| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00683/И |
| Дугаар | 319/ШШ2025/00070 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 319/ШШ2025/00070
| 2025 02 11 | 319/ШШ2025/00070 | ` |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,
Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сумын ******* багт байрлах, “******* аймгийн ******* ******* *******”-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* суманд байрлах, “******* *******” *******-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “******* ******* шимтгэлийн хуримтлагдсан өр 20,539,840 (хорин сая таван зуун гучин есөн мянга найман зуун дөч) төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 153/2024/00683/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь хэсэгт зааснаар "******* ******* шимтгэл" гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч, ажил олгогч, төрөөс энэ хуульд заасны дагуу нийгмийн ******* санд урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заажээ. Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж ******* ******* ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсэгт тусгасан. Гэтэл харилцагч "******* *******" ******* нь 2021 оны 12 дугаар сараас 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* ******* шимтгэл хугацаанд нь төлөөгүй хуримтлагдсан шимтгэл, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 20,539,840 төгрөгийн өр үүсгэж нийгмийн ******* санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна... гэжээ.
2. ******* аймгийн ******* ******* газрын нэхэмжлэлтэй хариуцагч “******* *******” *******-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, хариуцагчийн төлөөлөгч нар дараах эвлэрлийн гэрээг байгууллаа.
Үүнд:
- Нэхэмжлэлийн шаардлага болох 20,539,840 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрлөө.
- Нэхэмжлэлийн шаардлагаас сар бүр 500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцлоо.
- Нэхэмжлэлийн шаардлагаас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1 болон 2 дугаар сарын төлбөрт 1,000,000 төгрөгийг төлнө.
- 2025 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг төлнө.
- 2025 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг төлнө.
- 2025 оны 05 сарын 31-ний өдрийн дотор 500,000 төгрөгийг төлнө.
- 2025 оны 06 сарын 29-ний өдрийн дотор 500,000 төгрөгийг төлнө.
- 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эхний төлөлт болох 1,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлнэ.
- Нэхэмжлэлийн шаардлага болох 20,539,840 төгрөгөөс төлөөгүй үлдсэн төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.
- Нэхэмжлэгч, хариуцагч нар нь сайн дурын үндсэн дээр, хэн нэгний дарамт шахалтгүйгээр, шүүхийн өмнө байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “******* аймгийн ******* ******* *******” нь хариуцагч “******* *******” *******-д холбогдуулан “20,539,840 (хорин сая таван зуун гучин есөн мянга найман зуун дөч) төгрөгийг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,539,840 төгрөгийг төлөхийг зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтуул,, хариуцагчийн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд бичгээр гаргасан эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн төлөөлөгч Н.Батчулуунаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 130,324.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгохоор тогтов.
5. Хариуцагчийн төлөөлөгч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “******* аймгийн нийгмийн ******* *******” нь хариуцагч “******* *******” *******-д холбогдох “20,539,840 (хорин сая таван зуун гучин есөн мянга найман дуун дөч) төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,539,840 төгрөгийг төлөхийг зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “******* *******” *******-иас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 130,324.5 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч “******* *******” *******-ийн төлөөлөгч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН