| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2018/0031/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/33 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 äýõ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Б.Очирдарьд холбогдох эрүүгийн 1804000000034 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар ñàðûí 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Шүүгдэгч Б.Очирдарь нар оролцов.
Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр М.Отгонцэцэг, 11 сартайгаас 3 настай, 2 хүүхдийн хамт хамт Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хужиртын 41 тоотод оршин суух, урьд Багануур дүүргийн шүүхээр 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхээр 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Мааньт овгийн Баярсайханы Очирдарь /РД:УЮ89080118/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.Очирдарь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хужиртын 41 тоот гэртээ найз Б.Ганзоригийг “хамт тамхинд гарсангүй” гэж уурлан түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ãýìò õýðýãт õîëáîãäæýý.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Очирдарь шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Ганзориг бид хоёр багын найзууд бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр буюу шинийн нэгний өдөр манай гэрт бид хоёр 0.5 граммын архи хувааж уусан. Ганзориг архи ууж байхдаа янз бүрийн юм яриад орилж хашгираад байсан, би тэгээд Ганзоригийг тамхинд гаръя гэхэд гарахгүй болохоор нь уур хүрээд гараараа 1 удаа урууланд нь цохьсон. Хохирол төлбөр 20.000 төгрөг өгсөн. Гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ганзоригийн мэдүүлсэн: “...Би Очирдарийн гэрт очиход эхнэр Отгонцэцэг хоёр хүүхдээ хараад байж байсан. Б.Очирдарь бид хоёр 0.5 граммын архи хувааж уусан. Архиа уугаад ойр зуурын юм яриад сууж байснаа Б.Очирдарь “хоёулаа гараад дэлгүүр ороод тамхи авъя” гэхээр нь би “гармааргүй байна” гэж хэлтэл гэнэт үгийн зөрүүгүй миний уруул руу баруун гараараа нэг удаа цохьсон. Миний уруулын зүүн талын дотор хэсэг язарч 3 оёдол тавиулсан. Эмчилгээний зардал 20.000 төгрөг авсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 33/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Нарантуяагийн мэдүүлсэн: “...Манай хүү Б.Очирдарь утсаар яриад “эрүүлжүүлэх байранд орчихсон байна, ирээд аваач” гэсэн. Би хүүгээ эрүүлжүүлэхээс гаргаж аваад юу болсон талаар асуухад өчигдөр буюу 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр найз Б.Ганзоригтой маргалдаад нүүр лүү нь цохьсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/
Мөрдөн байцаалтад гэрч М.Отгонцэцэгийн мэдүүлсэн: “...Гэртээ байж байтал араас Б.Очирдарь, Б.Ганзориг хоёр гэрт ирсэн. Б.Очирдарь архиа ууж дуусаад Б.Ганзоригийг тамхинд явъя гэхэд Б.Ганзориг гарахгүй гэж хэлсэн. Б.Ганзориг, Б.Очирдарь луу уурлаж “би тамхинд гарахгүй гээд байгаа юм биш үү” гэж давтаж хэлээд утгагүй юм яриад уурлаад байсан. Тэгэхээр нь Б.Очирдарь гараараа нүүр лүү нь нэг удаа цохьсон. Б.Газоригийг харахад уруулын дээд хэсэг язраад цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/
Мөрдөн байцаалтад гэрч Г.Ган-Эрдэнийн мэдүүлсэн: “...Би эгчийн гэр лүү яваад очтол эгчийн гэрт 103-ын машин ирчихсэн Ганзоригийг машинд суулгаж байсан. Ганзоригийг харахад уруулынх нь дээд талаас цус гараад хавдаж хөөсөн байдалтай байсан. Наагийгийн /Очирдарийн/ гэрт очиход сандал дээрээ сууж байсан ба юу болсон талаар асуухад “уучлаарай би Ганзоригтой муудалцаад цохьчихлоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн №09шэ/94 дугаартай дүгнэлтэд: “Б.Ганзоригийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч М.Аригуунтөгс гэжээ. /хх-ийн 17/,
Шүүгдэгч Б.Очирдарийн захиргааны зөрчилд холбогдож, арга хэмжээ авагдаж байсан талаарх мэдээллүүд /хх-н 29/,
Шүүгдэгч Б.Очирдарь нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдэж, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” ãýх ÿë øàëãàõ õóóäàñ /õõ-í 26/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 25/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/94 дугаартай дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Б.Очирдарь нь согтуугаар 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хужиртын 41 тоотод өөрийн гэртээ найз Б.Ганзоригийг “хамт тамхинд гарсангүй” гэдгээр шалтаглан, түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, түүний дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Хоёулаа тамхинд гаръя гэтэл гарахгүй болохоор нь уур хүрээд гараараа 1 удаа урууланд нь цохьсон” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Ганзоригийн “тамхинд хамт гармааргүй байна гэж хэлтэл үгийн зөрүүгүй миний уруул руу баруун гараараа нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 11/, гэрч М.Отгонцэцэг, Г.Ган-Эрдэнэ, Б.Нарантуяа нарын мэдүүлгүүд /хх-н 12-14/, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн №09шэ/94 дугаартай дүгнэлт /хх-ийн 17/ зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Очирдарь нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн үедээ хамт тамхинд гарна, гарахгүй гэснээс болж тэдний дунд таарамжгүй харилцаа үүсч, улмаар энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг Б.Очирдарь нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймд Б.Очирдарийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай ó÷ðóóëах” ãýìò хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñнаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Ø¿¿ãäýã÷ийн ¿éëäñýí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýã íü хорих ял оногдуулахаар заагаагүй байх тул Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 2.6 äóãààð ç¿éëèéí 2 äахь õýñýãò çààñíààð õөнгөн ãýìò õýðãèéí àíãèëàëä õàìààðàãдаж байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Б.Ганзоригийн эмчилгээний зардалд 20.000 төгрөг өгсөн болохыг дурдах нь зүйтэй.
Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА