Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/18

 

   2023          09         18                                  2023/ДШМ18                

Т.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

СБ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.О даргалж, шүүгч О.Б, Г.У нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв. Шүүх хуралдаанд:

прокурор Д.С

шүүгдэгч Г.Г, Ж.Ө, Б.Т,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Х, Д.Б /онлайн/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө нарыг оролцуулан тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор Д.С-ийн эсэргүүцэл, шүүгдэгч Т.Г-ын өмгөөлөгч Д.Б нарын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Г нарт холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.О-гийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 1.1. Монгол Улсын иргэн,*******,*******,*******,*******,*******,*******,,,,,,,

1.2.МУ-ын иргэн, 19 онд ... аймгийн ......суманд төрсөн,  настай,*******,,,  аймгийн  суманд “.......”  ажилладаг, ам бүл , хамт аймгийн  сумын  дугаар баг  тоотод оршин суух хаягтай,  өмнө нь  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаанд хорих ял оногдуулж,, регистрийн дугаартай,  ургийн овогтой Г.Г,

1.3. Монгол Улсын иргэн, 19 онд  аймгийн  суманд төрсөн,  настай,*******,,,,, эхнэр хүүхдийн хамт УБ хотын дүүрэг  дугаар хороо  тоотод оршин суух хаягтай,,, ургийн овогтой Ж.Ө,

1.4. Монгол Улсын иргэн, 19 онд СБ аймгийн суманд төрсөн, настай,*******,,,, ам бүл , эхнэр  хүүхдийн хамт  аймгийн  сумын  дугаар баг тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  регистрийн дугаартай,  ургийн овогтой Б.Т,

1.5. Монгол Улсын иргэн, 19 онд аймгийн суманд төрсөн,  настай,*******,,,, ам бүл  эхнэр  хүүхдийн хамт  аймгийн  сумын  дүгээр баг  тоотод оршин суух хаягтай, өмнө нь  аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,  регистрийн дугаартай, н ургийн овогтой ТГ,

2. Яллагдагч Т.Г нь 2017 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө СБ аймгийн .... сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэр .....энгэрт байсан ......................маркийн автомашин ашиглан хулгайлж 7560000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд Т.Г, Г.Г, Ж.Ө, Б.Т нарыг татан оруулсан,,,

яллагдагч Г.Г, Б.Т, Т.Г, Ж.Ө нар нь Т.Г-ийн хатгалгаар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө СБ аймгийн ... сумын  дүгээр багийн нутаг дэвсгэр Алтан овооны энгэрт байсан ...........маркийн автомашин ашиглан хулгайлж, 7560000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Хяналтын прокурор Д.С нь тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

4. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Г-ийг машин механизм ашиглаж хулгайлах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн,,,

Г.Г, Ж.Ө, Б.Т, Т.Г нарыг машин механизм ашиглаж хулгайлах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн,, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,,, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Т.Г-ийг 1 жил 10 сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,, шүүгдэгч Б.Т, Т.Г нарыг 1 жил 6 сарын хугацаагаар, Г.Г, Ж.Ө нарыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

2021 оны 07 дугаар арын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг,, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Т.Г-т оногдуулсан 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын  нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус хотын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх,,

шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар Д-д аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус аймгийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх,,

 шүүгдэгч Т.Г-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар Төв аймгийн  нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус аймгийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх,,

шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар Т аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох,,,

шүүгдэгч Ж.Ө-д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар УБ хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох,, тус тус сольж,

шүүгдэгч Т.Г, Ж.Ө нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

шүүгдэгч Б.Т-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг .... аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

шүүгдэгч Т.Г, Г.Г нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд шүүгдэгч Т.Г, Г.Г, Т.Г, Б.Т, Ж.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Т.Г-ын эзэмшлийн 32633333,,, нийт 33283300 төгрөгийг шүүгдэгч Т.Г, Г.Г, Т.Г, Б.Т, Ж.Ө нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 6656660 төгрөгийг гаргуулж улсын орлогод тус тус оруулж,

шүүгдэгч Т.Г, Т.Г, Б.Т, Ж.Ө, Г.Г нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй,, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд иргэний нэхэмжлэгч СБ аймгийн Угсаатны зүйн музейд 3240000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн,,

иргэний нэхэмжлэгч СБ аймгийн Угсаатны зүйн музей, түүний төлөөлөгч Э.Ш нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол,,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширмэн тогоог СБ аймгийн Угсаатны зүйн музейд буцаан олгохыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

5.Хяналтын прокурор Д.С эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Т.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Зорчих эрхийг хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн. Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн болно. Уг ял нь хорих ялыг бууруулж, хорихоос өөр төрлийн ялыг нэмэгдүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг богино хугацаанд сэргээх нөхцөлийг бүрдүүлэх буюу нийгмээс тусгаарлахгүйгээр зарим эрхийг хязгаарлан, ажил эрхлэх, сурч боловсрох боломжийг олгож, гэр бүл, олон нийтийн дунд засарч хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх болон цээрлүүлэх зорилготой. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах...” хүний суурь эрхэд хориг, хязгаарлалт тогтоосон эрүүгийн хариуцлагын төрөл юм. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зорчих эрхийг хязгаарлах ял”-ын талаар заасан.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн оршин суух газраас явахыг хориглох талаар, мөн Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт иргэний оршин суух газрын талаар, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд “нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог ойлгоно гэж тус тус хуульчилсан. Монгол Улсын хувьд бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид жилийн 4 улиралд нүүдэллэн амьдардаг онцлогтой боловч Засаг, захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймгийн нутаг дэвсгэр нь сум, багт хуваагдана.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоосон нь хэт өргөн буюу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж дүгнэн, шүүгдэгчийн оршин суух сум, дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж шийдвэрлэж, хууль хэрэглээний практик тогтоосон шийдвэр гаргасан байна. Тодруулбал, оршин суух газраас явахыг хориглох хүрээг шүүгдэгчийн оршин  суух сум, дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж, зорчих, явахыг хориглож, хязгаарлалт тогтоох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зорчих эрхийг хязгаарлах ялын зорилгод нийцэхээр байна. Түүнээс гадна хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг түр өөрчлөх асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэхээр хуульчилсан. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 117 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.Ганхуяг нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хүрээ хязгаарыг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хумьж, шүүгдэгч нарын тус тусын оршин суух дүүрэг, сумаар тогтоосон өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

6.Шүүгдэгч Т.Г-ын өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх Т.Г нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн. Т.Г нарт холбогдох хэргийг прокуророос 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг үйлдсэн. Энэхүү тогтоолыг 2023 оны  01 дүгээр сарын 10-ны өдөр Т.Г-д танилцуулсан. Энэ нөхцөл байдал нь гэмт хэрэг гарснаас хойш хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад яллагдагчаар татсан тогтоолоо батлуулсан. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд дээрх нөхцөл байдал тогтоогдсоор байхад анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 117 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

7. Шүүгдэгч Т.Г, Б.Т нарын өмгөөлөгч Т.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгч Д.Б-ын саналыг дэмжиж байна.  Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаан байхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг прокурор 2022 оны 12 сарын 21-ний өдөр үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан этгээдийг яллагдагч гэж үзэхээр хуульчилсан. Эрүүгийн хуулийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байдаг. Өмгөөлөгч нар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татах тогтоол үйлдэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний үйлчлүүлэгч Т.Г 69 настай. Зүрхний ховдлын хагалгаанд орохоор Герман улс руу эмчилгээнд явсан гэв.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Т.Г-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Т.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3.Шүүгдэгч Т.Г нь 2017 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө СБ аймгийн ........сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "..........." энгэрт байсан ................ улсын дугаартай ........ маркийн автомашин ашиглан хулгайлж 7560000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд Т.Г, Г.Г, Ж.Ө, Б.Т нарыг татан оруулсан,,,

шүүгдэгч Г.Г, Б.Т, Т.Г, Ж.Ө нар нь Т.Г-ийн хатгалгаар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө СБ аймгийн .......... сумын  дүгээр багийн нутаг дэвсгэр "....." энгэрт байсан ......маркийн автомашин ашиглан хулгайлж, ....... төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй,Үүнд: 3.1. Яллагдагч Т.Г-ийн Би Г руу яриад СБ аймгийн ....... суманд нэг тогоо байна. Т гэдэг хүүхэдтэй яваад тогоог аваад ирээч гэж хэлсэн. Т,Г нар нь хоёр найзыгаа дагуулаад 2017 оны 12 дугаар сарын 22-ны өглөө УБ хотоос гарч, .....сум ороод тухайн тогоог авч ирээд ..... аймагт Г-ын гадаа буулгасан. ........... сум явахад нь өөр тогоо ачуулж, оронд нь тавиулсан. Би тэднийг тогоонд явуулахдаа 900000 билүү, 1000000 төгрөг бэлнээр өгсөн. 2018 оны хавар би тогоог аваад өөрийнхөө лагерийн хашаанд буулгасан. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай лагерийн хашаанд цагдаа нар ирж үзээд “энэ тогоог гагнуулаад СБ аймгийн цагдаагийн газарт хүлээлгэж өг” гэсний дагуу хүргэж өгсөн. Тэр тогоо манай хашаанд 5 жил байсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Энэ тогоог сумын удирдлагууд Хятад улс руу хилээр гаргах гээд байна, хамгаалж өгнө үү гэж надад Төрболд хэлсэн. Тэгээд би энэ тогоог хятад руу гаргуулахгүй гээд гэрийнхээ гадаа байлгаж байсан. Энэ гурван хүүхдийг тэр тогоог аваад ир гээд явуулсан. Надад тусалдаг байсан гурван хүүхдийг хэрэгт холбогдуулчихлаа. Тэд энэ хэрэгт хамааралгүй...” гэх /2 хх 29-31, 3 хх 97-98/,

3.2. Яллагдагч Б.Т-ын “2017 оны 12 дугаар сарын 20-ны үед би Улаанбаатар хотод Г ахтай уулзаад  аймаг руу явж, Г-ын гэх айлд очоод ........ сум руу тогоо ачиж ирэхээр тохирсон. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ганболд өөрийнхөө Ланд-78 машинаар дөрвүүлээ 2017 оны 12 дугаар сарын 22-ны өглөө үүрээр гараад орой 22 цагийн үед ...... суманд ".........."энгэрт очоод тойруулсан хашааных нь унасан талаар нь буюу овооны зүүн хойд талаас нь ороод чиргүүлээ арагш нь гозойлгож байгаад тогоогоо түлхэж гаргаж ачаад ..... аймагт Г-ын хашаанд тогоог чиргүүлтэй нь үлдээсэн. Маргааш нь Г ахад тогоог аваад ирсэн талаар хэлэхэд “би хашаа хороондоо аваачиж тавина” гэж хэлсэн. Г ах бид нарт 900000 төгрөг бэлэн өгөөд тэр нь замын зардалд хүрэхгүй, миний данс руу 150000 төгрөг хийсэн.” гэх /2 хх 70-71/,

3.3. Яллагдагч Т.Г-ын “2017 оны 12 дугаар сард .... аймгийн ..... суманд гэртээ байхад Т.Г ах надад “чамд хэлсэн ажлаа хийлгэх гээд ирсэн, чи эндээс юм ачиж яваад ...... суманд буулгаад, буцаж ачаад хотод авч ирээд л болоо, надтай хамт явж байгаа залуу энэ талаар сайн мэднэ” гэхээр нь тухайн хүний хэлсэн ажлыг нь хийхээр бид хоёр хоорондоо тохиролцсон. СБ аймгийн .... сумын "....." овооны энгэрт шөнө очоод өөрсдийнхөө тогоог буулгаад оронд нь овооны энгэрт байсан тогоог ачаад УБ хотод Т.Г-ийн хашаанд буулгасан. ....... суманд хоноогүй, шөнө ирээд л ачаад явсан. ...... маркийн..... тээврийн хэрэгсэл нь миний өөрийн тээврийн хэрэгсэл юм. Уг тээврийн хэрэгслийг 2020 онд бусдад худалдан борлуулсан.” гэх /2 хх 83-86/

3.4. Яллагдагч Г.Г-ын “2017 оны 12 дугаар сард Т.Г нь “Нэг сая төгрөгийн ажил байна. Юм аваачиж үлдээгээд өөр зүйл авч ирэх ажил байна, явах уу” гэхээр нь би тухайн ажлын саналыг зөвшөөрсөн. Г бид хоёр ......маркийн машинтай Ө, Т гэх хүмүүсийг аваад УБ хотоос авч ирсэн тогоогоо машиныхаа чиргүүл дээрээс буулгаад оронд нь хөдөө хээр байсан тогоог ачаад Улаанбаатар хот руу явцгаасан. Тогоог бид нар ....... энгэрээс авсан юм байна лээ. Тус тогоог анх ачихдаа Т.Г, Т, Ө бид дөрөв өөрсдөө өргөөд Т.Г-ын машины чиргүүл дээр тавиад явсан. ....... суманд хоноогүй, шөнө ирээд л ачаад явсан ” гэх /2 хх 43-45/,

3.5.Яллагдагч Ж.Ө-ын “......аймгийн төвөөс Г-ын эзэмшлийн .... маркийн машинаар Г, Г, Т, бид дөрөв СБ аймгийн ..... сум руу явсан. Тус суманд шөнө хэдэн цагт очсон гэдгээ мэдэхгүй байна, ямар ч байсан бид нар авчирсан тогоогоо овооны энгэрт буулгаад  овооны энгэрт байсан тогоог ачиж явсан. Бид дөрөв тогоог өргөөд чиргүүл дээр тавьсан.” гэх /2 хх 57-59/,

3.6.Иргэний нэхэмжлэгч Э.Ш-ийн “.......... энгэрээс 2017 оны 12 дугаар сард түүхийн дурсгалт зүйл болох ширмэн тогоо хулгайд алдагдсан. Энэхүү тогоог СБ аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид 2022 оны 12 дугаар сард 5 хэсэг болсон хагарсан байдалтай байхад нь олж илрүүлэн аймагт авч ирэн аймгийн Засаг даргын захирамжаар манай Угсаатны зүйн музейд шилжүүлсэн тул миний бие тухайн хэрэгт холбогдсон иргэдээс тогооны эвдрэл, үнэлгээний дагуу нэхэмжлэл гаргаж байна. Энэхүү тогоо нь Монгол бичиг болон  хятад ханз мөн загас, хээ угалз зэргийг дүрсэлсэн уран нарийн хийцтэй. Монгол бичгийг хөрвүүлэхэд “Манжийн Бадаргуулт төрийн 24 он, Тэргүүн бичээч Лувсаншарав” гэсэн хэсгийг уншиж чадсан. Энэхүү тогоо нь он, цагийн хувьд 1899 онд бүтээгдсэн дурсгал байх өндөр магадлалтай. Энэхүү “Хүрэл тогоо”-г хагарч гэмтээгүй, шинжлэх ухааны ач холбогдол буураагүй, анхны хэв шинжээ алдаагүй байсан тохиолдолд 7560000 төгрөгөөр үнэлж тус музей данс бүртгэлдээ тусгах байсан. Гэвч уг дурсгал анхны хэв шинжээ алдаж, шинжлэх ухааны ач холбогдол нь буурсан тул 4320000 төгрөгөөр үнэлж данс бүртгэлд тусгахаар шийдвэрлэсэн. Үнэлгээний дагуу нэхэмжлэл гаргаж байна. Хуулийн дагуу холбогдсон хүмүүст хариуцлага тооцож өгнө үү...” гэх /2 хх 221-222/, 

3.7. Гэрч Ц.Г-ийн “......" энгэрт байх түүхийн дурсгалт зүйл болох том тогоо алга болсон. Энэ тогоо нь хээтэй, хуучин монгол бичигтэй, 1 тонн багтаамжтай дугуй дүрс болон бичигтэй тогоо байсан.” гэх /1 хх  96/,

3.8. Гэрч Д.Б-ын “Би 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед бяруугаа хайгаад явж байхад овооны урд энгэрт байсан тогоо байхгүй байсан. Оронд нь цайран тогоо орхиод явсан болохоор ..... сумын засаг даргад утсаар мэдэгдсэн” гэх /1 хх 101/,

3.9. Гэрч Ш.Ц-ийн “Уг тогооны содон шинж тэмдэг нь эргэн тойрон хээ хуартай, монгол бичигтэй, тойруулсан бүслүүр бага зэрэг сэтэрхий ойролцоогоор өндөр нь 60-70 см, диаметр нь 170 см орчим байх гэж бодож байна” гэх /1 хх 102/,

3.10. Гэрч Г.У “....." сумаас алдагдсан гэх тогоо нь 2000 оны эхээр .....сумын цэргийн ангийн хашаанд байсныг зураач ..... авч Торой бандийн хөшөөний бэлд үзмэрийн зориулалтай байрлуулсан. Энэ тогоо нь .... сумаас гаралтай боловч одоогоор соёлын өвд бүртгэлгүй. Харин ........сумын музейн ажилтанд бүртгэх талаар хэлж байсан.” гэх /1 хх 104/ мэдүүлгүүд,

3.11. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх 34-38/, 3.12. Прокурорын зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, /1 хх 39-42/,  

3.13. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 7/1522 тоот албан бичиг  /1 хх 44/,

3.14. СБ аймгийн ...... сумын Соёлын төвийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11/01 тоот албан бичиг  /1 хх 46 /,

3.15. СБ аймгийн Б сумын Соёлын төвийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 тоот албан бичиг  /1 хх 48/,

3.16. СБ аймгийн Угсаатны зүйн музейн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 тоот албан бичиг, гэрэл зургууд /1 хх 49, 65-71/

3.17.СБ аймгийн засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/26 дугаартай “Үзмэр эзэмшүүлэх тухай” захирамж /2 хх 200/,

3.18.СБ аймгийн Угсаатны зүйн музейн арга зүйн зөвлөлийн хурлын “Аймгийн Засаг даргын 2023 оны А/26 дугаартай захирамжаар эзэмшүүлж буй түүх соёлын хөдлөх дурсгал “Хүрэл тогоог” хагарч гэмтээгүй, шинжлэх ухааны ач холбогдол буураагүй, анхны хэв шинжээ алдаагүй тохиолдолд 7560000 төгрөгөөр үнэлж тус музей данс бүртгэлдээ тусгах байсан. Гэвч уг дурсгал нь анхны хэв шинжээ алдаж, шинжлэх ухааны ач холбогдол нь буурсан тул 4320000 төгрөгөөр үнэлж данс бүртгэлд тусгахаар шийдвэрлэв” гэх тэмдэглэл  /2 хх 202-204/,  

3.19. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 223-226/,

3.20. Тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх 206 /,

3.21. Линзийн өгөөж ХХК-ийн шинжээчийн 2023 оны 2302033 дугаартай “гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 70-99 УНЧ Ланд-78 тээврийн хэрэгсэл 32633333 төгрөг, гар аргаар угсарсан чиргүүл 650000 төгрөг, нийт үнэлгээ 33283300 төгрөг” гэх дүгнэлт /1 хх 207-219/,

3.22. Шүүгдэгч Т.Г-аас СБ аймгийн Угсаатны зүйн музейн 100120035021 тоот дансанд 3240000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт зэрэг болно.

4. Хэрэгт авагдсан шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэх, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, дансны хуулганууд зэрэг нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно.

5. “Хулгайлах гэмт хэрэг” нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно. Шүүгдэгч Т.Г нь СБ аймгийн "......." сумын "........"энгэрт байх “ширмэн тогоог” хулгайлуулахаар бусад шүүгдэгч нартай урьдчилан тохиролцон, түлш шатахууны болон бусад зардлыг төлж, татан оролцуулсан, 2017 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө шүүгдэгч Б.Т, Т.Г, Г.Г, Ж.Ө нар бүлэглэн .....энгэр дэх хамгаалалтын хашааг эвдэн, өөрсдийн авч очсон төмөр савыг оронд нь байршуулан тавьж, ширмэн тогоог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хөдөлбөргүйгээр тогтоогдсон хийгээд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

6. Прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилж, анхан шатны шүүх тэднийг энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

7. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан.

