямбацэрэн нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах 1989 оны хүн амын тооллогын баримтыг өөрийн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Шүүх хуралдаанд тодруулсан хүсэлтийн шаардлагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын баримтад ын гэж бүртгэгдсэн бүртгэл нь Лхаашид овогтой******* мөн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
3. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №03-02/418 дугаартай 1989 оны хүн амын тооллогын баримтад он 1989, аймаг *******, Сум/дүүрэг *******, байршил Хөдөөд, хадгаламжийн нэгж 1091, хуудасны дугаар 5, *******овчингийн тэргүүлэгч өөрөө, 50 настай, эрэгтэй, Гомбын *******олгор - эхнэр/нөхөр 46 настай, эмэгтэй, ын охин/хүү, 14 настай, эмэгтэй, ын Баярхүү - охин/хүү, 8 настай, эмэгтэй, ын охин/хүү, 4 настай, эрэгтэй, ын *******анлай охин/хүү, 2 настай, эрэгтэй гэх бичилт тус тус хийгдсэн байх бөгөөд уг лавлагааны эх баримтад ын 7 дугаар ангийн сурагч гэж тэмдэглэгдсэн байна.
******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Л.Бямбацэрэнгийн ХААТР-1/А/ маягтад ажилладаг байгууллага 8 жилийн сургууль, ажилд орсон он 1982 он, эрхэлдэг ажил сурагч гэж, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ХААТР-21/а/ маягтад ажилладаг байгууллага 8 жилийн сургууль, эрхэлдэг ажил сурагч гэж, Л.Бямбацэрэнгийн эх Г.*******олгорын 1980 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хаягийн хуудас 7 баримтад 16 хүртлэх насны хүүхэд хэсэгт ******* гэж, ХААТР-1/а/ маягтад 16 хүртлэх насны хүүхэд хэсэгт ******* гэж тус тус бүртгэжээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор зааснаар дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно гэж зааснаар ХААТР баримтад бүртгэгдсэн бүртгэлээр хүсэлт гаргагч Л.Бямбацэрэн нь 1974 онд төрсөн бөгөөд 1989 онд 8 жилийн дунд сургуулийн сурагч байсан нь тогтоогдож байх бөгөөд дээрх баримтууд нь он цаг хугацааны хувьд тохирч байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлага үндэслэлтэй байна.
4. Гэрч гийн ...Би 1958 онд ******* аймгийн ******* суманд төрсөн. 1967 онд ******* аймгийн ******* сумын дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1975 онд 8 дугаар ангиа төгссөн. 1975 оноос 1979 оныг хүртэл *******арханы политехникийн сургуулийг геологийн өрмийн техникч мэргэжлээр суралцаж төгссөн. Сургуулиа төгсөж ирээд 1980 оноос 1983 оныг хүртэл Улаанбаатар хотын хилийн цэргийн 0119 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан. 1983 онд цэргээс халагдаж ирээд ******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад аж ахуйн эрхлэгчээр 1984 оныг хүртэл ажилласан. 1984 оноос 1989 оныг хүртэл ******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Л.Бямбацэрэн ******* аймгийн ******* сумын 3 дугаар бригадын малчин Лхаашидын 2 дах хүүхэд юм. *******ээрээ нэг ахтай. Ахыг нь Осорбал гэдэг. Ээжийг нь *******олгор гэдэг. Аав ээж нь малчин хүмүүс байсан. *******оороо 3 дүүтэй. *******үү нарыг нь , Батсайхан, Энхманлай гэдэг. Л.Бямбацэрэнгийн гэрийн нэрийг гэдэг. Л.Бямбацэрэнгийн эцэг эх нь Л.Бямбацэрэнг төрүүлэхээс өмнө 3 хүүхэд төрүүлээд алдсан. Тийм учраас Л.Бямбацэрэнгийн нэрийг гэрт нь хэлүүлдэггүй, цээрлэдэг, их хайрлаж эрхлүүдэг байсан. Бид нар Л.Бямбацэрэн нэрээр нь бараг мэдэхгүй. гэж нэрээр нь мэднэ. Би багийн дарга байсан учраас энэ талаар сайн мэднэ. Намайг ажлаар очоод Л.Бямбацэрэн байна уу гэж асуухад байхгүй гэж хэлдэг. Тэгэж их хайрлаж, нууцалдаг байсан хүүхэд юм гэх мэдүүлэг,
Гэрч гийн ... Би 1955 онд ******* аймгийн ******* суманд төрсөн. 1964 онд ******* аймгийн ******* сумын дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1971 онд 8 дугаар ангиа төгсөөд ******* аймгийн ******* сумын *******н хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2005 оныг хүртэл мал малласан. Л.Бямбацэрэн ******* аймгийн ******* сумын 3 дугаар бригадын малчин Лхаашид, *******олгор нарын 2 дах хүүхэд юм. Аав ээж нь нэгдлийн малчин байсан. *******ээрээ нэг ахтай. Ахыг нь Осорбал гэдэг. Аав ээж нь малчин хүмүүс байсан. *******оороо 3 дүүтэй. *******үү нарыг нь , Батсайхан, Энхманлай гэдэг. Л.Бямбацэрэнгийн гэрийн нэрийг гэдэг. Бид нар Л.Бямбацэрэн нэрээр нь бараг мэдэхгүй. гэж нэрээр нь мэднэ. Гэрийн нэрийг нь гэдэг. Би энэ талаар сайн мэднэ. Бид нэг баг, бригадад олон жил хамт мал малласан... гэх мэдүүлэгээр давхар нотлогдсон байх тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын баримтад ын гэж бүртгэгдсэн бүртгэл нь Лхаашид овогтой*******гийнх мөн гэх тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ.
5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын баримтад ын гэж бүртгэгдсэн бүртгэл нь Лхаашид овогтой******* мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын баримтад ын гэж бүртгэгдсэн бүртгэл нь Лхаашид овогтой*******гийнх мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
*******АРГАЛАГЧ ШҮҮГЧ *******.ЭР*******ЭНЭ-ОЮУН