8. Шүүгдэгч нар бүлэглэн, Эрүүгийн хуулийн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө үйлдсэн. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт болон энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл таван жилээр тооцох ба 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00 цагаас эхлэн тоолоход 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24 цагт дуусахаар байна.

Прокурор шүүгдэгч Т.Г, Ж.Ө, Г.Г, Б.Т, Т.Г нарыг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолоо 2022 оны 12 сарын 21-ний өдөр гаргаж, 1830000290001 дугаар авч нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулжээ.  /2 хх 21-26, 32-37, 46-51, 60-65, 72-77/

Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс гадна уг тогтоолууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 30.17 дүгээр зүйлд заасан хууль ёсны шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр болсон байх тул шүүгдэгч Т.Г-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов. Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлд зааснаар мөрдөгч сэжигтнүүдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах нь уг тогтоолыг үйлдсэний дараа хийгдэх ажиллагаануудын нэг нь бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаас татах тогтоол танилцуулсан хугацаа нь хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хамааралгүй, зөвхөн яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээр хөөн хэлэлцэх хугацаа зогсоно. Иймд шүүгдэгч Т.Г-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

9. Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэм хэмжээ, хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох эсхүл тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ялын төрөл юм.

Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хязгаарлалт, хориглолтын аль нэгийг заавал тогтоох бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тодорхой ямар газар очих болон тухайлсан хүнтэй уулзах, харилцахыг хориглож буйг албан ёсны хаяг, бүртгэл, нэршил, овог нэрээр нь шийтгэх тогтоолд тусгах бөгөөд зорчих бүс, чиглэлийг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн тодорхой заах үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, ялын хэрэгжилтийг нэг мөр хангуулах нөхцөлийг бүрдүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүний байнга, түр оршин суух хаяг, үйл ажиллагаа явуулдаг болон ажлын байрны байршил, хэрэгт холбогдсон хүний эрүүл мэндийн байдал, бусдад аюул учруулах эрсдэлтэй эсэх, түүнчлэн уг ял хэрэгжих боломжтой нөхцөл байдлыг нарийвчлан тогтоосон байх тул зорчих эрх хязгаарлах ялыг сум, дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлуулахыг хүссэн прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтүүдийг оруулав.

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай:

1.1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг,, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Т.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус хотын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх,,

шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,,, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус аймгийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх,,

шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,,, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар Төв аймгийн  нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус аймгийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх,,

шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,,, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар Төв аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох,,,

шүүгдэгч Ж.Ө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,,, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох,, тус тус сольсугай.” гэснийг

 “2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан

 шүүгдэгч Т.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар УБ хотын ....... дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх,,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг  журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар "Д" аймгийн "Х" сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Т.Г-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар "Т" аймгийн "....." сумын нутаг дэвсгэрээс,шүүгдэгчад оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар Төв аймгийн Зуун мод сумын нутаг дэвсгэрээс,  шүүгдэгчд оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, тус тус сольсугай.” гэж өөрчилсүгэй.

1.2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т., Ж.Ө нарт оногдуулсан УБ хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох,, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

шүүгдэгч Б.Т-д оногдуулсан "...." аймгийн  нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус аймгийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг "......" аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

 шүүгдэгч Т.Г, Г.Г нарт оногдуулсан ..... аймгийн  нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус аймгийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг .... аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.” гэснийг

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-т оногдуулсан УБ хотын Ч дүүргийн нутаг дэвсгэрээс, Ж.Ө-д оногдуулсан УБ хотын ....дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

шүүгдэгч Б.Т-д оногдуулсан  аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус аймгийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

 шүүгдэгч Т.Г, Г.Г нарт оногдуулсан  аймгийн  сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тус аймгийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг  аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.” гэж өөрчилсүгэй.

1.3. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.С-ийн эсэргүүцлийг хангаж, шүүгдэгч Т.Г-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай

Гурав. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНТУНГАЛАГ

 

                 ШҮҮГЧИД                                О.БААТАРСҮХ

 

                                                                   Г.УРТНАСАН

 

с